Явган аялал - Аялал төлөвлөлт зохион байгуулалтын тухай миний бодол

Trekking Mongolia-Mongolia ExpeditionsЯвган аялал - Монгол оронд хамгийн хөгжих боломжтой, нөөц ихтэй аяллын төрөл юм.  Монголын аялал жуулчлалын компаниудын бүтээгдэхүүнүүдийг судалж үзэхэд Монголын нутагт хийж буй явган аяллуудыг бүс нутгаар нь Алтайн нурууны, Хангай нурууны, Хэнтий нурууны, Хөвсгөлийн уулсын, Говийн бүсийн гэж хувааж болох юм.  Дээрхи бүс нутгуудад голчлон явган аялалууд зохион байгуулагдаж байна.  Алтайн нурууны Таван Богд уул, Хотон хурган нуурын орчим, Цамбагарав, Хөх Сэрхийн нуруу, Хархираа Түргэний уулсаар баруун бүсийн явган аяллууд голчлон явагддаг.  Хангай нуруунд бол Отгонтэнгэр уул, Эрхэт хайрхан, Найман нуур, Суварга хайрхан, Тэрхийн цагаан нуурын орчим бүс нутагт явган аяллууд явагдаж байна. Дархадын хотгор, Улаан тайга, Зүүн баруун тайга, Хөвсгөл нуур, Хорьдол Сарьдагийн уулсаар Хөвсгөлийн уулсын голлох явган аяллууд зохион байгуулагддаг бол Хэнтий нуруунд Асралт хайрхан, Алтан Өлгий, Хагийн хар нуурын чиглэлүүдэд голдуу явагдаж байна.

Үүнээс харахад Монголын аль ч бүс нутагт явган аялал жигд хөгжих боломжтойг харуулж байна. Тур операторуудын жуулчдад санал болгож буй бүтээгдэхүүнүүдийг судалж үзэхэд дараах онцлогууд харагдаж байна.

-  Монгол орны уулархаг бүс нутгуудад явган аялал жигд хөгжиж байна.

-  Цаг хугацааны хувьд зуны улиралд 6,7,8,9 саруудад голчлон зохион байгуулагддаг.  Аяллын үргэлжлэх хугацаа 7-14 хоног голдуу байна.

-  Голлох зах зээлийн орнууд нь - Америк, Англи, Австрали, Герман, Канад болон Европын улсууд байна. Мөн сүүлийн жилүүдэд азийн жуулчдад түүн дотроо япон, солонгосын жуулчдад зориулсан богино хугацаатай бүтээгдэхүүнүүд зах зээл дээр бий болж байна.

Явган аяллын бүтээгдэхүүний амин сүнс хөтөлбөр буюу маршрутыг төлөвлөхдөө онцгой анхаарах хэрэгтэй.  Явган аяллын маршрутын өдөрт туулах замыг 15-20 км-ээр бодож хийвэл хамгийн тохиромжтой байдаг.  Явган аяллаар явах үеийн дундаж хурдыг нь 3 км цагаар бодож өдрийн аяллын уртыг өдрийн хоолны цагийг оруулаад 6 цаг байхаар төлөвлөх хэрэгтэй.   Хүн хэдийгээр цагт дунджаар 5 км цаг явдаг ч явган аяллын үед 5 км цагаар бодож болохгүй.   Аяллын үед жуулчид сатаарч цаг алдах зүйлс олон байдаг.  Үүнд зураг авах, орон нутгийн хүмүүстэй уулзах, айлд зочлох гэх мэт олон зүйлс байдаг.

