Заяын Гэгээний хүрээ - Цэцэрлэг хот.
Гүдэн сүм Байрлал: N47º28.847/E101º27.130. Архангай аймаг Цэцэрлэг хот. Архангай аймгийн Цэцэрлэг хотын төв Булган уулын энгэрт 1631 онд Заяын хүрээг үүсгэн байгуулжээ. ХYII зууны эцсээр Заяын хүрээнд Гүдэн сүм, Лавиран, Сэмчинг байгуулж, 1696 онд байгуулсан Гүдэн сүмийг нь хоёрдугаар Зая бандид Лувсанпэрэнлэй өөрийн лавиран болгосон байна. Лавирангийн дээд давхрын сүмийг шүтээний гурван сүм гэх бөгөөд баруун Гүдэнд үүрд нам гүм нойрссон Зая бандид хутагт Лувсанпэрэнлэй, Лувсанняндаг, Лувсанжигмэддорж нарын шарилыг оршуулсан гурван суварга, зүүн Гүдэнд тавдугаар хутагт Лувсанжигмэднамжилын шарил туc туc байдаг байжээ.
Гол сүмд лам Чодог бурхныг тахиж, жасаа хурал хурдаг байсан бөгөөд дээд давхрын тасалгааны хутагтын номын санд эртний түүх, уран зохиол, шашны ном судрыг төвд, монгол, хятад хэлээр төрөл ангиар нь ялган байрлуулж байжээ. Гуравдугаар Заябандид Лувсанжигмэддоржийн үед 1802 онд Зүүн, Баруун Сэмчинг барьсан бөгөөд анх дээд давхар нь модон, асар дээвэртэй, доод хоёр давхар нь тоосгон төвд хэлбэрийн барилга байжээ.
"Заяын Гэгээний хүрээ - Цэцэрлэг хот." цааш унших »
Монгол нутагт тогтнож байсан анхны төрт улсууд.
Хүн төрөлхтөн төмөрлөгөөр багаж зэвсэг хийж хэрэглэх болсноор тэдний аж ахуй, үйлдвэрлэх хүчин нэмэгдэж, эдийн хуримтлал үүссэн нь ангийн ялгарал үүсэх үндэс болжээ. Улмаар энэхүү ялгарал нь овог бүлгийн дундах эд хөрөнгийн төлөөх тэмцэл, овог аймгийн хоорондох эрх мэдлийн төлөө дайн болон өргөжиж урт удаан хугацааны турш үргэлжилж байлаа. Овог аймгийн хоорондын дайн нь угсаа гарал нэгт аймгуудыг харь угсаатны түрэмгийлэлд өртөх аюулыг дагуулж байснаас тэдгээр аймгууд түр зуурын холбоотон болж харийнхны эсрэг тэмцэх замыг сонгоход хүргэж байжээ. Ийм аймгийн холбоодын нэг нь Түмэн шаньюйн тэргүүлж байсан Хүннүгийн 24 том аймгаас бүрдсэн цэрэг аймгийн нэгдэл юм. Аймгийн холбоо нь төр үүсэх урьдач нөхцлүүдийг бүрдүүлж өгсөн билээ. 1. Хүннү гүрэн ба Монгол угсааны төрт улсууд МЭӨ III зууны сүүлийн хагаст монгол нутагт оршин байсан нүүдэлчин аймгууд нэгэнт аймгийн холбооны шинжтэй болсон байлаа. Энэхүү аймгийн холбоо нь цэргийн ардчиллын шинжтэй буюу тэргүүлэгчээ язгууртнуудаас бүрдсэн "Зонхилогчдын зөвлөл"-өөс тодорхой хугацаагаар сонгодог, аймаг бүр бие даасан эрх бүхий байгууллага байжээ. МЭӨ 209 оны үед Хүннүгийн аймгийн холбоог Түмэн шаньюй тэргүүлж байх цагт түүний хүү Модун өөрийг нь золиослохоор санаархсан эцгээ зайлуулан холбооны тэргүүн болсон байна. Улмаар тэрээр үеэ өнгөрөөж байсан цэргийн ардчиллыг халж, хүннүгийн цэргийн зохион байгуулалтад өөрчлөлт оруулан, өөрийгөө Хүннү улсын шаньюй буюу хаанаар өргөмжлөн үе залгамжилдаг болгосон. Модун шаньюй өөрийн мэдэлд орсон газар нутгийг гурван хэсэгт хувааж, төвийн хэсгийг өөрөө шууд захирч, зүүн баруун этгээдийг өөрийн төлөөний хүнээр захируулжээ. Модун шаньюй ийнхүү дотоод хэргээ эмхэлсний дараагаар улсынхаа удаан оршин байх нөхцлийг хангах үүднээс гол өрсөлдөгч болох Дорнод Ху аймгуудын холбоог довтлон эзэлснээр Хүннү улсыг өргөжүүлэн гүрний хэмжээнд хүргэх замд оржээ. Дорнод Ху аймгуудыг эзэлснээр Хүннү улс хятадын умардад тогтож байсан Хан улстай дайсагналцах болж, МЭӨ 198 онд Хан улсад цэрэглэн довтолж, өөрийн улсаа Хан улстай эн зэрэгцэх улс болохыг хүлээн зөвшөөрүүлж, хоёр улсын хилийн зааг Цагаан хэрмийг барьж байгуулахад хүргэжээ. Хүннү гүрэн Модун шаньюйн үед хүчирхэгийн туйлд хүрч баруун зүгт одоогийн Дорнод Туркестан, дорно зүгт Солонгосын хойг, Өмнө зүгт Түмэн газрын Цагаан хэрэм, умар зүгт Байгаль нуур хүртлэх газрыг багтаан захирч байжээ. Энэ гүрний бүрэлдэхүүнд монгол, түрэг, хамниган зэрэг олон угсаа гарлын овог аймгууд багтаж байсан юм. Хүннү нар МЭ I зууны үед дотоод зөрчлөөсөө болон өмнөд, умард хоёр хэсэгт хуваагдан өмнөд хэсэг нь Хятадын Хань улсад даган орж, умард хэсгийн зарим нь баруун зүгт нүүдэллэн явж, МЭ V зууны үед Аттилаар тэргүүлсэн улсыг байгуулж байжээ. Одоогийн монгол нутагт үлдсэн хэсэг нь Хүннү гүрний дараагаар байгуулагдсан Сяньби улсын бүрэлдэхүүнд орсон байдаг.
"Монгол нутагт тогтнож байсан анхны төрт улсууд." цааш унших »
Их Тэнгэрийн амны хадны зураг.

Их тэнгэрийн ам

5-р сарын 23-ны өдөр Монголын Аялал жуулчлалын холбоо, Нийслэлийн аялал жуулчлалын газрын санаачлагаар аялал жуулчлалын компаниуд, төрийн бус байгуулагууд, аялал жуулчлалын чиглэлээр суралцдаг оюутанууд хамтран Их тэнгэрийн амны хадны зураг орчимын газрын хогийг цэвэрлэв. Хадны зураг орчимд бөөгийн онгон тахил байдгаас шалтгаалж хогондоо нилээд дарагдсан байна. Мөн хаданд буй зураг дүрслэлийг шар тос түрхэж нилээн бохирдуулсан байдалтай байна.

ИХ ТЭНГЭР-ийн амны зүүн үзүүрийн хойшоо харсан хадан хясаанд улаан зосоор болон хар бэхээр зурсан зураг, монгол, хятад түвд бичээс бүхий хдны зураг бий. Эл 1960 онд А.П. Окладников олж илрүүлэн судалсан байдаг.  Улаан зосон зураг долоон хэсэг газарт зурагдсан байна.  Энд дотроо олон толботой дөрвөлжин хашлага 7, хоёр гурваараа, таваараа хөтлөлцөн явж явж буй хүний дүрс 29, нисч буй бүргэдийн зураг 3, адуу үхрийн зураг хэд хэд байна. Хамгийн тодорхой хадгалагдан үлдсэн нь өргөн зураасаар том дөрвөлжин хашлага дүрслэн дотор нь олон /370 орчим/ дугуй толбо бүхий зураг юм. Хашлаганы дээд талд хошуугаа хажуу тийш харуулан халин нисч яваа бүргэд шувуу, хашлаганы зүүн талд хөтлөлцөн зогссон таван хүний тойм дүр, доор нь нэг амьтан дүрсэлсний хойд хоёр хөл, эх биеийн хагас нь хадгалагдан үлджээ.Хашлаганы доод талд хоёр зэрэгцээ замаар хоёр адуу хөтлөн яваа хоёр хоёр хүнийг тоймлон дүрсэлсэн байна. Хүмүүсийн толгойн зэрэгцээ тус бүр нэг нэг дугуй хонхор гаргажээ. Энэ зургийг судлаачид эртний аймгууд ертөнцийг үзэх үзэл, малын үржлийг шүтэх ёстой холбон тайлбарласан байдаг бөгөөд хүрэл зэвсгийн үеийн дурсгал гэж тооцдог.

