Майдарын хийд - Ховд аймгийн Дөргөн сум.
Ховд аймгийн Дөргөн сумын төвд байдаг Майдарын хийд хэмээх эл гоёмсог хийд нь хол ойроос ирэх зочид гийчидийн анхааралыг ихэд татдаг. Сумын төв рүү ороод ирэхэд хийдийн алтан шаргал ганжир холоос шаргалтан харагдах нь хүмүүсийн анхаарлыг татаж байдаг. Сумын төвийн баруун хойд дэнж байрлах энэ хийд тухайн орчиндоо улиас, бургасан төгөлийг байгуулж амар амгалангийн оронг бий болгосон байдаг. Энэ хийдээр хэд хэдэн удаа орж байсан боловч хийдийн үүсэл гарал, түүхийн талаар миний бие тоймтой мэдээлэл цуглуулж чадаагүй. Та бүхэн энэ хийдийн талаар мэдээлэл байвал илгээрэй. Хийдийн гол шүтээн Майдар бурхан байдаг. Энэ хийд энэ орчиндоо хамгийн том байнгын ажиллагаатай хийд юм. Хийдийн хашаанд Эвтэй дөрвөн амьтны баримал байгаа нь сонирхол татаж байлаа. Иймэрхүү дүрслэл тэр болгон хийдүүдэд харагдаад байдаггүй.
"Майдарын хийд - Ховд аймгийн Дөргөн сум." цааш унших »
Монгол орны ургамал- Экотуризмын баялаг

Монголын уур амьсгал, орчин нь ургамалдаа их л таагүй ханддаг. Монголд жилийн 10 дугаар сараас 4 дүгээр сар хүртэл нэмэх 5 хэмээс доош температуртай байдаг ба энэ хугацаанд ургамал өсч үржих боломжгүй юм. Ургамал ургахад таатай орчин бүрддэг тавхан сарын хугацаанд ургамал цэцэглэж удмаа үлдээх гэж тэмцэнэ. Чингэхдээ бас хур тунадас багатай, эх газрын эрс тэс хуурай орчныг тэсч гарах шаардлагатай. Тиймээс Монголын ургамал давжааран жижгэрээд шимээ дотогш нь хурааж цаг уурын аливаа таагүй нөхцлийг ажрахгүй байхаар зохилджээ. Үүнийгээ дагаад Монгол газрын ургамал анхилам хурц үнэртэй, шим сайтай тул эмийн ургамал судлалын чиглэлээр дэлхий дахины анхаарлыг сүүлийн үед ихээхэн татах болов. Түүний зэрэгцээ байгалийн аялал жуулчлалын томоохон баялаг болж байгаагаараа гадаадын зах зээлд өндөр үнэлэгдэж байна.

Цэцэг ажиглах, цэцгийн зураг авах аялал сүүлийн үед ихэд яригдах болов. Энэ чиглэлээр ирдэг улсууд бол ихэвчлэн япончууд. Хэдэн мянган долларын үнэтэй зургийн аппарат бариад, цэцэгний зураг авах, цэцгийг байгаль дээр нь ажиглахын тулд тэд ирдэг. Япон соёл заншил нь цэцэг, ургамалтай нягт холбоотой. Сакура цэцэг дэлгэрэх цагаар модны сүүдэрт сууж, архи зууш дэлгэн тавиад хавар цагийн байгаль, цэцгийн үзэмжийг бахдан найз нөхөдтэйгөө найрлан цэнгэнэ. Байгалиас нь тастаж авчирсан цэцгийг үзэмжит байдлаар засч янз бүрийн хэлбэртэй цэцгийн саванд хатгаж урлагийн бүтээл болгодог Икэбана хэмээх урлаг байна. Цай уух ёслолын үед гэрийн хойморт улирлын шинжийг илтгэх цэцгийг тавьсан байдаг. Япон үндэсний дуу шүлэгт улирал илтгэсэн цэцэгсийн нэрс ордог. Мөн Японы муж бүхэн өөрийн билэг тэмдэг цэцэгтэй. Язгууртан гэр бүлийн тамга сүлдэд олон янзын цэцэг дүрслэгддэг. Японы эзэн хааны сүлд удвал цэцэг. Цэцэгний нэр мэдэхгүй, танихгүй япон хүн бараг үгүй. Соёлын энэ дэвсгэр нь тэднийг Монголын тал нутаг, олон болдгийн цэцэгс үрүү уруу татдагаас зайлахгүй.

