Вансэмбэрүү - Тэнгэрийн цэцэг

ВансэмбэрүүВансэмбэрүү цэцэг нь ихэвчлэн 3000 метрээс дээш өндөрт уулын таг царманд, хад асганы дунд ургадаг.  Ван­сэм­бэрүү цэцгийг монголчууд эртнээс тэнгэрийн цэцэг хэмээн хүндэтгэн үздэг билээ.   Эрсэн, хайсан хүнд тийм ч амархан олдохгүй. Үзэгдэх хүндээ л үзэг­дэнэ.  Хосоороо ургадаг цэцэг бүлгээ. Дэлбэгэр том том цагаан дэлбээт цоморлиг дундаа хүүхдийн зулай мэт зөөлөн бүлээн хүрэн толгой­той. Атганд багтахгүй бүдүүн но­гоон иштэй. Үн­дэс­нээс эхлээд ишээ дагаж уртсан ургасан гонзгойвтор өргөслөг хүрээтэй, навч нь шүүслэг нойтон байдаг. Эрт цагаас оточ маарамбууд эмийн цэцгийн сор болгон тунгаар хэмжин өвчин зовлонтой хүн ардыг  тэтгэн тэнхрүүлж ирсэн. Вансэмбэрүүг эрт үеэс эм тан хийх зорилгоор нилээд түүдэг байжээ.  Орчин үеийн анагаах ухаан төдийлөн сайн шинжлэн судалаагүй боловч дорнын анагаах  ухаанд амьсгалын замын өвчинүүдийг анагаахад өргөн хэрлэдэг.  Хүмүүсийн буруутай үйл ажиллагааны үр дагавраас болж энэ ургамлын нөөц эрс хомсдон ховордож монгол нутагт бүр мөсөн устаж болох нөхцөл бүрдсэн байна.

Вансэмбэрүүг байгалиас авахдаа вансэмбэрүү цэцгэн дээрээ майхан бариад газар лусыг аргадан идээ будаа өргөж эх газ­рынх нь хүйснээс тэнгэрт үзүүлэлгүй тасалж авдаг ёстой.  Ингэж авсан ургамлаа хатааж, хорт хавдар, уушгины өвчин, ханиадны эм бэлтгэхэд хэрэглэдэг байна.

Манай орны Алтай, Хангай,  Хөвсгөл, Хэнтийн өндөр уулсаар маш ховор тархан ургадаг.  Вансэмбэрүү / Saussurea Involucrata./ нь банздоогийн ангилалд багтана. Баг цэцгийнх нь голч 10-15 см. Нэлээд том хэмжээний ягаан өнгийн цэцэгтэй. Хос бэлэгтэй, нэг гэртэй ургамал. Энэ нь нэг ургамал дээр эр, эм бэлэг эрхтэн хамт байрладаг байна. Үрээр маш муу үрждэг.  Хоорондоо 10-20 метрийн зайтай ургадаг бөгөөд энэ нууцыг нь одоо болтол тогтоогоогүй. Үрийг гадаадад худалдах, гаргахыг 1974 онд олон улсын конвенцээр хоригложээ.  Монгол улсын улаан номонд орсон цэцэг.

 

Сэтгэгдэлүүд:

1. Agai | 2008-11-29 23:43:40
aan iim tsetseg baidag ym uu bayrlalaa medehsen gej boddog bailaa
2. monreve2008 | 2008-11-30 01:04:20
Асралт хайрханд вансэмбэрүү ургадаг гэж сонсоод 2 жилийн өмнө авиралт хийхдээ хайсан боловч Асралт хайрханы орой, хяраар олдоогүй л юм даа. Нэг бодитоор үзэж харахсан гэж үнэхээр хүсдэг юмаа. Сайн л фото зурагжуулах хэрэгтэй байгаа юм.
3. mongoliaexpeditions | 2008-11-30 12:10:46
Энэ цэцгийг үнэхээр харахыг хүсэж байвал Завханы Отгонтэнгэр уулаас Отгоны халуун рашаан руу явахад Чулуутын даваа гэж байгаа тэнд их элбэг ургадаг. Хархираа Түргэний уулсын олон нуурын хөндийд рашаантын ам гэж байгаа тэнд бас их олноор ургадаг. Хархираагийн бага ямаатын даваанд бас ургадаг тэндээс харж болно.
4. mongoliaexpeditions | 2008-11-30 12:13:09
Бид эдгээр уулсаар цэцэгний аялал зохион байгуулдаг түүнд оролцвол та харж чадна.
5. anjigai | 2008-11-30 13:01:54
Тэр аялал чинь хэзээ болдог юм бэ? Ямар үнэ өртөгтэй байх бол.
6. mongoliaexpeditions | 2008-11-30 13:09:58
6,7 саруудад болно. Яг одоо үнэ хөлсийг нь хэлж чадахгүй байна. Үнэ бодогдохоор нь хэлье.
7. ТУС | 2008-11-30 18:12:11
ih sonirholtoi yum baina. vansemberuu tsetseg geel duulaad baidag bolohoos bish urd ni zuragiig ni harj baigaagui yum baina.

