Mongolia Expeditions - Аяллын хөтөч тайлбарлагчийн ажилд урьж байна.
Guide Mongolia"Mongolia Expeditions" is inviting motivated males above 25 years of age to join us as mountain biking tour guides for the summer season of 2010. Applicants must meet the following requirements: Fluency in spoken English - ESSENTIAL Strong organizational and leadership skills Be healthy and fit Please contact at 329279, 99086929 for an interview. The company runs below types of adventure and extreme trips. Get more information of the company and its trips at www.mongolia-expeditions.com
"Mongolia Expeditions - Аяллын хөтөч тайлбарлагчийн ажилд урьж байна." цааш унших »
Монголын алдарт туульч Мандиханы Парчин
Парчин туульчАлдарт туульч Мандиханы Парчин бол Баруун Монголын ард түмний олон туулийг залгамжлан хөгжүүлж, туульчийн уран чадварыг төгс эзэмшин, хойч үедээ уламжлуулан, орчлон дахинаа алдаршуулж манай ард түмний дунд төдийгүй дэлхийн монголч эрдэмтдийн дунд нэрд гарсан туульч билээ.  Алдарт туульч М.Парчин XIV жарны хөхөгчин туулай жил буюу 1855 онд хуучин дөрвөд Сайн Заяатын Зүүнгар Чуулганы Төгс хүлэг Далай ханы аймгийн арван баядын Саруул жанжин гүний хошуу, одоогийн Увс аймгийн Хяргас сумын нутагт Мандиханы 2-р хүү болон төрж 1926 онд далан нэгэн насандаа өөд болжээ. М.Парчин угтаа Цорос овогтон тайж "цагаан ястан" гаралтай гэх боловч амьдралын хувьд ядуу, жирийн нэг хохь тайж байжээ.  Боловсролын хувьд тод монгол бичиг сайн мэдэх учир шүүх харуулын алба хаших зэргээр төрийн хэрэгт оролцож явсан байна.
"Монголын алдарт туульч Мандиханы Парчин" цааш унших »
Мөсний шагайн наадам.
УЛААНБААТАР ХОТЫН НЭРЭМЖИТ-МӨСӨН ШАГАЙН  НААДАМ мөсний шагай "Улаанбаатар хотын аялал жуулчлал -2015" хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах чиглэлээр Улаанбаатар хот, хотын орчимд жуулчдын сонирхолыг татах, үндэсний ёс заншил, тоглоом наадгайг зохион байгуулж, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилгоор мөсөн шагайн наадам зохион явагдана. Зорилго: 2010 оны 02-р сарын 17-ны өдийн 11:00 цагт Зайсан толгой, Туул голын хөвөөнд эхлэн  явагдана. Нээлтийн ажиллагаа 15:00 цагт эхлэнэ.  Мөсөн шагайн наадмын үеээр гадаад дотоодын жуулчдын сонирхолыг татах Монгол үндэсний наадгай ёс заншлыг харуулна. Шагайн харвааны Цуваа харваа / ММШХолбооны харваачидад зориулсан наадгай / Цуваа харваа нь ММШХолбооны дүрмийн дагуу явагдана мөн Холимог харваа / Гадаадын иргэн, жуулчидад зориулсан тэмцээн / Холимог харваа нь багийн тоглолтоор явагдана. Нэг багт 1 мэргэжлийн харваач 1 жуулчин оролцоно. Тэмцээнийг мөсөн шагайн харвааны богиносгон зам дээр явуулна. Нээлтийн ажилгаанд ардын урлагийн тоглолт, уртын дуу, хөөмий, морин хуурын тоглолт тоглож ирсэн зочид үндэсний хувцасаа өмсөж сонирхуулна...
"Мөсний шагайн наадам." цааш унших »
Бүргэдийн баяр 2010 - "Нүхт" цогцолборт болно.

Бүргэдийн баярын үйл ажиллагааны хөтөлбөр:

Бүргэдийн баярБүргэдийн баярын 11 дэх удаагийн үйл ажиллагаа нь 2010 оны 2-р сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын "Нүхт" цогцолборт болно.

