Баастын агуйд ирвэс үүрлэдэг.
Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг Зүүн Сайхан уулын Ногоон Чулуутын амны эх, Бааст ууланд 18 метр урт нэгэн агуй байх бөгөөд нутгийнхан Баастын агуй гэж нэрлэнэ.  Агуйн ам урагш харсан байрлалтай, холоос тод харагдана. Агуйн амны урд тавцанг чулуу өрж зассан, агуйд орох хоёр амтай.  Агуйн нь хоёр танхим нэг үндсэн хонгилтой. Үндсэн нэгдүгээр танхимаас 5 метр урт хонгилоор мөлхөнө, хонгилийн эцэст тулаад, 6 метр өндөр босоо хэлбэрийн хүнхий байна.  Агуйд усны илэрц, нэвчилт ажиглагдсангүй.  Агуйн амны хананд хоёр ширэг янгирын эврийг тавьсан байна. Агуйн тухай нутгийнханаас асууж тодруулахад агуйд ирвэс үүрлэж зулзагаа/ гүемээ гаргадаг байсан тухай ярьж байлаа.  Биднийг агуйд хүрч очиход агуй амны дэргэд нээрээ л ирвэсний шинэхэн мөр, бумба байв. Бумба - багахан хэмжээний овгор шороо, Ирвэс ялгадасаа шороо овоолж нуудаг. Гэхдээ нутгийн анчин залуу Чулуунхүү хэлэхдээ: Энэ агуйд одоо ирвэс үүрлэдэггүй гэнэ. Гурван жилийн өмнө германаас ирсэн зурагчин ирвэсний зураг авахын тулд уг агуйг нутгийн залуучуудаар утуулснаас  болоод ирвэс нь дайжсан гэв.  Гал тавьж утсан газрынх нь ором тод ажиглагдаж байлаа. Баастын агуйн ойролцоо ламын агуй, ларингийн агуй гэх мэт жижиг агуйнууд байна.
"Баастын агуйд ирвэс үүрлэдэг." цааш унших »
Ёл - хамгийн өндөрт нисдэг шувуу.

Тасын төрөлд багтах ёл / Gypaetus barbatus/  хэмээх махчин шувуу нь  Монгол Алтайн нуруу, Говь-Алтайн нуруу, Хангай нурууны 1500 - 3000 метрийн өндөрт, хад асга ихтэй, эгц цавчим хадан цохионуудад үүрээ засан амьдардаг. Ёлын далавч бүрэн дэлгэгдсэн үедээ 2.5-3 метр, нуруу нь хөхөвтөр шаргал, хэвлий болон толгой нь цайвар шаргал өнгөтэй, эрүүн доороо гялтганасан хялгасан сахалтай байдаг. Монголын жигүүртнээс хамгийн өндөрт нисдэг шувуу нь ёл юм. Ёл нь 7500 м өндөрт нисч чаддаг байна, ихэнх шувууд дунжаар 400 м орчим өндөрт нисдэг гэнэ.

Ёл шувуу нь эгц хадан хананы хүнхэнд мод бутны өгөршсөн мөчир, хялгас ноосоор үүрээ засч түүндээ жил бүр өндөглөдөг учраас үүр нь холоос цайран харагддаг.

Ёл нь 12-р сарын дундаас 2-р сарын дунд үеийн  хооронд эвцэлд ихэвчлэн хоёр өндөг гаргаж, эрэгчинтэйгээ ээлжлэн 53-58 хоног дарж ангаахай болгон тэжээнэ.   Ангаахай болсоноос хойш 106-130 хоноод  нисч сурна. Ангаахай нь намар есөн сар гэхэд бие гүйцэж үнсэн хөх зүстэй болно.

Ёл нь амьтдын сэг, ясыг идэж, євчин тахал дэлгэрэхээс сэргийлэн, байгаль дэлхийг цэвэрлэдэг учраас ашигтай шувуу юм.  Ёл нь мал амьтдын чөмөгний ясанд ихээхэн дуртай, чөмөгний ясаа өндөрт авч нисэн хад руу унаган хагалж чөмөгийг нь иддэг. Ёл шувуу нь Монгол улсын улаан номд орсон дархан цаазтай ховор шувуу.

Ёл шувууны үүр

Ёлын үүр - Өмнөговь  аймаг Зүүн Сайхан уулын Ташуу Улаан гэдэг газарт - 2009 - 02 - 05 нд

Ээж хайрхан уул - Равдан ламын агуй
Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг Ээж Хайрхан ууланд ламын агуй гэх хүний гараа боржин чулуун хадны хунхарыг засаж янзалж барьсан нэгэн агуй бий.  Энэ нь байгалийн жамаар бий болоогүй ч нутгийнхан ламын агуй гэж эртнээс нэрийдсээр ирсэн байдаг.  Боржин чулуун том хадны хунхарыг засаж янзлан хүн амьдрах, бясалгал хийх зорилгоор ийнхүү барьж байгуулсан агуй монголын нутагт олон. Ламын агуйд халхын Өндөр гэгээн Занабазарын багш ламтан даяанчлан сууж байсан гэдэг домогтой. Мөн энэ агуйтай холбоотой домог яриа нилээдгүй байдаг.  Жа лам Дамбийжанцангийн шавь Равдан  1923 онд Жа ламыг баригдахад Ээж хайрхан ууланд зугтан ирж энэ агуйд амьдарч байсан, Равдан лам агуйд амьдарч байхдаа ертөнцийн хар цагаан нүгэл хилэнцээс өөрийгөө чөлөөлөн бясалгал хийж байжээ.  Түүнийг агуйд бясалгал хийж байхад энэ нутгийн нэгэн бүсгүй Мунидарь өглөө болгон ирж сүү цагаан идээ, хоол унд дөхүүлдэг байжээ. Равданг 1928 онд нас барсан гэсэн яриа нутгийнхан дунд байдаг. 
"Ээж хайрхан уул - Равдан ламын агуй" цааш унших »
Динозавр буюу Үлэг гүрвэлүүд ээ гэж.
Динозаврын нэр нь (дино-аймшигт, заурос-гvрвэл гэсэн грек vгнээс vvсэлтэй) аймшигт гvрвэл буюу  vлэг гvрвэл гэсэн утгатай юм. Динозаврууд нь орчин vеийн гvрвэл, могой, матар зэрэг хэвлээр явагчдын ангид хамаарагдах эртний мєхсєн амьтад юм. Энэ хэвлээр явагчдын биеийн температур нь орчноосооо хамаарч єєрчлєгдєж байдаг хvйтэн цустай, єндгєєр vрждэг амьтад юм. Эдгээр амьтдын яс, єндєг, мєрний хэв дардас зэрэг vлдэгдэл 230-65сая жил хvртэл vргэлжилсэн мезозойн эриний эх газрын хурдас чулуулгаас олддог.
Аарцаг ясны зохион байгуулалтаар нь динозаврыг шувуун аарцагтай, гvрвэл аарцагтай гэж хуваахаас гадна хоол тэжээлээр нь өвсөн  тэжээлт ба махан идэшт гэж ангилдаг.
"Динозавр буюу Үлэг гүрвэлүүд ээ гэж." цааш унших »
Их Бурхант
Монголын соёл, түүхийн томоохон дурсгалуудын нэг болох "Их Бурхант" нь Дорнод аймгийн Халх гол сумын нутагт GPS солибцолд - N48°03.287', E113°21.865' оршино. Халхын Сэцэн хан аймгийн жүн ван Бат-Очирын Тогтохтөрийн /То-Ван/ /1797-1868/ санаачлага, удирдлагаар 1859-1864 онд бүтээсэн энэ дурсгал "Их шүтээн", "Их бурхант" хэмээн олноо алдаршжээ. Эл дурсгалыг найман аюулаас аврах Арьяабало бурхан ч гэдэг. Түүний гарт нь арслан, заан, могой, гал, ус, гав гинж, хүний бодол санаа зэрэг найман утгыг агуулсан билэгдэл атгаастай байдаг. Их Бурханыг Монгол улсын дорнод хил хязгаарыг аюул гамшигаас хамгаалахын билгэдэл болгон барьсан гэж олны дунд яригддаг боловч То Ван ард олон шүтлэг бишрэлээс шалтгаалж асар их эд хөрөнгө түвд, энэтхэг, хятад руу урсаж байгааг гярхай ажиглан энэ бүх буяныг нутаг орондоо тогтоох зорилгоор барьжээ. Их Бурханыг бүтээхэд мянган  үхэр тэрэг хөдөлгөж долоон жилийн турш барьсан гэдэг. Тухайн үедээ өрх бүрээс нэг үхэр, айл болгоноос таван лан мөнгө гаргасан ч гэсэн хууч яриа бий. Тэр үед бурхан бүтээхэд оролцсон хүмүүсийн ажлын хөлсийг өдөрт нь олгож байжээ.
