Дэмчигийн хийд - Дэлхийн Энергийн Төв.

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт  Галбын байц хадан ууланд Дэмчигийн хийдийн туурь оршино.  GPS солибцол - N 43°07.664'  E 107°07.690'.  Говийн тавдугаар ноён хутагт, соён гэгээрүүлэгч, их яруу найрагч Данзанравжаа 1820-1830 оны хооронд говийн догшин ноён хутагт Равжаа улааны урсгалын Галбын гурван хийдийг Галбын уулсын ноён оргил Ханбогдын хормойд байгуулахдаа "Хэрэв энэ газар орныг хүн биширч чадах юм бол хүнийхээс илүү газрынх нь ид шид ноёлсон, хүнд сайн сайхан бүхнийг өгч чадах, газрынхаа гүнд баялагтай, хорвоо ертөнц мөхөх, галав юүлэх хүнд хэцүү тэр цагт хэдхэн хүнээ аваад хоцрох гайхамшигтай  уул" хэмээн магтан бичиж үлдээсэн байна.  Энэ гурав нь Дэмчигийн, Ритийн, Цагаан тол­гойн хийдүүд юм.  Ханбогд сумын нутагт 30 км диаметрт, зөв эргэлтийн соронзон туйлтай, түүгээрээ энерги ялгаруулдаг тойрог газар байх бөгөөд гол цэг нь Дэмчигийн хийдийг үздэг. Үүнийг шинжлэх ухаан хараахан батлаагүй ч энэ цэг дэлхийн энерги авдаг төв байж болох баримтыг судлаач, эрдэмтэд  үгүйсгэдэггүй.   Дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөж, шинжлэх ухаанаар  яг батлагдаагүй ч гэсэн нутгийн хүмүүс, энэ тухай сонссон хүмүүс  эерэг энерги  хуримтлуулахаар Дэмчигийн хийд рүү очсоор байна.

Дэмчигийн хийдийн хажуу хадыг нутгийнхан дэлхийн энергийн төв цэг, энерги авдаг цэг  гэж итгэдэг.  Говийн ноён хутагт Данзанравжаа энэ нутагт ирээд эндээс явж чадахгүй хамгийн алдартай бүтээлээ эл  хадан дээр сууж, туурвиж, онгод авдаг байсан тухай аман яриа нутгийнхны  яригддаг.

Дэмчигийн хийд

Дэмчог гэдэг нь түвдээр "Дээд амгалан" гэсэн утгатай.  Хийдийг дэлгэрч байгаа бадамлянхуа цэцгийг бэлгэдэн барьжээ. Дэмчигийн хийд нь боржин чулуун хадан дотор байгалиас заяасан эр бэлэг эрхтний хэлбэртэй хадны урд талд эм бэлэг эрхтэн байгаа байдлаар суваргуудыг зохиомжлон барьсан цогцолбор юм.  Эм бэлэг эрхтнийг вааран дотор найман дэл­бээ бүхий бадамлянхуа цэцэг дэлгэрч байгаа байдлаар төлөө­­лүүлсэн байдаг. Цэцгийн голд том суварга, захаар дэлбээ бол­гож найман жижиг суварга босгосон  бөгөөд голдоо мөргөлийн сүмтэй, түүнийх нь оройд эр бэлэг хадтай дүйцэхүйц өндөр төв суварга байжээ.  Сүмтэй залгаа эр хүний бэлэг эрхтэний хэлбэртэй тэрхүү өндөр хадыг бүсгүйчүүдэд илүү ээлтэй, муу муухай бүхнийг арилгах шидтэй, хүсэл биелүүлдэг, гэр бүлийн амьдралыг сайн сайхнаар тэтгэдэг хэмээн эрхэмлэн шүтэж ирсэн байдаг. Сүлд хийморио сэргээж, шинэ энерги авахыг хүссэн олон, үрийн заяа, ханийн тэнгэр хүссэн бүсгүйчүүл ийшээ ирэх нь сүүлийн жилүүдэд ихэсч байна.