Arhangai bolon hovsgold urgaddag uu?
8. ТУС | 2008-11-30 18:13:56
ih l goyo tsesteg baih geed tosoolood baisan chine zugeer baitsaa shig haragddag baina sh dee
9. Зоригоо (зочин) | 2008-11-30 21:09:03
байцөа шиг байлаа ч гэсэн чи үзээгүй л байна даа. агуу юм болгон энгийн зүйл байдгыг бас бодох хэрэгтэй. хэ хэ
10. Юки | 2008-12-02 14:40:06
тэгвэл би тэр саййййхан вансэмбэрүү цэцэгийг тэртээ уулын оройд байвал ээжийгээ би үүрэээд энэхэн насандаа очих байсааа
11. Болдбаяр (зочин) | 2008-12-05 16:57:24
Маш ховор цэцэг гэсэн.
12. Munkhtumur | 2008-12-07 00:40:34
Hovor tsetsr shuu. Zavhand Otgontenger orchimd d.t.d 3000 metr had asgand taaraldana. Gazar eejtei, tenger etsegtei, hun amitai tsetseg gedeg. Tiimees tasalj avahad hunii ami burelgesentei adil nugel boldog gedeg shuu
13. bx (зочин) | 2008-12-07 15:21:40
tiimee
14. Галавсай | 2008-12-07 15:29:19
Байцаархуу сонин цэцэг байдаг юм байна...
15. Nini | 2008-12-07 15:37:20
Дээр нь майхан барьж хоноод нохойн сүүлэнд уяж тасалдаг гэж сонссийн байна даа. Аргагүй л манай нутгийн цэцэг
16. нууц зочин (зочин) | 2008-12-08 14:09:31
тийм шүү....агуу юм бүхэн жирийн нэгэн энгийн л юм байдаг юм шүү. Сайхан мэдээлэл байна.Нээрэн ховор ургамал.Монголд минь ховор юм бүхэн байдаг агуу шүү.
17. geegii_6 | 2008-12-10 21:00:59
WOOOW..ENE TSETSGIIG INGEJ NEG XARAX GEJ...BAYRLALAAA..MASH IX TAALAGDLAA
18. Dorjoo (зочин) | 2008-12-15 12:09:57
Вансэмбэрүү цэцгийг авахдаа вансэмбэрүү цэцгэн дээрээ майхан бариад газар лусыг аргадан идээ будаа өргөж, нохойгоор татуулан эх газ­рынх нь хүйснээс тасалж, тэнгэрт үзүүлэлгүй авдаг ёс дэгтэй.
19. Барсаа (зочин) | 2009-01-01 17:27:04
iim tsetseg baidag ym uu bayrlalaa
20. snow (зочин) | 2009-01-01 17:31:34
tand amjilt husey
21. uilsee258 | 2009-01-11 21:35:18
бага байхдаа эмээгээ дагаж түүж үзсэн хөвсгөлд байдаг юум байна лээ Вансэмбэрүү цэцгийг авахдаа вансэмбэрүү цэцгэн дээрээ майхан бариад газар лусыг аргадан идээ будаа өргөж, нохойгоор татуулан эх газ­рынх нь хүйснээс тасалж, тэнгэрт үзүүлэлгүй авдаг ёс дэгтэй.авсаны дараа ишэн дээр энэ шороо асгадаг юум байна лээ
22. Funny (зочин) | 2009-01-12 23:38:57
Вансэмбэрүү цэцгэн дээрээ майхан бариад газар лусыг аргадан идээ будаа өргөж, нохойгоор татуулан эх газ­рынх нь хүйснээс тасалж, тэнгэрт үзүүлэлгүй авдаг ёс дэгтэй.авсаны дараа ишэн дээр энэ шороо асгадаг ёс бий.
23. geegii (зочин) | 2009-01-12 23:56:32
vansemberuu tsetseg geel duulaad baidag bolohoos bish urd ni zuragiig ni harj baigaagui yum baina.
24. biochemiker | 2009-01-13 18:59:44
