"Пазырык - Пазырыкчууд гэж хэн бэ? Пазырыкын шивээст хүний тухай." цааш унших »
"Пазырык - Пазырыкчууд гэж хэн бэ? Пазырыкын шивээст хүний тухай." цааш унших »
1. Монгол-Өвөр Байгалийн загварт бугын дүрст хөшөө
2. Саян-Алтайн амьтны бодит дүрслэлт буган хөшөө
3. Ази-Европын амьтны дүрслэлгүй хөшөө хэмээн гурван үндсэн хэсэгт ангилсан юм.
"Буган чулуу, хөшөөдийн тухай." цааш унших »
Хадны сүг зураг: Хүн төрөлхтөн хад чулуунд зураг дүрслэлийг хуучин чулуун зэвсгийн дээд үеэс эхлэн зурж эхэлсэн байдаг. Энэ үеийн зарим зураг дүрслэлийг Хойд цэнхэрийн агуй болон, Рашаан хадны зураг дүрслэлээс харж болно. Хадны сүг зургийг зосон ба сийлмэл гэж 2 ангилдаг байна. Зосон зураг нь Өвөр байгаль,Төв болон Дорнод Монголын нутагт өргөн тархсан бөгөөд агуулгын хувьд олон янз байдаг бөгөөд МЭӨ 2-р мянганаас МЭӨ III зуунд холбогдоно. Монгол нутагт хадны сүг зураг дүрслэлийг агуулсан газар орон маш олон байдаг.
Хадны сүг зураг нь үндсэндээ өнгөрсөнд хүргэх гарц, асар үнэ цэнэтэй зурган бичиг юм. Судлаачид хадны сүг зургийн хийц, технологийг судлан аль цаг үед бүтээгдсэн болохыг нь тогтоодог. Хадны сүг зургийг ажиглан уншиснаар дараах зүйлсийг олж мэдэх боломжтой.
- Хэдий үед ямар багаж хэрэгслээр уг зураг дүрслэл бүтээгдснийг.
- Тухайн цаг үед ямар амьтад энэ газар зонхилж байсныг.
- Хүн төрөлхтөн хэдийд амьтдыг гаршуулж, уналга эдэлгээнд ашиглаж эхэлснийг.
- Хэдийд шинэ төрлийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглаж эхэлснийг.
- Нийгмийн байгууллын үе шатуудыг. Тухайн үеийн нийгмийн зохион байгуулалт зэргийг төвөггүй судлан мэдэх боломжтой.
Монгол нутагт буй зарим хадны сүг зургийн тухай доорхи линкээр орж сонирхоорой.
Бага Ойгор, Цагаан салаагийн дурсгалууд
Хойд Цэнхэрийн агуйн сүг зураг
"Хүслийн мод." цааш унших »
Монголын аялал жуулчлалын нэгдсэн портал www.travelnews.mn сайтыг Монголын аялал жуулчлалыг хөгжүүлэх сэтгэл өвөрлөсөн хэсэг залуус ажиллуулж эхлээд байна. Монголын аялал жуулчлалд аялал жуулчлалын байгуулагуудын бизнес вебсайтуудаас өөр аялал жуулчлалын тухай мэдээ, мэдээлэл олгодог сайт үгүй байсан бөгөөд эл сайт нээгдснээр та бүхэн аялал жуулчлал холбоотой бүхий л мэдээллийг цаг алдалгүй олж мэдэх боломжтой болно. Та бүхэн www.travelnews.mn сайтаас:....олж үзэх боломжтой юм байна.
- Монгол орны Газар зүйн тухай маш сонирхолтой мэдээ, мэдээлэлүүд
- Аялал жуулчлалын талаар хамгийн сүүлийн үеийн гадаад, болон дотоод мэдээ, мэдээллүүд
- Тур оператор
- Зочид буудал
- Жуулчны бааз
- Ресторанууд
- Тээвэр үйлчилгээ
- Үзвэр үйлчилгээний газруудын үйл ажиллагааны нэгдсэн мэдээ, мэдээлэл
- Цаг агаарын мэдээ
- Вальютын ханш
- Бусад мэдээ мэдээлэл, үйлчилгээ
Олон нийтэд хандсан:
- Нийтлэлчдийн булан: Энэ салбарын мэргэжилтнүүдийн нийтлэл, ярилцлага
- Хэлэлцүүлэг: Аялал жуулчлал, байгаль хамгаалал зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх
- Зөвлөгөө: Аялал жуулчлал, ан агнуур, адал явдалыг эрэлхийлэгч хэн бүхний заавал орох ёстой онцгой булан, бусад хэрэгтэй зөвлөгөөнүүд
- Төсөл хөтөлбөрүүд:
- Зар мэдээ: Ажлын байр, бусад холбогдох зар, сурталчилгаанууд
Та тус вэб сайтаар дамжуулан өөрийн байгууллагын үйл ажиллагааг нийгэмд таниулах, үйл ажиллагаа болон харилцагчдынхаа цар хүрээг тэлэхээс гадна орчин үеийн бизнесийн зар сурталчилгааны хамгийн хурдан бөгөөд хямд арга замаар байгууллагаа сурталчилах өргөн боломж танд нээгдэж байна.