Дэмчигийн хийд

Энергийн төвд зүрх судас, мэдрэл, үе мөч, сав, бөөр, ходоодны өвчнийг анагаадаг хэмээн нутгийн ард түмний шүтдэг хад ч бас байна.  Хүмүүс хадны оройд суугаад хоёр гараа алдалж  говийн ноён хутагт Данзанравжаагийн "Үлэмжийн чанар" дууг дуулдаг.  Хэрвээ энэ цэг дэлхийн энергийн төв гэдгийг шинжлэх ухаанаар батлачихвал энерги хуримтлуулахыг хүссэн жуулчдын хөл Дэмчигийн хийдийн тууриас  тасрахгүй  болно. Оюутолгой төс­лийн санхүүжүүлэлтээр 22 м өндөр голын суврагыг сэр­гээн босгожээ. Энэ суварга нь голдоо мөргөлийн танхимтай бөгөөд голын зайнд нь улааны урсгалын гол шүтээн  Ловон Бадамжунайг залсан байна. Сувар­гад Ханбогд сумын нут­гийн чулуу, загийн зангилаа, хайлаас бүйлс зэрэг хамаг сайхан чулуу, ургамлын дээжисийг хийжээ. Суврагын дунд нь насны бурхан Авидыг байрлуулжээ. Оройн  ганж­ирын оройд нь галын дөл бүхий саран дэвсгэртэй нарыг алтадан байрлуулсан нь алсаас сүрлэг сайхан харагдах ажээ.

Дэмчигийн хийд

Дэмчигийн хийд нь давхар хэрмэн хашаан дотор есөн жангийн жантан бүхий төвд маягийн хоёр давхар сүмтэй, хойд хэсэгт нь хоёр гэр, эргэн тойрон жижиг дөрвийн зэрэг байшинг өмнө хойно нь барьсан, хэрэм нь том дааман хаалгатай байжээ. Мөн түүний дээд хэсэгт хоёр цонх бүхий гүндэ /сэхээвч/ байшинтай хоёр талд нь суваргатай жижиг хэрэмтэй байжээ. Сүмийн хойд хэсэгт голдоо давхарлиг бүхий их суваргыг тойруулан найман суварга босгож цэцгийн дэлбээ хэлбэртэй хэрмэн ханаар хүрээлжээ. Эдгээрийн үлдэгдэл одоо бий.

Боржин чулууг голлож, шаврыг дэрс, харганатай хольж тусгай аргаар нягтруулан барьсан Дэмчигийн хийд нь барилга архитектурын бүтцээрээ ч тухайн цагтаа гайхагдаж, хөх толбот монгол хүний уран ухаан, авьяас чадлын гайхамшгийг харуулжээ. Хийд нь уурын зуухтай, төвлөрсөн халаалтаар хана, сууринаасаа халдаг байсан бөгөөд 1938 онд эвдэрч сүйдсэн ч өнөөдөр гол хана, суурь нь хэвээр. Мөн Бурхны шашинд хүч чадлыг бэлгэдэж, аливаа муу муухайг хаадаг гэж үздэг чулуун арслангийн үйлдвэр ч тэнд байж. Хийдийн үүдэнд нийт 16 арслан байсныг ийш тийш зөөсөөр одоо ганц суурь л үлджээ.
Дэмчигийн хийдэд лам нар үргэлж шавилан сууж байгаагүй бөгөөд шинийн сайн өдрүүдэд л хурал хурдаг байж. Говийн догшин ноён хутагт эх хүнийг эрхэмлэн шүтдэг байсан болохоор сүмийнхээ гол хаалган дээр бүсгүйчүүдийг бүжиглүүлдэг байсан гэнэ.  Дэмчигийн хийдэд 30 орчим лам шавилан сууж ирээдүй цагийн хурлыг гүйцэлдүүлдэг байсан бөгөөд сүсэгтэн олны хүсэлтээр цагийн хурлыг хурдаг байжээ. Их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд 1937-1938 оны үед энэ хийд устгагдсан ч сүүлийн жилүүдэд сайн санаат хүмүүсийн буяны хандив, Оюу Толгой төслийн санхүүжилтээр сэргээн босголтын ажил хийгдэж байна.

Дэмчигийн хийдийн ерөнхий байдал - Google Earth дээр.

