Mongolia Bike Challenge - Олон улсын уулын дугуйн олон өдрийн уралдаан 2010 оны 8-р сарын 7-ноос 8-р сарын 22-ны хооронд Монгол улсад зохион байгуулагдана. Энэ уралдаанд дэлхийн 15 улс орны уулын дугуйн мэргэжилийн клубын тамирчид оролцоно. Mongolia Bike Challenge олон өдрийн уулын дугуйн уралдааныг Европын алдартай телевизийн сувгууд шууд сурвалжлах юм байна. Монгол улсад зохион байгуулагдах уг уралдаан нь 10 этаптай/ гараа, бариатай бөгөөд эхний 5 бариа нь Монголын уудам говьд Дундговь, Өмнөговь аймгийн нутгуудаар болно. Сүүлийн 5 бариа нь Өвөрхөнгай, Баянхонгор, Архангай аймгуудын нутагт болно. Уралдааны гараа Дундговь аймгийн Дэлгэрцогт, Адаацаг сумын нутаг Бага Газрын Чулууны уулнаас эхэлж Их Монгол Улсын нийслэл Хархорум хот буюу одоогийн Өвөрхангай аймгийн Хархорин хотын төв Эрдэнэзуу хийдийн өмнө шийдвэрлэх бариаг хийхээр төлөвлөж байна.

Энэ төрлийн олон улсын уулын дугуйн олон өдрийн уралдаан анх удаа Монгол улсын нутаг дэвсгэрт болж буйгаараа Монголын аялал жуулчлал, Монгол улсыг дэлхийд сурталчилах, Монгол улсад уулын дугуйн спортыг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах болно гэдэгт итгэж байна. Уг уралдааныг зохион байгуулах бэлтгэл ажлууд сүүлийн хоёр жилийн туршид хийгдэж байна. Уралдаанд оролцох эхний тамирчидын мэдүүлэгүүд ирж байгаа бөгөөд Италийн дугуйн марафоны аварга Anche Marzio Deho, Геннесийн рекорд амжилт эзэмшигч Anche Alex Bellini нар оролцохоор мэдүүлэгээ өгөөд байгаа юм байна.

Уралдааны тухай мэдээллийг MONGOLIA BIKE CHALLENGE сайтаас үзээрэй.

Модун шаньюй ийнхүү дотоод хэргээ эмхэлсний дараагаар улсынхаа удаан оршин байх нөхцлийг хангах үүднээс гол өрсөлдөгч болох Дорнод Ху аймгуудын холбоог довтлон эзэлснээр Хүннү улсыг өргөжүүлэн гүрний хэмжээнд хүргэх замд оржээ. Дорнод Ху аймгуудыг эзэлснээр Хүннү улс хятадын умардад тогтож байсан Хан улстай дайсагналцах болж, МЭӨ 198 онд Хан улсад цэрэглэн довтолж, өөрийн улсаа Хан улстай эн зэрэгцэх улс болохыг хүлээн зөвшөөрүүлж, хоёр улсын хилийн зааг Цагаан хэрмийг барьж байгуулахад хүргэжээ. Хүннү гүрэн Модун шаньюйн үед хүчирхэгийн туйлд хүрч баруун зүгт одоогийн Дорнод Туркестан, дорно зүгт Солонгосын хойг, Өмнө зүгт Түмэн газрын Цагаан хэрэм, умар зүгт Байгаль нуур хүртлэх газрыг багтаан захирч байжээ. Энэ гүрний бүрэлдэхүүнд монгол, түрэг, хамниган зэрэг олон угсаа гарлын овог аймгууд багтаж байсан юм. Хүннү нар МЭ I зууны үед дотоод зөрчлөөсөө болон өмнөд, умард хоёр хэсэгт хуваагдан өмнөд хэсэг нь Хятадын Хань улсад даган орж, умард хэсгийн зарим нь баруун зүгт нүүдэллэн явж, МЭ V зууны үед Аттилаар тэргүүлсэн улсыг байгуулж байжээ. Одоогийн монгол нутагт үлдсэн хэсэг нь Хүннү гүрний дараагаар байгуулагдсан Сяньби улсын бүрэлдэхүүнд орсон байдаг.




