Хэцүү уулын агуйнаас олон хүний хатмал шарил олджээ.
Хэцүү уулын агуй.  Энэ агуйд эртний хүмүүсийн археологи, анторпологи, этнографийн чухал олдвор хэрэглэгдэхүүн болох хатмал шарилууд хадгалагдаж байсныг 1974 онд анх хилийн цэргийнхэн олжээ.  Энэ агуй нь Дорноговь аймгийн Хатанбулаг сумын төвөөс урагш 118 км зайтай, Сулинхээрийн хилийн цэргийн отрядын Хэцүүгийн буюу 1-р заставын ойролцоо орших Хэцүү уулын арын нэгэн толгойн ар шил дээр байдаг, эгц доошоо ордог 80 см орчим голчтой орц амсар бүхий хөндийлжийн агуй юм.  Энэ агуй Монгол улс, БНХАУ-ын хилийн ойролцоо Дорноговь, Өмнөговь аймгийн хилийн зааг дээр оршино.  Хэцүү уулын агуй нь бараан саарал өнгийн шохойн чулуунд үүссэн хөндийлжийн босоо хэлбэрийн агуй юм.  Агуй нь бараг эгц доош орж баруун хойшоо, зүүн урагшаа салаалсан хэд хэдэн хонгилтой, тэр нь баруун хойш эргэн том хонгилын баруун доороос эргэж гол хонгилтойгоо нийлдэг. Мөн эндээ салбарласан нилээд том талбайтай ба агуйн нийт гүн нь 1б.5м гүн боловч босоо, хэвтээ хөндий хосолсон олон салаа салбартай хосолмол хэв шинжийн агуй юм. Агуйд ганц нэгээрээ, хамгаалалтгүй орох боломжгүй. 
"Хэцүү уулын агуйнаас олон хүний хатмал шарил олджээ." цааш унших »
Газар агуй.
  Газар агуй.  Энэ агуй Говь-Алтай аймгийн Тайшир сумын Далан бригадын нутагг Хасагт Хайрхан уулын зүүн урд талын 2200 метрийн өндөр бүхий нам уулын дунд оршино.  Энэ агуйд 1990 оны 2-р сард судалгаа хийж судлагдсан агуйн бүртгэлд оруулсан.  Газар агуй Алтай хотоос Жаргалан сум орох замын зүүн талд 500 метрийн зайд баруун тийш харсан энгэрт анх төрмөлийн эриний үеийн настай шохойн чулуун давхаргад усны элэгдүүдэн эвдэх үйл ажиллагаагаар үүссэн карстын агуй юм.  Агуйн ам баруун тийш харсан 1.2 метр өндөр, 4.1 метр өргөн зууван хэлбэртэй.  Агуйн нийт урт 26.5 метр, агуйн хонгилийн дундаж өндөр 1.32 метр, дундаж өргөн 2.37 метр юм.  Агуйн доторхи хамгийн өргөн хэсэг нь 4.7 метр, хамгийн өндөр газар нь 2.3 метр байна. Агуйн нийт эзэлхүүн 82.9 куб.метр, нийт талбай 62.8 ам метр юм.  
"Газар агуй." цааш унших »
Kite skiing буюу шүхэрт цана Монголд.
