Хачин ламын сүм.
Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын төв дээр нэгэн өвөрмөц хийцтэй, гоёмсог хийд олны анхаарлыг татдаг. Энэ хийдийг Хачин ламын сүм гэж нэрлэх бөгөөд  хийдийг хөхөгчин гал могой жил буюу 1903 онд Түйн голын эрэгт одоогийн Эрдэнэцогт сумын төвд барьж байгуулжээ. Хачин ламыг түвдийн Банчин Богдоос , VIII Богд Жавзандамба хутагтын багш ламаар илгээсэн боловч, учир үл мэдэгдэх шалтгаанаар тэрээр Богд Жавзандамбын багш нь болж чадаагүй байна. Ингээд тэрээр хүрээнээс гарч хөдөө нутагт суурьшин, нутгийн олонд эрдэм чадлаараа гайхагдан хүндлэгдэж, олон түмэнд мэргэн Хачин, Хачин багш, Хачин номун хаан хэмээн алдаршсан байдаг. VII Богд Жавзандамба гурван Хачин ламтай байсан тухай түүхэн сурвалжид тэмдэглэгдсэн байдаг. ХАЧИН гэдэг нь өглөө үдэш жавтий буюу ариун цэврийг хамгаалах ариутгал хийдэг хүнийг хэлдэг байна. Хачин ламын сүм нь модон хашаатай, хашаа болон сүмийн хаалга нь баруун талдаа байдаг бөгөөд энэ нь Монголд байгаа олон сүм хийдээс ялгаатай байдаг. Хачин ламын сүмийн их дааман хаалганы дээд талд алтан боронзоор бичсэн бичиг байна. "... Их амгалан хурцын орон, номын баясгалант цэцэрлэг" хэмээсэн бичиг байдаг. Энэ нь зарим нэгэн онцлог сүм хийдүүдийг Шамбалын орон руу харуулж барьдаг байсан уламжлалтай холбоотой гэж тайлбарладаг. Сүм нь хоёр давхар, доод давхар нь өвлийн сууц бөгөөд хоёр өрөөтэй, гадна талаас нь галлаж халаадаг, дээд давхар нь зуны сууц бөгөөд дотроо гурван өрөөтэй.
"Хачин ламын сүм." цааш унших »
Монгол орны зарим томоохон нуурууд.
Монгол оронд 67000 км урттай 3811 гол горхи, 500 м 3 эзэлхvvнтэй 3500 гаруй нуур 7000 орчим булаг шанд, 540 м2 талбай бvхий 190 гаруй мєсєн гол 300 шахам рашаантай бєгєєд газрын доорхи усны 139 орд газар байдаг байна. Хамгийн том нуур Увс нуур 3350 км квадрат талбайтай.
Хамгийн гvнзгий нуур Хєвсгєл нуур 262.4 м. Хар-Ус нуур
Энэ нуур говийн нуурууд дотроос талбайн хувьд Увс нуурын дараа орох бєгєєд усны мандлын vнэмлэхvй єндєр 1157 м тул Их нууруудын хотгорын бvлэг нуурууд дотроо нилээд єндєрт орших цэнгэг устай, урсгал нуур болно. Нуурын талбай бvх нууруудын хамтаар 1859,2 хавт.дєр.км, хамгийн их єргєн 26,2 км, дундаж єргєн 25,8 км, хамгийн их урт шулуунаар 72,2 км болно. Хар ус нуур хэдийгээр том талбайтай боловч маш гvехэн нуур юм. Нуурын хамгийн гvн нь 4,4 м, дундаж гvн нь 2,0 м байна. Хар ус нуурын хотгор тектоникийн гарал vvсэлтэй. Хар ус нуурт том жижиг 10 гаруй арал байгаагаас хамгийн том нь 400 хавт.дєр.км талбайтай 30 орчим км урт усны мандлаас 272 м єндєр Агваш хэмээх арал бєгєєд тэрээр Хар ус нуурыг хойт урд тэнцvv биш хоёр хэсэгт хуваана. Хойт урд далайг 1,2-2,0 м гvн, 50-100 м єргєн, 20 гаруй километр урт Лvн, Юм гэдэг нэртэй хоёр хоолой холбоно. Хойт далай нуур 400 шахам хавт.дєр.км талбайтай боловч нэлдээ зэгсээр хучигдаж нуур гэхээргvй бага устай болсон. Далай нуурын гvн 1,8 м-ээс хэтрэхгvй. Хар ус нуур 70450 хавт.дєр.км талбайгаас усжина. Vvний 70 хувь нь ганц Ховд голын сав газарт хамаарна. Монгол Алтайгаас эх авч урсах Ховд, Буянт Цэнхэрийн гол жилд барагцаалбал 2,2 шоо км ус нийлvvлэх бєгєєд илvvдэл усаа ууршуулахын хамт 40 км урт 50-75 км єргєн Чоно-Харайхын голоор Хар ус нуурт єгнє. Хар ус нуур ионы бvрэлдэхvvнээр гидрокарбонатын ус бvхий нуурын ангилалд багтана. Айраг нуур
