|
Нэрс |
Координат |
Байршил |
|
Өөш Манхан |
N 44° 41' 42.4", E 107° 3 ' 58.9" |
Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг. Бөөрний сувиллын газар ажилладаг. Мөн Өөш Манхан тур жуулчны бааз ажилладаг. |
|
Загийн усны хоолой |
N 44° 38' 2.3 ", E 107°15' 57.7" |
Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг. Байгалийн нөөц газрын зэрэглэлээр улсын хамгаалалтанд авсан. |
|
Загийн усны худаг |
N 44° 34' 28.4", E 107°11' 29.9" |
|
|
Гурвантэсийн давсны артель |
N 43° 24' 50.1", E 101°35' 11.3" |
Гурвантэсийн хоолойн давсны артель. Давс олборлох газар. |
|
Гурвантэс сумын төв |
N 43° 14' 2.1 ", E 101° 3 ' 3.6 " |
|
|
Нэмэгтийн Улаан хонгил |
N 43° 30' 0 ", E 101° 3 ' 48.4" |
Динозаврын гайхамшигт олдворуудыг хадгалсан цав. |
|
Ноён сумын төв, Толь хад |
N 43° 9 ' 12.5", E 102° 7 ' 39.9" |
Ноён сумын төвөөс баруун хойш 7км зайд замын дэргэд Толь хад оршино. Толь хад нь зүүн хойшоо харсан байрлалтай 2.5 х 10 метрийн харьцаатай гялгар хар өнгөтэй хадан цохио. Эрт галавт уул цогцлон тогтох хөдөлгөөнөөр том цохио чулуу, өнхөрч гулсан бусад чулуулагтай хавирч vрэлдсэнээс ийнхvv гялалзсан толь шиг болсон гэж судлаачид vздэг. |
|
Чойдогийн Боргио |
N 48° 13' 55 ", E 100° 26' 9.1 " |
Чулуут, Их Жаргалантын голуудын бэлчирт ойрхон орших 2 метр орчим эгц хадан босго руу буудаг хүрхрээ. |
|
Цонжийн Чулуу |
N 45° 58' 55.2", E 111°26' 10.6" |
Хvний гараар бvтсэн зургаан талт баганууд мэт тогтсон хvрмэн байц хад Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт байдаг. Тvvнийг нутгийн ардууд цонжийн чулуу гэнэ. |
|
Галуутын Хавцал |
N 46° 36' 32.9", E 99 ° 58' 17.4" |
Олгой нуураас Галуут гол урсан гарах 2 км орчим урт 100-150 м өндөр нарийн хавцал. Хавцалын өргөн дунджаар 10 м. Нарийн газраа 3 м орчим өргөн. |
|
N 46° 34' 31.8", E 99 ° 59' 3.6 " |
||
|
Хомын хоолой |
N 47° 49' 59.6", E 93 ° 15' 42.2" |
Их нууруудын хотгорын Хар нуур, Дөргөн нууруудыг холбож хоолойг Хомын хоолой гэнэ. Зарим сурвалжид нуурын хоолой гэсэн байдаг. Энэ солибцол Хомын хоолойн баруун эрэгт буй худгийн солибцол. |

Явган аялал - Монгол оронд хамгийн хөгжих боломжтой, нөөц ихтэй аяллын төрөл юм. Монголын аялал жуулчлалын компаниудын бүтээгдэхүүнүүдийг судалж үзэхэд Монголын нутагт хийж буй явган аяллуудыг бүс нутгаар нь Алтайн нурууны, Хангай нурууны, Хэнтий нурууны, Хөвсгөлийн уулсын, Говийн бүсийн гэж хувааж болох юм. Дээрхи бүс нутгуудад голчлон явган аялалууд зохион байгуулагдаж байна. Алтайн нурууны Таван Богд уул, Хотон хурган нуурын орчим, Цамбагарав, Хөх Сэрхийн нуруу, Хархираа Түргэний уулсаар баруун бүсийн явган аяллууд голчлон явагддаг. Хангай нуруунд бол Отгонтэнгэр уул, Эрхэт хайрхан, Найман нуур, Суварга хайрхан, Тэрхийн цагаан нуурын орчим бүс нутагт явган аяллууд явагдаж байна. Дархадын хотгор, Улаан тайга, Зүүн баруун тайга, Хөвсгөл нуур, Хорьдол Сарьдагийн уулсаар Хөвсгөлийн уулсын голлох явган аяллууд зохион байгуулагддаг бол Хэнтий нуруунд Асралт хайрхан, Алтан Өлгий, Хагийн хар нуурын чиглэлүүдэд голдуу явагдаж байна.
