Жа ламын цайз шилтгээн
Жа ламын цайзЖа лам гэж 20-р зууны эхэн үеийн Монголын түүхийн ороо бусгаа цаг үеийн нэгэн томоохон төлөөлөгч. Түүний тухай сайнтай муутай олон аман яриа домог байдаг ч энд Алтайн цаад говьд түүний байгуулсан нэгэн цайз шилтгээний талаар энд цухас дурдъя. Бага Маажинсан ууланд байгуулсан энэ шилтгээн нь Жа ламын хүсэл мөрөөдөл биелсэн бол том хот, тамын тогоо болох байсан нь дамжиггүй. Жа лам 1920-иод эхэн үед Монгол байх аргагүй болсон тул Юм Бэйсийн хүрээнээс/ одоогийн Амарбуянтын хийд/ Ганьсугаар дамжин Түвд рүү явдаг гол жингийн замын  ойролцоо, Бага Маажинсан ууланд уг цайзаа барьж түүндээ хоргодон, их зам тосон жингийн цувааг дээрэмдэн тонож, аллага хядлага хийж байсан. Уг цайзыг одоо Дамбийжаагийн байшин, зарим гадаад сурвалжид Ja Lama castle гэх болсон. Уг цайз нь дундад ази, түвд барилгын хэв шинжийг хадгалсан сонин байгууламж байв. Цайзыг дөрвөн зүгт алсыг харах харууцтай толгойн оройд барьжээ. Уг цайзыг Жа ламд олзлогдсон хүмүүс нэн бэрх хүнд нөхцөлд чулуу, тоосго өрж барьж байгуулжээ. Эргэн тойрон гүвээ толгодоор хүрээлэгдсэн энэ хөндий нь  дээрэмчдийн бүгэхэд нэн тохиромжтой газар байлаа.
"Жа ламын цайз шилтгээн" цааш унших »
MONGOLIA BIKE CHALLENGE 2010. 2-р гараа, Хулд - Цагаан Суварга.
MONGOLIA BIKE CHALLENGE 2010 уралдааны 2-р гараа Дундговь аймгийн Хулд сумын нутгаас гарч Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Цагаан Суварга гэж байгалийн үзэсгэлэнт газар руу зорилоо. Энэ өдрийн гарааны нийт урт 118 км. Нийт өгсөлт 890 метр. Замын хувьд говийн 5 гарааны хамгийн хэцүү гараа юм. Замын туршид өндөр уулс байхгүй тэгш тал ноёлж буй ч, зам их сул элстэй, дэржигнүүртэй. Урьд өдөр нь 101 км замыг хүчтэй салхитай нөхцөлд туулсан тамирчдад бас нэг яггүй шалгуур болох гараа нь 2-р гараа байлаа. Өглөөний цай 5 цагт уугаад уралдааны бэлтгэлдээ тамирчид орсон. 7.15-д тамирчид гарааны зурхайд ирж байрлалаа эзэллээ. Энэ өдөр тамирчид хэрхэн уралдах нь хүмүүсийн сонирхолыг татаж байв. Ялангуяа Марзио Дехо, Төгөлдөр, Роберто Эрас хэрхэн уралдах нь хэн бүхний анхаарлын төвд байв. 7.30-д тамирчид гараанаас гарлаа. Толгойн группт Хангарьд, Төгөлдөр, Адам Оссовский, Роберто Эрас, Карлос Абелан зэрэг 9 тамирчин уралдаж байв. Энэ өдрийн уралдаан Испанийн тамирчин Роберто Эрасын хувьд нилээдгүй