"Их Бурхант" цааш унших »
Улаан сахиусны хийдэд алмасны арьс хадгалж байжээ.
Ноён хутагт Д.Данзанравжаагийн  Галбын ууланд байгуулсан гурван хийдийн нэг нь Улаан Сахиусны  хийд юм.  Эл хийдийг мөн Рийтэд  гэж нэрлэдэг. Эл хийдийг байгуулсан тухайгаа ноён хутагт Д.Данзанравжаа өөрийн товч намтартаа "...Туулай жил Галбын хийдүүдийг бариулж дуусган Чойлонгийн хийдээс их улаан сахиусыг залвай" гэсэн байдаг. Улаан сахиус гэдэг нь Жамсран бурхан юм.  Улаан Сахиусны хийдэд бясалгал, агийн ёсны хурал хурдаг байжээ. Тус хийдийн туурь Өмнөговь аймгийн Ханбогд сумаас урагш 7,8 км газарт байна. GPS солибцол - N 43°08.751' E 107°07.505' д.т.дээш 1199 метрт оршино. Улаан Сахиусны хийдийн өмнө зүгт  2 км-т Дэмчигийн хийд оршино. Улаан Сахиусны хийд Цагаан толгойн хийдийг бодвол арай багавтар хийд байсан бөгөөд 5 том дуган дацантай байжээ. Дуган дацанг дан засмал боржингоор суурийг тавьж, түүхий тоосгоор барьсан байна.  Хийд нь туйпуун ханатай төвд маягийн том дугантай, уг дуганыг нь  хадны агуйтай ханаар холбосон байна. Хананы наана сүсэгтэн олон үзэхэд зориулж хадан уул босгож дундуур нь ус урсгаж янз бүрийн үзмэрийн зүйлс байрлуулсан байсан энэхэн орчиндоо диваажингийн орон мэт амар амгалан байдлыг үүсгэж байжээ.  Агуйн хойд хэсэгт бурхан нь байсан байна. Галбын улаан сахиус нь маш том Жамсран бурханы дүр байсан бөгөөд түүний дээр нь лавир гэж хүний арьсыг дэлгэн хадсан байжээ, энэ арьс нь нуруугаараа үстэй байсан гэж нутгийн өвгөд хөгшид хөөрдөг. Улаан Сахиусны хийдэд алмасны арьсыг хадгалж байжээ. Улаан Сахиусны хийдэд хадгалагдаж байсан лавир гэгч энэ хүний арьсыг алмасын арьс байсан гэсэн яриа мөн нутгийн учир мэдэх хөгшчүүлийн дунд байдаг. Алмас буюу хүн гөрөөсний энэ арьс энэ хийдэд хэрхэн хүрч, хадгалагдсан тухай түүх их сонин байдаг.  1837 онд Үзэмчний алтан үүрэгт бадарчин гэж алдаршсан Лувсандоной бадарчин Лхас ороод буцаж явахдаа Цэнхэр номингийн говиос заган дунд үхсэн байсан эрэгчин хүн гөрөөс олжээ.  Тэрээр түүнийгээ өвчиж арьс, цөсийг нь аваад Богдын хүрээнд ирсэн байдаг.  Тухайн үед зөв хатаасан хүн гөрөөсний цөс маш үнэтэйд тооцогддог байжээ.  Маарамбууд түүгээр хүнд анагаадашгүй өвчнийг эмчлэх эм хийхэд хэрэглэдэг байв. 
"Улаан сахиусны хийдэд алмасны арьс хадгалж байжээ." цааш унших »
Даян Дээрхийн агуй.

