"Баянзагийн Улаан Эрэг - Дэлхийн шинэ 7 гайхамшигт нэр дэвшиж байна." цааш унших »
"Баянзагийн Улаан Эрэг - Дэлхийн шинэ 7 гайхамшигт нэр дэвшиж байна." цааш унших »
"Дэмчигийн хийд - Дэлхийн Энергийн Төв." цааш унших »
Монгол орны үзэсгэлэнт хүрхрээнүүдийн GPS солибцолуудыг орууллаа. Эдгээр хүрхрээнүүдийн тухай илүү дэлгэрэнгүй уншихыг хүсвэл Монгол Алтайн нурууны хүрхрээнүүд нийтлэлийг уншаарай. Та бүхэн өөрсдийн мэдэх хүрхрээнүүдийн талаар мэдээлэл оруулж энэхүү жагсаалтыг нэмнэ гэдэгт би итгэлтэй байна. Баярлалаа.
|
Монгол орны хүрхрээ |
|||
|
Nо |
Нэрс |
Координат |
Байршил |
|
1 |
Бага Түргэний голын хүрхрээ |
N 48°30.468' E 88°21.835' |
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Хотон Хурган нуурын цутгал Бага Түргэний голын хөндийд оршино. Бага түргэний голд хоёр хүрхрээ байдаг . Их хүрхрээний өндөр нь 22м бол бага хүрхрээ 13 метр өндөртэй. Их Хүрхрээний усны уналтын хурд 7.6 метр секунд байна. |
|
2 |
Рашаантын амны Их хүрхрээ |
N 50°9.335 ' E 99°49.067' |
Ховд аймгийн Чандмань сумын нутаг Жаргалант Хайрхан уулын Рашаантын бага аманд хоёр хүрхрээ байдаг. Рашаантын их хүрхрээний өндөр 24 метр, усны уналтын хурд 8.5 метр секунд байна. Бага хүрхрээний өндөр 15 метр. Их, Бага хүрхрээний хооронд 700 метрийн зайтай. |
|
3 |
Гоожуурын хүрхрээ |
N 49°26.452' E 91°15.133' |
Увс аймгийн Ховд сумын Ховд бригадын нутаг Шивэрийн голын цутгал Гоожуурын голд д.т.дээш 2271 метр өндөрт Гоожуурын хүрхрээ оршино. Хүрхрээний өндөр 17 метр. Үндсэн том хүрхрээнээс гадна өндөр хаднаас шатлан буусан хэд хэд жижиг унангитай. |
|
4 |
Улаан Цутгалангийн хүрхрээ |
N46°47.234' E101°57.694' |
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Улаан Амын бригадын нутаг Орхон голын цутгал Улааны голд Улаан Цутгалангийн хүрхрээ оршино. Монголын хамгийн их устай том хүрхрээнүүдийн нэг юм. Галт уулын хүрмэн чулууг идэж 22 метрийн өндрөөс унадаг хүрхрээ юм. |
|
5 |
Орхоны хүрхрээ |
N46°47 '49" E10°56'33.1" |
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг Орхон голд 2 метрийн өндөр боргио байдаг. |
|
6 |
Таван Бэлчирийн хүрхрээ |
N48°44.741' E90°42.378 ' |
Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын нутаг Таван Бэлчирийн уулын Таван Бэлчирийн голд 7 метрийн өндрөөс унадаг хүрхрээ юм. |
|
7 |
Цагаан голын хүрхрээ |
N49°5' 24.7" E88°4' 6.9 " |
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Алтай Таван Богдын Цагаан голд 3 метр өндөр хүрхрээ байна. Уг хүрхрээнд нэр өгөөгүй байна. |
"Цаст Цамбагаравын өвөрт анчин Дахар гуайтай хийсэн ярилцлага." цааш унших »
"Бүргэд - Зоригт анч бүргэдийн тухай." цааш унших »
"Ордубалык хот - Уйгарын Хар Балгас" цааш унших »
"Улиастай хот." цааш унших »
Түшээт хан аймгийн Говь Түшээ гүнгийн хошууны Тотьгальдаа /гарын дарга/ гэгч хүн Цогчин дуганы өмнө 1-2 км-ийн зайд байдаг ундраа сайтай Сангийн далай гэдэг нэртэй усанд адуугаа усалж, Хар бутангийн дэнж дээр хомын байшин бариулснаар Сангийн далай хийд гэж ард нийтэд нэрлэгдэх болсон домогтой.
