MONGOLIA BIKE CHALLENGE - Олон улсын уулын дугуйн уралдаан эхлэхэд 85 хоног үлдлээ.
Mongolia bike challengeМонгол улсад уулын дугуйн олон улсын уралдаан зохион байгуулах сэтгэл өвөрлөсөн  хэсэг залуучууд Монгол орноор дугуйгуйгаар аялж 8000 км  замыг туулан, дугуйн уралдааныхаа зам маршрутыг хийжээ. Сонгосон зам маршрутаараа гурвантаа аялал зохион байгуулж гадаад дотоодын дугуйчдын чансааг шалгаж, санал бодлоо хуваалцаж, алдаа оноогоо дүгнэсэн юм.  Энэ дугуйн уралдааны нэр MONGOLIA BIKE CHALLENGE.  Энэхүү уралдаан нь Ази тив тэр дундаа Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой.  Ер нь энэ төрлийн 18 уралдаан Австрали, Африк, Өмнөд Америкт явагддаг. MONGOLIA BIKE CHALLENGE уралдаан нь Монголын нэр хүндийг дэлхийн дугуйчдын дунд алдаршуулах, Tour De France шиг том уралдааныг Монголдоо бий болгох зорилготой.  MONGOLIA BIKE CHALLENGE нь жил болгон болох бөгөөд эхний жилд хувийн амжилтаар уралдах бөгөөд дараа дараагийн жилээс багийн уралдаан болгож өргөжүүлэх зорилготой.  Энэ жилийн хувьд Монголын дугуйчдын 10 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож уралдана. Монголын багийн гаргах амжилтаас хамаарч дараагийн жилүүдэд дэлхийн бусад улс орны мэргэжилийн дугуйчдын баг энэхүү уралдааныг сонирхон оролцох болно гэж уралдаан зохион байгуулагчид үзэж байна. MONGOLIA BIKE CHALLENGE - Олон улсын уулын дугуйн уралдааны гол зорилго нь дэлхийн цаг уурын өөрчлөлт, дулаарлын эсрэг хүн төрөлхтөний нэгдэхийг уриалж буй юм.  Дэлхийн цаг уурын өөрчлөлтөд  Монгол улс ихээр нэрвэгдэж цөлжих явц эрчимтэй явагдаж байна.  Уралдааны зам маршрутыг хийж говийн нутгаар гурван жилийн өмнө явж байхад бид хатуу сайхан замаар явж байсан бол өнгөрсөн жил уг замаараа дугуйгаар аялахад, дугуй далд ором элстэй, уруу газар дугуй өнхөрдөг бол өнхөрөх ямар ч боломжгүй, маш хүч гарган жийж байсан. Энэ говийн эко систем алдагдаж, цөлжих явц хэрхэн хурдацтай явагдаж байгааг илтгэж буй хэрэг. Mongolia BikeMONGOLIA BIKE CHALLENGE - 2010 оны 8-р сарын 7-ноос 22-ны хооронд Монгол нутгаар говь хангай хосолсон 1400 км замыг Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймгийн нутгуудаар туулан өнгөрнө. Мөн Мандалговь, Даланзадгад, Цэцэрлэг, Хархорин зэрэг томоохон суурин газруудыг дайран өнгөрнө. Эдгээр газруудад Монголчууд бид дэлхийн чансаа өндөртэй дугуйчдын хэрхэн уралдахыг харах боломжтой. MONGOLIA BIKE CHALLENGE - 10 гараа, 10 бариатай. Уралдааны гараа Дундговь аймгийн нутаг Бага Газарын Чулууны уулаас эхэлж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Эрдэнэзуугийн хийдийн өмнөх талбайд шийдвэрлэх бариаг хийж тэмцээний аваргууд тодорно.
"MONGOLIA BIKE CHALLENGE - Олон улсын уулын дугуйн уралдаан эхлэхэд 85 хоног үлдлээ." цааш унших »
Баянзүрхийн буган хөшөө цогцолбор.