Эрт цагт Хяргас нууртай нэг савд байсан боловч одоо тусдаа нуур болон vлджээ. Тvvний талбай 143,3 хавт.дєр.км. Хамгийн урт 16,0 км, хамгийн их єргєн 13,0 км, дундаж єргєн 8,9 км болох бєгєєд 1030 м vнэмлэхvйн єндєрт оршино. Айраг нуурт Завхан, Хvнгvйн голууд цутгах бєгєєд цутгал голуудын их багаас тvвшний хэлбэлзэл хамаардаг байна. Айраг нуурын хамгийн их гvн 10,5 м, дундаж гvн 5,7 м, усны нєєц 819,6 сая шоо м байна. Айраг нуур илvvдэл усаа 5 км урт 200-300 м єргєн хоолойгоор Хяргас нуурт єгнє. Энэ хоолой зарим газраа 5-7 м гvн намуун урсгалтай бєгєєд євєл огт хєлддєггvй байна. Нуурын ус зундаа бараг ёроолоо хvртэл халах ба урсгал учраас усны температур жигд байна. Євєл ч гэсэн усны температурт зєрvv бараг байхгvй аль ч хэсэгтээ 1-2,5 градус бvлээн байна. Бусад нууруудыг бодвол усны тунгалагшил бага булингар их юм.
"Монгол орны зарим томоохон нуурууд." цааш унших »
Цамбагарав уулын домог.
Нилээд хэдэн жилийн өмнө Цамбагарав ууланд аялж байсан нэгэн жуулчин хөтөчөөсөө: энэ уулыг яагаад Цамбагарав гэдэг юм бэ? гэж асуухад нөгөөх сэргэлэн хөтөч нь Цамба гэдэг хүн анх оргилд гарсан юм гэнэ лээ гэж хариулсан гэдэг.  Эрт цагт өөлдүүд Цамбагарав уулыг ЦАСТ гэдэг байжээ. Нэгэн уран дархан хүн уулын өнгө байдалд нийцүүлж бурхан бүтээгээд түүнийгээ ЦАМБАГАРАВ хэмээн нэрлэж Цастын өвөр Жинст уулын оройд залснаас хойш Цамбгарав хэмээн нэрийджээ. Өөлдүүд 11 багтай байсан бөгөөд баг бүхэн нь Цамбагарав уулаа тахидаг тахилгын овоотой байжээ. Тахилгат энэ уулынхаа үр жимс, ургамлыг хөнддөггүй байсан бөгөөд, гар хүрвэл тусгай уншлага уншин авдаг байсан уламжлал саяхныг хүртэл хадгалагдаж байжээ. Цамбагарав уул нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц, Баян нуур сумдын нутагт оршино. Уулын ноён оргилыг ЦАСТ гэнэ.  Цаст нь далайн түвшинээс дээш 4208 метр өндөр. Сүүлийн аялал жуулчлалын guidebook/ ном товхимлуудад Монголын заавал очиж үзэх газруудын жагсаалтанд орсон байдаг.  Энэ ууланд жуулчдын хамгийн их очдог газар нь Намаржааны хөндий хэмээх зуслангийн газар байдаг.  Энд 6-р сарын 15 наас - 8-р сарын сүүлч хүртэл Эрдэнэбүрэн сумын өөлдүүд, Алтанцөгцийн казахууд хаяа дэрлэн буусан байдаг. Түймэр толгой хэмээх жижиг толгой хилийн зааг нь болж өгнө. Намаржааны хөндий нь Ховдоос Өлгий орох төв замын дагууд байна. Энэ хавьдаа Хаг нуур, Олон нуур, Хонгор өлөн, Сайр Сухайтын уулс гээд олон сайхан газрууд байна.
"Цамбагарав уулын домог." цааш унших »
Завханы Эрдэнэхайрхан сумын нутгаар аялсан товч тэмдэглэл

Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутгаар аялсан тэмдэглэлээ та бүхэн хүргэж байна. Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт Их, Бага Хайрхан уул, Нарийн, Мухартын гол, Сэнжит хад, Улаагчны хар нуур  зэрэг аялагч жуулчдын сонирхолыг татахуйц олон сайхан газрууд байдаг.  Бид аяллаа Алтан Манзуширын орон Алтан тэвш буюу Их хайрхан уулнаас эхэлсэн.

Их хайрхан уулыг нутгийнхан Алтан Манзушир бурханы орон Алтан Тэвш уул гэж эртнээс тахиж шүтэж ирсэн байна. Энэ уул нь холоос харахад нээрээ л хөмрөөд тавьсан тэвш мэт харагддаг. Уул нь бүхэлдээ шохой чулуун тогтоцтой. Нутгийнхан Их Хайрхан ууланд эрдэнийн эрхи болсон 108 агуйтай гэж ярьдаг.  Үнэхээр Их хайрхан ууланд 100-гаас дээш метрийн урттай 3 том агуй бий, үүнээс гадна агуй мэт харагдах олон нүхнүүд энэ ууланд байдаг.  Эхийн агуй, Бага агуй, Намжирын агуйнууд агуй судлаачдын сонирхолыг татаж байдаг. Эдгээр агуйнууд шохой чулуунд, усны үйл ажиллагаар бий болсон хөндийлжийн гаралтай агуйнууд юм. Энэ нутгийнхан Эхийн агуйгаа ихэд шүтдэг юм билээ.  Эхийн агуй нь Их Хайрхан уулын баруун хойд аманд оршино. Агуйн ам холоос тод харагдана. Агуйн амны урд хадаг яндар бүхий овоо босгосон байдаг.  Агуйд ороход агуйн үүдэнд хүмүүс ирж идээ будаагаа өргөдөг тавцан байна.  Эл тавцан дээр хүмүүс арц хүж өргөдөг бололтой сангийн бойпор гэх шашины холбогдолтой эд зүйлс өрөөстэй байдаг. Мөн агуйд ирсэн хүмүүс нэр ус, хаягаа бичиж үлдээдэг жижиг дэвтэр байна.  Агуйн хэвтээ тогтоцтой, үндсэн хоёр хонгилтой агуй. Хүмүүс агуйд орохдоо лаа, бамбар барьж орсноос болж агуйн хана, адар нилээд тортог болсон харагдаж байлаа.  Дашрамд хэлэхэд, агуйд гал барьж орох бол ер нь аюултай.  Таньж мэдэхгүй агуйд орохдоо гар чийдэн хэрэглэж хэвших хэрэгтэй. Агуйн эхэн хэсэгтээ босоогоор явах боломжтой, мухар хэсэгт нь мөлхөж хүрнэ.  Нутгийнхан агуйн мухар байдаг сэндэр хэмээх агуйн хурдаснаас үүссэн шаварыг авахаар агуйд их ордог байна. Сэндэрийг ил яр шарханд түрхэж хээглэхээс гадна гэдэс доторт буцалган ууж хэрэглэдэг гэж нутгийн хөгшчүүл хэлж байсан.