2010 оны 2-р сарын 17-ны өдөр:

  • 10.00-10.30  Баярын нээлтийн үйл ажиллагаа,бүргэдтэй парад
  • 10.30-11.30 Хамгийн сайхан үндэсний хувцастай,бүргэдтэй,морины тоноглолтой бүргэдчинийг шалгаруулна
  • 11.30-13.00 Бүргэдчид бүргэдээ биедээ дасгасан байдлыг шалгаруулна
  • 13.00-14.00 Үдийн завсарлага
  • 14.00-14.30 Бүргэдчид бүргэдээ  хэрхэн сайн сургасан байдлыг шалгаруулах
  • Бүргэдээр амьд ан бариулах
  • 16.00-16.30 Үндэсний тоглоом/көкпар/ тулам булаалдах
  • 16.30-17.00 Газраас мөнгөтэй алчуур шүүрэх
  • 17.00-17.30 Хаан бүргэд шалгаруулах
  • 17.30-18.00 Бүргэдийн баярын хаалтын үйл ажиллагаа

Та бүхэн ирж сонирхоорй.

Бүргэд - Зоригт анч бүргэдийн тухай. - эндээс илүү ихийг уншаарай.

Казах гэр бүл - Шонхор шувуу

 

Харзны ус - Харзны усанд орох уу?.
Харзны усУлаанбаатарт харзны усанд орж биеэ эмчилж чийрэгжүүлдэг хэсэг бүлэг хүмүүс байдаг.  Тэд долоо хоногийн амралтын өдрүүдэд цуглаад Туул голын мөс цоолоод харзны усанд ордог. Харзны усанд орох нь биеийг хасах цэнэгтэй ионоор цэнэглэж биеийг сэргээж өгөхөөс гадна хүний биеийн цусны эргэлтийг сайжруулж, судасны энд тэнд бөглөрсөн бөглөөсийг арилгаж, хүний биеийн зарим хэсэгт бий болсон үхжилийг сааруулж, сэргээж өгдөг юм байна. Харзны ус­ны ач тус асар их бай­даг юм байна. Га­зар ээжээсээ сөрөг энерги, тэнгэр эц­гээсээ эерэг энерги аван өөрийн биеийн нэмэх, хасах цэнэгээ тэнцвэржүү­лээд, голын ариун усандаа ариусаад байвал ямар ч үед өвчлөхгүй байж чадна. Нилээд олон бүсгүйчүүд мөн харзны усанд орж байна лээ. Харзны хүйтэн усанд орох нь эмэгтэй хүний арьс болон суларсан булчинг чангаруулж, жин хасч тураадаг гэнэ. Монголчууд усны эмчилгээний гайхамшигт чанарыг эртнээс мэдэж амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн ард түмэн. Монголчууд Намарын дунд сарын 15-наас урсгал ус рашаан болж, таван махбодийг эмчилдэг гэж ярьдаг.  Рашаан ус хүртэж биеэ эмчилдэг хүмүүс намар өөрийн өвчин шаналлыг арилгахаар рашаан усанд их явдаг нь дээрх үгийг батлах мэт.  Харзны усанд ороход танд зориг л хэрэгтэй.  Түүнээс биш ямар нэгэн бэлтгэл хэрэггүй, шууд ирээд орж болно. Зарим туршлагатай усанд орогчид: анх орж буй хүн 3-4 сард усны хор гүйхээс өмнө орвол зүгээр гэж байсан. Харин мэдээж усанд орох хувцас, уснаас гарч ирээд бие арчих алчуур, нөмрөх хувцас, шаахай зэргийг авч ирэх хэрэгтэй. Мөн халуун савтай цай, цайндаа шар тос самраад аваад ирэх хэрэгтэй. Уснаас гарч ирээд ууна. Шар тостой цайг монголчууд осгосон хүн малд өгдөг нь хүний голын тамирыг сэргээж, голд хуралдсан хүйтнийг зайлуулж өгдөг гэж үздэг тул усанд орсны дараа уухад зүгээр байдаг юм байна. Мэдээж харзны усанд та бүх биеээрээ 3-5 секунд ороход л болно.  Орлоо, булхлаа, гарлаа. Ин­гээд л болоо. Хамгийн гол биеийнхээ бүх хэсэгээ оруулах ёстой. Ингээд ороод үзээрэй. Доор харзны усанд орж буй бичлэг бий
"Харзны ус - Харзны усанд орох уу?." цааш унших »
Жанжин овоо - Дөргөн нуур.