 Монголын өндөрлөг газрын цэцэг ургамал нь экотуризмын асар их нөөц баялаг юм. Монгол улс экотуризмын чиглэлээр төрөөс баримтлах чиглэлийг тогтоон, түүнийг хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлэх нь чухал болоод байна. Энэ нь орон нутгийн соёл болоод байгаль орчныг хамгаалсан, ашгаа зөв шударга хуваарилсан, эдийн засгийн хувьд бие даасан тогтвортой, шинжлэх ухааны судалгаанд үндэслэж, түүнд хувь нэмэр оруулсан, энэ төрлийн жуулчлалд оролцогч нар шинэ мэдээллээр хангагдах боломж бүрдсэн жуулчлал байх ёстой юм. Япон жуулчдын авсан гэрэл зураг Монгол орны ургамлын зурагт толь хэвлэхэд хэрэглэгдэж, энэхүү зурагт толийг нь орон нутгийн иргэд авч ашигладаг нээлттэй мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх нь чухал. Мөн орон нутагт үлдэх ашгийг нэмэгдүүлж, эдийн засгийн чадавхийг дээшлүүлснээр цэцэг ургамал ургах орчинг хамгаалах менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжийг олгож байх ёстой юм. Нөхөн сэргээгдэх баялгийг нөхөн сэргээгдэх хэмжээнд нь ашиглавал мөнх ашиглах боломжтой. Долоон үеийн дараах үр ач нараа бодож тэдний насаараа идэх үүцийг бид бэлдэж өгөх ёстой.

П.Наранбаяр

Киото Их сургуулийн магистрант

Эх сурвалж: http://www.emongol.net/emos/niitleluud/urgamal.htm

 

Монгол орны цэцэгс - Flower Power Mongolia.

Энэ удаа та бүхэндээ Монгол орны байгалийн бүс бүслүүрт ургадаг цэцэгсийн зургийн цуглуулгаа хүргэж байна. Та бүхэнд таалагдана гэдэгт найдаж байна. Бид 2006 оноос хойш цэцэгсийн увидас буюу flower power Mongolia сэдэвт аяллыг 3 жил дараалан хийсэн бөгөөд аяллын үеэр авсан цэцэгсийн зургийг доорхи бичлэгээс хүлээн авч үзнэ үү. Бид энэ аяллаа энэ жил ч бас хийхээр төлөвлөж байна.

Цагаан Бөлбөө цэцэг - Усны хатан хаан.
Цав цагаан бөлбөөМонголчууд эртнээс тэнгэрийн цэцэг хэмээн Вансэмбэрүүг нэрлэдэг бол Усны хатан хаан хэмээн цагаан бөлбөөг нэрлэдэг байна.  Цав цагаан бөлбөө буюу цагаан лянхуа цэцгийг Монголчууд бид эртнээс магтан дуулж дуу шүлэг, дүрслэх урлагийн бүтээлүүддээ өргөн дүрсэлсэн байдаг. Ялангуяа энэ дүрслэлийг монголын уран гартнууд, бурхан бүтээгчид бүтээлдээ өргөн ашигласан байдаг. Цав цагаан бөлбөө цэцэг Nymphaea candida C.Presl. нь Монгол орны улаан номонд орсон нэн ховор, үлдвэр ургамал юм. Бахим том үндэслэг иштэй, олон наст ургамал. 30 см өндөр, 10-18 см өргөн, зууван дугуй, том навчтай, 10-12 см голчтой, сууриараа зүрхэрхүү, орой  нь шовх, олон дэлбээтэй, цагаан цэцэгтэй, усны мандал дээр ургадаг ургамал юм.  Монгол орон дахь үндсэн тархац нутаг нь Их нууруудын хотгорын - Хар ус нуур, Чоно Харайхын гол, Хомын хоолой, Хангай нурууны Идэрийн голын хөндийн жижиг цөөрмүүд, Дархадын хотгорын Цэцэгт нуур гэх мэт газруудад ургадаг. Маш ховор тархацтай цэцэг юм. Цагаан бөлбөө цэцэг нь нуур болон тогтуун урсгалтай гол, тэдгээрийн тохой татуурганд ихэвчлэн ургадаг. Цагаан бөлбөө цэцэг 5-р сарын сүүлчээр цэцэглэж 8-р сарын сүүлээр цэцэг нь унана. Өглөө нар мандах үеэр буюу  7 цагт дэлбээгээ дэлгэж орой 17 цагийн үед дэлбээгээ хумидаг. 1995 оноос нэн ховор ургамлын жагсаалтанд оруулж, тархац нутгийг нь улсын хамгаалалтанд авсан байдаг. Тархац нутгийн нуур, голд заарт харх, минж зэрэг усны мэрэгчид үндэс ишийг идэж устгахаас гадна цөлжих үйл явцын нөлөөлөл, усны түвшин багасч байгаа зэргээс шалтгаалан хомсдож, устах аюул нүүрлээд байна.
"Цагаан Бөлбөө цэцэг - Усны хатан хаан." цааш унших »
Монгол Улсын хилийн бүсэд аялах - Хилийн зөвшөөрөл.