Баянзүрхийн буган хөшөө Баянзүрхийн бугат хөшөө нь Монгол баруун хэсэгт буй хамгийн томд тооцогдох цогцолбор дурсгал юм. Энд 30 орчим том, жижиг бугат хөшөө, олон тооны булш хиргисүүр байдаг.  Баянзүрхийн буган чулуун хөшөөдийн ихэнхид нь бугыг гоёмсог байдлаар дүрсэлнээс гадна 5 өнцөгт дүрс, чичлүүр хутга болон бусад зэр зэвсгийн зүйлсийг дүрсэлсэн байдаг. Эдгээрийн дотроос хамгийн сонирхолтой дүрслэл нь 5 өнцөгтийн дүрс болно. Баянзүрхийн буган чулуун цогцолбор нь Ховд хотоос 185 км, Мөст сумаас 50 орчим км-т, Бага Улаан даваагаар давж Бодончийн хавцал руу уруудах зам дээр байна.  Үенч, Бодончийн хавцлаар явж буй зорчин явагсад буугаад үдлэхэд тохиромжтой газар. GPS: N 46° 35' 24.3", E 92 ° 17' 24.1"
"Баянзүрхийн буган хөшөө цогцолбор." цааш унших »
Ноён уулын булш - Ноён уулын олдворууд.
Төв Азийн нүүдлийн соёл иргэншлийн түүх судлалын хамгийн гол салбаруудын нэг нь Хүннү судлал юм.  Хүннүчүүд нь МЭӨ III зууны үед хүчирхэгжин мандаж, Төв Азийн эртний нүүдэлчин аймгуудын дундаас анх удаа өөрсдийн төр улсыг байгуулсан билээ. МЭӨ 209 оңд Хүннү аймгуудын зонхилогч Модун шаньюй Хүннүгийн 24 аймгийг нэгтгэн захирч, Хүннү улсыг үндэслэн байгуулжээ. Хүннүгийн төрийг барьж агсан хэсэг нь Монголчуудын өвөг учир тэдний байгуулсан төрийг Монголын нүүдэлчдийн анхны төр улс гэж үздэг.  Хүннүгийн нутаг дэвсгэр нь өмнө зүг Цагаан хэрмээс умар зүгт Байгал нуур, баруун зүгт Ил Тарвагатай, дорно зүгт Солонгосын хойгт хүрч байв.  Хүннү нар нь Хүннү улсын хаан Модуны өргөө нь Хангайн нуруу, Орхоны хөндийд байжээ.  Модуны үед Хүннү улс ихэд хүчирхэгжин Төв Азийн нүүдэлчдийн эзэнт гүрний зиндаанд хүрч, Хятадын Хан улстай өрсөлдөн тэмцэлдэх болжээ.  Модун шаньюйд ялагдсан Хан улсын хаан Гао-ди МЭӨ 198 онд Модунтай ургийн холбоо тогтоож, найрамдлын гэрээ байгуулж байв. Уг гэрээ ёсоор Хүннү, Хан гүрэн хоёр бие даасан, эн сацуу хоёр эзэнт гүрэн гэдгийг харилцан хүлээн зөвшөөрсөн ажээ. 
"Ноён уулын булш - Ноён уулын олдворууд." цааш унших »
Наурыз ирлээ.
НаурызКазах тvмэн маань Наурызын баярыг єглєє эртлэн угтаж, тэнгэрийн єнгийг шинжин, ургах наранд мэхийн ёслодог нь єдєр, шєнє тэнцэж наран наашилсны баяр, урин цагийн эхлэл гэсэн гvн утга санаатай. Казах тvмэн маань Наурызыг хаан суудлын єдєр, алагтуу шувуу алсаас нvvдэллэн ирсэн билэгтэй сайн цаг, ногоон буян дэлгэрсэн байгалийн сайхан vе, амьтай бvхэн хєдєлж, шимтэй бvхэн ивэлсэн цаг гэх мэтээр билэгшээн тэмдэглэдэг уламжлалтай. Наурыз гэдэг нь шинэ жил, шинэ өдөр, хаврын баяр гэсэн утгатай перс гаралтай үг. Наурызын баярыг ахан дvvс, хотол олноороо учран золгож, аксакалуудаа хvндэтгэх ялдамд vр хvvхэд, залуусдаа эрхэм сургаалиа хайрлан хvртээж , vдэж буй оныхоо ажил vйлс, ололт амжилтаа шvvн хэлэлцдэг сайхан ёслол юм. Эрчүүд хүрз, жоотуу барьж булаг шандыг цэвэрлэж, арвижуулахад охид, бүсгүйчүүд цэцэг навч, ойр орчмын моддыг усалдаг нь казах түмний хувьд "Наурыз"-ын өглөө үйлддэг заншлуудын нэг.  