kite skiing2009 - 2010 оныг дамнуулан 3 австрали залуу Монголын хойд хилийн Алтанбулагийн боомтоос өмнөд хилийн Замын Үүдийн боомт хүртэл 950 орчим км замыг kite skiing буюу шүхэрт цанаар тууллаа. Тэдний аялал 28 хоног үргэлжилж Монголын хүйтэн өвлийн цаг агаарын хүнд нөхцөлд аяллаа амжилтай явуулж дуусгалаа. Тэдний аяллыг аялал жуулчлалын Монголиа Экспедишнс ХХК ивээн тэтгэж, газар орон дээр аяллыг зохион байгууллаа. Эл аяллын багийн зорилго нь Монгол орны хойд хилээс өмнөд хил хүртэлхи замыг нүүрс хүчлийн хий ялгаруулдаг тээврийн хэрэгсэл ашиглахгүйгээр зөвхөн ердийн хөсөг ашиглан туулах явдал байлаа.  Тэд морь, тэмээ унан, цаг агаарын таатай нөхцөлд шүхэрт цанаа хөлөглөн явсаар аяллаа амжилттай дуусгалаа.  Дэлхийн дулаарлын эсрэг хүн төрөлхтөнийг нэгдээсэй гэсэн хүсэл зорилгыг өвөрлөж энэ аяллыг явуулсан юм.  Дэлхийн дулаарлын улмаас сүүлийн жилүүдэд Монгол оронд цөлжих үйл явц эрчимтэй явагддаж буй тул Монголыг сонгожээ.  Бид энэхүү аяллыг зохион байгуулах явцдаа Монгол оронд өвлийн адал явдалт аяллын төрөл болох kite skiing буюу шүхэрт цаныг хөгжүүлэх боломжтой юм байна гэсэн бодол төрж байсан.  Монгол улс бол салхины эх орон. Өдөр болгон л салхилж байдаг.  Энэ нь бидэнд салхины хүчийг ашиглан аялах аялагчдыг татах боломжийг бий болгож байна.
"Kite skiing буюу шүхэрт цана Монголд." цааш унших »
Зосон зураг - Сант уулын зосон зураг.
Сант уулын зосон зурагТөв аймгийн Эрдэнэсант сумын төвийн баруун урдуур дамналдан баруун хойноос зүүн урагшаа сунаж тогтсон боржин чулуун тогтоцтой, үзэсгэлэнт уулыг Сантын уул гэнэ.  Энэ уулын баруун урд биеэр эртний булш, хиргисүүр нилээдгүй олон байдаг.  Энэ ууланд хэдийд хэн үйлдсэн нь тодорхойгүй нэгэн улаан зосон зураг бий.  Ганц адууны зургийг улаан зосоор зурсан байдаг. Нутгийнхан энэ газрыг тахилга шүтлэгтэй догшин газар гэж ярьж байсан.  Нутгийн уяачид ихэд шүтэн, морьдынхоо хурд ирийг даатгаж ирсэн газар гэж нутгийн хөтөч залуу хэлж байлаа.  Зосон зураг зурсан хадны ойролцоо хадаг яндар, жижиг модон морь, хурд морины эд хэрэглэлийн билэгдэн дуурайлгаж хийсэн зүйлсийг олноор тавьсан байдаг юм байна. Зурагт адууг том толгойтой, бахим хүзүүтэй, богино хөлтэй, урт сүүлтэйгээр дүрсэлсэн байх ба их биеийн зарим хэсэг нь нар салхины элэгдэлд орж ховхрон алга болсон байна. Хаданд ердөө ганцхан адууны дүрс зурагдсан байна. Энэ зурагт тахь дүрсэлсэн үү эсвэл монгол адууг дүрсэлсэн үү? Эргэн тойронд нь өөр зурсан зүйл үгүй болно.  Энэхүү газрын талаар мэдээлэл бага байдаг бололтой. Хэрэв танд мэдээлэл байгаа бол хуваалцаарай.  Энэ газрыг үзэхийг хүсвэл Сант уулын баруун урдуур Бүрэн сум руу явдаг замаар явна.  Айлууд бий асуувал заагаад өгөх байх.
"Зосон зураг - Сант уулын зосон зураг." цааш унших »
Зулганай - Зулганайн баянбүрд.