Цогчин дуганыг бариулсны дараа YIII Богд Жавзандамбад өргөж, түүний айлтгаснаар Жапүтэй /айлтгалтай/ сүм хэмээн Дамбадаржаалин /шашныг бадруулагч/ гэж нэр хайрласан байна. Сангийн далай хийдийн Цогчин дуган нь 10 сүм дугантай, 300 лам хурдаг, цам тоглодог гол дуган байжээ. Цогчин дуганг бариулах хөрөнгө мөнгийг Даншуур жасаас буюу өглөгийн эздийн өргөл бадрын мөнгөөр бариулж, барилгын мод, шавар шохойг нутгаас нь бэлтгэн хөх тоосго, хөх ваар, чимэглэлийг хиисэн байна. Энэ хийдийг барих ажлыг нутгийн лам Чомбондорж удирдаж Зоригт Вангийн хошууны өөвөн Дэндэв гэгч бүх модон материалыг нь одоогийн аймгийн төв Мандалговь хотын байрлаж буй Дунд Ус гэдэг газраас үхэр тэргээр зөөн авчирч бурханч лам Чимиддорж будаг чимэглэл, сийлбэрийг анх хийж байжээ.
"Угтаал Сангийн Далайн хийд буюу Дамбадаржаалин хийд." цааш унших »
Ноён сумын төвөөс баруун хойш 7км зайд замын дэргэд Толь хад оршино. Хадан цохионы урд тавцанг тэгшилж зассан бөгөөд эргэн тойронд нь хадаг яндар уясан нь холоос тодорхой харагдана. Толь хад нь зүүн хойшоо харсан байрлалтай 2.5 х 10 метрийн харьцаатай гялгар хар өнгөтэй хадан цохио. Хадан цохион дээр шууд очоод эгц харвал юу ч харагдахгүй, харин хаданд нь хацраа наагаад харвал алсад орших уулс, хөх тэнгэр, үүл харагдана. Нутгийн хүмүүсийн дунд Ноён Богд уул, Хатан Сэврэй уул, Толь хадны тухай домгийг ам дамжуулан ярьсаар бидний үеийг хүрчээ. Хэдийгээр Толь хадыг хүмүүс хайрлан хамгаалж ирсэн ч 1970-аад онд Гурвантэс суманд байрлаж байсан Зөвлөлтийн цэргийн ангийн орос цэргүүд автомат буугаар буудснаас болж энд тэндээ эмтэрч сүрхий гэмтсэн гэж нутгийнхан ярьдаг.

Толь хадны ерөнхий төрх байдал.
Толь хадны домог: Эрт цагт нутгийн ноён ааш муутай хатнаа хашраахын тулд түшмэлийнхээ зааснаар эхнэр болох Сэврэй хатнаа алс газар цөлөх болжээ. Уурсаж бухимдсан Сэврэй хатан ноёны цэргүүдээр "хамгаалуулан" одохдоо толио шидэхэд тэрхүү толь олон хэсэгт бутран нэг нь Толь Хадыг үүсгэсэн гэдэг. Ааштай ч амьдран дассан байсан хатнаа санагалзахдаа Ноён Богд нууцханаар тэрхүү Толь хаданд хатнаа тольдон гэсэн.

Толь хаданд тусах тусгалыг харах байдал. Эгц харвал юу ч харагдахгүй. Харин хажуугаас нь ...
"Онгийн хийд - Онгийн хийдийн тухай." цааш унших »