даян ДээрхиХєвсгєл аймгийн Цагаан-Vvр сумын тєвєєс 35 километрийн зайд Vvрийн голын баруун цутгал Дээрх гэдэг голын дунд хавьд, зvvнээс нийлэх хавцал аманд байдаг.  GPS солибцол-N 50° 26.804'  E 101°53.328' оршино. Даян дээрхийн агуйн амсар нь Номхон уулын дунд орчим зvvн урагш хандсан том дєрвєлжин хаалга хэлбэртэй юм. Агуй нь том жижиг гурван амтай бєгєєд том ам нь гурвыг харьцах дєрвєн метрийн хэмжээтэй, нєгєє хоёр нь тvvнээс арай бага. Агуйн их ам нь дотроо нэг метр орчим єндєр чулуун босготой энэ босгыг давангуут долоон метр орчим єргєнтэй, 15 метр єндєр дєрвєлжин хэлбэртэй том хєндий тасалгаа байна. Vvнийг єнгєрмєгц эхний тасалгаанаас нарийхан нам боловч урт, тал тал тийш олон хонгилтой тасалгаа болно.

Энэ хоёр тасалгаа нийтдээ 32,5 метр болно. Хоёр дахь тасалгааны эцэст эгц дээш єгсєж ордог хоёр дахь давхрын тасалгаа байна. Агуйн нэгдvгээр давхраас хоёрдугаар давхар хоёрын хооронд босоо зай нь 14,7 метр єндєр юм. Хоёрдугаар давхрын том тасалгаа нь баруун хойш чиглэсэн дєрвєн метр єндєр, гурваас таван метр єргєн, 24 метр урт юм. Энэ тасалгааны шалан талын хэсэг гvн худаг мэт жижиг нvхтэй, гурван том баганатай. Энэ нь шил мэт тунгалаг єнгєтэй. Энэ тасалгаанаас зvvн єнцєгт хоёр метр єндєр нарийн босгыг давж, нvхээр шургаж буугаад нарийн хонгилоор явсаар дараагийн тасалгаанд орно. Эл тасалгаанаас агуйн мухар хvртэл том жижиг найман тасалгаа байдаг. Агуйн мухарт хана дээврээс нурсан хад чулуу байдаг. Vvнийг нутгийнхан цагаан асга гэдэг. Тvvнээс цааш vргэлжилж хил гардаг байсан тухай нутгийн хvмvvс ярьдаг байна. Агуйн амнаас мухар хvртэл 170 метр орчим гэж судлаачид тогтоосон. Даян дээрхийн агуй эртнээс нааш шүтэн бишрэгчдийн хөл тасраагүй, агуй доторхи шороо чулууг, ус рашааныг элдэв өвчин хууч анагаахад сайн хэмээн нутгийнхан ярилцдаг. Даян дээрхийн  агуйн амны урд талд 100 гаруй метрт орших дэвсэг дээр уг дээрхийн хурлын 2 дуган байна. 2 дуганы суурийн чулуун далан агуйн амнаас урагш 100 орчим метр газарт их хад асганы дундаас товойж харагдана.  Эл Даян дээрхийн хийдийг мөн 1938-1939 оны хооронд эвдэн сүйтгэж, нураасан гэдэг.

 

Талын агуй

Сүхбаатар аймгийн Дариганга сум

ын нутаг Шилийн Богд уулын хойд талд, 14 км зайд Талын агуй оршино.  GPS солибцол: N45°35.405'  E114°30.51' оршино.

Агуйг холоос ажиглахад тоймтой баримжаа авах зүйлгүй.  Сүүлийн жилүүдэд Шилийн Богд ууланд очиж мөргөсөн хүмүүсийн цуваа энэ агуйг очиж үзэх болсноор агуй руу очих тод зам гарсан бөгөөд агуй байрлах хонхорын өмнө талд зам дээр овоо босгосон нь агуйг олоход хялбар болжээ.  Агуйн амаар босоо хүн багтахгүй учир бөхийж орно.  

Талын агуй нь Монгол нутагт мэдэгдэж буй галт уулын гаралтай агуйнуудаас хамгийн том нь, хамгийн үзэсгэлэнтэй нь юм.  Талын агуйн урт 200 гаруй метр боловч сүүлийн жилүүдэд явагдсан нуралт, хөдөлгөөнөөс болж уг хоёрдугаар танхим хаагдсан.  Эхний танхим нь 10-аад метр өндөр, 20-иод метрийн өргөнтэй.  Хүмүүс агуйд гал түлж хоол унд хийж байсан ул мөр, хогоор дүүрсэн байна.  1980-аад оны үед уг агуйн талаар Монголын баримтат киночид нэгэн сайхан кино хийсэн байдаг.  Уг агуйн талаархи нарийвчилсан мэдээллийг уг киноноос үзэж болно.