Жанжин овооЗавхан, Говь-Алтай, Ховд аймгийн зааг нутаг, Их нууруудын хотгорт Дөргөн гэж нэг сайхан нуур бий.  Дөргөн нуур нь гадагш урсгалгүй шорвог нуур, Хомын хоолойгоор хар нууртай холбогдоно.  Нуурын урд эрэгт Жанжин овоо гэж домог түүх ихтэй нэгэн овоо бий.  Жанжин овооны домог: Урьд эрт цагт энэ нуурын хавийн газар нутаг догшроод улс амьтан хэцүүджээ. Хэдэн жилээр мал хуй нь барагдаж, өвс ургамал гундаад хүн зон зовжээ. Тэгээд нэгэн зун нутаг усаа аргадаж тайж наадам хий­сэн гэнэ. Гэтэл нэг мэргэн хүн хэлжээ. Энэ наадамд жаахан охин унасан шарга морь та­сар­хай хол түрүүлж ирнэ. Тэр бол хүн биш,тиймээс түүнийг барьж авч үгүй хийвээс ард олон, ахуй мал амаржина гэ­жээ. Энэ ёсоор мөнөөх охиныг түрүүлэн ирэнгүүт хүмүүс барьж аван, морьтой нь хамт чулуугаар дарж овоо босгосон нь энэхүү Жанжин овоо бол­жээ. Үнэхээр тэр хүүхдийн эх эцэг, морины эзэн гэж хэн ч гарч ирээгүй ажээ. Төдөлгүй ну­таг орон өвс цэцгээр бүр­хэг­дэж, хүн зоны сэтгэл тэнийж амар сайхандаа жаргаж гэнээ. Энэ бол домог юм. Өдгөө энэхүү Жанжин овоонд сүлд хийморио даатган ирж мөр­гө­дөг хүмүүс олон. Алдартай бөх болох гэсэн хүмүүс ирж зо­­­дог шуудагтайгаа тойрч дэвээд, цол гуншинтай болсон түүх ч буй гэнэ.
"Жанжин овоо - Дөргөн нуур." цааш унших »
Хэцүү уулын агуйнаас олон хүний хатмал шарил олджээ.
Хэцүү уулын агуй.  Энэ агуйд эртний хүмүүсийн археологи, анторпологи, этнографийн чухал олдвор хэрэглэгдэхүүн болох хатмал шарилууд хадгалагдаж байсныг 1974 онд анх хилийн цэргийнхэн олжээ.  Энэ агуй нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын төвөөс урагш 118 км зайтай, Сулинхээрийн хилийн цэргийн отрядын Хэцүүгийн буюу 1-р заставын ойролцоо орших Хэцүү уулын арын нэгэн толгойн ар шил дээр байдаг, эгц доошоо ордог 80 см орчим голчтой орц амсар бүхий хөндийлжийн агуй юм.  Энэ агуй Монгол улс, БНХАУ-ын хилийн ойролцоо Дорноговь, Өмнөговь аймгийн хилийн зааг дээр оршино.  Хэцүү уулын агуй нь бараан саарал өнгийн шохойн чулуунд үүссэн хөндийлжийн босоо хэлбэрийн агуй юм.  Агуй нь бараг эгц доош орж баруун хойшоо, зүүн урагшаа салаалсан хэд хэдэн хонгилтой, тэр нь баруун хойш эргэн том хонгилын баруун доороос эргэж гол хонгилтойгоо нийлдэг. Мөн эндээ салбарласан нилээд том талбайтай ба агуйн нийт гүн нь 1б.5м гүн боловч босоо, хэвтээ хөндий хосолсон олон салаа салбартай хосолмол хэв шинжийн агуй юм. Агуйд ганц нэгээрээ, хамгаалалтгүй орох боломжгүй. 
"Хэцүү уулын агуйнаас олон хүний хатмал шарил олджээ." цааш унших »
Газар агуй.
  Газар агуй.  Энэ агуй Говь-Алтай аймгийн Тайшир сумын Далан бригадын нутагг Хасагт Хайрхан уулын зүүн урд талын 2200 метрийн өндөр бүхий нам уулын дунд оршино.  Энэ агуйд 1990 оны 2-р сард судалгаа хийж судлагдсан агуйн бүртгэлд оруулсан.  Газар агуй Алтай хотоос Жаргалан сум орох замын зүүн талд 500 метрийн зайд баруун тийш харсан энгэрт анх төрмөлийн эриний үеийн настай шохойн чулуун давхаргад усны элэгдүүдэн эвдэх үйл ажиллагаагаар үүссэн карстын агуй юм.  Агуйн ам баруун тийш харсан 1.2 метр өндөр, 4.1 метр өргөн зууван хэлбэртэй.  Агуйн нийт урт 26.5 метр, агуйн хонгилийн дундаж өндөр 1.32 метр, дундаж өргөн 2.37 метр юм.  Агуйн доторхи хамгийн өргөн хэсэг нь 4.7 метр, хамгийн өндөр газар нь 2.3 метр байна. Агуйн нийт эзэлхүүн 82.9 куб.метр, нийт талбай 62.8 ам метр юм.  
