"Хөшөө дурсгалууд - Халх голын дайны 70 жилд." цааш унших »
"Хөшөө дурсгалууд - Халх голын дайны 70 жилд." цааш унших »
"Майдарын хийд - Ховд аймгийн Дөргөн сум." цааш унших »
Монголын уур амьсгал, орчин нь ургамалдаа их л таагүй ханддаг. Монголд жилийн 10 дугаар сараас 4 дүгээр сар хүртэл нэмэх 5 хэмээс доош температуртай байдаг ба энэ хугацаанд ургамал өсч үржих боломжгүй юм. Ургамал ургахад таатай орчин бүрддэг тавхан сарын хугацаанд ургамал цэцэглэж удмаа үлдээх гэж тэмцэнэ. Чингэхдээ бас хур тунадас багатай, эх газрын эрс тэс хуурай орчныг тэсч гарах шаардлагатай. Тиймээс Монголын ургамал давжааран жижгэрээд шимээ дотогш нь хурааж цаг уурын аливаа таагүй нөхцлийг ажрахгүй байхаар зохилджээ. Үүнийгээ дагаад Монгол газрын ургамал анхилам хурц үнэртэй, шим сайтай тул эмийн ургамал судлалын чиглэлээр дэлхий дахины анхаарлыг сүүлийн үед ихээхэн татах болов. Түүний зэрэгцээ байгалийн аялал жуулчлалын томоохон баялаг болж байгаагаараа гадаадын зах зээлд өндөр үнэлэгдэж байна.
Цэцэг ажиглах, цэцгийн зураг авах аялал сүүлийн үед ихэд яригдах болов. Энэ чиглэлээр ирдэг улсууд бол ихэвчлэн япончууд. Хэдэн мянган долларын үнэтэй зургийн аппарат бариад, цэцэгний зураг авах, цэцгийг байгаль дээр нь ажиглахын тулд тэд ирдэг. Япон соёл заншил нь цэцэг, ургамалтай нягт холбоотой. Сакура цэцэг дэлгэрэх цагаар модны сүүдэрт сууж, архи зууш дэлгэн тавиад хавар цагийн байгаль, цэцгийн үзэмжийг бахдан найз нөхөдтэйгөө найрлан цэнгэнэ. Байгалиас нь тастаж авчирсан цэцгийг үзэмжит байдлаар засч янз бүрийн хэлбэртэй цэцгийн саванд хатгаж урлагийн бүтээл болгодог Икэбана хэмээх урлаг байна. Цай уух ёслолын үед гэрийн хойморт улирлын шинжийг илтгэх цэцгийг тавьсан байдаг. Япон үндэсний дуу шүлэгт улирал илтгэсэн цэцэгсийн нэрс ордог. Мөн Японы муж бүхэн өөрийн билэг тэмдэг цэцэгтэй. Язгууртан гэр бүлийн тамга сүлдэд олон янзын цэцэг дүрслэгддэг. Японы эзэн хааны сүлд удвал цэцэг. Цэцэгний нэр мэдэхгүй, танихгүй япон хүн бараг үгүй. Соёлын энэ дэвсгэр нь тэднийг Монголын тал нутаг, олон болдгийн цэцэгс үрүү уруу татдагаас зайлахгүй.
Монголын өндөрлөг газрын цэцэг ургамал нь экотуризмын асар их нөөц баялаг юм. Монгол улс экотуризмын чиглэлээр төрөөс баримтлах чиглэлийг тогтоон, түүнийг хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлэх нь чухал болоод байна. Энэ нь орон нутгийн соёл болоод байгаль орчныг хамгаалсан, ашгаа зөв шударга хуваарилсан, эдийн засгийн хувьд бие даасан тогтвортой, шинжлэх ухааны судалгаанд үндэслэж, түүнд хувь нэмэр оруулсан, энэ төрлийн жуулчлалд оролцогч нар шинэ мэдээллээр хангагдах боломж бүрдсэн жуулчлал байх ёстой юм. Япон жуулчдын авсан гэрэл зураг Монгол орны ургамлын зурагт толь хэвлэхэд хэрэглэгдэж, энэхүү зурагт толийг нь орон нутгийн иргэд авч ашигладаг нээлттэй мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх нь чухал. Мөн орон нутагт үлдэх ашгийг нэмэгдүүлж, эдийн засгийн чадавхийг дээшлүүлснээр цэцэг ургамал ургах орчинг хамгаалах менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжийг олгож байх ёстой юм. Нөхөн сэргээгдэх баялгийг нөхөн сэргээгдэх хэмжээнд нь ашиглавал мөнх ашиглах боломжтой. Долоон үеийн дараах үр ач нараа бодож тэдний насаараа идэх үүцийг бид бэлдэж өгөх ёстой.
П.Наранбаяр
Киото Их сургуулийн магистрант
Эх сурвалж: http://www.emongol.net/emos/niitleluud/urgamal.htm
Энэ удаа та бүхэндээ Монгол орны байгалийн бүс бүслүүрт ургадаг цэцэгсийн зургийн цуглуулгаа хүргэж байна. Та бүхэнд таалагдана гэдэгт найдаж байна. Бид 2006 оноос хойш цэцэгсийн увидас буюу flower power Mongolia сэдэвт аяллыг 3 жил дараалан хийсэн бөгөөд аяллын үеэр авсан цэцэгсийн зургийг доорхи бичлэгээс хүлээн авч үзнэ үү. Бид энэ аяллаа энэ жил ч бас хийхээр төлөвлөж байна.