 

Баянзагийн Улаан Эрэг - Дэлхийн шинэ 7 гайхамшигт нэр дэвшиж байна.
Баянзаг"Flaming Cliff буюу Баянзагийн Улаан Эрэг Дэлхийн шинэ 7 гайхамшигт нэр дэвшлээ." гэсэн мэдээ  TV9 сувгаар цацагдсан, үүнтэй холбогдуулан та бүхэн дараах линкээр ороод саналаа өгөөрэй: http://www.new7wonders.com/nature/en/vote_on_nominees/. Дэлхийн долоон гайхамшигийн нэг Монгол оронд маань байвал тэр гайхамшигийг зорих жуулчдын тоо хэрхэн өсөхийг та бүхэн төсөөлөх байх, энэ нь үнэхээр их ач холбогдолтой. Дэлхийн долон гайхамшигт нэр дэвшиж буй Баянзагийн Улаан Эрэгийн тухай:  Өмнөговь аймгийн Булган сумын нутагт орших энэхүү алдарт газрыг анх америкийн судлаач Рой Эндрюс Чэпман гэдэг эр анх нээн олж дэлхий нийтэд алдаршуулжээ. Монгол нутагт 1920-иод онд АНУ-ын Байгалийн түүхийн музейн судалгааны багийнхан жил дараалсан хэд хэдэн судалгаа хийсэн байдаг. Түүхэнд Төв Азийн 3-р Экспедици гэж алдаршсан энэхүү судалгааны багийн гол зорилго нь хүн ба мичний тасарсан холбоог олж тогтоох, үүний хажуугаар ургамал судлал, амьтан судлал, зураг зүй, археологи, геологийн гэх мэт өргөн хүрээтэй байлаа. Энэ судалгааны багийг тухайн үеийнхээ шилдэг судлаач Рой Эндрюс Чэпман удирдаж байсан бөгөөд түүний монголын говьд явуулсан судалгаа тухайн цаг үеийнхээ хамгийн том, хамгийн үнэтэйд тооцогдож байв.
"Баянзагийн Улаан Эрэг - Дэлхийн шинэ 7 гайхамшигт нэр дэвшиж байна." цааш унших »
Дэмчигийн хийд - Дэлхийн Энергийн Төв.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт  Галбын байц хадан ууланд Дэмчигийн хийдийн туурь оршино.  GPS солибцол - N 43°07.664'  E 107°07.690'.  Говийн тавдугаар ноён хутагт, соён гэгээрүүлэгч, их яруу найрагч Данзанравжаа 1820-1830 оны хооронд говийн догшин ноён хутагт Равжаа улааны урсгалын Галбын гурван хийдийг Галбын уулсын ноён оргил Ханбогдын хормойд байгуулахдаа "Хэрэв энэ газар орныг хүн биширч чадах юм бол хүнийхээс илүү газрынх нь ид шид ноёлсон, хүнд сайн сайхан бүхнийг өгч чадах, газрынхаа гүнд баялагтай, хорвоо ертөнц мөхөх, галав юүлэх хүнд хэцүү тэр цагт хэдхэн хүнээ аваад хоцрох гайхамшигтай  уул" хэмээн магтан бичиж үлдээсэн байна.  Энэ гурав нь Дэмчигийн, Ритийн, Цагаан тол­гойн хийдүүд юм.  Ханбогд сумын нутагт 30 км диаметрт, зөв эргэлтийн соронзон туйлтай, түүгээрээ энерги ялгаруулдаг тойрог газар байх бөгөөд гол цэг нь Дэмчигийн хийдийг үздэг. Үүнийг шинжлэх ухаан хараахан батлаагүй ч энэ цэг дэлхийн энерги авдаг төв байж болох баримтыг судлаач, эрдэмтэд  үгүйсгэдэггүй.   Дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөж, шинжлэх ухаанаар  яг батлагдаагүй ч гэсэн нутгийн хүмүүс, энэ тухай сонссон хүмүүс  эерэг энерги  хуримтлуулахаар Дэмчигийн хийд рүү очсоор байна.
"Дэмчигийн хийд - Дэлхийн Энергийн Төв." цааш унших »
(Нийт: 157)