Хар бэхэн зураг нь: Улаан зосоор зурсан зургийн дэргэд байрлах бөгөөд МӨНХ ХӨХ ТЭНГЭР гэсэн үг бүхий монгол бичээс, монгол дээлтэй хүн, цоохор толботой согоо, бөө удганы зургаас бүрдэнэ.  Монгол дээлтэй хүүхнийг эгц урдаас нь дүрсэлж зурсан байх бөгөөд эмэгтэйд өд хатгасан бортогон малгай өмсүүлж зурсан нь сонирхол татдаг. А.П.Окладников "Их тэнгэрийн аман дахь хадны сүг зураг бичээс нь эртний монголчуудын ертөнц Чингис хаан ба түүний удам залгасан ХIII-XIV зууны үеэс бараг л ид шидийн хүчээр хадгалагдан үлдсэн байна. Энэ нь дундад зууны Монголчуудад өөрийн урлагийн өвөрмөц уламжлалтай зураачид байсны шууд гэрч болно" хэмээн бичжээ.

Хөвсгөл нуур.

Хөвсгөл далай ээж хэмээн ард түмэндээ хүндлэгдэн хайрлагдсан нуур.  Хөвсгөл нуур нь Монгол улс төдийгүй Төв Азийн хамгийн гүн нуур. Нуурын хамгийн их гүн, далайн хүй арлын баруун өмнө 238,8 метр байна. Дэлхийн цэнгэг усны нөөцийн 1 хувийг агуулж байдаг.  Хөвсгөл нуур бүгд 46 гол горхи цутгаж ганц гол гадагш урсдаг нь Эгийн гол юм. Хөвсгөл нуурт Хадан Хүй, Далайн хүй, Модон хүй, Бага хүй гэдэг 4 арал байгаагаас хамгийн том нь түүний төвд буй Далайн хүй арал болно. Усны мандлаас 126 м өндөр бөгөөд 3 км урт, 2 км өргөн, 5,8 хавт.дөр.км талбайтай нилдээ ой модоор хучигдсан үзэсгэлэнт энэ арлын эргийн шугамын урт 8,5 км хүрнэ. Хөвсгөл нь арван долоон эртний нууруудын нэг бөгөөд ойролцоогоор 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. Уг нуураас эх авах Эгийн гол нь Сэлэнгэ мөрөнгөөр дамжин 1000 км зайг туулан Байгаль нуурт цутгадаг. Эдгээр нууруудын хоорондын шууд зай нь ердөө 200 км.

 

Шар ламын агуй.
Богд уулын Залаатын аманд Шар ламын агуй гэж нэг боржин чулуун тогтоцтой нэгэн хөндийвч байдаг энд дээр үед нэгэн лам /хэдийд байсан нь тодорхойгүй/ бясалгал үйлддэг байсан гэдэг яриа байдаг. Агуйн хойд хананд маанийн үсэг сийлж өгсөн байдаг. Хэдийгээр агуйн хажуугаар ойрхон явган зам байдаг боловч эл газрыг хүмүүс төдийлөн мэддэггүй. Агуй дотроо шатласан тавиуруудтай. Хөндийвч учраас хоёр талаараа орох гарах хаалгатай. Агуй орчимын байгалын тогтоц үнэхээр л энд хүн бясалгал үйлдэж, амар амгаланг олж авах нөхцөлийг бүрдүүлж өгсөн газар шиг санагдсан. Хотоос холгүй болохоор өдөртөө яваад, тэнд очоод агуйг үзэж сонирхоорой. Их сайхан газар шүү.  GPS солибцол: N 47° 52' 24.6", E 106° 58' 51.6". Энэ солибцол бага зэрэг алдаатай байж болно. GPS-ээр цэгийн солибцол авах үед нарийвчлал бүр 87 метр зааж байсан.  River Beach гэдэг гэр бааз хүрэхийн өмнөх хошуун дээр хэдэн гэр, модон хашаа бий. Модон хашаа руу ороод  уулын хяр руу өгсөнө. Тэндээс тод явган жим орж ирнэ, түүнийг дагаад явна. Тэгээд олдоно доо олдоно. Шар ламын агуй
"Шар ламын агуй." цааш унших »
Уушигийн өврийн буган хөшөөд.