 

Их Хайрхан уулыг баруун талд Бага Хайрхан, Зүүн хойд талд Хоёр Сэгс хэмээх өвөрмөц тогтоцтой шохой чулуун уулнууд байдаг.  Энэ бичил бүс нутаг нь ерөнхийдөө говь хээрийн байгалийн бүслүүрийн хэв шинжийг хадгалсан байдаг бөгөөд зун цагт айл зусдаггүй эзгүй байдаг бол өвөлдөө хайрхан уулаа тойроод айлууд нь өвөлждөг, өвөлжөөний нутаг юм.

Их хайрханаас хөдөлж Монголын Их Элсний салбар элс Бор Хярын элсэн их элсэнд орших Мухартын гол руу хөдөлсөн.  Мухартын гол нь Бор Хярын их элсэн манхануудын ёроолоос ундран гардаг. Их элсэн манханы ёроолоос ундран гараад  10 шахам км урсаад элсэн манханы доогуур шурган алга болно. Голынхоо хөндийгөөр бургас, чацарганы төгөлтэй. Голынхоо дагууд зөөлөн зүлэг ширэгтэй байдаг нь энэхэн бичил орчиндоо хангай газрыг санагдуулам байдаг. Эрдэнэхайрхан сумын нутагт Хүнгүйн голын эх Нарийний гол гэж Мухартын голтой адил Их элсний дороос ундран гардаг гол байдаг. Бид Мухартын голоос Агуйтын амаар өгсч Сэнжит хад хэмээх байгалийн өвөрмөц тогтоцтой газрыг зорин хөдөлсөн. Элсэн манхануудыг туулан Сэнжит хад руу явж байхад говийн байгалийн хэв шинжийг хадгалсан бүс бүслүүрээс өндөр уулын бүслүүрт шилжин орж байгаа нь их өвөрмөц байдаг. Ялангуяа ургамшилийн байдал маш түргэн өөрчлөгдөж байдаг. 

Сэнжит хад хэмээх энэхүү хадыг нутгийхан гадна дотноос ирсэн гийчдэд сонирхуулж үзүүлдэг газруудын нэг.  Сэнжит хад нь далайн түвшинээс дээш 2800 орчим метрийн өндөрт орших боржин чулуун тогтоц. Олон мянган жилийн нар салхины элэгдлээс  улбаалж байгалийн хаалга хэлбэрээр энэхүү хад үүсч тогтжээ. Сэнжит хад орчимын янз бүрийн хэлбэртэйборжин чулуун тогтоц нь өвөрмөц сэтгэгдлийг төрүүлж байдаг. Сэнжит хаднаас Бор хярын элсэн манханууд долгиотон харагдах нь элсэн манханы дунд байгаа хөлөг онгоцон дээр байгаа юм шиг сэтгэгдлийг төрүүлж байлаа.  Эндээс бид Бургастайн голыг гаталж Тасархайн даваагаар давж Улаагчны Хар нуурт очсон. Улаагчны Хар нуур нь гүнээрээ Монголын нуурууд дотроос Хөвсгөл, Хяргас нууруудын дараа 3-рт орох гүн нуур бөгөөд гүн нь 48 м байдаг. Нуур нь урд талаараа Товхош, Намаржаа, Хар хад гэсэн өндөр уулсаар хүрээлэгдсэн, хойд талаараа элсэн манханаар  хүрээлэгдсэн байдаг. Нуурын дунд 2 аралтай, үүнийг их, бага авгаш гэж нэрлэнэ. Хангай говийн дунд орших  эл үзэсгэлэнт нууранд цагаан зарам буюу "пельд" мөн омоль загастай. Энэ нууранд лусын эзэгтэй хэмээн олонд алдаршсан Дулмаа гуай 1982 онд Цагаан зармын 100 сая, омолийн нэг сая  авгалдай авчирч тавьж байсан бөгөөд 1990 оноос эхлэн загасаа барьж ашиглах болсон байна. 