Аялал жуулчлалын улирал ч эхэлж хүн бүр л хаашаа явахаа төлөвлөж суугаа байх. Энэ удаа хилийн дагуу болон бүс нутгаар аялахад шаардагдах бичиг баримтын талаар орууллаа.  Монгол улсын иргэн болон гадаадын иргэн харъяат нь Монгол улсын хилийн бүс нутагт 30 км дотогш нэвтэрвэл хилийн бүсэд зорчих зөвшөөрлийг Хил Хамгаалах Ерөнхий Газар-аас авдаг.

Хилийн зөвшөөрөл авахад бүрдүүлэх материалууд:

Иргэн хүн ямар материал бүрдүүлэх:

Ø     Хил Хамгаалах Ерөнхий Газар -т гаргасан өргөдөл

Ø      Явах маршрут/ газрын зураг дээр зурсан байх/

Ø      Хувь хүмүүсийн нэрсийн жагсаалт, баримт бичгийн баталгаажуулалтын хуулбар

Ø      Тээврийн хэрэгслийн тоо, гэрчилгээний хуулбар.

Аялал жуулчлалын байгуулага:

Ø      Хилийн бүсэд аялах зөвшөөрөл хүссэн  албан тоот

Ø      Компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, аялал жуулчлалын үйл ажиллагаа  явуулах  эрхийн гэрчилгээний   баталгаажсан хуулбар

Ø      Жуулчдыг хариуцан авч явах хүн, нийт хүмүүсийн тоо, иргэний баримт бичгийн баталгаажсан  хуулбар

Ø      Байр зүйн зураг дээр аялах бүдүүвч -  бүдүүвчид  хилийн бүс, зурваст аялал жуулчлалын   ажиллагаа явуулах район, түүгээр явах замнал, явах   хугацаа,  байрлах  газар  зэргийг оруулсан  байх;

Ø      Аяллын  тээврийн хэрэгслийн тоо, гэрчилгээний  хуулбар;

Ø      Жуулчид нь ан агнуур, спорт загасчлах зорилгоор явж байгаа тохиолдолд  Байгаль  орчны  яамнаас  авсан тусгай зөвшөөрөлтэй байх.

Ø      Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын албан бичгийн хариуг 1-3 хоногийн дотор шийдвэрлэнэ.

Хилийн бүсэд явж буй үедээ иргэний үнэмлэх, гадаадын иргэн паспортаа биедээ заавал авч явна. Хилийн зөвшөөрөл авалгүйгээр явж байгаад баригдаж хоригдсон, торгуулсан тохиолдол олон байдаг. 

Хилийн зөвшөөрөлийг Хил Хамгаалах Ерөнхий Газраас авч амжихгүй тохиолдолд орон нутагт буй Хилийн хороонд / голдуу аймгийн төв дээр /  хүсэлтээ гаргаад хүний 3000₮ төлөөд эл зөвшөөрөлийг авч болно.

 

Монгол Улсад зорчих визийн төрлүүд - Mongolian Visa.
Монгол улсад зорчих визМонгол Улсын Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Монгол Улсад 30 хоног хүртэл албан болон хувийн хэргээр ирсэн гадаадын иргэнийг зорчигч гэнэ. Зорчигч гадаадын иргэн нь бүртгүүлэхгүй.

Монгол Улсад хувийн хэргээр 90 хүртэл хоногийн хугацаагаар байгаа гадаадын иргэнийг түр ирэгч гэдэг. Түр хугацаагаар ирэх гадаадын иргэн нь визийн зөвшөөрлийг авсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 168 дугаар тогтоолоор баталсан ‘'Монгол Улсын виз олгох журам‘'-ын 2.1.-д заасны дагуу ,

Монгол Улсад түр оршин суух гадаадын иргэнийг хүлээн авсан, урьж ирүүлсэн байгууллага, аж ахуйн нэгж, иргэн тус тус түүнийг ирснээс хойш долоо хоногийн дотор Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх албанд бүртгүүлэн, буцахаас нь өмнө бүртгэлээс хасуулна.

Бүртгүүлэхдээ гадаадын иргэдийн зөвлөгөө мэдээллийн төвөөс ‘'Гадаадын иргэний бүртгэл‘' мэдүүлгийн хуудсыг авч бөглөнө.