Сэтгэгдэлүүд:

1. zochin (зочин) | 2009-01-13 19:04:58
Ene boginiin amiin ter havid uilchilgee yavuuldag juulchinii baaziin utas bval ogch tus bolooch.
Minii ochij uzsen gazar baina. Sarnaihad zurgiig ni uzuuleh heregtei
3. biochemiker | 2009-01-13 21:56:43
google earth дээр солболцол зөрөөд байх юм... Би тохируулах ёстой юм болов уу...
4. sarulka | 2009-01-13 22:25:15
umnugowiin demshigiin hiid gej...bas nuguu shambaliin oron baidag n ali n bilee?ih goyo gazar husliin han uul,emegteichuudiin owoo geed zunduu goyo yum bdag daa.sanaa dagaad ch teruu neg l ariusaad goyo bolchihson yum shig sanagdaj bilee.zun amraltaaraa ochih yumsan gej bodoj bgaa.
5. mongoliaexpeditions | 2009-01-13 22:26:49
Зүгээр, би шалгачихъяа, баярлаа
6. mongoliaexpeditions | 2009-01-13 22:34:50
sarulka - Чиний яриад байгаа хийдийг Хамарын хийд, уулыг нь Хүслийн уул буюу Хан Баянзүрх гэдэг уул, нутгийнхан Хар уул гэдэг. Шамбалын орон нь Хамарын хийдийн ойролцоо 2 км орчимд байдаг. 108 суварга бүхий цогцолбор газар. Мөн 108 бясалгалын агуй гээд сонирхолтой газар олон байдаг.
7. mongoliaexpeditions | 2009-01-13 23:05:44
biochemiker - Би солибцолыг шалгалаа, ямарч зөрүү алга. Энэ солибцол хийдийн хашааны урд дахь машины зогсоол дээрээс авсан солибцол. Мөн Google Earth-ийн зургийг орууллаа. Баярлалаа.
8. biochemiker | 2009-01-13 23:12:51
bayarlalaa! minii pc deer google earth dr shal oor gazar garaad baisan bolohoor asuusan yum aa... google earth deer tohiruulga hiideg yum bolov uu gej... Goyo blog baina shu!
9. biochemiker | 2009-01-13 23:13:53
Ingehed burhantiin hondii gej gazar baidag gesn, ter burhniig neg harmaar baina, solbolzoliig ni yavuulaach ho!
10. bi_banjig | 2009-01-14 12:08:29
Ер нь тэр хавийн газар нь шүлтлэг боржин чулуулгаас бүрдэх бөгөөд шүлтлэг боржин нь бусад чулуулгаас илүү энерги ялгаруулдаг гэх тухай бас сонсож байсан шүү... биохимикерийн асууж байгаа бурхантын хөндий гэж Дарханы цаад хөндийг хэлсэн юм болов уу??? Бурхантын хөндий л гэдэг юм ш дээ.
11. mongoliaexpeditions | 2009-01-14 12:26:56
Баярлалаа. Ханбогдын боржин чулуун уулнаас Мендлеевийн үелэх системийн 108 дахь /билүү сайн санахгүй байна/ элемент олдсон тухай яриа нутгийнханы дунд байдаг.
12. mongoliaexpeditions | 2009-01-14 12:28:24
biochemiker - Чи Их бурхантын солибцолыг авсан уу?
13. biochemiker | 2009-01-14 16:36:19
Hs (Hassium) бол нийлэг аргаар гаргаж авсан элемент (1984, Герман). 1992 онд IUPAC албан ёсоор нээлт хэмээн бүртгэж, 1994 онд үелэх системийн 108 дахь болгон бүртгэж, дөнгөж 10хан жилийн өмнө нэрийг нь баталгаажуулсан (Hessen нутгийн нэрээр нэрлэсэн гэнэ лээ). Одоогоор энэ элемент ямар талст бүтэцтэй, ямар фазад оршдог болон ямар харагдах байдалтайг ч мэдэхгүй бөгөөд transition metal категорид хамруулчихаад л сууж байна... Хэрэв энэ элемент байгалаас олдох юм бол дэлхий даяаар шуугиан болно...
Их Бурхантын Хөндийг харсан, баярлалаа! Ажлийн РС дээр зөрөөд байсан солбилцолууд гэрт Apple дээр зүгээр байна... тохируулга л өөр байсан юм байлгүй... Баярлалаа!
14. mongoliaexpeditions | 2009-01-14 19:20:31
Thanks, biochemiker
15. Ganzorig (зочин) | 2009-01-15 06:41:27
Ene ih goe site baina aa. uushuu ihiig tuygeh baih gedeg naidaj baina amjilt hysie.
16. Ganzorig (зочин) | 2009-01-15 06:42:36
tygeeh baih gedegt naidaj baigaa shyy
17. Чацарганы Бут | 2009-01-15 06:51:55
ochij uzeegui l gazar baina daa, hoorhii gej.
18. mongoliaexpeditions | 2009-01-15 20:30:07
Thanks,guys.
19. bolorhoi | 2009-01-22 20:05:28
yostoi goy blog bna thanks, ongordog zun ene gazar ochii geed amjaagui yum, zaaval ochnoo, humuusees Demchigiin hiidiin talaar sonsoj baisaan
20. mongoliaexpeditions | 2009-01-22 21:42:42
үүх түүх ихтэй, амар амгалангийн ариун дагшин орон. Энэ хавийн нутагт Галбын 3 хийд, Баяжихын агуй, Хөдөлдөг чулуу, Үлэг гурвэлийн яс, мөр гээд үзэх юм ихтэй газар шүү. Мөн Оюу толгой, Таван толгой дахь уул уурхай газруудыг ч гэсэн үзэж болно.
21. deegii (зочин) | 2009-10-29 20:26:13
hi ene energiin tow yumuu mongold tgd 2energiin tow bdag yumuu te
22. Bodoncnir09 | 2009-11-10 12:55:38
... Sonin saihan, baigliin saihniig huurnesen saihan medeelel baina aa! bayrllaa !!
23. uuganaa (зочин) | 2009-12-02 08:57:23
Yosroi goy blog bn aa bi demchigiin hiided 2jil daraalah ochood ene jil ochij amjaagui yum aa uneheer goy bichij ee gaihaltai. Ta yoliin am, dungeneegiin talaar goy uuh tuuhiig ni bicheed ogooch bas muhar shiwer ene heden gazar ochij bsan bolowch uuh tuuhiig ni sain medehgui bn aa. tand amjilt husie uneheer goy bailaa iim goy zuil urid ni unshaagui yum bn aa tand amjilt husie
24. honey (зочин) | 2009-12-02 11:43:10
hi all. galbiin 3n hiidiin talaar delgerengui medeelel uguuch. bayarlalaa. manai mongol uneheer goyo saihan oron shu te zaluuchuda eh hutagaa hairlatsgaaya
25. honey (зочин) | 2009-12-02 11:45:06
himiin 108dah element ni hanbogdoos oldson yumu ain.hariu ogorei.oor nutgiin irgediin sonin sodon yariya yu bna?
26. Nyam (зочин) | 2010-01-15 14:42:33
Sain uu Zaluusaa

