Улиастай хот.

Улиастай хотыг Манж Чин гүрний эзэд ойрадын эсрэг хийсэн дайны үед бариулж байгуулжээ. Улиастайд Баруун монголын эсрэг тэмцэх Манжийн цэргийн ерөнхий командлагч жанжин сууж байсан байна. Улиастай хотын түүхийг сөхвөл 1730-аад оны эхээр Манжийн их цэргийн нэг хэсэг нь Цагаан сүүл гэдэг ихэр бууцтай жижиг толгойд "одоогийн Алдархаан сумын Өгөөмөр багийн нутаг"-т нүүдэллэн ирж хэдэн жил болоод улмаар шилжин ирж Алдар толгойд ирээд нэг жилийн дараа 1733 онд одоогийн Улиастай хотын зүүн хэсэг Богд Чигэстэй голын хооронд хэрэм бэхлэлт бүхий цэргийн цайз байгуулагдсанаар Улиастай хотын суурь тавигджээ. Энэхүү цэргийн цайз нь 3м өндөр, 1,5 м өргөн, 1,5 км урт шавар хэрэмний гадуур 3 өргөн, 4 м гүнзгий гол урсгасан хамгаалалттай байжээ.

Манж нар эл цэргийн цайзыг "Улиастайн цэргийн хүрээ", "Умард замын цэргийн хүрээ" гэж нэрлэдэг байсан бол нутгийн ард олон "Сангийн хот" хэмээдэг байв. Цэргийн хүрээний ойр тойронд хятад, иргэд, худалдаачид суурьшин дэлгүүр, мухлаг, агуулах, орон сууц барьж, ногоо тарих, худалдаа наймаа эрхлэх болсноор наймаачин хотын дүр төрхийг бий болгож пүүсүүд нь халхын 4 аймаг, Ховдын хязгаарт бараа таваарыг хүүтэй зээлээр олгодог байсан зэрэг баялаг түүхтэй хот.

1748 онд Улиастайн цайз хэрмийг өргөтгөж Тэс, Орхон, Байдраг зэрэг газарт байрлаж байсан цэргийн жижиг ангиудыг татан төвлөрүүлжээ. XVIII зууны хоёрдугаар хагаст ойрадын хаант улсыг бүрэн эзэлмэгцээ халхад байсан цэргийнхээ ихэнхийг (1780 онд) Хятад руу татсанаас хойш тэнд сууж байсан манж цэргийн жанжин, Сайн ноён, Засагт хан хоёр аймгийг 1911 он хүртэл захиран байжээ.

Халх Монгол, Манж, Хятадаас тусгаарлагдаж Их хүрээнд монгол улсын засгийн газар байгуулсны дараа Улиастай хот хуучин ач холбогдлоо алджээ.

Одоогийн Улиастай хот нь Агьтын ам, Баян-Улааны дээд худаг, Жаргалантын ам, Жаргалантын даваа, Солооны ам, хэрэмтийн орой, Өндөр толгой хүртэлх газар нутгийг хамарч 3204 га нутаг дэвсгэрийг эзэлж оршдог. Нутгийн баруун, баруун урд талаараа Алдархаан, Цагаан хайрхан, зүүн талаараа Идэр, баруун хойд талаараа Яруу сумдтай хил залгаж, Улаанбаатар хотоос 1079 км-ийн алсад оршдог.

Улиастай хотын авто вокзал

Сэтгэгдэлүүд:

1. rayas | 2009-01-11 22:01:36
Хэн нэгэнд ерийн мэдээлэл тодий л байгаа байх надад бол торсон газар угаасан ус аа харлаа.Завханчууддаа мэнд хургэе. Их баярлалаа.
2. mongoliaexpeditions | 2009-01-12 23:16:52
Thanks, Rayas
3. Баасанбат (зочин) | 2009-01-22 13:41:55
Надад манай найз параглайдаар нисч байхдаа Улиастай хотыг дээрээс нь авсан их гое зураг бий. Авбал аваарай
4. Ariunbayar (зочин) | 2009-02-04 10:44:50
Боломжийн нийтлэл байна.
5. МОНГОЛХҮҮ | 2009-02-04 10:48:25
Oo nutag bna shd. Saihan haragdaj bna shu, bugd neg l tanil. Borootoi odor yumaa daa.
6. Nyamka | 2009-03-09 14:51:07
Зун очноо гэж байгаа хэхэ
7. Munkhtumur | 2009-03-28 23:42:55
Uliastai huuchin dursamjuud sergeej bna. mun olon udaa ochij ajillaj baijee saihan hot, hun ard ni ch saihan setgeltei nairsag shuu. hotin bi uliastai ochihoor hezeenii baisan tanil gazraa ireh shig sanagddag sonin shuu.
8. Munkhtumur | 2009-03-28 23:43:26
Uliastai huuchin dursamjuud sergeej bna. mun olon udaa ochij ajillaj baijee saihan hot, hun ard ni ch saihan setgeltei nairsag shuu. hotin bi uliastai ochihoor hezeenii baisan tanil gazraa ireh shig sanagddag sonin shuu.
9. Nini | 2009-03-28 23:49:14
Nutag mini nutag mini hehehe
10. bolorka83 | 2009-03-28 23:51:09
ter ehniih ni jabhlan tolgoi deerees absiim shig bna
tend hed heden udaa ochij bsaan saihan nutag shuu
11. katu (зочин) | 2009-04-11 13:01:12
унасан газар угаасан ус минь сайхан харагдаж байна. Зурагнууд нь ч гэсэн хуучин түүхийг минь сэргээж байна. Тоггүй усгүй хотоос хол хөгжлөөс алслагдмал гэж гоочилсоор байгаад л ирсэн дээ. Одоо харахад сайхан л байна. Холдох тусмаа ойртдог гэгчээр... хөгшрөх тусам нутаг орон минь бодогдож байна шүү. Бороо орсоны дараах сайхан зурагнууд байнаа. Буруу л биш бол буурал түүхтэй хот доо. Шүтэх уул, санах нутаг, уулзах хүмүүс, учрах өдөртэй байна гэж сайхан л юм. Нутагтаа нэг гишгэж харийн тоосыг хуу гөвөх өдөр ирэх байх даа. Ямар хотынхон шиг зүүдлэн жаргах нутаг үгүй хана ширтэж, хатуу цементэн дээр тоглож өссөн биш ... цэцэгт ногоон талд эрх дураараа тонгочин, сайхан нутаг сайхан хүмүүсийн дэргэд өссөн болохоор санагдаад байнааа ийн ийн ийн
12. боги (зочин) | 2009-04-11 13:10:30
ynen shy yag tegdeg yum. baasanbat goe zurag bval tyyniigee ene site deer bairluulaach. ene chini olon hyn yzdeg tom site shy. esvel zavkhan aimgiin site-nd ch bolno shde
13. Баасанбат (зочин) | 2009-05-19 07:34:12
Боги, энэ сайтан дээр зураг тавихын тулд админ-ий зөвшөөрөл авах хэрэгтэй байх да. Бас админ өөрөө зургийг шүүж сайт дээрээ тавих эсэхийг шийдэх байх да.
14. mongoliaexpeditions | 2009-05-19 11:43:14
Баасанбатаа зургаа явуулбал энд байрлуулж болноо.
15. bsb (зочин) | 2009-07-09 17:09:17
Сайн байна уу админ аа. Миний и-мэйл хаяг руу нэг захиа явуулчихаарай. Би эргүүлээд гоё зураг явуулъя. Холбоо барих гэсэн чинь банжиг ID энээ тэрээ гээд юм нэхээд байх юм. Хаяг bsb@rcag.ac.mn
16. bataa (зочин) | 2009-10-18 06:19:40
sain bn uu zavhanii beb sait ene ter bn uu bi amsterdamaas bichij bn aa zavhan nutagaa sanaj bn shuu
17. amjaa7 | 2010-08-13 19:01:16
INGEHED TA UURUU ZAWHANY HUN UU ESWEL MANAI NUTGAAR TIIM SAIN AYLAL HIISEN HUN UU. ZAWHANY TUHAI L LAW SAIN MEDEJ BNAA. ULIASTAI HOT. BOGD OCHIRWAANI. WANSEMBERUU GEED L NUTAG SANAGDUULJ SAMSAA SHARHIRUULSAN SAIHAN MEDEELLUUD BICHEED ANISGAND MINI NULIMS TSIILELZUULEED UURIIN ERHGUI DOTROOS MINI NEG YUM DEESH NI OGSHUULAAD L ZAWHAN YAWAAGUI UDSAN NADAD SETGEL GEGLZSEN MEDEELEL BNAA. IH BAYARLASAN SHUU. IH GOLYN MAANI TUHAI MEDEELEL BAIWAL ORUULAARAI. ZAWHAN GOLYG MANAI NUTGIINHAN IH GOL GEDEG YUMAA. UG NI IH GOLOO MEDNE L DEE GEHDEE BUSAD HUMUUST SONIN BAIH BOLOW UU. MONGOLYN BUH GOL MURNII 5-RT AIRGIIN TAWD JAGSDAG IH GOL SHUU DEE. YAMAR GOY TORGON ELSTEI GEECH. ZAWHAN GOL DUUGAA DUULAHAAR UURIIN ERHGUI L UALMAAR BOLDOG. 99 JIJIG GOL TSUTGADAG GEJ NUTGIINHAN MAANI YARIDAG YUMAA. DURWULJIN SUMYNHAN BIDNII BAGA NAS IH GOLYNHOO EREG DEER UNGURSUN BOLOHOOR IH GOLOO SHUTNE SHUU DEE.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.