Банздоо төрөлд хамаарах ургамал монгол оронд 40 зүйл илүү бий. Нөмрөг Банздоо буюу Вансэмбрүү (заримдаа цасны удвал ч гэх нь бий) зүйл эдгээрээс хамгийн ховор сонин бас уламжлалт анагаах ухаанд үнэ цэнэтэйд тооцогдоно. Монголд экспедицээр явах үедээ Вансэмбрүү нэрийн доор түүнтэй ижил төстэй банздоог хар захууд дээр болон зарим эмийн санд худалдаж байхтай нэг бус таарч байлаа... Тиймээс та бүхнийг ийм ургамлыг худалдаж авахгүй байхыг зөвлөе! Учир нь бидний судлагаагаар элбэг тохиолдох гашуун банздоо хэмээх нэгэн зүйл ургамал нь хүний элэгний үйл ажиллагааг дэмжих, цөс ялгаралтыг сайжруулдаг нь тогтоогдсон боловч энэ ургамлын цэцэгт агуулагдах нэгэн бодис туршилтын нөхцөлд хавдрын эсийг хүртэл үхүүлэх хэмжээний хортой болох нь тогтоогдсныг олон улсын зиндааны эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлж эрдэмтдийн хүртээл болгоод байгаа...
25. Deegii (зочин) | 2009-01-13 20:26:39
biochemikeree ene tsetseg hort havdriig anagaah chadaltai baij magadgu gesen uguu.
26. biochemiker | 2009-01-13 20:41:05
ugui. esiin tuvshind horduulj chadaj baina l gesen ug...
27. Түвшинбаяр (зочин) | 2009-01-14 11:44:43
Эмнэлэгийнхэний эмчилгээгүй гэсэн хүний уушигинд Вансэмбэрүүг хандалж уугаад 6 сарын үзүүлсэн чинь зүгээр болчихож юу уусан бэ? гээд эмч нар гайхаж байсан.
28. mountainwolf | 2009-02-12 18:08:08
gaihamshigati yumaa.
Hovd aimgiin bulgan sumiin nutagt l urgadag delhiin oor haana ch baidaggui neg urgamal baidag gej sonsson yum. etr urgamliin talaar medehgui biz?
29. mongoliaexpeditions | 2009-02-13 08:59:41
mountainwolf- Энэ ургамлын монгол нэрийг нь мэдэхгүй байна. Шинжлэх ухааны нэр нь anoplocaryum tenellum гэдэг. Монгол Алтайн нуруунд л ургадаг, ховор ургамал. Ховд Булган, Баян-Өлгийн Дэлүүн, Алтанцөгц сумын нутаг ургасан байхыг нь судлаачид тогтоосон байдаг.
30. mon_108 (зочин) | 2009-02-23 22:49:46
hooh ene tsetseg iim baidag uymuu? sonin uymaa, bayarlalaaa... Sar shinedee saihan shineleerei,
31. mon_108 (зочин) | 2009-02-23 22:51:46
ter tsetsgiin ayalalaa yag hediigeer hiih bol? tuuniig ikh l sonirhoj bnadaa? 7 sariin suuleer, 8 sariin ekheer yamar negen ayalal tolovlogdoj baigaa uy? medmeer bna aa, tegeed oroltsmoor bna aa?...
32. Nyamka | 2009-03-08 22:58:16
Сайхан мэдээлэл байна
Тэр аялалын талаарх мэдээллээ хүргээч хө.
33. biochemiker | 2009-03-11 02:13:54
anoplocaryum төрөл нийт 8 зүйл ургамалтай... Хаана ч байдаггүй ургамал биш ээ! Тэр тусмаа Монголын ургамлын аймагт байгаа ургамлуудийн алийг нь ч Украйн, Урал нуруу хүртэл газар нутгаас олдог л юм.
34. daja21 | 2009-03-11 09:18:19
Вансэмбрүү цэцгийн дуунд багаасаа л дуртай байлаа.Энэ ямар цэцэг байдаг болоо гэж битүүхэндээ боддог байлаа.Мэдэж авлаа баярлалаа.
35. Ganaa (зочин) | 2009-03-14 15:52:40
Сонирхолтой мэдээлэл өгсөн байна баярлалаа. Энэ 'Anoplocaryum tenellum' гэдэг ургамалийнхаа тухай бүр тодорхой мэдээлэл оруулаарай. Google-с хайгаад олигтой юм олсонгүй. зургийг тавьж харуулаарай.
36. xvv (зочин) | 2009-03-20 13:57:14
