Говийн тухай сонирхолтой зурагнууд бий шүү.
Энэ блогоос: | Үүцлэх | өөр блог » |
Блог үүсгэх | Нэвтрэх |
Говийн тухай сонирхолтой зурагнууд бий шүү.
Хачин ламын сүм нь модон хашаатай, хашаа болон сүмийн хаалга нь баруун талдаа байдаг бөгөөд энэ нь Монголд байгаа олон сүм хийдээс ялгаатай байдаг. Хачин ламын сүмийн их дааман хаалганы дээд талд алтан боронзоор бичсэн бичиг байна. "... Их амгалан хурцын орон, номын баясгалант цэцэрлэг" хэмээсэн бичиг байдаг. Энэ нь зарим нэгэн онцлог сүм хийдүүдийг Шамбалын орон руу харуулж барьдаг байсан уламжлалтай холбоотой гэж тайлбарладаг. Сүм нь хоёр давхар, доод давхар нь өвлийн сууц бөгөөд хоёр өрөөтэй, гадна талаас нь галлаж халаадаг, дээд давхар нь зуны сууц бөгөөд дотроо гурван өрөөтэй.

Казах тvмэн маань Наурызын баярыг єглєє эртлэн угтаж, тэнгэрийн єнгийг шинжин, ургах наранд мэхийн ёслодог нь єдєр, шєнє тэнцэж наран наашилсны баяр, урин цагийн эхлэл гэсэн гvн утга санаатай. Казах тvмэн маань Наурызыг хаан суудлын єдєр, алагтуу шувуу алсаас нvvдэллэн ирсэн билэгтэй сайн цаг, ногоон буян дэлгэрсэн байгалийн сайхан vе, амьтай бvхэн хєдєлж, шимтэй бvхэн ивэлсэн цаг гэх мэтээр билэгшээн тэмдэглэдэг уламжлалтай.
Наурыз гэдэг нь шинэ жил, шинэ өдөр, хаврын баяр гэсэн утгатай перс гаралтай үг.
Наурызын баярыг ахан дvvс, хотол олноороо учран золгож, аксакалуудаа хvндэтгэх ялдамд vр хvvхэд, залуусдаа эрхэм сургаалиа хайрлан хvртээж , vдэж буй оныхоо ажил vйлс, ололт амжилтаа шvvн хэлэлцдэг сайхан ёслол юм.
Эрчүүд хүрз, жоотуу барьж булаг шандыг цэвэрлэж, арвижуулахад охид, бүсгүйчүүд цэцэг навч, ойр орчмын моддыг усалдаг нь казах түмний хувьд "Наурыз"-ын өглөө үйлддэг заншлуудын нэг.
Харин настан буурал эмээ нар, эмэгтэйчүүд "Амьдрал тэтгэх наран ээж минь" хэмээн мандаж буй наранд ёсолж, залбирал үйлдсэний дараа хоорондоо золгож мэндэлснээр баяр эхэлдэг уламжлал Казахын ёсонд буй.
Энэ үндэстэн эмээгээ апа гэж дууддаг бөгөөд нар мандсаны дараахан сэтгэлийн хөдлөлөө үл барьсан ач, зээ нар нь "Апа Наурыз ирлээ" хэмээн холоос хашгичин эмээгийндээ гүйлдэх нь баяр дээр баяр нэмсэн мэт санагддаг.
Хэдийгээр тэд Наурызын баяр хүргэхээр ирж буй ч цаанаа учиртай. Цагаан өнгийн гоёмсог алчуурыг толгойдоо зүүж, үсээ далдалсан эмээ нар баяр ёслолоор хишиг тараадаг уламжлалтай. Ингэхдээ тэд хишгийг хүн бүрийн гарт тусгайлан атгуулдаггүй. Зөвхөн баяр ёслолоор олон хүн цугларах үеэр буюу "Дастархан"-ыг хүндэтгэлийн зоогийн ширээгээ тойрон суугаа зочдыг чиглүүлж цацал өргөж буй мэтээр хүртээдэг. Тэрхүү хишгийг казахууд "Шашу" гэнэ. "Наурыз"-ын баярыг апа нарын "шашу"-гүйгээр төсөөлөх аргагүй.