Явган аяллын үед аяллын маршрутанд жуулчдад мэдээлэл өгөхийн тулд дараах зүйлсийг тусгаж өгөх хэрэгтэй.  Үүнд: тухайн өдрийн явах зам, үзэх зүйлс, ургамал, ан  амьтан, орон нутгийн онцлог байдал, газрын өндөршил, тухайн өдөр гаталж буй гол ус зэргийг тусгаж өгөх хэрэгтэй.  Гэхдээ энэ бүх зүйлийг бүгдийг нэг дор тусгах шаардлагагүй байдаг.  Эс бөгөөс маш урт, нуршуу мэдээлэл болно.  Харин энэ бүх мэдээллийг тухайн аялалд явах явган аяллын хөтөч нэг бүрчлэн бүгдийг мэдэж байх хэрэгтэй байдаг.

Мөн аяллын маршрутыг газрын зураг дээр тодорхой зааж өгөх нь нилээд үр дүнтэй байдаг.  Зургаас жуулчид аяллын газар орны тухай тодорхой мэдээллүүдийг төвөггүй авч чадна.  Монголын аялал жуулчлалд одоогоор аялалд 1:500 000 хэмжээст зургийг голдуу ашиглаж байна.  Гэвч 1:500 000 хэмжээст зураг нь төдийлөн шаардлагыг хангаж чадахгүй байна.  Явган аяллын үед ашиглах хамгийн шаардлага хангахуйц зураг бол 1:100 000 хэмжээст зураг юм.  Ийм хэмжээсийн зураг Монгол Улсын нууцын зэрэглэлд хамаарагддаг тул худалдаанд байдаггүй.  Бага Хэнтий, Горхи Тэрэлж хавийн нутгийг багтаасан 1:100 000 зураг байдаг боловч энэ зургийн агуулга нь явган аяллын шаардлагыг мөн хангаж чадахгүй байгаа.

Явган аяллын маршрутыг төлөвлөхдөө аялал явагдах бүс нутгийн газар орон, улирал цаг уурын байдлыг онцгойлон авч үзэж төлөвлөлтийг хийх хэрэгтэй байдаг.  Явган аяллын маршрутанд том голууд болон уулын түргэн урсгалт голуудыг аль болох оруулахгүй байх хэрэгтэй.  7,8 дугаар саруудад бороо ус их ордог учир гол мөрний ус түвшин ихэсч гатлах аргагүй болдог зэргээс шалтгаалж аялал төлөвлөлтийн дагуу явагдах боломжгүй болох тохиолдлууд элбэг байдаг.

Монголын явган аяллын анхны чиглэлүүдийн нэг Хэнтий нурууны Хагийн хар нуур. Бага Хэнтий нурууны төвд тайгын бүслүүрт оршдог байгалын үэнэхүү нуурын тухай олон олон гадаадын guidebook дээр тэмдэглэгдсэн байдаг.  Жил бүр л жуулчид энэ нуурыг зорьж явган болон морин аяллыг хийдэг.  Явган аяллын замын хувьд нилээд асуудал ихтэй.  Тайгын бүслүүрийн намгархаг, торлог ихтэй жим замаар явдаг учир аялагчид бүсэлхийнээсээ доошоо нойтон явдаг.  Мөн ялаа, шумуул ихтэй байдаг зэрэг нь аяллын сэтгэл ханамжинд тодорхой хэмжээгээр нөлөөлөл үүсгэдэг.  Энэ байдал 6,7-р сард элбэг ажиглагддаг.  Харин наадмаас хойш ялаа шумуул нь багасадаг ч өглөө, оройдоо хүйтэн байдаг.  Энэ нөхцөл байдлуудыг тооцолгүйгээр аяллыг энэ бүс нутагт төлөвлөвөл аяллын чанарт тодорхой хэмжээний сөрөг нөлөөг бий болгоно. 

Хөвсгөлийн уулс, Хангайн нуруунд явган аяллыг наадмаас өмнө төлөвлөвөл тохиромжтой байдаг.  Наадмаас хойш бороо их ордог, голууд нь үерлэж зам маршрутыг хаах боломж өндөр байна.  Энэ байдал нь 8-р сарыг дунд үеийг хүртэл үргэлжлэнэ.  Алтайн нуруунд энэ байдал харин өөр, хавар эрт 4,5-р сард, намар орой 10-р сүүл, 11-р сард аялал зохион байгуулах үед даваа, замууд цасанд хаагдах тохиолдолууд элбэг.  Зуны улиралд явган аялахад хамгийн тохиромжтой сайхан байдаг.  Алтай нуруу нь зуны улиралд цаг агаарын хувьд хэт халуун ч биш, хэт хүйтэн ч биш байдаг нь жуулчдад таатай санагддаг.