Зулганайн баянбүрд гэж нэг газар байдаг. Энэ газрын тухай мэдээлэл ч бас хомс, интернет байгаа зураг нь бас худлаа байдаг юм байна. Энэ газрын зарим зурагнаас оруулъя. Говь цөлд тохиолддог үржил шимт хөрс бүхий мод, бут сөөг, өвс ургамал нь жигдэрсэн, цэнгэг уст булаг шанд ундарсан хэсэгхэн нутгийг баянбүрд гэнэ. Монголын говьд ч алдартай баянбүрдүүд олон бий. Эдгээр баянбүрд нь говийн байгал экологийг тэнцвэржүүлж байдаг гэж үзэж болно. Бургас, сухай, заг, зэгс, харгана, хармаг зэрэг олон төрөл зүйл бутлаг ургамал баянбүрдэд ургана. Мөн дан ганц зэгс голлосон бут сөөг хийгээд бусад, өвслөг ургамалтай баянбүрд ч байна. Зулганайн баянбүрдэд зэгс голлон ургасан баянбүрд юм. GPS: N 43° 34.86', E 100° 5.027'. Зулганайн гол өдөр элсэн доогуур шурган алга болж, шөнө ил гарч урсдаг гол.  Зулганай бууж тухлах сайхан газар ч орой нар шингэх үед жижиг хар ялаа их гарч ирнэ дээ.
"Зулганай - Зулганайн баянбүрд." цааш унших »
Дэндүү давчуу - Салхинд гарах уу?

12-р сарын 6-ны аяллын зураг бичлэгийг оруулав.

 

 

Шивээт Хайрхан уул, Цагаан голын сүг зураг дурсгал.
Түрэгийн хүн чулууБаян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Алтай Таван Богд ууланд Шивээт хайрхан уул - д.т.дээш 3349 м. / N49°5.46', E88°10.663'/ гэж бий. Уулын ар бэлээр Цагаан гол, зүүн өмнө талаар Налиа буюу Хар салаагийн гол урсна.  Уулын орой дээрээс Алтай Таван Богд уул маш сайхан харагддаг.  Шивээт хайрхан уул руу баруун бэл дэх Янгирт нуурын талаас авирвал амархан гарна.  Уулын оройгоор янгир ямаа бэлчээрлэн явах нь олонтаа тохиолддог.  Уулыг тойрч явганаар аялаарай.  Уулын өвөр бэлд айлын өвөлжөө дөрөв бий.  Өвөлжөөнүүдийн арын гялгар хүрэн хадан дээр хадны сүг зураг / N49°07.400', E 88°11.703'/. дүрслэл элбэг.  Шивээт хайрханы хадны сүг зураг дүрслэлд дайн байлдаан дүрсэлсэн нэг сонирхолтой зураг байдаг.  Энд хуягласан морьтой хоёр цэрэг өөд өөдөөсөө жад барин тулж байгаа болон тэдний дунд нэг нум сум барьсан харваачийг дүрсэлсэн зураг байдаг.  Иймэрхүү зураг дүрслэлийн монголоос олдсон хамгийн эртний ч зураг энэ байж болох юм.  Энэ зураг дүрслэлтэй адил агууламжтай нэгэн зураг нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг Цамбагарав уулын Харганатын хаднаа хөө хуягласан морьтой цэргүүдийг дүрсэлсэн байдаг.  Энэ зураг нилээд хожуу үе буюу Нирун улсын үед холбогдох зураг юм.  Энэ мэт сонирхолтой агууламж бүхий зураг энд олон бий.  Цагаан гол, Шивээт хайрханы хадны сүг дүрслэлд 10.000 сүг зураг бий гэдэг.  Хүрлийн үед холбогдох буган чулуу /N49°67.406', E 88°12.783'/ бий.  Шивээт хайрхан уулын баруун хойд бэл, Цагаан голын урд талын дэвсэг дээр /N49°7.393', E88°15.118'/ түрэгийн хүн чулууны /VI-VIII зуунд холбогдох/ цогцолбор бий.
"Шивээт Хайрхан уул, Цагаан голын сүг зураг дурсгал." цааш унших »
Тэмээний баяр - 2010, Өвлийн наадам.