Хамгийн гол нь тухайн хишгийг хүртсэн нэгнийг амны билэгтэй хэмээн бэлгэшээдэг бөгөөд хуран цугларагсад олз ихтэй нэгний гарт буй "шашу"-г анчин бүргэд лугаа адил шүүрэн авч ам руугаа чулуудах нь ч буй. Харин "шашу" нь дийлэнхдээ чихэр байдаг.
Сонирхуулахад, "Наурыз"-ын баяраар хүүхэд, багачуудыг уйлуулахыг хөгшчүүл ихэд цээрлэдэг. Хэн нэгэн хүүхэд уйлах гээд байвал хажууд нь буй жаалхүү аргадах гэж оролдоно. "Битгий уйл. Өнөөдөр Наурыз шүү дээ" гэх жишээтэй.
Наурыз баярын - Хvндэтгэлийн хоол "Бес бармак" болон идээ будаагаа дэлгэдгээс гадна шинэ хавар цаг, шинэ амьдрал єсч vржихийн билэг тэмдэг болгож хамгийн амархан єсєж vрждэг буудайг чанаж, будаатай шєлийг баярын хvндэт идээ болгон хэрэглэн иржээ. Эл шөлийг көжэ гэнэ. Энэ баярын vед хvн болгонд бэлэг єгдєггvй гар харах хэт єндєр настай хvн болон балчир насны хvvхдэд гар цайлгах ба амтат зvйл барьдаг байна. Мєн хvн болгонтой золгодоггvй, баярын мэнд хvргээд, уулзалгvй удсан алсын ах дvv, их дотны найз нєхєдтэй зvрхээ нийлvvлсэн аяс илэрхийлэн цээж зєрvvлж золгодог онцлог бий.
Ийнхүү урин дулаан улирлын эхлэл болсон энэ өдөр казах айл бүрт аялгуут домбор эгшиглэж, хотол олноороо "Наурыз"-ын баярыг тэмдэглэн цэнгэж буй билээ. Казах түмэндээ Наурыз баярын мэнд хүргэе. Сайхан баярлалаарай.
Доорхи клипнээс Казах түмний зарим заншилын онцлогуудыг харж болно. "Ел көшкиндэ" хэмээх алдарт дуунд Казах зоны олон зуун жилийн нүүдлийн тухай өгүүлнэ. Уг дууг Аким Гульмайра гэдэг дуучин эмэгтэй дуулсан болно.
Хар Жороо морь гэж Казахын ард түмний ихэд тархсан ардын дуу.
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутгаар аялсан тэмдэглэлээ та бүхэн хүргэж байна. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт Их, Бага Хайрхан уул, Нарийн, Мухартын гол, Сэнжит хад, Улаагчны хар нуур зэрэг аялагч жуулчдын сонирхолыг татахуйц олон сайхан газрууд байдаг. Бид аяллаа Алтан Манзуширын орон Алтан тэвш буюу Их хайрхан уулнаас эхэлсэн.