Иймэрхүү мэдээллийг бодолтой тавьж байсан нь дээр байх л даа.. Бихимикерийн зөв шүү. Хавдар эдгээдэг гэж уугаад бүүр талийж ч болно...
37. biochemiker | 2009-03-27 18:51:45
Anoplocaryum монгол нэр нь Мохдой, Ноцоргоны төрлийн ургамал... Бидний сайн мэдэх Дурсгал, эсвэл Мартвалж (незабудка орос)-нэг төрөл... Mountainwolf чухам ямар ургамлыг хэлэв, дүрсэлж хэлж өгвөл их талархана шүү! Mongoliaexpeditions тэр ургамлыг яагаад A.tennelum гэж бодов... Би ургамлын биохимич хүн, мэргэжлийн үүднээс сонирхож асууж байгаа юм аа... хичээнгүйлэн хариулт бичээрэй!
38. haagii (зочин) | 2009-05-01 20:47:43
pooh yun goy tsetseg veee!! ystoi hovor geed bdag yum bna leee shdee kkkk
39. Ууганаа | 2009-05-16 20:02:25
iim tstsg bdiinmuu, uuchlaarai gehdee jaahan baitsaan taldaa tstsg bn tee, gehdee ih undur dr bas hadnas urgaj bgaa bolohr argagui bhaa tee,
40. sss (зочин) | 2009-05-20 20:46:50
Үнэхээр сайхан мэдээлэл байна mongolia-expeditions- ийн хамт олонд ажлын амжилт хүсье.
41. mongoliaexpeditions | 2009-05-20 21:41:45
Thanks, SSS
42. oonoo (зочин) | 2009-06-22 13:16:02
ene cecegiig xaraxig mash ix xusch bsan yum. Iim saixan cecgiin tuxai bichsen xund bayrlalaa.
43. anu2121 (зочин) | 2009-07-29 22:13:39
hi mash ih bayarlaa unheer saihan medeelel oruulsan bna
tsetsegnii ayalal cchini bpolood ongorchihson uu odoo dahij boloh bolov uu
hervee dahij yavhaar bol hedii ued yavah bol?
44. Sune | 2009-07-29 22:21:35
гоё ийн гэхдээ гарт багтахгүй бүдүүн иштэй гэсэн аймэр санагдчихлаа
45. Balar (зочин) | 2009-08-31 07:40:42
Wow, ene tsetsgiig harlaa hu.
46. Balar (зочин) | 2009-08-31 07:41:10
Wow, ene tsetsgiig harlaa hu.
47. Зүрхгүй бүсгүй | 2009-08-31 07:48:16
Хосоор ургадаг вансэмбэрүү үүд хоймрын зайтай ургажээ
48. ukaa (зочин) | 2009-09-05 21:00:48
Vansemberuu tsetseg Bayah-Olgii aimgiin Altantsogts sumyn Doloon saali geh gazar 5km orchim uulyn engert bituu urgadag yum. Nar jargah uyed uulyn enger n gylalzaj baidag
Байёокемо мундаг шүү
Энэ бичлэгийг надаас олон хүн асуудаг юм. Expedition руу яв гээд л замыг нь шулуутгаад өгнө шд
50. mongoliaexpeditions | 2009-09-06 17:08:49
Усны хувилгаандаа баярлалаа.
51. medicalscience | 2009-09-06 17:21:11
goyo medeelel bna
52. NUMEM_E2n2E | 2009-09-06 17:25:13
Ижии юм шиг сайхаан
Вансамбэрүү цэцэгийг тэртээ уллын оройд байвал
ээжийгээ би үүрээд
Энэ л насандаа очих байлаа...
Гэдэг нэгэн сайхан дуу санаанд орчихлоо ийм цэцэг байсан юм бий вий
53. nekee | 2009-09-07 08:23:58
gyo shuu
54. Nyamaa (зочин) | 2009-09-07 11:02:11
Sonirhotoi blog bnaa, Ta oir zuur ayalal zohiohuu? hezee haashaa yavahaa blogooroo zarladag uu? tanii blogiig sayahan olj unshsan l daa, ayalah sonirhol bg ch sanaa negdej yavah hunuus ajil toroloosoo bolood hovor bnaa, tegeed udahgui huitrehees omno gants udaa ch bolov hiking hiij uzeh yumsan.

