Даян Дээрхийн агуй.

даян ДээрхиХєвсгєл аймгийн Цагаан-Vvр сумын тєвєєс 35 километрийн зайд Vvрийн голын баруун цутгал Дээрх гэдэг голын дунд хавьд, зvvнээс нийлэх хавцал аманд байдаг.  GPS солибцол-N 50° 26.804'  E 101°53.328' оршино. Даян дээрхийн агуйн амсар нь Номхон уулын дунд орчим зvvн урагш хандсан том дєрвєлжин хаалга хэлбэртэй юм. Агуй нь том жижиг гурван амтай бєгєєд том ам нь гурвыг харьцах дєрвєн метрийн хэмжээтэй, нєгєє хоёр нь тvvнээс арай бага. Агуйн их ам нь дотроо нэг метр орчим єндєр чулуун босготой энэ босгыг давангуут долоон метр орчим єргєнтэй, 15 метр єндєр дєрвєлжин хэлбэртэй том хєндий тасалгаа байна. Vvнийг єнгєрмєгц эхний тасалгаанаас нарийхан нам боловч урт, тал тал тийш олон хонгилтой тасалгаа болно.

Энэ хоёр тасалгаа нийтдээ 32,5 метр болно. Хоёр дахь тасалгааны эцэст эгц дээш єгсєж ордог хоёр дахь давхрын тасалгаа байна. Агуйн нэгдvгээр давхраас хоёрдугаар давхар хоёрын хооронд босоо зай нь 14,7 метр єндєр юм. Хоёрдугаар давхрын том тасалгаа нь баруун хойш чиглэсэн дєрвєн метр єндєр, гурваас таван метр єргєн, 24 метр урт юм. Энэ тасалгааны шалан талын хэсэг гvн худаг мэт жижиг нvхтэй, гурван том баганатай. Энэ нь шил мэт тунгалаг єнгєтэй. Энэ тасалгаанаас зvvн єнцєгт хоёр метр єндєр нарийн босгыг давж, нvхээр шургаж буугаад нарийн хонгилоор явсаар дараагийн тасалгаанд орно. Эл тасалгаанаас агуйн мухар хvртэл том жижиг найман тасалгаа байдаг. Агуйн мухарт хана дээврээс нурсан хад чулуу байдаг. Vvнийг нутгийнхан цагаан асга гэдэг. Тvvнээс цааш vргэлжилж хил гардаг байсан тухай нутгийн хvмvvс ярьдаг байна. Агуйн амнаас мухар хvртэл 170 метр орчим гэж судлаачид тогтоосон. Даян дээрхийн агуй эртнээс нааш шүтэн бишрэгчдийн хөл тасраагүй, агуй доторхи шороо чулууг, ус рашааныг элдэв өвчин хууч анагаахад сайн хэмээн нутгийнхан ярилцдаг. Даян дээрхийн  агуйн амны урд талд 100 гаруй метрт орших дэвсэг дээр уг дээрхийн хурлын 2 дуган байна. 2 дуганы суурийн чулуун далан агуйн амнаас урагш 100 орчим метр газарт их хад асганы дундаас товойж харагдана.  Эл Даян дээрхийн хийдийг мөн 1938-1939 оны хооронд эвдэн сүйтгэж, нураасан гэдэг.

 

Сэтгэгдэлүүд:

1. ZOCHIN *** (зочин) | 2009-01-20 19:25:21
UNSHIW ***SAXAN IUMAA
2. уянга (зочин) | 2009-04-14 21:44:18
битгий хуц пизда минь
3. Lunaz | 2009-04-21 12:04:26
Энэ агуйд очиж үзэхсэн гэж боддын, сайхан домогтойм билээ. Харин Даян Дээрхийн хийдийн тухай Ногоон Нүдэн Лам номоос уншиж мэдсэн, харамсалтай юм болсон шүү тэр их хэлмэгдүүлэлт
4. tsenxer_shuvuu | 2009-04-21 12:20:32
би ч гсн очиж үзхийнсан гэж их хүсэж байгаа, дараа жил л заавал очно доо... Хавар эрт, цагаан сарын дараахан л очдог гсн...
5. ГОО (зочин) | 2010-01-17 14:16:01
Ногоон нүдэн лам зохиолоос Даян дээрхийн агуйн тухай олж мэдмээр санагдаад орж үзлээ сайхан юмаа ямар ч байсан очиж үзнэ.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.