GPS хүлээн авагчаар (i) газарзүйн солибцол тодорхойлох, (ii) явах замыг системд бүртгэж хадгалах
GPS хүлээн авагч нь сонгосон цэгийн байршилийг тодорхойлох, сонгож хадгалсан цэгийн чигийг заахаас гадна, хөдөлгөөнийн үед явж буй замыг тэмдэглэн системдээ хадгалж явдаг.
GPS хүлээн авагчаар (i) газарзүйн солибцол тодорхойлож, тухайн цэгийг тэмдэглэхдээ доорхи дэс дарааллыг баримтална.
- GPS-ийг сонгосон цэг дээрээ байрлуулж, GPS дээрхи
pwr товчийг гурван секунд дарж асаана.
- GPS нь хиймэл дагуулаас илгээх дохиоллыг хүлээн авч дуустал (цаг агаарын байдлаас хамааран дээд тал 14-15 минут) хүлээнэ.

- GPS нь хиймэл дагуулын дохиог хүлээн авч сонгосон цэгийн байршилийг газарзүйн солибцлоор тодорхойлж гаргана. Мөн далайн түвшнээс хэдэн метрт байгааг нарийвчлан зааж харуулна.
- Солибцлыг хадгалахын тулд
page товчийг дарж
меню цэс рүү орно. Меню цэснээс
Mark гэснийг сонгож
enter товчийг дарж орно. Энд тухайн цэгийн байршилд нэр (Жишээ нь: Шатахуун түгээгүүр г.м.) өгөхийн сацуу утгыг даруй илэрхийлэх дүрсийг (шатахуун түгээгүүрийн станцийн зураг) сонгон авч цэг дээр зоож өгдөг давуу талтай.
- Сонгосон цэгийн нэрийг өгч
ОК товчийг дарж хадгална.
(ii) явах замыг системд бүртгэж, хадгалахад дээрх үйлдлийг хийгээд үргэлжлүүлэн:
- Системийг асаалттай үлдээснээр дараагийн очиж тэмдэглэх цэг хүртэлх явсан замыг тэмдэглэж хадгалдаг.
Дараа нь тухайн явсан замаа том, жижиг масштабаар эргэн харж болдог.
GPS хүлээн авагчаар сонгосон цэгийн чиглэлийг барьж явах

GPS-ийг хэрэгтэй нөхцөлд ашиглахаар авч явахаасаа өмнө дайрч өнгөрөх, очих цэгүүдийн солибцлийг дээрх байдлаар урьдаас оруулан, системд хадгалж болдог. Тухайн очих цэгийг системээр хайхдаа доорхи үйлдлийг дараалан хийнэ:
- GPS -ийн page товчийг дарж
меню цэс рүү орно. Меню цэснээс
waypoint гэснийг сонгон
enter товчийг дарж орно.
- Сонгосон цэгийн нэрийг сонгож
enter товчийг дарна.

- Дараагийн хуудсанд сонгосон цэг рүү явах
go to гэсэн сонголтыг сонгож
enter товчийг дарна. Ингэснээр сум гарч ирж чиглэх ёстой зүгийг зааж өгдөг. Гэхдээ замд учрах уул, гол гэх мэт саадыг тойрох замыг заалгүйгээр зорьсон зүгийг чиглүүлэн заах тул (i) уул, толгод, гол зэргийг даваа, гарамаар нь чигээс ангид тойрч явах ёстойг анхаарах, (ii) шулуун шугамаар чигийг зааж буй тул зайн нэгжид, тухайлбал километрийн зөрөө гарахыг анхаарах хэрэгтэй.
Мөн системийг асаавал нүүр хуудсанд нь (i) луужин байх бөгөөд, (ii) оршин байгаа цэгийг д.т.дээш хэдий өндөрт байгааг зааж, (iii) явж буй хурдыг тодорхойлдог.
"GPS хүлээн авагчаар газарзүйн солибцол тодорхойлох, явсан замыг системд бүртгэж хадгалах." цааш унших »