2010-04-27 23:06:04
Баянзүрхийн бугат хөшөө нь Монгол баруун хэсэгт буй хамгийн томд тооцогдох цогцолбор дурсгал юм. Энд 30 орчим том, жижиг бугат хөшөө, олон тооны булш хиргисүүр байдаг. Баянзүрхийн буган чулуун хөшөөдийн ихэнхид нь бугыг гоёмсог байдлаар дүрсэлнээс гадна 5 өнцөгт дүрс, чичлүүр хутга болон бусад зэр зэвсгийн зүйлсийг дүрсэлсэн байдаг. Эдгээрийн дотроос хамгийн сонирхолтой дүрслэл нь 5 өнцөгтийн дүрс болно. Баянзүрхийн буган чулуун цогцолбор нь Ховд хотоос 185 км, Мөст сумаас 50 орчим км-т, Бага Улаан даваагаар давж Бодончийн хавцал руу уруудах зам дээр байна. Үенч, Бодончийн хавцлаар явж буй зорчин явагсад буугаад үдлэхэд тохиромжтой газар. GPS: N 46° 35' 24.3", E 92 ° 17' 24.1"
"Баянзүрхийн буган хөшөө цогцолбор." цааш унших »