Hariug chin huleej baiya, bayarlalaa
55. Munkhtumur | 2009-09-08 23:41:34
Тэнгэрлэг цэцгийг дахин харж гартаа барихсан...
56. Boloroo (зочин) | 2009-09-19 10:55:09
Mash shn sanagdlaa, ih bayarllaa.
57. erhtsas | 2009-09-19 11:05:46
Арсун ахын блогт бас энэ цэцэгний тухай сонирхолтой бичлэг байгаа. Ховорхон харагддаг цэцэгийг олоод харчихдаг бас л хувьтай хүн шүү.
58. semberuu (зочин) | 2009-10-14 17:29:29
bayrallaa. dam yrianaas sonsoj bsan ch bur ingej harj bgaagui ym bna.uneheer sonirholtoi ym aa.
59. Зоригт ван (зочин) | 2010-01-24 20:14:14
Торго шиг зөөлөн дэлбээтэй Тоосордоггүй Вансэмбэрүү цэцгийг Учран хараад мөнхөрнө гэсэн Урьдын үг үнэн болвуу Тэгвэл би тэр сайхан Вансэмбэрүү цэцгийг Тэртээх уулын оройд байвал ээжийгээ Би үүрээд энэхэн насандаа очих байлаа Төөлвөл бие чацуу Тоолвол нас чацуу Хосоор ургадаг Вансэмбэрүү Үүд хойморийн зайтай ургажээ Илбийн юм шиг хосгүй сайхан Ихэр ботго шиг Хорвоод ховор сэрүүн хангайн хос цэцэг Сэтгэл бахдам гоёмсог ургажээ ......тэргүүнд нь хүрээд үзвэл Унаганы уруул шиг зөөлхөн байлаа Хүрэнхэн тэргүүнд нь хүрээд үзвэл Хүүгийн минь зулай шиг зөөлхөн байлаа...энэ ёстой гоё дуу шүү Вандан Дуламсүрэн 2ийн амидруулсан дуу. Дуламсүрэн нь манай Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу одоогийн Төв аймгийн Бүрэн сумын хүн л дээ гэж...
60. zoltuka (зочин) | 2010-02-05 23:03:17
saikhan dyy.Bugdiig n dyylaad setgel sergechihlee
61. Julia_976 | 2010-02-05 23:14:28
Их гоё цэцэг байна. Зургийг нь үзлээ. Их баярлалаа.
62. serenity ♂ | 2010-02-11 15:27:02
saihan tsetseg yumaa
63. Tuya (зочин) | 2010-04-27 20:48:56
Uneheer saihan, sonin tsetseg yum. Ih hovordoj baigaa gej duulsan. Urguulj boldog yum bolov uu? Ureer urguulj uzsen mergejliin mongol hun baigaa yu?
64. Miga (зочин) | 2010-05-12 17:31:14
Uneheer saihan medeelel bna, bas mergejliin humuus mergejliin uudnees saihan medeelel oruulsan iluu ih taalagdlaa, bayarlallaa
65. amjaa7 | 2010-08-13 18:04:59
Arsuny blogoos urid ni zurgiig ni uzej baisan harin mergejliin hunii tailbaryg unshaad bur ch bayaschlaa. Bi ene tsetsgiin zurgiig gertee jaazlaad hanandaa ulgusun baigaa. Harahad ih saihan baidag yumaa. Bi ug ni zawhany garaltai bolowch odoo boltol ene gaihamshigtai tsetsgiig uzej chadaagui l bna. Wansemberuu tsetseg bol minii muruudliin tsetseg.
66. цаснаа (зочин) | 2010-08-23 09:10:40
маш их таалагдалаа мөн гоё мэдээлэлүүд байна. хүмүүс жаахан ухаадаг бодолтой байгаасай тэгэхгүй бол монгол хэцүүдлээ
67. Эрхэмцэцэг | 2010-08-23 09:20:48
Ай хосоор ургах вансэмбэрүү чи
Алаг нүдийг минь юунд татнав
68. bolormaa (зочин) | 2010-08-27 13:15:11
nadad xovsgoliin renchinlxvmbe uulnaas olson xos bansembervv bna.xeregtei xvnd ni ogno.xolboo bariarai
69. bolormaa (зочин) | 2010-08-27 13:24:00
minii xayag rentsenb@yahoo.com utas88804454

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.