Харин настан буурал эмээ нар, эмэгтэйчүүд "Амьдрал тэтгэх наран ээж минь" хэмээн мандаж буй наранд ёсолж, залбирал үйлдсэний дараа хоорондоо золгож мэндэлснээр баяр эхэлдэг уламжлал Казахын ёсонд буй. Энэ үндэстэн эмээгээ апа гэж дууддаг бөгөөд нар мандсаны дараахан сэтгэлийн хөдлөлөө үл барьсан ач, зээ нар нь "Апа Наурыз ирлээ" хэмээн холоос хашгичин эмээгийндээ гүйлдэх нь баяр дээр баяр нэмсэн мэт санагддаг.
"Наурыз ирлээ." цааш унших »
"YOUNG TOURISM PRO" улсын III уралдаан зохион байгуулагдах гэж байна.
"YOUNG TOURISM PRO" УЛСЫН III УРАЛДААНЫ УДИРДАМЖ      УРАЛДААНЫ ЗОРИЛГО: Аялал жуулчлалын салбарын ирээдүйн шилдэг менежерүүд, чадварлаг мэргэжилтэн болохын төлөө шамдан суралцаж байгаа оюутнуудыг дэмжих, Монголын Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн тулгамдсан асуудал болоод байгаа мэргэжлийн боловсон хүчний хомсдлыг арилгахад дэмжлэг үзүүлэх, Аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын дунд сургалтын чанарын өрсөлдөөн бий болгож төгсөгчдийн чанарыг сайжруулах.
       АЧ ХОЛБОГДОЛ: Амжилттай оролцсон нийт оюутнуудыг Аялал жуулчлалын салбарын томоохон байгууллагуудтай (Селена Трэвел, Нью Жуулчин Турс, Бишрэлт Плаза, Нарантуул зочид буудлууд, Говь Мираж, Хаан Жимс, Говь дисковери, Тойлогт жуулчны баазууд гэх мэт) холбож, мэргэжлийн чиг баримжаа олгох дадлага хийлгэх, төгсөхөөсөө өмнө ажлын байраа олох боломжоор хангах, мөн тэдний мэдээллийг Хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэх сангийн дэргэдэх хүний нөөцийн мэдээллийн санд бүртгэж, мэргэжлээрээ ажиллахад нь зуучилж өгөх.
          ОРОЛЦОГЧДЫН ХҮРЭЭ: Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн аялал жуулчлалын ангийн Англи хэлний мэдлэг сайтай, эсвэл Англи хэлний ангийн бөгөөд аялал жуулчлалын бага ч гэсэн мэдлэг туршлагатай, өөртөө итгэлтэй, ирээдүйд аялал жуулчлалын салбарт ажиллах чин хүсэл эрмэлзлэлтэй 3-р дамжааны оюутнууд.
       УРАЛДААН ЯВАГДАХ ҮЕ ШАТ, ЗОХИОГДОХ ГАЗАР: "Young Tourism Pro" улсын уралдаан 2010 оны 3 сарын 15 - 4 сарын 17 -ны хооронд 2 үе шаттайгаар явагдана.
ЭССЕ БИЧИХ: 2010 оны 3 сарын 22 - 4 сарын 03 хүртэл оролцогчдын мэдүүлэг болон эссэг  ytp@selenatravel.com ytp@selenatravel.com   
  Эссэний сэдэв:     "Монголын Аялал Жуулчлалын Боловсрол" (үгийн тоо 500-аас доошгүй. Оролцогч нь өөрийн овог нэр, сургууль, дамжаа, багшийн нэр, цол зэргийг  заавал бичсэн байна)
1-Р ШАТ: 2010 оны 4 сарын 10-нд явагдах бөгөөд (явагдах газрыг мэдэгдэх болно) эхний шатнаас шалгарсан 80 оюутан оролцоно. (Энэ шатанд оролцох оюутнуудын нэрсийг харгалзах вебсайтууд дээр гаргаж мэдэгдэнэ). 