хүнд өдөр байв. Түүний баруун гарын бугуйндаа авсан гэмтэл 1-р гарааны үеэр сэдэрсэн учир дэржигнүүр ихтэй замд уралдах нь түүнээс ихээхэн тэвчээр шаардаж байв. Толгойн группын урд талд 1-р гараанд түрүүлсэн италийн тамирчин Марзио Дехо явж байв. Гол өрсөлдөөн Итали, Испани, Монгол, Чехийн тамирчидын хооронд явагдаж байв. Уралдаан эхлээд цаг гаруй хугацаа өнгөрч байхад Марзиогийн дугуй хагарав. Тэрээр маш хурдан олгой хаймараа солиод уралдаанаа цааш үргэлжилүүлэв. Уралдааны 91 дэх км-т Т.Төгөлдөр хойд дугуй хагарсан. Тэрээр маш хурдан хойд дугуйгаа сольж тавьсан ч, запас олгой хаймар мөн хагархай байсан тул хойноос ирэх монголын тамирчдыг хүлээн хоцров. Төгөлдөр Монголын тамирчдаас тусламж аваад цааш уралдаанаа үргэлжлүүлэв. Энд 14 минутыг тэрээр алдав. Ус цэнэглэх 2-р цэг дээр / Уралдааны замын нөхцлөөс хамаарч 2-3 усны цэгийг байрлуулдаг/ Марзио Дехо, Роберто Эрас, Ян Копка ойрхон ирсэн ч Марзио эндээс тасарч бариа руу хүч гарган сугарч гарав. Цагаан Суваргын орой дээр Бариаг байрлуулсан нь тамирчдад бараг 10 гаруй км-ын холоос харагдаж байлаа. Уралдааны барианы өмнөх замын ойр ойрхон өгсүүр уруу нь тамирчдад их таалагдаж байлаа.
"MONGOLIA BIKE CHALLENGE 2010. 2-р гараа, Хулд - Цагаан Суварга." цааш унших »
MONGOLIA BIKE CHALLENGE 2010. 1-р гараа. Бага Газарын Чулуу - Хулд.
MONGOLIA BIKE CHALLENGE 2010 Олон улсын уулын дугуйн уралдааны тамирчид 2010 оны 8-р сарын 7-нд Монгол улсад ирлээ. Эл олон улсын уралдаанд нийт 11 орны нийт 94 тамирчин дагалдан яваа хөгжөөн дэмчигч, гадаадын хэвлэл мэдээллийнхэнтэй нийлээд 108 гадаад иргэд хамрагдлаа. Тамирчид Улаанбаатарт Баянгол зочид буудалд байрласан бөгөөд MONGOLIA BIKE CHALLENGE уралдааны мэдээлийн төв Баянгол зочид буудалд ажиллаж, олон нийтэд тамирчдын талаар мэдээллүүдийг өгч байлаа. 8-р сарын 7-ны өдөр тамирчид БАЯНГОЛ зочид буудалд дугуйгаа угсарч уралдаанд бэлтгэн уралдаанд оролцох хувийн дугааруудаа хүлээж авлаа. . 8-р сарын 8-ны өглөөны 10 цагт дугуйчид Сүхбаатарын талбайд болсон нээлтийн ажиллагаанд оролцов. Нээлтийн ажиллагаанд БОАЖЯ-ны сайд Л.Гансүх, Биеийн тамир спортын газрын дарга Ч.Наранбаатар тэргүүтэй албаны хүмүүс оролцож тамирчидад уралдаандаа амжилт гаргахыг хүсэн ерөөлөө. 8-р сарын 9-ний өглөө тамирчид Дундговь аймгийн Бага Газарын Чулуу руу хөдлөв.