"Цагаан Бөлбөө цэцэг - Усны хатан хаан." цааш унших »
Аялал жуулчлалын улирал ч эхэлж хүн бүр л хаашаа явахаа төлөвлөж суугаа байх. Энэ удаа хилийн дагуу болон бүс нутгаар аялахад шаардагдах бичиг баримтын талаар орууллаа. Монгол улсын иргэн болон гадаадын иргэн харъяат нь Монгол улсын хилийн бүс нутагт 30 км дотогш нэвтэрвэл хилийн бүсэд зорчих зөвшөөрлийг Хил Хамгаалах Ерөнхий Газар-аас авдаг.
Хилийн зөвшөөрөл авахад бүрдүүлэх материалууд:
Иргэн хүн ямар материал бүрдүүлэх:
Ø Хил Хамгаалах Ерөнхий Газар -т гаргасан өргөдөл
Ø Явах маршрут/ газрын зураг дээр зурсан байх/
Ø Хувь хүмүүсийн нэрсийн жагсаалт, баримт бичгийн баталгаажуулалтын хуулбар
Ø Тээврийн хэрэгслийн тоо, гэрчилгээний хуулбар.
Аялал жуулчлалын байгуулага:
Ø Хилийн бүсэд аялах зөвшөөрөл хүссэн албан тоот
Ø Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах эрхийн гэрчилгээний баталгаажсан хуулбар
Ø Жуулчдыг хариуцан авч явах хүн, нийт хүмүүсийн тоо, иргэний баримт бичгийн баталгаажсан хуулбар
Ø Байр зүйн зураг дээр аялах бүдүүвч - бүдүүвчид хилийн бүс, зурваст аялал жуулчлалын ажиллагаа явуулах район, түүгээр явах замнал, явах хугацаа, байрлах газар зэргийг оруулсан байх;
Ø Аяллын тээврийн хэрэгслийн тоо, гэрчилгээний хуулбар;
Ø Жуулчид нь ан агнуур, спорт загасчлах зорилгоор явж байгаа тохиолдолд Байгаль орчны яамнаас авсан тусгай зөвшөөрөлтэй байх.
Ø Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын албан бичгийн хариуг 1-3 хоногийн дотор шийдвэрлэнэ.
Хилийн бүсэд явж буй үедээ иргэний үнэмлэх, гадаадын иргэн паспортаа биедээ заавал авч явна. Хилийн зөвшөөрөл авалгүйгээр явж байгаад баригдаж хоригдсон, торгуулсан тохиолдол олон байдаг.
Хилийн зөвшөөрөлийг Хил Хамгаалах Ерөнхий Газраас авч амжихгүй тохиолдолд орон нутагт буй Хилийн хороонд / голдуу аймгийн төв дээр / хүсэлтээ гаргаад хүний 3000₮ төлөөд эл зөвшөөрөлийг авч болно.
Монгол Улсад хувийн хэргээр 90 хүртэл хоногийн хугацаагаар байгаа гадаадын иргэнийг түр ирэгч гэдэг. Түр хугацаагаар ирэх гадаадын иргэн нь визийн зөвшөөрлийг авсан байна.
Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 168 дугаар тогтоолоор баталсан ‘'Монгол Улсын виз олгох журам‘'-ын 2.1.-д заасны дагуу ,
Монгол Улсад түр оршин суух гадаадын иргэнийг хүлээн авсан, урьж ирүүлсэн байгууллага, аж ахуйн нэгж, иргэн тус тус түүнийг ирснээс хойш долоо хоногийн дотор Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх албанд бүртгүүлэн, буцахаас нь өмнө бүртгэлээс хасуулна.
Бүртгүүлэхдээ гадаадын иргэдийн зөвлөгөө мэдээллийн төвөөс ‘'Гадаадын иргэний бүртгэл‘' мэдүүлгийн хуудсыг авч бөглөнө.
Бүртгүүлэхдээ уригч байгууллагын албан бичиг, тухайн гадаадын иргэний паспорт, 3х4 см-ийн зураг 1 ширхэгийг авчирна. Визийн ангилал Монгол Улсын виз нь тус улсад зорчих зорилгоосоо хамаараад 13 ангилалтай байдаг. Визийн ангиллыг визийн хуудсан дээр "D", "A", "OU", "T", "HM", "O", "B", "S", "J", "HG", "SH", "TS", "H" гэсэн латин vсгээр тухайн гадаадын иргэн, харьяалалгvй хvний аяллын зорилгод нийцvvлэн дараахь байдлаар тэмдэглэнэ:
"Монгол Улсад зорчих визийн төрлүүд - Mongolian Visa." цааш унших »
"Амарбуянтын хийд - XIII Далай лам айлчилж байжээ." цааш унших »
"Төвхөн хийдэд Соёмбо үсэг зохиогджээ." цааш унших »
Буган чулууны хэмжээс гол төлөв 1-4 метр өндөр, 20-40 см зузуаан,100 -130 см өргөн хэмжээтэй байдаг.
Оросын эрдэмтэн В.В.Волков 1960-аад оноос буган хөшөө чулуунуудыг судлан "Умард Монголын буган чулуу" хэмээх судалгааны бүтээл туурвисан бөгөөд тэрээр энэ бүтээлдээ буган чулуу дурсгалыг МЭӨ V-III зуунд холбогдуулан тодорхойлсон байдаг нь Монголчууд бидний өвөг хэмээн үздэг, төв азийн өндөрлөг тэр дундаа Монгол газар нутагт анхны төрт улсаа байгуулж байсан Хүннү нарын бусад нүүдэлчин овог аймгуудын дундаас хүч түрэн гарч, түүхийн тавцан дээр өөрийн түүхийг бичиж эхэлсэн тэр л үетэй холбогдож байдаг.
"Буган Хөшөө - Дааган дэлийн буган хөшөө." цааш унших »