Нуурын урд эрэгт хүүхдийн гэж нэрлэгдсэн овоо байна. Энэ овоог жил бүрийн хүүхдийн баяраар тахиж хүүхдүүдийг баярлуулдаг гэнэ.  Энэ овоо руу сүүлийн жилүүдэд үр хүүхэдтэй болохыг хүссэн хүмүүс ирж мөргөж гуйдаг тухай нутгийнхан хэлж байлаа.

 

 

 

Ховд голоор аялсан тэмдэглэл

Монгол Алтайн нурууны ноён оргил Таван Богдын цаст уулсын зvvн ємнєд хажуугийн мєсєн голуудаас эх аван урсах Цагаан усны  буюу /Аксу/, Хар Салаагийн  голыг Ховд голын эх гэж газарзүйчид, судлаачид vздэг. Ховд гол нь эхэн хэсэгтээ тэвшин хэлбэрийн хөдий дундуур эртний мөсдөлийн морены хурдасанд хаагдаж тогтсон Хотон, Хурган нууруудыг дайран Монгол Алтайн уулсын мөнх цаст оргилуудаас эх аван урсах Цагаан, Сагсай, Согоо, Бөхмөрөн, Өвдөг, Шивэр, Буянт зэрэг олон гол горхийг нийлvvлсээр их нууруудын хотгорын Хар-Ус нуурт цутгана. Ховд голын урт 516 км, ус цуглуулах талбай нь 58000 хавт.дєр.км байдаг. 

 

Монгол Алтайн нурууны томоохон нуурууд болох Толбо, Тал, Даян, Хотон, Хурган, Ачит зэрэг нуурууд илvvдэл усаа Ховд голд нийлvvлдэг байна. Голын гульдиралын єргєн доошлох тутам нэмэгдэж 80-130 м болж 1,5-3 м-ийн гvн голын дагууд зонхилно. Урсгалын хурд нь голын эхэнд 2-3 метр секунд, голын адаг хэсэгт 1-2метр секунд хүрдэг.  Иймдээ ч гол мөрдийн урсгалын хурдаар ангилсан ангиллын 4-р зэрэгт ордог томоохон гол юм.  Ховд гол нь намар 10-р сард хөлдөж хавар 4-р сарын сүүлчээр бүрэн цэлмэнэ. Ховд гол нь хавар шар усны үерийн үеэр,  мөн зун цагт олон хоногоор орох бороо, их уст аадар борооны үеэр үе үе үерлэдэг.

Ховд голын дагууд аяллаж байхад байгалийн сонин сайхан тогтоц, хүмүүсийн ахуй амьдралын өөр өөр онцлог хэв шинж, за мөн амьтан ургамал, түүн дотроо шувуудын амьдралын өвөрмөц хэв маягуудыг харж болно. Мөн АлтайТаван Богдоос эх аван урсах Цагаан гол Ховд голд нийлэх тэр агшин маш сонирхолтой байдаг.  Цагаан гол хэмээх энэхүү сүүн өнгөтэй гол Ховд голд нийлснээр голын усны өнгө өөрчлөгдөж цайвар ногоон өнгөтэй болж байгаа нь сонин санагдаж байлаа. Та бүхэн мэдэх байхаа Баян-Өлгийн аймагт онгоцоор нисч ирэхэд Ховд гол дээрээс мушгиралдаж, тахирласан ногоон өнгөтэй байдгыг харсан байх.

Цаст Алтайн өндөр уулс, нарийн цавчим өндөр хавцалуудын дундуур туулан урсаж их нууруудын хотгорын тал хээр, говь хээрийн бүслүүрт орж ирэх  нь үнэхээр өвөрмөц сэтгэгдлийг төрүүлдэг. Голын дагуудаа байгалийн үзэсгэлэнт олон сайхан газруудыг үзэхийн сацуу баруун монголын олон үндэстэн ястан түүн дотроо Алтайн урианхай, казах, дөрвөд, өөлд, мянгад ястны ахуй амьдралтай танилцаж тэдний амьдралын онцлог, ялгарах ахуйг өөрийн нүдээр танин мэдэх өргөн боломжийг олгодог юм байна.  