"Газар агуй." цааш унших »
Kite skiing буюу шүхэрт цана Монголд.
kite skiing2009 - 2010 оныг дамнуулан 3 австрали залуу Монголын хойд хилийн Алтанбулагийн боомтоос өмнөд хилийн Замын Үүдийн боомт хүртэл 950 орчим км замыг kite skiing буюу шүхэрт цанаар тууллаа. Тэдний аялал 28 хоног үргэлжилж Монголын хүйтэн өвлийн цаг агаарын хүнд нөхцөлд аяллаа амжилтай явуулж дуусгалаа. Тэдний аяллыг аялал жуулчлалын Монголиа Экспедишнс ХХК ивээн тэтгэж, газар орон дээр аяллыг зохион байгууллаа. Эл аяллын багийн зорилго нь Монгол орны хойд хилээс өмнөд хил хүртэлхи замыг нүүрс хүчлийн хий ялгаруулдаг тээврийн хэрэгсэл ашиглахгүйгээр зөвхөн ердийн хөсөг ашиглан туулах явдал байлаа.  Тэд морь, тэмээ унан, цаг агаарын таатай нөхцөлд шүхэрт цанаа хөлөглөн явсаар аяллаа амжилттай дуусгалаа.  Дэлхийн дулаарлын эсрэг хүн төрөлхтөнийг нэгдээсэй гэсэн хүсэл зорилгыг өвөрлөж энэ аяллыг явуулсан юм.  Дэлхийн дулаарлын улмаас сүүлийн жилүүдэд Монгол оронд цөлжих үйл явц эрчимтэй явагддаж буй тул Монголыг сонгожээ.  Бид энэхүү аяллыг зохион байгуулах явцдаа Монгол оронд өвлийн адал явдалт аяллын төрөл болох kite skiing буюу шүхэрт цаныг хөгжүүлэх боломжтой юм байна гэсэн бодол төрж байсан.  Монгол улс бол салхины эх орон. Өдөр болгон л салхилж байдаг.  Энэ нь бидэнд салхины хүчийг ашиглан аялах аялагчдыг татах боломжийг бий болгож байна.
"Kite skiing буюу шүхэрт цана Монголд." цааш унших »
Зосон зураг - Сант уулын зосон зураг.
Сант уулын зосон зурагТөв аймгийн Эрдэнэсант сумын төвийн баруун урдуур дамналдан баруун хойноос зүүн урагшаа сунаж тогтсон боржин чулуун тогтоцтой, үзэсгэлэнт уулыг Сантын уул гэнэ.  Энэ уулын баруун урд биеэр эртний булш, хиргисүүр нилээдгүй олон байдаг.  Энэ ууланд хэдийд хэн үйлдсэн нь тодорхойгүй нэгэн улаан зосон зураг бий.  Ганц адууны зургийг улаан зосоор зурсан байдаг. Нутгийнхан энэ газрыг тахилга шүтлэгтэй догшин газар гэж ярьж байсан.  Нутгийн уяачид ихэд шүтэн, морьдынхоо хурд ирийг даатгаж ирсэн газар гэж нутгийн хөтөч залуу хэлж байлаа.  Зосон зураг зурсан хадны ойролцоо хадаг яндар, жижиг модон морь, хурд морины эд хэрэглэлийн билэгдэн дуурайлгаж хийсэн зүйлсийг олноор тавьсан байдаг юм байна. Зурагт адууг том толгойтой, бахим хүзүүтэй, богино хөлтэй, урт сүүлтэйгээр дүрсэлсэн байх ба их биеийн зарим хэсэг нь нар салхины элэгдэлд орж ховхрон алга болсон байна. Хаданд ердөө ганцхан адууны дүрс зурагдсан байна. Энэ зурагт тахь дүрсэлсэн үү эсвэл монгол адууг дүрсэлсэн үү? Эргэн тойронд нь өөр зурсан зүйл үгүй болно.  Энэхүү газрын талаар мэдээлэл бага байдаг бололтой. Хэрэв танд мэдээлэл байгаа бол хуваалцаарай.  Энэ газрыг үзэхийг хүсвэл Сант уулын баруун урдуур Бүрэн сум руу явдаг замаар явна.  Айлууд бий асуувал заагаад өгөх байх.
"Зосон зураг - Сант уулын зосон зураг." цааш унших »
(Нийт: 142)