Мөн санал хүсэлтээ: info@travelnews.mn хаягаар явуулж болох юм байна.
Travel News - Амжилт хүсье.
"Тэвш уулын хадны зураг." цааш унших »
"Эльтерес хааны дурсгалын цогцолбор буюу Онгийн голын дурсгал." цааш унших »
"Хэвтээ Босоогийн агуй." цааш унших »
Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Эрдэнэзуу хийдээс зүүн урагш 1 км зайд арга билгийн тахилгат Боовон чулуу гэж нэг эр бэлэг эрхтэн дүрсэлсэн чулуу бий. Үүнийг нутгийнхан Маамуу толгойн жалга буюу ум ам, ум толгой гэж нэрийднэ. Энэ чулуутай холбогдсон үнэн худал нь мэдэгдэхгүй элдэв яриа байдаг. Сүүлийн үед энэ чулууг зорьж үр хүүхэд хүссэн эмэгтэйчүүд нилээн цувах болсон. Тэд чулуунд мөргөж үр хүүхэд хүсдэг болжээ. Зарим нэг саваагүй эрчүүд энэ чулуунд хүрсэн эмэгтэй 24 цагийн дотор секс хийх хэрэгтэй гэсэн яриаг хүртэл гаргасан байдаг. Энэ мэт олон зүйлийн яриа яригдсаар л байна.
Уг чулууны домгийг өгүүлбэл: Дээр үед Эрдэнэзуу хийдийн лам хуврагууд винайн ёсоо умартан эмс охидод татагдан харчуулын хороолол буюу Маамуу толгойн жалга руу гүйлдэх болжээ. Энэ байдлыг ажигласан хийдийн цорж лам их эрдэмт нэгэн ламтнаа айлтган хэрхэхийг асуужээ. Эрдэмт лам Эрдэнэзуугийн 108 суваргыг тойрон явж байгаад хийдийн урд дахь уулыг хараад - Өө аргагүй юм. Энэ урд ууланд Эрдэнзуу хийд рүү харсан эм савдагтай газар байна гэв. Одоо тэгээд яах билээ хэмээн Цорж ламтанг асуухад: - Энэ толгойд Ум үсэг томоор бичиж тавь, эр бэлэг эрхтэнг чулуугаар дуурайлган дом хийж тавь. Үүнээс хойш Ум ам, Ум толгой гэж нэрлэн арга билгийн дом шившлэг бүхий тахилгат газар болго хэмээн эрдэмт лам айлтгасан байдаг. GPS солибцол. N47°11'9.15", E102°51'14.4"
Mongolia Bike Challenge - Олон улсын уулын дугуйн олон өдрийн уралдаан 2010 оны 8-р сарын 7-ноос 8-р сарын 22-ны хооронд Монгол улсад зохион байгуулагдана. Энэ уралдаанд дэлхийн 15 улс орны уулын дугуйн мэргэжилийн клубын тамирчид оролцоно. Mongolia Bike Challenge олон өдрийн уулын дугуйн уралдааныг Европын алдартай телевизийн сувгууд шууд сурвалжлах юм байна. Монгол улсад зохион байгуулагдах уг уралдаан нь 10 этаптай/ гараа, бариатай бөгөөд эхний 5 бариа нь Монголын уудам говьд Дундговь, Өмнөговь аймгийн нутгуудаар болно. Сүүлийн 5 бариа нь Өвөрхөнгай, Баянхонгор, Архангай аймгуудын нутагт болно. Уралдааны гараа Дундговь аймгийн Дэлгэрцогт, Адаацаг сумын нутаг Бага Газрын Чулууны уулнаас эхэлж Их Монгол Улсын нийслэл Хархорум хот буюу одоогийн Өвөрхангай аймгийн Хархорин хотын төв Эрдэнэзуу хийдийн өмнө шийдвэрлэх бариаг хийхээр төлөвлөж байна.

Энэ төрлийн олон улсын уулын дугуйн олон өдрийн уралдаан анх удаа Монгол улсын нутаг дэвсгэрт болж буйгаараа Монголын аялал жуулчлал, Монгол улсыг дэлхийд сурталчилах, Монгол улсад уулын дугуйн спортыг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах болно гэдэгт итгэж байна. Уг уралдааныг зохион байгуулах бэлтгэл ажлууд сүүлийн хоёр жилийн туршид хийгдэж байна. Уралдаанд оролцох эхний тамирчидын мэдүүлэгүүд ирж байгаа бөгөөд Италийн дугуйн марафоны аварга Anche Marzio Deho, Геннесийн рекорд амжилт эзэмшигч Anche Alex Bellini нар оролцохоор мэдүүлэгээ өгөөд байгаа юм байна.

Уралдааны тухай мэдээллийг MONGOLIA BIKE CHALLENGE сайтаас үзээрэй.

