Цаст Цамбагаравын өвөрт анчин Дахар гуайтай хийсэн ярилцлага.

Бид өнгөрөгч намар Цамбагарав, Сухайт уулаар явган хийж явахдаа Баян-Өлгий аймгийн Толбо сумын 2-р багийн соёлч өрх Дахар гуайнд нэг хоногийг төөрүүлсэн юм.  Дахар гуайнх Цаст Цамбагаравын өвөрт Шовхын аманд өвөлжөөндөө буусан байв.  Дахар гуай бүргэдээр ан хийдэг анч эр, тийм учраас бид тэднийх зориуд зорьж ирж, бүргэдийн зураг авахаар ирсэн юм.  Дахар гуайн бүргэд 11 настай, энэ нутагтаа алдартай Кара Кыран юм.  Тэрээр өнгөрсөн жил 11 үнэг, 3 мануул агнажээ. Үдэш Дахарын найз өвгөн бүргэдтэйгээ ирлээ, түүний бүргэд хоёр настай. Ирэх замдаа нэг үнэг барьжээ, үнэг барихдаа сарвуугаа хазуулсан байв.  Бид түүнд иод, спирт өгч бүргэдийн шархыг боож өгч эмчилхэд нь туслав, энэ үед надтай хамт явсан жуулчид зургийг нь авч байв.  Жуулчдад бол энэ явдал тэр нь болгон тохиолдох зүйл биш л дээ. Хоёр өвгөн маргааш нь ан хийхээр урьд тохиролцсон байжээ.  Тэднийд хонохдоо ганц шил юм уугааад бүргэдийн тухай жаахан ярилцсан юм.  Туршлагагүй залуу бүргэд ан хийх үедээ бэртэж гэмтэх нь элбэг тохиолддог зүйл юм.   Бүргэдийг зөвхөн махаар тэжээдэг.  Хоёр өвгөн бүргэдийг голдуу хавх тавьж барьдаг.  Хавхаар бүргэдийг барихдаа эр бүргэдийг эм бүргэдийн нисч ирэх газарт байрлуулж, ангийн мах улайлган байрлуулаад хавхны амыг эсгийгээр ороож, махтайгаа хамт уяж давхар орооож тавьдаг байна.  Бүргэд үүнийг хараад өөр бүргэд ан барьж байна гээд ирдэг гэнэ.  Хавхаар бүргэд барихдаа анч эр хавхаа холоос байнга дурандаж байх хэрэгтэй.

Учир нь бүргэд хавхан орсондоо уурсан хөл гэмтээж бэртэх тохиолдол гардаг гэнэ.  Казахууд бүргэдийн анд эм бүргэдийг сонгож ашиглана.  Эр бүргэдийг тэд сарча гэж нэрлэдэг. Сарча бол туулай, тарваганы л анчин. Зориг муутай байдаг гэж өвгөн анчин ярив. Бүргэдийн насыг яаж мэдэх талаар асуухад, өвгөн, насыг нь далавчны өнгөөр ялгана, бүргэд 4 нас хүртэлээ цагаан алаг өнгөтэй байдаг, нас бие гүйцсэн бүргэдийн далавчинд цагаан өд байдаггүй, тас хар өнгөтэй болдог юм.  1 настай бүргэд - балапан, 2 настай - тернек, 3 настайг - тастулак, 4 настайг - ана, 5 настайг - Кана гэж нэрлэдэг юм байна.  Бүргэдийн анг хоёр хүн байхад л хийж болдог, нэг нь анг үргээж, нөгөө нь уулын оройгоор яваад анг хийж болно гэлээ. Ан хийхэд анч эр бага зэрэг мах авч явдаг.  Энэ нь заримдаа бүргэд ангаа бариад, махаа харамлаж ийш тийш нь чирч явдаг, энэ үед бүргэдэд махаа өгч түүнийг тайвшируулж, ангаа салгаж авна.  Хэрэв бэлэн мах байхгүй бол ангийн махнаас өгдөг.  Өвгөн Дахар бүргэдээ "ка" гэж дуудан өөртөө ирүүлдэг. Бүргэд болгон эзнийхээ дууг маш сайн танидаг.  Сайн бүргэд чоно барина, хэрэв чоно баривал анчин ан руу чимээгүй ойртох, эсвэл буудаж алах хэрэгтэй.  Учир нь чоно чимээ авбал бүргэдийг шууд алдаг байна.  Энэ мэтийн зүйлсийг хоёр өвгөний амнаас сонсч хоносноо та бүхэнд зориулан сийрүүлэн бичлээ.  Бидний дунд бага зэргийн хэлний бэрхшээл байсан тул зарим зүйлсийг нарийн тодруулж чадаагүй юм. Хоёр өвгөн маргааш нь ан хийхээр явж, бид ч тэднийхээс аяллааа үргэлжлүүлэхээр цааш алхсан юм.  Анхаарал тавьсанд баярлалаа. Аяллын үед авсан зарим зургууд:

Манай аяллын баг

Цас их ороод хүйтэн л байлаа.

Сухайт уулын орой дээр (3787 метр, д.т.дээш ), цаана нь Цамбагарав харагдаж байна.

Дахар гуайн ач нар

Цуйван, бүгдээрээ нэг тогооноос хооллох нь сонирхолтой, сайхан ч юм шиг. Хурдан иддэг хүнд бол их ашигтай шүү.

Анчид ирж байна.

Дахар гуай өөрийн Кара Кыраны хамт

Манай найз Чарлигийн хүсэл биелж байна.

 

Сэтгэгдэлүүд:

1. Нараа (зочин) | 2009-01-11 18:34:15
Ёстой гоё аялжээ. Гоё мэдээлэл оруулсанд баярлаа
2. ZOCHIN *** (зочин) | 2009-01-11 21:51:29
UNSHIW **UZEW **SAIXAN BAILAA

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.