Бүртгүүлэхдээ уригч байгууллагын албан бичиг, тухайн гадаадын иргэний паспорт, 3х4 см-ийн зураг 1 ширхэгийг авчирна. Визийн ангилал Монгол Улсын виз нь тус улсад зорчих зорилгоосоо хамаараад 13 ангилалтай байдаг. Визийн ангиллыг визийн хуудсан дээр "D", "A", "OU", "T", "HM", "O", "B", "S", "J", "HG", "SH", "TS", "H" гэсэн латин vсгээр тухайн гадаадын иргэн, харьяалалгvй хvний аяллын зорилгод нийцvvлэн дараахь байдлаар тэмдэглэнэ:
"Монгол Улсад зорчих визийн төрлүүд - Mongolian Visa." цааш унших »
Амарбуянтын хийд - XIII Далай лам айлчилж байжээ.
Амарбуянтын хийдБаянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт N44°37.745' E 98°42.214'  GPS солибцолд Шинэжинст сумаас баруун тийш 47 км орчим зайд Амарбуянтын хийд оршино. Хуучин Юмбэйсийн хошууны Амарбуянтын хийд нь 250 жилийн тvvхтэй. Тус хийдийг Манжийн Тэнгэрт тэтгэсэн хааны 15-р он буюу 1750 оны модон морин жил Агваансодном гэдэг лам анх хүрээг үүсгэн, Цогчин дуган байгуулжээ. Энэ хийд Монгол орны баруун өмнөд хязгаарын хамгийн том хийд бөгөөд 1000 гаруй ламтай, 8 дацан, 41 дугантай, эргэн тойрондоо монгол бичгийн сургууль, жасаа, тамгын газар, хятадын худалдааны 15 пүүс, оросын худалдааны 3 сантай, 10000 гаруй хүн амтай тухайн цаг үедээ Монголд гуравдугаарт орохуйц томоохон суурин байв. 1904 онд 13 дугаар ДАЛАЙ лам Лхасаас Өргөө орох замдаа Амарбуянтын хийдэд 10 өдөр тухлан саатаж байсан тухай мэдээ бий. Далай лам энд байх хугацаандаа лам нарт хичээл зааж байсан бөгөөд Бор хайрхан уулын өвөрт шинэ цогчин дугана барихыг зөвлөж, хийд барих газрыг зааж шав тавьсан байдаг. Уг шавын чулууг энэ хийдэд очвол үзээрэй. Хийдээс холгүй Шар хулсны баянбүрдэд Далай ламын овоо гэж нэгэн овоо бий бөгөөд овоонд нутгийн олон, хол ойроос ирсэн зочин гийчид зориуд очиж мөргөн сүсэглэж байдаг. Үүнээс гадна нэг сонирхолтой баримт дэлгэхэд, нэрт зураач Николай Рерих 1927 оны 4-р сард эхнэр Еленагийн хамт энд ирж байсан байдаг.  2001 оны євєл МУ-ын ерєнхийлєгч асан Н. Багабанди Амарбуянтын хийдэд зочилж, Энэтхэгийн Будгаяд бvтээлгэсэн Дарь- Эхийг залсан байдаг.
"Амарбуянтын хийд - XIII Далай лам айлчилж байжээ." цааш унших »
Төвхөн хийдэд Соёмбо үсэг зохиогджээ.
Төвхөн хийдБат-Өлзийт сумын төвөөс хойш 20 гаруй километрт орших Төвхөн ширээт хэмээх уул оршино. Энэ уулын орой дахь байц хадны багавтар тавцан дээр Төвхөн хийд хэмээх нэгэн нууцлаг жижиг хийд оршино.  Өндөр гэгээн Занабазар арав гаруй насандаа байгалийн өвөрмөц энэхүү газрыг сонирхон үзээд 1651 оны үеэс жижиг номын байшин бариулаад бясалгал хийж, гар урлалын сонгодог бүтээлүүдээ урлаж байсан байна. Эл хийдийг Занабазарын бүтээлийн хийд ч гэж нэрлэдэг. Энэ л хийдэд Монголчууд бидний шүтэн биширдэг СОЁМБО үсэг зохиогдож Өндөр гэгээн Занабазарын алдарт бүтээлүүд бий болжээ. Энэ хийд нь 20-иод метр өндөр том эгц хадан цохионы өвөрт тэгшилж зассан талбайд баригдсан бөгөөд 14 сүм дугантай байжээ. Галданбошигтын дайн эхэлснээр 1688-1700 