Их хайрхан уулыг нутгийнхан Алтан Манзушир бурханы орон Алтан Тэвш уул гэж эртнээс тахиж шүтэж ирсэн байна. Энэ уул нь холоос харахад нээрээ л хөмрөөд тавьсан тэвш мэт харагддаг. Уул нь бүхэлдээ шохой чулуун тогтоцтой. Нутгийнхан Их Хайрхан ууланд эрдэнийн эрхи болсон 108 агуйтай гэж ярьдаг. Үнэхээр Их хайрхан ууланд 100-гаас дээш метрийн урттай 3 том агуй бий, үүнээс гадна агуй мэт харагдах олон нүхнүүд энэ ууланд байдаг. Эхийн агуй, Бага агуй, Намжирын агуйнууд агуй судлаачдын сонирхолыг татаж байдаг. Эдгээр агуйнууд шохой чулуунд, усны үйл ажиллагаар бий болсон хөндийлжийн гаралтай агуйнууд юм. Энэ нутгийнхан Эхийн агуйгаа ихэд шүтдэг юм билээ. Эхийн агуй нь Их Хайрхан уулын баруун хойд аманд оршино. Агуйн ам холоос тод харагдана. Агуйн амны урд хадаг яндар бүхий овоо босгосон байдаг. Агуйд ороход агуйн үүдэнд хүмүүс ирж идээ будаагаа өргөдөг тавцан байна. Эл тавцан дээр хүмүүс арц хүж өргөдөг бололтой сангийн бойпор гэх шашины холбогдолтой эд зүйлс өрөөстэй байдаг. Мөн агуйд ирсэн хүмүүс нэр ус, хаягаа бичиж үлдээдэг жижиг дэвтэр байна. Агуйн хэвтээ тогтоцтой, үндсэн хоёр хонгилтой агуй. Хүмүүс агуйд орохдоо лаа, бамбар барьж орсноос болж агуйн хана, адар нилээд тортог болсон харагдаж байлаа. Дашрамд хэлэхэд, агуйд гал барьж орох бол ер нь аюултай. Таньж мэдэхгүй агуйд орохдоо гар чийдэн хэрэглэж хэвших хэрэгтэй. Агуйн эхэн хэсэгтээ босоогоор явах боломжтой, мухар хэсэгт нь мөлхөж хүрнэ. Нутгийнхан агуйн мухар байдаг сэндэр хэмээх агуйн хурдаснаас үүссэн шаварыг авахаар агуйд их ордог байна. Сэндэрийг ил яр шарханд түрхэж хээглэхээс гадна гэдэс доторт буцалган ууж хэрэглэдэг гэж нутгийн хөгшчүүл хэлж байсан.
Их Хайрхан уулыг баруун талд Бага Хайрхан, Зүүн хойд талд Хоёр Сэгс хэмээх өвөрмөц тогтоцтой шохой чулуун уулнууд байдаг. Энэ бичил бүс нутаг нь ерөнхийдөө говь хээрийн байгалийн бүслүүрийн хэв шинжийг хадгалсан байдаг бөгөөд зун цагт айл зусдаггүй эзгүй байдаг бол өвөлдөө хайрхан уулаа тойроод айлууд нь өвөлждөг, өвөлжөөний нутаг юм.
Их хайрханаас хөдөлж Монголын Их Элсний салбар элс Бор Хярын элсэн их элсэнд орших Мухартын гол руу хөдөлсөн. Мухартын гол нь Бор Хярын их элсэн манхануудын ёроолоос ундран гардаг. Их элсэн манханы ёроолоос ундран гараад 10 шахам км урсаад элсэн манханы доогуур шурган алга болно. Голынхоо хөндийгөөр бургас, чацарганы төгөлтэй. Голынхоо дагууд зөөлөн зүлэг ширэгтэй байдаг нь энэхэн бичил орчиндоо хангай газрыг санагдуулам байдаг. Эрдэнэхайрхан сумын нутагт Хүнгүйн голын эх Нарийний гол гэж Мухартын голтой адил Их элсний дороос ундран гардаг гол байдаг. Бид Мухартын голоос Агуйтын амаар өгсч Сэнжит хад хэмээх байгалийн өвөрмөц тогтоцтой газрыг зорин хөдөлсөн. Элсэн манхануудыг туулан Сэнжит хад руу явж байхад говийн байгалийн хэв шинжийг хадгалсан бүс бүслүүрээс өндөр уулын бүслүүрт шилжин орж байгаа нь их өвөрмөц байдаг. Ялангуяа ургамшилийн байдал маш түргэн өөрчлөгдөж байдаг.