Мэдээж Ховд гол нь эрт цагаас л Монгол нутагт амьдарч байсан нүүдэлчдийн амьдрал ахуйг нь тэтгэсээр ирсэн байдаг. Ховд голын хөндийгөөс Алтайн нуруунд эртний соёл иргэншилүүд үүсч бий  болон хэрхэн амьдарч байсныг нь нотлох олон олон сонирхолтой олдворууд олддог.

Тэр дундаа сүүлийн үед археологчид, судлаачдын анхааралыг ихээхэн татаж байгаа хүрэл зэвсгийн сүүл төмөр зэвсгийн түрүү үед Монгол нутагт амьдарч байсан пазырык аймгуудын соёлыг хадгалсан олдворууд юм.  Энэхүү пазырыкчууд Монголд Алтай нуруугаар голлон амьдарч байсан хагас нүүдэлчид бөгөөд тэдний бий болгосон соёл түүх нь эртний соёлт скифчүүдтэй эн зэрэгцэнэ. Үүнийг нь ч батлах олдворууд Монгол Алтай нуруунаас олдсоор байна.

Ховд голын хөндийгөөр аялж байхад мөн Түрэгийн үеийн хөшөө дурсгалуудыг олноор үзэж болно.

Ховд голын дагуух Хотон нуурын эрэг, Сагсай сум, Баян-өлгий аймгийн Баян нуур сумын нутаг, Шижигтийн хавцалын ойролцоо Түрэгийн үеийн ур хийц сайтай хөшөө дурсгал болон томоохон цогцолборуудыг үзэж харж болно.  Энэ бүхнээс дүгнээд хэлэхэд  Ховд гол нь бидний өвөг дээдсийн эртний түүх соёлыг мянга мянган жилийн тэртээгээс тээн урссаар ирсэн гайхамшигтай газруудын нэг юмаа гэхэд маргах хүн гарахгүй байхаа.

Ховд голын хөндийн үржил шит хөрсөнд  хүмүүс эртнээс газар тариалан эрхэлж  хүнсний ногоо тариалж ирсэн байдаг.  Одоо ч энэ ажил үргэлжилж энэ нутгийнхан  Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан аймгийнханыг хүнсний ногоогоор хангадаг юм байна.  Үнэхээр Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Буянт, Мянгад сумдын нутгаар явж байхад томоохон ногоо тарианы талбайнууд харагдаж, тэнд хүмүүс олноороо ажиллаж байхтай таарч байлаа.

Бид энэ удаагийн аяллаараа зөвхөн Ховд гол түүний хөндийгөөр аяллаа хязгаарласангүй,  Их нууруудын хотгорын Хар-Ус нуур, Хар нуур, Дөргөн нууруудаар мөн аялсан. Эдгээр нуурууд нь Төв азийн өндөрлөг, говь цөлийн бүсийн байгалийн хувирал өөрчлөлийн индикатор болж өгдгөөрөө онцлогтой. Үнэхээр л нууранд шувууд цугларч, зэгс шагшуурга шуугин байхад, нуурын эргээс төдий л холдоогүй байхад говь цөлийн хэв шинжийг хадгалсан байгалийн бүс бүслүүр эхэлж байдаг.

 