оны сүүл хүртэл өндөр гэгээний увдис шингэсэн энэ газар бараг мартагдсан аж. 1773 оноос Өндөр гэгээнийг хүндэтгэл оршсон энэ газрыг дахин сэргээж эхэлжээ. Хийдийн ар талд "Эхийн умай" гэх гулсаж ороод буцаж гардаг жижиг мухар агуйд хүмүүс орж гарна. Энэ агуйд орсноор эхээс төрсөн мэт ариусдаг хэмээн сүсэгтэн олон итгэдэг. Тэрхүү байц хадыг нэвтлэн гарсан сонин тогтоц ч мөн бий. Өндөр гэгээний умдалж байсан хоёр ч худаг хийдийн ар талд бий. Модон дундуур гаргасан жимээр өгсч Өндөр гэгээн Занабазарын онгод увдис шингэж, халуун амьсгал, бүлээн мөрөө үлдээсэн Төвхөн ширээ уулын чинад нууцад ийн хүрч нэвтэрнэм. 1996 онд энэхүү хийдийг ЮНЕСКО-гийн Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь зэрэглэлээр дэлхийн соёлын өвд бүртгэж авчээ.
"Төвхөн хийдэд Соёмбо үсэг зохиогджээ." цааш унших »
Буган Хөшөө - Дааган дэлийн буган хөшөө.
Дааган дэлийн буган хөшөөБуган хөшөөд Монгол улсын ихэнхи нутаг, ОХУ-ын Тува, Байгал нуурын өвөр бие нутгаар өргөн тархсан байдаг ба энэ бүс нутагт 700 орчим буган хөшөө чулуу байгаагийн 550 орчим Монгол улсын нутаг дэвсгэрт байдаг. Буган чулуун хөшөө нь анх Монголын төв нутагт хүрэл зэвсгийн дунд үед үүсч төмөр зэвсгийн түрүү үе гэхэд Монгол нутаг даяар тархаж, цаашдаа одоогийн Тува, Байгал нуурын өвөр бие, Казахстан, Дундад Ази, Оренбург муж, Умард Кавказ, Германы нутаг дэвсгэр Эльба мөрний сав газар хүртэл тархсан байдаг нь Төв Ази тэр дундаа Монгол нутагт нутаглаж байсан нүүдлийн соёл иргэншилт овог аймгуудын түүх, соёлын давалгааны цар хүрээг яах аргагүй илтгэж байдаг. Буган хөшөө нь урт гонзгой чулууг дөрвөн тал гарган засч, түүнийгээ гурав хуваан зааглаж, орой нь хэсэгт нь нар, сарыг бэлгэдэн дугуй дүрс гарган түүний доогуур нь хөшөөний их биеийг ороон хэд хэдэн бугыг  гоёмсогоор дүрсэлж, тэдний доогуур бүс татаж зэр зэвсэг зүүсэн байдалтай дүрсэлсэн хөшөө чулуу юмаа. Иймэрхүү сонгодог дүрслэл нь ихэнхи буган хөшөө чулуунд ажиглагдаж байдаг. Буган чулууны бугын дүрсийг бодит байдлаар дүрсэлдэг бөгөөд зарим буган чулуунд бугын оронд буюу буга дүрсэлсэн зай завсарт нь адуу, зээр, янгир, гахай, шувуу, ирвэс зэрэг амьтдыг дүрсэлсэн байх нь тааралдаж байдаг. Буган чулууны хэмжээс гол төлөв 1-4 метр өндөр, 20-40 см зузуаан,100 -130 см өргөн хэмжээтэй байдаг. Оросын эрдэмтэн В.В.Волков 1960-аад оноос буган хөшөө чулуунуудыг судлан "Умард Монголын буган чулуу" хэмээх судалгааны бүтээл туурвисан бөгөөд тэрээр энэ бүтээлдээ буган чулуу дурсгалыг МЭӨ V-III зуунд холбогдуулан тодорхойлсон байдаг нь Монголчууд бидний өвөг хэмээн үздэг, төв азийн өндөрлөг тэр дундаа Монгол газар нутагт анхны төрт улсаа байгуулж байсан Хүннү нарын бусад нүүдэлчин овог аймгуудын дундаас хүч түрэн гарч, түүхийн тавцан дээр өөрийн түүхийг бичиж эхэлсэн тэр л үетэй холбогдож байдаг.
"Буган Хөшөө - Дааган дэлийн буган хөшөө." цааш унших »
Gobi Legends - Mongolia Expeditions.

Говийн тухай сонирхолтой зурагнууд бий шүү.

(Нийт: 157)