Тэмээний уралдаан1997 оноос эхлэн "Тvмэн тэмээ - тэмээн аялалын холбоо"-ноос зохион байгуулах болсон "Тэмээний баяр" нь эдvгээ, цар хvрээ нь єргєжин Монголын аялал жуулчлалын салбар дахь томоохон "эвент", орон нутгийн иргэдийн "Євлийн наадам" болсон юм. Тэмээ нь хэдийгээр Их Говийн чимэг, элсэн далайн хєлєг, тэнгэрийн амьтан хэмээн нэрлэгддэг ч энэ амьтны тоо толгой эдvгээ тєрєлх говьдоо дєнгєж 70206 vлдсэн байна. "Тэмээний баяр - 2010" євлийн наадам нь сар шинийн 5, 6 єдрvvд  Ємнєговь аймгийн Булган сумын тєвд болно. Булган сум нь аймгийн тєвєєс хойд зvгт 100 км зайд орших суурин газар юм. Улаанбаатар хотоос 570 км зайтай. Улаанбаатар - Дундговь аймгийн Эрдэнэдалай - Булган гэсэн чиглэлээр явж ирнэ.  Булган суманд vvрэн телефоны G-Mobile, Skytel - ын сvлжээтэй.  Євлийн наадмыг тохиолдуулан "Говийн Гурван Тэмээ", "Говийн Баян Бvрд" жуулчны баазууд урд жилvvдэд ажиллаж байсан. Энэ жил хувьд одоогийн байдлаар "Говийн Баян Бvрд" жуулчны бааз ажиллахаа мэдэгдээд байна. Булган сумын иргэд жуулчид, зочдод зориулсан гэр буудал ажиллуулана. Гэр буудлийн vнэ Єдрийн 3 хоолтой нэг хvний жуулчин 15$, дотоодын жуулчдад 15000 тєгрєг байна. Гэр буудлийн захиалгыг 99074355, 93055101, 95144470 утсаар єгнє vv!  Сар шинийн 4. 2010.02.17. Ням. Єдрийн нар 07:18 минут мандаж, 18:17 минутад жаргана.  Улаанбаатараас 1320 цагаас нисч 1440 минутад Даланзадгадын "Гурван Сайхан" нисэх буудалд газардана.  Нисэх буудлаас захиалгат газрууддаа байрлана.  Булган суманд жуулчдын захиалгаар Рой Чепмэн Эндрюсийн 1920 - иод онд монгол нутгаар судалгаа хийх явцдаа Баянзагаас олсон vлэг гvрвэлийн олдворын талаарх баримтат кино vзнэ.  Энэ кино нь Баянзагийг vзэх жуулчдад тvvхийн мэдээлэл єгєх болно.  Эрдэм шинжилгээний хvрээлэнгийн хурлын зааланд.
"Тэмээний баяр - 2010, Өвлийн наадам." цааш унших »
"Nomad's winter - 2010" Аяллын товч хөтөлбөр.

Nomad's winter - 2010" Аяллын товч хөтөлбөр:

Сар, өдөр Арга хэмжээ Зохиогдох газрууд
2-р сарын 13 Битүүний өдөр    
2-р сарын 14 Шинийн 1 "Цагаан Сар"  Төв аймаг. Нууц Товчоо Жуулчны бааз дээр
2-р сарын 15 Шинийн 2 "Цагаан Сар" 
2-р сарын 16 Шинийн 3 "Хурдан Морин Уралдаан"  Төв аймаг Хустайн нуруу дахь Молцог Элс Жуулчны бааз
2-р сарын 17 Шинийн 4 "Бүргэдийн баяр"  УБ хот, Тэрэлж
2-р сарын 18 Шинийн 5 Даланзадгад руу ниснэ. "Тэмээний Баяр"  Өмнөговь аймаг, Булган сум
2-р сарын 19 Шинийн 6 "Тэмээний Баяр" 
2-р сарын 20 Шинийн 7 Улаанбаатар руу ниснэ.  
2-р сарын 21 Шинийн 8 Мөрөн рүү ниснэ.  
2-р сарын 22   "Мөсний баяр", Цаатан фестиваль, Тэшүүрийн ОУ-ын марафон  Хөвсгөл аймаг, Хатгал тосгон, Хөвсгөл нуу
2-р сарын 23   "Мөсний баяр", Цаатан фестиваль, Тэшүүрийн ОУ-ын марафон 
2-р сарын 24   Улаанбаатар руу ниснэ.  