Сэнжит хад хэмээх энэхүү хадыг нутгийхан гадна дотноос ирсэн гийчдэд сонирхуулж үзүүлдэг газруудын нэг. Сэнжит хад нь далайн түвшинээс дээш 2800 орчим метрийн өндөрт орших боржин чулуун тогтоц. Олон мянган жилийн нар салхины элэгдлээс улбаалж байгалийн хаалга хэлбэрээр энэхүү хад үүсч тогтжээ. Сэнжит хад орчимын янз бүрийн хэлбэртэйборжин чулуун тогтоц нь өвөрмөц сэтгэгдлийг төрүүлж байдаг. Сэнжит хаднаас Бор хярын элсэн манханууд долгиотон харагдах нь элсэн манханы дунд байгаа хөлөг онгоцон дээр байгаа юм шиг сэтгэгдлийг төрүүлж байлаа. Эндээс бид Бургастайн голыг гаталж Тасархайн даваагаар давж Улаагчны Хар нуурт очсон. Улаагчны Хар нуур нь гүнээрээ Монголын нуурууд дотроос Хөвсгөл, Хяргас нууруудын дараа 3-рт орох гүн нуур бөгөөд гүн нь 48 м байдаг. Нуур нь урд талаараа Товхош, Намаржаа, Хар хад гэсэн өндөр уулсаар хүрээлэгдсэн, хойд талаараа элсэн манханаар хүрээлэгдсэн байдаг. Нуурын дунд 2 аралтай, үүнийг их, бага авгаш гэж нэрлэнэ. Хангай говийн дунд орших эл үзэсгэлэнт нууранд цагаан зарам буюу "пельд" мөн омоль загастай. Энэ нууранд лусын эзэгтэй хэмээн олонд алдаршсан Дулмаа гуай 1982 онд Цагаан зармын 100 сая, омолийн нэг сая авгалдай авчирч тавьж байсан бөгөөд 1990 оноос эхлэн загасаа барьж ашиглах болсон байна.
Нуурын урд эрэгт хүүхдийн гэж нэрлэгдсэн овоо байна. Энэ овоог жил бүрийн хүүхдийн баяраар тахиж хүүхдүүдийг баярлуулдаг гэнэ. Энэ овоо руу сүүлийн жилүүдэд үр хүүхэдтэй болохыг хүссэн хүмүүс ирж мөргөж гуйдаг тухай нутгийнхан хэлж байлаа.
Монгол Алтайн нурууны ноён оргил Таван Богдын цаст уулсын зvvн ємнєд хажуугийн мєсєн голуудаас эх аван урсах Цагаан усны буюу /Аксу/, Хар Салаагийн голыг Ховд голын эх гэж газарзүйчид, судлаачид vздэг. Ховд гол нь эхэн хэсэгтээ тэвшин хэлбэрийн хөдий дундуур эртний мөсдөлийн морены хурдасанд хаагдаж тогтсон Хотон, Хурган нууруудыг дайран Монгол Алтайн уулсын мөнх цаст оргилуудаас эх аван урсах Цагаан, Сагсай, Согоо, Бөхмөрөн, Өвдөг, Шивэр, Буянт зэрэг олон гол горхийг нийлvvлсээр их нууруудын хотгорын Хар-Ус нуурт цутгана. Ховд голын урт 516 км, ус цуглуулах талбай нь 58000 хавт.дєр.км байдаг.
Монгол Алтайн нурууны томоохон нуурууд болох Толбо, Тал, Даян, Хотон, Хурган, Ачит зэрэг нуурууд илvvдэл усаа Ховд голд нийлvvлдэг байна. Голын гульдиралын єргєн доошлох тутам нэмэгдэж 80-130 м болж 1,5-3 м-ийн гvн голын дагууд зонхилно. Урсгалын хурд нь голын эхэнд 2-3 метр секунд, голын адаг хэсэгт 1-2метр секунд хүрдэг. Иймдээ ч гол мөрдийн урсгалын хурдаар ангилсан ангиллын 4-р зэрэгт ордог томоохон гол юм. Ховд гол нь намар 10-р сард хөлдөж хавар 4-р сарын сүүлчээр бүрэн цэлмэнэ. Ховд гол нь хавар шар усны үерийн үеэр, мөн зун цагт олон хоногоор орох бороо, их уст аадар борооны үеэр үе үе үерлэдэг.
Ховд голын дагууд аяллаж байхад байгалийн сонин сайхан тогтоц, хүмүүсийн ахуй амьдралын өөр өөр онцлог хэв шинж, за мөн амьтан ургамал, түүн дотроо шувуудын амьдралын өвөрмөц хэв маягуудыг харж болно. Мөн АлтайТаван Богдоос эх аван урсах Цагаан гол Ховд голд нийлэх тэр агшин маш сонирхолтой байдаг. Цагаан гол хэмээх энэхүү сүүн өнгөтэй гол Ховд голд нийлснээр голын усны өнгө өөрчлөгдөж цайвар ногоон өнгөтэй болж байгаа нь сонин санагдаж байлаа. Та бүхэн мэдэх байхаа Баян-Өлгийн аймагт онгоцоор нисч ирэхэд Ховд гол дээрээс мушгиралдаж, тахирласан ногоон өнгөтэй байдгыг харсан байх.