"MONGOLIA BIKE CHALLENGE 2010. 1-р гараа. Бага Газарын Чулуу - Хулд." цааш унших »
Цагаан Суварга
Цагаан суварга:  Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт эрт цагийн далайн ёроолын тунамал шаварлаг хурдасны давхаргаас он цагийн явцад салхи, усны үйл ажиллагаагаар эвдэрч ганга мөргөцөг үүсгэсэн нь алсаас харахад суварга мэт харагддаг. Үүнийг Цагаан Суварга хэмээн Монголчууд эртнээс хүндэтгэн нэрлэж ирсэн. Цагаан Суваргын эгц цавчим мөргөцөгийн өндөр нь 30-д м бөгөөд мөргөцөг нь нийтдээ 400-д м үргэлжилнэ. Баруун талаасаа цагаан тал учраас мөргөцөг нь мэдэгдэлгүй явсаар Цагаан Суваргын орой дээр гарч ирнэ. Орой дээр нь овоо босгосон байдаг. Эрэг мөргөцөг сул шороотой  тул унах аюултай. Тийм учир эрэг мөрөгцөгийн зах ирмэгээр явахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Эрт цагт хүмүүс зээр гөрөөс гэх мэт амьтдыг мөрөгцөг рүү шахаж агнах явдал нилээд байдаг байжээ. Өлзийт сум талаас буюу гурван төгрөгийн худаг талаас орж ирвэл Цагаан Суваргын байгалийн үзэсгэлэнг холоос тодорхой харах боломжтой. Сүүлийн жилүүдэд Цагаан Суваргыг үзэхээр зорин очих жуулчдын тоо нилээд нэмэгдэж байгаа бөгөөд ойр орчимд нь жуулчны хоёр ч бааз ажиллах болсон. Ерөнхийдөө гайгүй үйлчилгээ сайтай бааз нь Цагаан Суварга жуулчны бааз, Цагаан Суваргаас зүүн тийш 8 км-т байрлана. Утас нь: 99298155. Цагаан Суваргын ойролцоо, зүүн тийш Хэвтээ Босоогийн гэж нэрлэгдэх нэгэн агуй бий. Уг агуй Цагаан Суварга гэр бааз хойхно холгүй оршино. Цагаан Суварга GPS: N 44° 34' 16.2", E 105° 42' 42.8"
"Цагаан Суварга" цааш унших »
MONGOLIA BIKE CHALLENGE 2010 дугуйн уралдаан амжилттай болж өндөрлөлөө.
Ази тивд, тэр тусмаа онгон зэрлэг байгалийн гоо үзэсгэлэн, өнгө төрхөөрөө дэлхийд гайхагддаг манай улсад анх удаа "Mongolia Bike Challenge" уулын бартаат замын олон улсын уралдаан амжилттай болж өнгөрлөө. Монголын аялал жуулчлалын тур оператор "Монголиа Экспедишнс" компани, Италийн "Прогетто Авентура" компани хамтран зохион байгуулсан тус уралдаанд Монголоос гадна дэлхийн 10 орны 94 тамирчин оролцож, хоёр долоо хоногийн турш Монголын говь, хангай нутгаар уралдсан юм. Тэмцээний нээлтийн ажиллагаа энэ сарын 8-нд Сүхбаатарын талбайд болж, тамирчид 9-нд Дундговь аймгийн Бага газрын чулууг зорьжээ.
"MONGOLIA BIKE CHALLENGE 2010 дугуйн уралдаан амжилттай болж өндөрлөлөө." цааш унших »
Дэлхийн шилдэг дугуйчдын нэг Роберто Эрас Монголд уралдана.
Roberto HerasМонгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй MONGOLIA BIKE CHALLENGE олон улсын уулын дугуйн уралдаанд Испанийн алдарт дугуйчин, Дэлхийн аварга, Испаний олон өдрийн Вуелта дугуйн уралдааны дөрвөн удаагийн аварга, Тур де Франс уралдааны шилдэгүүдийн нэг Роберто Эрас уралдана. Тэрээр MONGOLIA BIKE CHALLENGE олон улсын уулын дугуйн уралдааны МАСТЕР 1 ангилалд уралдахаар мэдүүлэгээ өгөөд байгаа юм байна. Тэрээр 1995 оноос мэргэжилийн дугуйн Келме багт уралдаж эхэлсэн бөгөөд анхныхаа түрүүг 1996 онд Subida al Narancо Испанийн дугуйн олон өдрийн уралдаанд түрүүлснээр амжилтын гараагаа эхлүүлжээ. Тэрээр 2001 оноос US Postal багт Lance Armstrong -ын хамтран зүтгэчээр уралдаж Тур де Франс уралдааны уулын хэсгүүдэд түүнд туслаж байсан бөгөөд 2002 онд Тур Де Франс-д нийлбэр дүнгээрээ 5-р байрт орж байжээ.
"Дэлхийн шилдэг дугуйчдын нэг Роберто Эрас Монголд уралдана." цааш унших »
Сайр Хайрхан - Сайрын ууланд Монголын уулчид авирна.