Монгол улсын Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам

Монголын Аялал Жуулчлалын Холбоо

 

Өвлийн аялал жуулчлал - Өвлийн дугуйн аялал - Салхинд гарах уу?
Дугуйн аялал Зун дуусч өвөл ирлээ.  Монголын орны аялал жуулчлалын идэвхтэй улирал дуусч түр амсхийлт эхэлж байна. Энэ салбарынханы хэлдгээр ичээний улирал буюу Монголын урт өвөл ойртож байна.  Монголын аялал жуулчлалын салбарынхан бид зуны улиралд олсон жаахан мөнгөө өвлийн ичээндээ идэж, ханш нээх цагаар туйлдаж ядарсан амьтан шинэ мөнгө, ногоотой залгаж хүч тэвээрэг авдаг уламжлал тогтоод олон жил болж байгаа.  Дарга нар маань Монголын аялал жуулчлалын улирлыг уртасгаж өвөл аялал зохион байгуулах талаар хурал зөвлөлгөөн, хүлээн авалт, зарим нэг өвлийн шоу хөтөлбөр дээр амны уншлага мэт давтсаар, бид сонссоор байгаад улиг болчихжээ.  Бид өвөл юу хийдэг вэ?...  Сүүлийн жилүүдэд зарим нэг байгуулага, холбоодоос өвлийн аялал жуулчлал хөгжүүлэхийн тулд бас нилээдгүй ажил хийжээ. Зарим нэг нь ч бас олонд хүрсэн, ямарч гэсэн хүмүүс ямар нэртэй арга хэмжээ болдгийг нь мэддэг. Ийм арга хэмжээнд Тэмээний баяр, Мөсний баяр орно. Мөн Монголын Аялал Жуулчлалын Холбоо болон дээрхи хоёр эвэнтийг зохион байгуулдаг хэд хэдэн төрийн бус байгуулга, компаниуд хамтраад " Нүүдэлчдийн өвөл" арга хэмжээг бий болгосон.  Гэхдээ энэ нь зүгээр Цагаан сар, Тэмээний баяр, Мөсний баярын  комбинаци юм.  Өвөл бид дээрхи эвэнтүүдийг зохион байгуулдаг, мөн эдгээр арга хэмжээг л өвлийн аялал жуулчлал гэж ойлгодог болчихжээ.  Гэхдээ энэ бүхнийг бий болгосон тэр хүмүүсийн санаачлага талаар болоогүй.  Ямар ч гэсэн тодорхой хэдэн эвэнттэй болсон.  Эдгээр эвэнтэд эхэндээ жуулчид нилээд ирдэг байсан, гайгүй ч агуулгатай хөтөлбөртэй байсан юм.  Харин сүүлийн жилүүдэд эдгээр эвентүүд нь орон нутгийн шинж чанартай, баяр ёслолын арга хэмжээ шиг болчихсон.  Том жийптэй, том дарга нар очдог болсон. Олддоггүй дарга нарын царайг харж болно, аз таарвал МУ-ынхаа ерөнхийлөгчтэй ганц юм уучих боломж ч гарч магадгүй шүү.  Том дарга очсон эвент үндсэндээ будаа, утгаа алдана.  Бөөн цагдаа, очсон хэдэн жуулчин, орон нутгийн хүмүүсийг мал хашиж байгаа юм шиг тэрүүгээр ч яв, энүүгээр ч яв, ийшээ ч орохгүй, тийшээ ч орохгүй гээд хэцүү дээ. Жуулчинд зориулсан арга хэмжээ нь байхгүй болчихсон учир тур операторууд нь зарахаа больчихжээ.  Эвентүүдэд маань жуулчид анхандаа нилээд олон тоогоор ирснээс болсон уу, эсвэл монгол хүний энэ чадаад байхад би чадалгүй яахав  гэсэн салан тусгаарлагч үзэл нөлөөлсөн үү ямарч байсан хэд хуваагдчихсан. Казахууд нь бүргэдийн баяраа хэд хувааж өөр өөр өдөр хийнэ, Мөсний баяр бас хоёр хуваагдсан байна.  