""YOUNG TOURISM PRO" улсын III уралдаан зохион байгуулагдах гэж байна." цааш унших »
Хар хот - Мөхсөн хотын түүх.
Хар хотМонголчууд түүхэндээ олон хот тосгод байгуулж, хөгжүүлж ирсэн ард түмэн.  Монголчуудын байгуулж хөгжүүлж байсан хот балгадаас бидний үед бүтэн үлдэж ирсэн нь бараг байхгүй байгаа нь түүхийн үнэн.  Энд Их Монгол, Юань улсын үед цэцэглэн хөгжиж Хятад, Монгол, Дундад Азийг холбож, их торгоны замын гол уулзварт байсан Хар хотын тухай өгүүлье.  Их говийн элсэнд дарагдаж, сураг тасарсан энэ хотын тухай хүмүүсийн дунд чөтгөр шүглэсэн, хий үзэгдлийн хот гэсэн яриа ам дамжигдан яригдсаар 20-р зуунд хүрчээ.  Энэ хотын тухай анхны мэдээллийг Марко Поло анх Европчуудад хүргэсэн.  20-р зууны эхээр оросын нэрд гараагүй судлаач П.К.Козлов төв азиар аялж байхдаа нутгийнханы мэдээллийн дагуу олж илрүүлсэн байдаг.  Түүний олсон энэ хот Тангудын Хар хот болох нь батлагдаж тэрээр дэлхийд нэрээ гаргасан том археологич болсон юм. Лалын сүм - Хар хотБНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Алшаа аймаг Эзний голын эрэг орчим газарт Хар хотын балгас бий.  Монгол улсын хилээс холгүй 100 орчим км-т байдаг.  Хар хоттой холбоотой олон домог яриа байдаг.  Хар хотыг цэргийн бэхлэлт хүрээ хэлбэрээр Баруун Сяо буюу Тангудууд 1032 онд байгуулагдсан гэж үздэг. 1032-1227 оныг хүртэл Тангудын мэдэлд байв.  Хар хот нь Монголын их хаадын сонирхолыг ямагт татсан цэрэг стратегийн түшиц гол хотуудын нэг байсан бөгөөд Чингис, Өгөөдэй, Мөнх хаадын өмнө зүгт хийсэн аян дайны гол түшиц газар байв. 1227 онд Чингис Тангуд улсыг дайлаар мордохдоо Хар хотод их цэргийн хүрээг байгуулж байв. Энэ цагаас Хар хот нь 145 жилийн туршид Монголчуудын хяналтан дор байжээ.  Хар хот нь элсэн цөлийн дундах ногоон арал байжээ.  Орчин нутаг нь үржил шимтэй нүүдэлчдэд их тааламжтай нутаг байв.  Монголын эзэнт улсын үед (1280-1368 он Юанийн үе) Хар хот нь Хархорум, Хами, Шанд хотуудыг холбосон чухал дамжлага болж байжээ. Тэр үед Хар хот дамжлагын чухал үүрэг гүйцэтгэж байсан тухай Марко Поло бичихдээ "Эндээс дөчин өдрийн хүнс төхөөрч гараад хойт зүг чиглэн дөчин хоногийн турш орон байр, айл хүнгүй талаар аялан явна" гэж бичсэн байдаг.
"Хар хот - Мөхсөн хотын түүх." цааш унших »
Mongolia Expeditions - Аяллын хөтөч тайлбарлагчийн ажилд урьж байна.
Guide Mongolia"Mongolia Expeditions" is inviting motivated males above 25 years of age to join us as mountain biking tour guides for the summer season of 2010. Applicants must meet the following requirements: Fluency in spoken English - ESSENTIAL Strong organizational and leadership skills Be healthy and fit Please contact at 329279, 99086929 for an interview. The company runs below types of adventure and extreme trips. Get more information of the company and its trips at www.mongolia-expeditions.com
"Mongolia Expeditions - Аяллын хөтөч тайлбарлагчийн ажилд урьж байна." цааш унших »
Монголын алдарт туульч Мандиханы Парчин
Парчин туульчАлдарт туульч Мандиханы Парчин бол Баруун Монголын ард түмний олон туулийг залгамжлан хөгжүүлж, туульчийн уран чадварыг төгс эзэмшин, хойч үедээ уламжлуулан, орчлон дахинаа алдаршуулж манай ард түмний дунд төдийгүй дэлхийн монголч эрдэмтдийн дунд нэрд гарсан туульч билээ.  Алдарт туульч М.Парчин XIV жарны хөхөгчин туулай жил буюу 1855 онд хуучин дөрвөд Сайн Заяатын Зүүнгар Чуулганы Төгс хүлэг Далай ханы аймгийн арван баядын Саруул жанжин гүний хошуу, одоогийн Увс аймгийн Хяргас сумын нутагт Мандиханы 2-р хүү болон төрж 1926 онд далан нэгэн насандаа өөд болжээ. М.Парчин угтаа Цорос овогтон тайж "цагаан ястан" гаралтай гэх боловч амьдралын хувьд ядуу, жирийн нэг хохь тайж байжээ.  Боловсролын хувьд тод монгол бичиг сайн мэдэх учир шүүх харуулын алба хаших зэргээр төрийн хэрэгт оролцож явсан байна.
"Монголын алдарт туульч Мандиханы Парчин" цааш унших »
Мөсний шагайн наадам.
УЛААНБААТАР ХОТЫН НЭРЭМЖИТ-МӨСӨН ШАГАЙН  НААДАМ мөсний шагай "Улаанбаатар хотын аялал жуулчлал -2015" хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах чиглэлээр Улаанбаатар хот, хотын орчимд жуулчдын сонирхолыг татах, үндэсний ёс заншил, тоглоом наадгайг зохион байгуулж, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилгоор мөсөн шагайн наадам зохион явагдана. Зорилго: 2010 оны 02-р сарын 17-ны өдийн 11:00 цагт Зайсан толгой, Туул голын хөвөөнд эхлэн  явагдана. Нээлтийн ажиллагаа 15:00 цагт эхлэнэ.  Мөсөн шагайн наадмын үеээр гадаад дотоодын жуулчдын сонирхолыг татах Монгол үндэсний наадгай ёс заншлыг харуулна. Шагайн харвааны Цуваа харваа / ММШХолбооны харваачидад зориулсан наадгай / Цуваа харваа нь ММШХолбооны дүрмийн дагуу явагдана мөн Холимог харваа / Гадаадын иргэн, жуулчидад зориулсан тэмцээн / Холимог харваа нь багийн тоглолтоор явагдана. Нэг багт 1 мэргэжлийн харваач 1 жуулчин оролцоно. Тэмцээнийг мөсөн шагайн харвааны богиносгон зам дээр явуулна. Нээлтийн ажилгаанд ардын урлагийн тоглолт, уртын дуу, хөөмий, морин хуурын тоглолт тоглож ирсэн зочид үндэсний хувцасаа өмсөж сонирхуулна...
"Мөсний шагайн наадам." цааш унших »
Бүргэдийн баяр 2010 - "Нүхт" цогцолборт болно.