Хөвсгөл аймгийн төв Мөрөн хотоос баруун зүгт  18 км зайтай N 49°39'20  ", E 99°55'42" солибцолд, далайн түвшинээс дээш 1317 метрт орших Уушиг уулын өвөрт нэг дор 14 буган хөшөө байдаг.  Буган хөшөөнүүд хойноосоо цуварч байрласан. Хөшөөнүүд хоорондоо 3-20 метрийн зайтай Улаавтар өнгийн боржинг дөрвөн тал гарган  тэгшлэн засаж, буга, нум, бамбай морь, хутга, нар, сар, толь, хээтэй бүс зэргийг дүрслэн сийлж хөшөөнүүдийг бүтээсэн. Хөшөөнүүд нь гонзгой урт бөгөөд 1,5 - 4,8 м өндөртэй, 0,4-1 м өргөнтэй  0,2-0,5 м зузаантай байна. Нийт 14 хөшөөнд 109 буга дүрслэн сйилсэн байхаас гадна ганц нэг хөшөөнд хүний нүүрэн дүрс гаргаж өгсөн нь анхаарал татдаг. Уушигийн өврийн буган хөшөө
"Уушигийн өврийн буган хөшөөд." цааш унших »
Гүнжийн сүм - Хичээнгүй Амарлингуй гүнжийн өргөө.
Гүнжийн сүмГүнжийн хэмээх энэ нууцлаг сүм нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Тэрэлжийн Гурван Баянгийн Баруун баяны хөндий,  Хөх Чулуутын голын эх Сүмийн гурван Эрээний наран ургах зүүн өмнө зүг харсан хажуугийн бэлд, N 48°11' 0.6 ", E 107° 33' 22.6" солибцолд оршино.   1693 онд Монгол улс Манжийн эрхшээлд орж, Халхын Түшээт хан Чахундорж  Манжийн хааны дэргэд  ач хүү Дондовдоржийг  суулгах болсон байна. Манжийн хаан Канси буюу Энх-Амгалан  Дондовдоржийг  өөрийн хүргэн болгон эфү ноёнд өргөмжлөн, өөрийн  зургадугаар гүнжийг хатан болгон өгч, ураг барилджээ. Эфү гэдэг нь манжийн хааны хүргэнд олгодог цол.  Канси Монголд бэр орсон гүнждээ  Хичээнгүй  Амарлингуй цол олгон "Алтан навчит" өргөмжлөл өгчээ. Энэ өргөмжлөл нь  одоо Улсын төв музейн сан хөмрөгт хадгалагдаж байдаг гэсэн яриа бий.  Уг өргөмжлөлийг хийхэд 5 кг орчим цэвэр алт орсон гэдэг. Хичээнгүй Амарлингуй гүнж Монголд элэгтэй байж.  Тэрээр Монгол газрын усыг нь уусны хувьд ёсыг нь дагаж Монголын төлөө санаа тавьж эзэн хуандийн өргөмжлөлийг зөрчиж ирсэн, харийн гүрний монгол эмэгтэй байсан гэдэг. Манжийн хаанаас Энх Амгалан хуандийн охиндоо өгсөн өргөмжлөлийн зарлигт:
"... Хичээнгүй амирлингуй гүнж чи Энх Амгалан хуандийн зургадугаар охин, хааны гэрт төрөөд тэнгэрийн удмаас гарлаа. Гүн ордны туйлын сургаалыг эрхэмлэн дагаж явах хэрэгтэй, осолдож болохгүй..."гэх зэргээр хатуу даалгавар өгсөн авч гүнж тэрхүү даалгаврыг нь үл дагасан ажээ. Иймээс ч гүнж манжийн албатад хорлогдсон гэдэг яриа байдаг. Ямар боловч монголчууд 1740 онд өөд болсон Хичээнгүй амирлингуй гүнжийг ихэд хүндэтгэн Гүнжид зориулан цагаан гантиг гэрэлт хөшөө, шарилын сүмийг барьж сүмчин 13 отгийг өөр өөр хошуудаас авчиран, хатуу ёс горимыг сахиулан харж хамгаалж ирсэн юм. Эдгээр сүмчин отгийн үр удам одоо ч Баруун Баян гол орчмоор нутаглан суурьшиж амьдарсаар байна.