Аяллын үеийн ерөнхий зохион байгуулалт.  Явган аяллыг автомашинаар, ердийн хөсгөөр дэмжиж болно.  Явган аяллыг өглөө аль болох эрт эхэлж, өдөр эрт дуусгавал зүгээр байдаг.  Өглөө эрт аялал эхэлснээр өдрийн халуун нар шарж эхлэхээс өмнө аяллыг дуусгаж байх нь зүгээр.  Аяллын үед 1 цаг гучин минут яваад 10-15 минут амарч байх хэрэгтэй.  Энэ нь түрүүлж яваа болон хоцорч яваа хүмүүсийг цуглуулж группын хурдыг зохицуулахад тус болно.

Аялал төлөвлөлтийн, зохион байгуулалтын тухай өмнөх бичлэгийг уншихыг хүсвэл энд дар.

Үргэлжлэл бий.

 

 

 

Сэтгэгдэлүүд:

1. altai mountains (зочин) | 2008-11-22 19:38:14
naadax chini zugeer sanaa bna..xymyys ix asuudag ug ni..Ene uulsaar yavax tuxai...Sonirxoltoi Info d bayarlalaa
2. anu (зочин) | 2008-11-22 19:45:41
tand mash ih bayrlallaa ih taalagdlaa
3. anjigai | 2008-12-23 22:19:11
Ингэж гоё цэгцтэйгээр бичсэнийг анх л харж байна. Би мэт бол яриад л байхаас ийм сайн бичиж дийлэхгүй ээ.
4. Dorjoo (зочин) | 2008-12-27 13:54:33
маш үр өгөөжтэй, хэрэгтэй мэдээлэл тавьжээ. Энэ талаар та бүхэн сургалт зохион байгуулдаг уу? өөр бусад аялалын төрлүүдийн талаар иймэрхүү мэдээлэл оруулж өгнө үү. Баярлалаа.
5. Хүжий | 2008-12-27 17:21:03
Баярлалаа. Би бас явган аялах дуртай. Энэ талаар нэг блог хөтөлдөг юм. http://hiking.bblog.mn
6. uilsee258 | 2009-01-11 21:42:39
Би бас явган аялах дуртай багийн дэмий тэнэх дуртай байсан монгол дотороо сайн тэнэх юумсан гэж бодох юум
7. uilsee258 | 2009-01-11 21:42:39
Би бас явган аялах дуртай багийн дэмий тэнэх дуртай байсан монгол дотороо сайн тэнэх юумсан гэж бодох юум
8. Funny (зочин) | 2009-01-12 23:29:01
Бодуушутай зүйлүс их байна шүү, анзаарагдаггүй байсан байнас баяарлхллаа
9. Зочин (зочин) | 2009-01-21 21:09:08
Би бас явган аялах дуртай
10. amy (зочин) | 2009-01-29 00:30:43
hi mash dawgvi medeelel bn bi aylal juulchlalaar surdag bolohoor ene medeelliig chin shimtj unshla gej.................Thanks
11. undraa (зочин) | 2009-02-17 21:25:38
Minii heden tanil uulchid ene zun 5 Bogd/Otgontengert garah sanaatai bn. Baigal orchny yaamnaas zuvshoorol avdag suragtai. Hezee, henees n avah ve? Mun, tuhain oron nutgiin gazryn zurag baidag l baih daa? Haanaas uuniig olj boloh, geh metiin medeelliig nadad ugj tuslahgui yu!! Hariug odashdavaa@hcla.co.uk haygaar yavuulaarai. Hundetgesen, Undra

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.