Бүргэдийн баярын үйл ажиллагааны хөтөлбөр:

Бүргэдийн баярБүргэдийн баярын 11 дэх удаагийн үйл ажиллагаа нь 2010 оны 2-р сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын "Нүхт" цогцолборт болно.

2010 оны 2-р сарын 17-ны өдөр:

  • 10.00-10.30  Баярын нээлтийн үйл ажиллагаа,бүргэдтэй парад
  • 10.30-11.30 Хамгийн сайхан үндэсний хувцастай,бүргэдтэй,морины тоноглолтой бүргэдчинийг шалгаруулна
  • 11.30-13.00 Бүргэдчид бүргэдээ биедээ дасгасан байдлыг шалгаруулна
  • 13.00-14.00 Үдийн завсарлага
  • 14.00-14.30 Бүргэдчид бүргэдээ  хэрхэн сайн сургасан байдлыг шалгаруулах
  • Бүргэдээр амьд ан бариулах
  • 16.00-16.30 Үндэсний тоглоом/көкпар/ тулам булаалдах
  • 16.30-17.00 Газраас мөнгөтэй алчуур шүүрэх
  • 17.00-17.30 Хаан бүргэд шалгаруулах
  • 17.30-18.00 Бүргэдийн баярын хаалтын үйл ажиллагаа

Та бүхэн ирж сонирхоорй.

Бүргэд - Зоригт анч бүргэдийн тухай. - эндээс илүү ихийг уншаарай.

Казах гэр бүл - Шонхор шувуу

 

(Нийт: 157)