"Гүнжийн сүм - Хичээнгүй Амарлингуй гүнжийн өргөө." цааш унших »
Монголын Говийн аймшиг.
Олгой хорхойМонголын аман зохиолын баатар болсон том хорхой Говийн элсэн цөлийн хязгаарт байдаг ажээ. Гадаад байдлаараа бол амьтны гэдэс, олгойг санагдуулах нь илүүтэй юм. Түүний биед нүд байтугай толгой гэмээр юм байхгүй. Монголчууд түунийг олгой хорхой гэдэг бөгөөд тэрэнтэй тохиолдохоос ихээхэн зэвүүцдэг юм.
Амьд гарах аргагүй
Монголын цөлд байдаг тэр оньсого мэт амьтныг нүдээр үзсэн эрдэмтэн хаа ч үгүй. Иймээс олгой хорхойг ердөө л үлгэр домгийн зохиомол амьтан гэж олон жил ийн турш итгэж ирсэн. Гэхдээ XX зууны эхнээс судлаачид олгой хорхойн домгийг монголд хаа сайгүй л ярьцгаадагаар барахгүй улс орны энд тэнд бие биеэс хол зайдуу нутагт нь адихан үгээр ижилхэн дүр төрхөөр нь олгой хорхойн тухайн домогпон ярьцгаана. Тиймээс эртний тэр домог нь ямар нэгэн бодот үндэстэй биз гэж эрдэмтэд үзэх болжээ. Говьд дэлхийд мэдэгдээгүй шинжлэх ухаанд танигдаагүй хачин амьтан тухайлбал эрт үед мөхөж үгүй болсон дэлхийн эртний амьтадын үлдэгдэл байж мэдэх юм л даа.
Монгол хэлний олгой гэдэг үг нь бүдүүн гэдэс, хорхой гэдэг нь өт гэж орчуулагдах юм. Домогт гардгаар бол тохой хэрийн урт тэр хорхой говийн цөлжсөн, ус ундаагүй зэлүүд газарт байдаг ажээ. Бараг бүх насаараа л олгой хорхой элсэн дундах нүхэндээ ичээний маягаар унтаж өнгөрдөг байна. Нүхнээсээ хамгийн халуун зуны сард л гарч үзэгддэг бөгөөд түүнтэй дайралдсан хүнд гай болдог нь тэрхүү олгой хорхой үхлийн хорыг тодорхой зайнаас цацаж хүнийг егүүтгэдэгээр зогсохгүй биенд нь хүрвэл цахилгаан цэнэгээр хөнөөдөг гэнэ. Нэг үгээр хэлхэд түүнтэй тохиолдвоос амьд гарах аргагүй ажээ.
"Монголын Говийн аймшиг." цааш унших »
Өнгөтийн дурсгал - Түрэгийн улсын үеийн томоохон цогцолбор.