Аль баярт нь гол арга хэмжээнүүд  болох гээд байгаа нь мэдэгдэхээ больчихсон юм шиг л санагддаг.  Тэмээний баярыг ч хэдэн газар хийгээд байгаа юм бүү мэд, Тэмээний баяр ч тэмээг хамгаалах, тэмээчдийг урамшуулах зорилгоор орон нутгууд хийж байгаа орон нутгийн баяр болсон. Ингээд нөгөө олон жуулчин хүлээн авах зорилготой  бий болсон  эвентүүдийн цар хүрээ нь жижгэрээд алга болж байна даа.  Эвент зохион байгуулаад өвлийн аялал жуулчлал хөгжинө гэж бодвол дэндүү өрөөсгөл ойлголт болно. Аялал жуулчлалын бүтээгдэхүүний гол үйлдвэрлэгч тур операторууд өвөл аялал бий болгож зах зээлд гаргадаг эсэхийг сонирхоод үзсэн чинь бараг юу байхгүйтэй адил байна. Хөвсгөл нууран дээр тэшүүрээр гулгана, Баян-Өлгийд очиж бүргэдээр ан хийнэ. За ингээд тур операторуудын өвлийн аяллын дуусна.  Монголд хэдэн нохойтой, Тэрэлжид нохой чарганы аялал зохион байгуулдаг нэг франц залуу бий. Тэр нь дээр энэ төрлийн аялал зарсан ганц нэг нь дугаарлана. Бусад нь зуныхаа аяллыг бодоод, захиандаа хариулаад гэртээ сууна даа. Аялал жуулчлалынхан өвлийг уйтгартай өнгөрөөнө. Өвлийн аялал жуулчлал хөгжүүлнэ гээд яриад байгаа дарга нарын чинь цэргүүд нь юу ч хийдэггүй болохоор, ам ажил хоёр нь зөрөөд байдаг юм шиг байгаа юм. Мэдээж юу ч хийж зарахгүй бол худалдан авагч ч, мөнгө ч байхгүй нь ойлгомжтой л доо. Манайд өвлийн аялал зохион байгуулах туршлага ч бас байхгүй л дээ.  Ингэхээр өөрсдөө аяллаа зохиогоод өөрсдөө хийж үзэж байж энэ болох юм байна, болохгүй юм байна гэсэн сэтгэгдэл төрнө. Тэгэхээр аяллууд хийж үзмээр л байна.  Манайд өвлийн аяллыг зохион байгуулах байгалийн боломж их бий.  Африкт байсан бол яая гэхэв. Боломж байгаа юм чинь хийгээд үзэх хэрэгтэй.  Цанын / cross country/, Өвлийн байгалийн зураг авах, морин болон тэмээний аяллыг ч бас хийгээд үзье л дээ.  Манайд өвөл хийж болох олон аяллын төрөл бий.  Энэ бүхнээ санаачлаад хийгээд үзэхээр өөрсдөө ч туршлага чсуух байх. Аяллуудыг бий болгоод зарвал хүн ирнэ дээ.  Монгол орон жилийн дөрвөн улиралд аялж болох гайхамшигтай их боломжтой орон. Заавал тэр хүйтнийг, олон мал чад хийдэг зудыг гадаадад сурталчилах хэрэггүй байх.  Их л олон юм бичлээ.  Гол санаа нь бидэнд өвлийн аяллын бүтээгдэхүүн байдаггүй юм байна.  Өвөл аялал зохион байгуулах туршлага бага байгаа юм байна. Аяллуудаа бий болгоод аяллаа зарцгаая...Энэ зөвхөн миний л бодол.
"Өвлийн аялал жуулчлал - Өвлийн дугуйн аялал - Салхинд гарах уу?" цааш унших »
(Нийт: 155)