Монголд уулын аялал хөгжих үү...эс хөгжих үү.
Монгол улсад уулын аялал хөгжөөд хагас зуун жилийн нүүр үзэж байна.  Анх зөвлөлтийн мэргэжилтэн А.Н.Пескарёвын ахалсан 11 хvнтэй Монгол Зөвлөлтийн хамтарсан баг тамирчид 1956 онд Алтай Таван Богдын Хvйтэний оргилд гарч тєрийн далбаагаа мандуулж Монголын уулын аяллын түүхийг бичиж эхлүүлжээ.  Энэхүү хагас зуу гаруй жилийн хугацаанд Монголын уулчид гаргасан амжилтаараа дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх болсон. Энэ л хугацаанд Монгол хүн дэлхийн дээвэрт хоёронтоо гарч, Европ, Хойд Америк, Ази, Африк, Антрактид тивүүдийн ноён оргилуудыг эзэлсэн байна. Монгол оронд уулын аялал хөгжүүлэх асар их нөөц боломж байдаг.  Монголын цаст оргилуудыг зорин ирэх гадаадын уулчдын тоо жил ирэх тутам өсч байгаа нь үүнийг баталдаг.  Энэхүү үйл хэрэгт аялал жуулчлалын компаниудын оруулж буй хувь нэмрийг дурдах хэрэгтэй. Хэдийгээр Монгол оронд уулын аялал хөгжих нөөц бололцоо өндөр байгаа ч уулын аялал жуулчлалыг хөгжүүлж аялал жуулчлалын байгуулагууд болон уулын спортын талаар үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгуулагуудын хоорондын хэлхээ холбоо сул, уулын аяллыг хамтарч хөгжүүлэх тал дээр маркетингийн нэгдсэн бодлого алга байгаа нь ажиглагддаг.  Энэ тал дээр холбогдох байгуулагууд хамтран ажиллах тал дээр анхаарах хэрэгтэй байна.  Жишээ нь:  Монголын уулын аяллын холбоо, уулын хөтөчийн холбоо гэх мэт мэргэжилийн байгуулагууд нь энэ талын аяллыг зохион байгуулагч бизнесийн байгуулагуудад мэргэжилийн талын туслалцааг үзүүлэх, бизнесийн байгуулагууд нь уулчдыг ажлын байраар хангах, тэднийг гадаадын улс орны өндөр ууланд авирахад нь санхүүгийн туслалцааг үзүүлэх мэтийн хамтраад ажиллах олон зүйл байдаг. 
"Монголд уулын аялал хөгжих үү...эс хөгжих үү." цааш унших »
Монгол адуучин гэж......хийморьтой шүү.

 

Монголын 9 гайхамшигт нэр дэвшсэн бүтээл болон үзэсгэлэнт газрууд.
Мэдээллийг http://www.travelmongolia.org/ сайтнаас авав. Энэхүү вебсайтанд ороод та саналаа өгч болно.
Монголын 9 гайхамшигт нэр дэвшсэн бүтээл болон үзэсгэлэнт газруудаас Шинжээчдийн олон нийтэд санал болгож буй 20 саналын жагсаалт


"Монголын 9 гайхамшигт нэр дэвшсэн бүтээл болон үзэсгэлэнт газрууд." цааш унших »
Монголын 9 гайхамшигт саналаа өгөөрэй.

Монголын аялал жуулчлалын салбарынхан Монгол орныхоо 9 гайхамшигийг тодруулж байгаа юм байна. Энэхүү ажилд та бүхэн идэвхтэй оролцож эх орныхоо гайхамшигуудад саналаа нэмэрлээрэй. Та бүхэн саналаа http://www.travelmongolia.org/ сайтаар ороод өгөөрэй.

Монголын 9 гайхамшигт нэр дэвшиж буй гайхамшигуудыг дор оруулав. Мэдээллийг www.travelmongolia.org сайтнаас авав.

Байгалийн 9 гайхамшиг.

Баянзаг Улаан эрэг

Хүний бүтээсээн 9 гайхамшиг

Бүргэдийн баярын бичлэг.

Казах түмний зан заншил, уламжлалуудаас эртнийх нь бүргэдээр ан хийх явдал. Энэ уламжлал төв Азид 6000 мянган жилийн өмнө үүссэн гэж үздэг. Казах түмний дунд бүргэдтэй холбоотой олон домог, хууч яриа бий. Анчин казах эрийг бүргэдгүйгээр төсөөлөхийн аргагүй болсон. Нилээд сүүлд бүргэдээр ан хийх явдал Европын улс оронд нэвтэрсэн. Италийн жуулчин Марко Пологийн тэмдэглэлд Алтайн хязгаарынхан бүргэдээр ан хийдэг хэмээн тэмдэглэгдэн  үлджээ. Мөн XIII зууны үеийн хөлгөн судруудад Чингис хааны үед бүргэдээр ан хийдэг тухай тэмдэглэсэн байдаг.

Бүргэдийн тухай дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

(Нийт: 157)