Өнгөтийн дурсгалТөв аймгийн Алтанбулаг сумын нутаг Туул голын хойд хөндийд орших Өнгөт уулын өвөрт VII зууны дунд үеийн Дорнод Түрэгийн хаант улсын түүхтэй  холбогдох нэгэн дурсгал байна. Эл Өнгөтийн дурсгал гэх бөгөөд анх 1891 онд олж илрүүлсэн байна. Түүнээс их бага хэмжээгээр нилээдгүй судлагдаж олон ном товхимолд дурдагдсан байх нь бий. Энэхүү дурсгалыг эрдэмтэн, судлаачид Түрэгийн хаант улсын үеийн тахил шүтээний томоохон цогцолбор  газар байсан гэж үздэг. Цогцолборыг тойруулан 55х38 метрийн хэмжээтэй далан хэрмээр хүрээлсэн гонзгой дөрвөлжин хэлбэртэй, далангийн дотор буюу төв хэсгээс нилээд баруун талд нь ханан хээтэй 4 хавтан суулгаж хийсэн чулуун хашлага байна.  Уг хашлаганы өмнөөс нь харуулж зоосон 2 метр гаруй өндөртэй хүн дүрс хөшөө бий. Уг хөшөөний ард 2 жижиг хөшөө байна. Шороон далангийн зүүн талаас энэ хоёр хөшөө чулуутай ижил чиглэлээр ар араас нь цувруулсан зоосон балбал буюу зэл чулууд байх ба энэ нь 2 км гаруй үргэлжлэх бөгөөд нийт 550 гаруй чулуу байдаг. Хэрмэн далан дотор эдгээр хөшөө чулуудаас гадна энд тэндгүй унасан 30 орчим хөшөөд байна. Төв Ази болон Монгол нутгаас олдсон хүн чулуут цогцолборууд дундаас хамгийн олон хүн чулуутай дурсгал юмаа. Өнгөтийн цогцолбороос хүн чулуунаас гадна амьтдыг дүрсэлсэн олон чулуу олдсон боловч судалгааны болон үзмэр болгох үүднээс өөр газар руу зөөсөн байдаг. Өнгөтийн хүн чулууд Монгол нутгаас олддог нийтлэг хэв загварын дүрслэлээс өөр байдаг.
"Өнгөтийн дурсгал - Түрэгийн улсын үеийн томоохон цогцолбор." цааш унших »
Хөшөө дурсгалууд - Халх голын дайны 70 жилд.
Хугацаа: 1939 оны 5 сарын 11 -нээс 1939 оны  9 сарын 16 Байршил: Монгол улс, Халх гол Үр дүн: Зөвлөлт Холбоот Улс, Монголын хамтарсан хүчний бүрэн ялалт Газар нутгийн өөрчлөлт: Байхгүй Ялалтын хөшөөЯпон улс дайн хийх замаар газар нутгаа тэлсээр Солонгос, Манж-Го улсыг эзлэн авсны дараа ЗХУ -ын газар нутаг тэр дундаа өвөр байгал, Монголын газар нутаг руу өнгөлзөх болсон. ЗХУ-Японы анхны хилийн мөргөлдөөн нь Приморийн хязгаарын Хасан нуурын тулалдаан байв. Манжийн хил иймэрхүү жижиг мөргөлдөөн үе үе болдог байв. 1939 онд япончуудыг манжуурыг эзлэн нутаг дэвсгэр дээр нь Манж-Го хэмээх өөрийн тоглоомын улсыг байгуулав.  Манж-Го, Монголын хилийн зурвасыг япончууд Буйр нуурт цутгах Халхын гол гэж үзэж байхад Монголчууд Халх голоос зүүн чигт 16 км-н цаана орших Номонхан тосгон гэж үзэж байлаа. 1939 онд Манж-Гог японы Квантуны арми үндэсэндээ мэдэлдээ байлгаж байв. Харин Манж-Гогийн баруун хэсгийг Хайларт шинээр байгуулсан IJA 23-р хэсэг захирч байв. Үүнийг генерал Мичитаро Комацубара удирдаж байв. Түүний мэдэлд Манж-Гогийн арми, хилийн зарим нэг ангиуд багтаж байв. Сибир Манжийг хамгаалах үүрэгтэй Улаан армийн 57-р тусгай корпус энэ бүс нутагт мөн байсан бөгөөд тэдний бүрэлдэхүүнд цөөн тооны Монгол цэрэг багтаж байв. 1936 оноос эхлэн Япон, Манжийн цэрэг Монголын хилийн Улаан Бургас, Хойдын Улаан, Адаг дулааны чиглэлэээр удаа дараалан хил зөрчин довтолж байлаа. Иймэрхүү цагийн байдлын улмаас 1937 оны хавар БНМАУ нь  ЗХУ-аас тусламж гуйж Зөвлөлтийн цэргийг нь Монголын хилийн бүс нутагт байршуулсан байдаг.
"Хөшөө дурсгалууд - Халх голын дайны 70 жилд." цааш унших »
(Нийт: 157)