Bi Mongoliin tuhai jijig souvenir hiih gesen uym Mongoliin saihan hairhanuud boloh baigaliin dursgalt gazruudiin zurag haij bn haanaas tataj avch boloh ve Zuvluguu ugch tuslana uu
27. Oyu Tolgoi (зочин) | 2010-02-26 11:27:15
Nutgiihanii yarij bgaa zuilst joohon ul suuritai handahgui bol bas zarim n joohon degsduuldeg yumaa. Nuguu Ulemjiin Chanariig duuldag hadan deer bgaa jijig tumriig humuus ene yag tuv n geed deer n darahaar buleen bdag ene ter geed yarij bna lee. Uul n bol ter n manai geologiihonii tavisan hemjiltiin tseg bgaa yum. Tegehdee bi Demchigiin hiidiig Energy center gedegt itgedeg. Harin ter Hamriin hiid n yamar uchirtai yum boloo.
28. Ука /зочин/ (зочин) | 2010-02-27 15:39:12
Хамрын хийд бол маш олон лам нар ном хурч байсан газар бөгөөд номын хур буусан газар гэдэг. Би 2 удаа тийшээ очиж байсан. Энэ жил харин Ханбогдын энэргийн төв орох бодолтой л байна даа. Харин машин унаа ямархуу замаар яаж очиж болох талаар бичсэн бол зүгээр байлаа. Хамрын хийд рүү бол Чойрын вагонд суугаад тэндээсээ машин хөлсөлбөл амар юм билээ.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.