Сайрын уулМонголын уулчид Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутаг Сайрын ууланд авирахаар зорих гэж байна. Сайрын уул нь далайн түвшинээс дээш 3984 метр өргөгдсөн бөгөөд өмнө нь Монголын уулчид авирч байгаагүй юм. Нутгийнхан Сайрын уулыг Сухайт, Сайрын уул гэж нэрлэдэг. Сайр хайрханд авирах эл авиралтыг Ховд аймгийн Засаг даргын тамгын газар, Ховдын Биеийн тамир, спортын газраас хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэхүү авиралтыг Монгол Улсын гавьяат тамирчин Г. Өсөхбаяр ахлаж байна. Сайрын уул  бол Монголын уулчдын авираагүй үлдсэн цөөхөн цаст оргилууд нэг бөгөөд ийнхүү эхний авиралтыг Монголын уулчид өргөн бүрэлдэхүүнтэйгээр хийх гэж буй нь уулын спортын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх үйл явдал юм.  Уулчдын баг зургадугаар сарын 2-нд Улаанбаатар хотоос хөдлөнө. Зургадугаар сарын 6-нд үндсэн авиралтаа эхлүүлэхээр төлөвлөж байна. Авиралтад Улаанбаатар, Орхон, Баян-Өлгий, Өмнөговь, Завхан, Багануурын 60 гаруй уулчид оролцож буй бөгөөд МУ-ын 3 дахь ерөнхийлөгч Н.Энхбаяр авиралтын багт багтаж авирна.
"Сайр Хайрхан - Сайрын ууланд Монголын уулчид авирна." цааш унших »
Мэргэн Тоньюкукын цогцолбор.
Тоньюкукын дурсгалТүрэгийн хаант улсын гурван хааны зөвлөх байсан мэргэн сайд Тоньюкукт зориулан босгосон тахилын онгон бүхий дурсгал Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Баянцогт уулын баруун хойно Налайх хотоос зүүн тийш 15 километр, Ар жанчивлангийн сувиллаас баруун тийш 4 километрт оршино. 1957 онд доктор Н.Сэр-Оджав Тоньюкукын бунхант булшийг өмнөх судалгаануудаас арай илүү өргөн хүрээтэй малтан шинжилжээ. Судалгааны үр дүнд нэг эгнээ өрсөн хөх тоосгон хана бүхий барилгын нуранги гарчээ. Мөн шал нь битүү тоосгоор өрөгдсөн, вааран дээвэртэй байсан нь тодорхой болсон. Ханыг хар улаан, цагаан шаргал гэх мэт хурц өнгөөр будсан байсан. Олон ваар сав олдсоны ихэнх нь дэрэвгэр амсартай, хавтгай ёроолтой цар маягтай байжээ. Барилгын баганан дээр өтгөн хөмсөгтэй, том алаг нүдтэй, хурц соёотой, сартгар хамартай хүний нүүрийг дүрсэлсэн байсан. Тоньюкукын гэрэлт хөшөөний орчимд дээл өмссөн, ур хийц нь харилцан адилгүй 9 ширхэг саарал боржин хүн чулуу байсан. Цогцолбор дурсгалын өмнөөс зүүн зүгт цувуулан 1300 метр зайд 400 орчим цагаан чулуу байрлуулсан байсан бөгөөд тэдгээрийн зарим нь газар дээр ил харагддаг.  Эртний Түрэгчүүд нас барагсдаа чандарлан оршуулахын зэрэгцээ тэдний сүнсийг амаржуулах зорилгоор тахилгын зан үйл зохион байгуулж, дараа нь эргэж байхаар тахилын онгоныг тусад нь байгуулдаг байжээ. Эдгээр онгон нь нас барсан хүний язгуур гарал, зэрэг дэвээс нь шалтгаалан их бага янз бүр байхаас гадна бүтэц, ур хийцийн хувьд өөр хоорондоо ялгаатай байдаг. Онгоны зохион байгуулалт нь дөрвөлжин хавтангаар хашлага босгоод өмнө нь хүн чулуу байрлуулж, хөшөөний өмнөөс уулын бэл хүртэл олон цагаан чулууг босгосон байдаг. Ингэж чулуу босгодог утга учрыг судлаачид хоёр янзаар тайлбарладаг. Эхнийх нь, онгоны эзэн эрийн дайн тулаанд алж устгасан дайсны тоогоор босгодог. Хоёр дахь таамаг нь, уг хүнийг оршуулах болон тахиж тайх ёслолд оролцсон хүмүүс өөрийгөө төлөөлүүлж босгосон билэг тэмдэг гэж үздэг.