Цаст Алтайн өндөр уулс, нарийн цавчим өндөр хавцалуудын дундуур туулан урсаж их нууруудын хотгорын тал хээр, говь хээрийн бүслүүрт орж ирэх нь үнэхээр өвөрмөц сэтгэгдлийг төрүүлдэг. Голын дагуудаа байгалийн үзэсгэлэнт олон сайхан газруудыг үзэхийн сацуу баруун монголын олон үндэстэн ястан түүн дотроо Алтайн урианхай, казах, дөрвөд, өөлд, мянгад ястны ахуй амьдралтай танилцаж тэдний амьдралын онцлог, ялгарах ахуйг өөрийн нүдээр танин мэдэх өргөн боломжийг олгодог юм байна.
Мэдээж Ховд гол нь эрт цагаас л Монгол нутагт амьдарч байсан нүүдэлчдийн амьдрал ахуйг нь тэтгэсээр ирсэн байдаг. Ховд голын хөндийгөөс Алтайн нуруунд эртний соёл иргэншилүүд үүсч бий болон хэрхэн амьдарч байсныг нь нотлох олон олон сонирхолтой олдворууд олддог.
Тэр дундаа сүүлийн үед археологчид, судлаачдын анхааралыг ихээхэн татаж байгаа хүрэл зэвсгийн сүүл төмөр зэвсгийн түрүү үед Монгол нутагт амьдарч байсан пазырык аймгуудын соёлыг хадгалсан олдворууд юм. Энэхүү пазырыкчууд Монголд Алтай нуруугаар голлон амьдарч байсан хагас нүүдэлчид бөгөөд тэдний бий болгосон соёл түүх нь эртний соёлт скифчүүдтэй эн зэрэгцэнэ. Үүнийг нь ч батлах олдворууд Монгол Алтай нуруунаас олдсоор байна.
Ховд голын хөндийгөөр аялж байхад мөн Түрэгийн үеийн хөшөө дурсгалуудыг олноор үзэж болно.
Ховд голын дагуух Хотон нуурын эрэг, Сагсай сум, Баян-өлгий аймгийн Баян нуур сумын нутаг, Шижигтийн хавцалын ойролцоо Түрэгийн үеийн ур хийц сайтай хөшөө дурсгал болон томоохон цогцолборуудыг үзэж харж болно. Энэ бүхнээс дүгнээд хэлэхэд Ховд гол нь бидний өвөг дээдсийн эртний түүх соёлыг мянга мянган жилийн тэртээгээс тээн урссаар ирсэн гайхамшигтай газруудын нэг юмаа гэхэд маргах хүн гарахгүй байхаа.
Ховд голын хөндийн үржил шит хөрсөнд хүмүүс эртнээс газар тариалан эрхэлж хүнсний ногоо тариалж ирсэн байдаг. Одоо ч энэ ажил үргэлжилж энэ нутгийнхан Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан аймгийнханыг хүнсний ногоогоор хангадаг юм байна. Үнэхээр Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Буянт, Мянгад сумдын нутгаар явж байхад томоохон ногоо тарианы талбайнууд харагдаж, тэнд хүмүүс олноороо ажиллаж байхтай таарч байлаа.
Бид энэ удаагийн аяллаараа зөвхөн Ховд гол түүний хөндийгөөр аяллаа хязгаарласангүй, Их нууруудын хотгорын Хар-Ус нуур, Хар нуур, Дөргөн нууруудаар мөн аялсан. Эдгээр нуурууд нь Төв азийн өндөрлөг, говь цөлийн бүсийн байгалийн хувирал өөрчлөлийн индикатор болж өгдгөөрөө онцлогтой. Үнэхээр л нууранд шувууд цугларч, зэгс шагшуурга шуугин байхад, нуурын эргээс төдий л холдоогүй байхад говь цөлийн хэв шинжийг хадгалсан байгалийн бүс бүслүүр эхэлж байдаг.

![]() |