"Мэргэн Тоньюкукын цогцолбор." цааш унших »
Цонжийн чулуу - hexagonal rock.
Цонжийн чулууДорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт Цонжийн чулуу хэмээх  хүрмэн чулуунаас тогтсон жижиг хадат толгой бий.  Цонжийн чулууЭнэ толгойн чулуу нь болор шиг зургаан талтай, талуудыг нийлүүлж өрсөн мэт сонин, босоо тогтоцтой, хар саарал өнгөтэй.  Энэ чулууг өнгөлбэл гялалзсан хар өнгөтэй болно. Энэ толгой дээр аянга их буудаг, аянга буух үед чулуу бутарч унадаг гэж нутгийнхан ярьдаг. Хүрмэн чулуу хайлмаг байх үедээ асар их даралтад орж, олон талт багана хэлбэртэй болдог гэж шинжлэх ухаан тайлбарладаг.  Цонжийн чулуу нь Монгол оронд буй байгалийн өвөрмөц сонин тогтоцтой газруудын нэг, байгалийн эхийн бүтээл юм. Монгол оронд ийм хэд хэдэн газар байдаг боловч Цонжийн чулуу шиг зөв зургаан талтай чулуу байхгүй юм. Ийм тогтоцтой чулуу дэлхийд ч элбэг биш. Гэхдээ байгалийн энэхүү өвөрмөц тогтоц цөөнгүй газарт бий, миний мэдэхээр Хойд Ирланд, Солонгосын Чежу аралд байдаг.  Олон улсад байгалийн энэхүү тогтоцыг hexagonal rock  буюу зургаан талт чулуу гэдэг.  Нутгийнханы аман яриагаар Цонжийн чулууны чулууг дээр үед хятадууд урагшаа зөөдөг байсан гэдэг. Цонжийн чулуунаас холгүй Хамбын ширээ гэж нэг жижиг толгой бий. Энэ толгойд үнэрт хамба шарилж ургана. Энэ шарилжийг Хамба Зундуй гэдэг хүн хятадаас захиж авчруулан тарьж ургуулсан гэдэг яриа бий. GPS: N 45° 58' 55.2", E 111°26' 10.6". Дэлгэрэх сумаас Түвшинширээ сум орох замын ойролцоо бий.  Дэлгэрэх сумаас 22 орчим километр бий.
"Цонжийн чулуу - hexagonal rock." цааш унших »
Mongolia Bike Challenge. - Willy Mulonia Монголд.
WillyMONGOLIA BIKE CHALLENGE - уралдааны ерөнхий зохион байгуулагч WILLY MULONIA 5-р сарын 3-наас 10-ний хооронд Монгол улсад ирж уралдааныг зохион байгуулах Монголын талын албаны хүмүүстэй уулзаж ярилцлаа.  Тэрээр Монгол улсад байх хугацаандаа Байгаль орчин Аялал жуулчлалын сайд Л. Гансүх, Монголын Аялал Жуулчлалын Холбооны дэд ерөнхийлөгч Н.Эрдэнэбат, Биеийн Тамир Спортын Газрын дарга Ч.Наранбаатар зэрэг албаны хүмүүстэй уулзаж  MONGOLIA BIKE CHALLENGE уулын дугуйн олон улсын уралдааныг хэрхэн зохион байгуулах тухайгаа танилцуулж, зохих шатны байгуулгуудаас дэмжлэг хүслээ.
"Mongolia Bike Challenge. - Willy Mulonia Монголд." цааш унших »
(Нийт: 157)