Казах тvмэн маань Наурызын баярыг єглєє эртлэн угтаж, тэнгэрийн єнгийг шинжин, ургах наранд мэхийн ёслодог нь єдєр, шєнє тэнцэж наран наашилсны баяр, урин цагийн эхлэл гэсэн гvн утга санаатай. Казах тvмэн маань Наурызыг хаан суудлын єдєр, алагтуу шувуу алсаас нvvдэллэн ирсэн билэгтэй сайн цаг, ногоон буян дэлгэрсэн байгалийн сайхан vе, амьтай бvхэн хєдєлж, шимтэй бvхэн ивэлсэн цаг гэх мэтээр билэгшээн тэмдэглэдэг уламжлалтай.
Наурыз гэдэг нь шинэ жил, шинэ өдөр, хаврын баяр гэсэн утгатай перс гаралтай үг.
Наурызын баярыг ахан дvvс, хотол олноороо учран золгож, аксакалуудаа хvндэтгэх ялдамд vр хvvхэд, залуусдаа эрхэм сургаалиа хайрлан хvртээж , vдэж буй оныхоо ажил vйлс, ололт амжилтаа шvvн хэлэлцдэг сайхан ёслол юм.
Эрчүүд хүрз, жоотуу барьж булаг шандыг цэвэрлэж, арвижуулахад охид, бүсгүйчүүд цэцэг навч, ойр орчмын моддыг усалдаг нь казах түмний хувьд "Наурыз"-ын өглөө үйлддэг заншлуудын нэг.
Харин настан буурал эмээ нар, эмэгтэйчүүд "Амьдрал тэтгэх наран ээж минь" хэмээн мандаж буй наранд ёсолж, залбирал үйлдсэний дараа хоорондоо золгож мэндэлснээр баяр эхэлдэг уламжлал Казахын ёсонд буй.
Энэ үндэстэн эмээгээ апа гэж дууддаг бөгөөд нар мандсаны дараахан сэтгэлийн хөдлөлөө үл барьсан ач, зээ нар нь "Апа Наурыз ирлээ" хэмээн холоос хашгичин эмээгийндээ гүйлдэх нь баяр дээр баяр нэмсэн мэт санагддаг.
Хэдийгээр тэд Наурызын баяр хүргэхээр ирж буй ч цаанаа учиртай. Цагаан өнгийн гоёмсог алчуурыг толгойдоо зүүж, үсээ далдалсан эмээ нар баяр ёслолоор хишиг тараадаг уламжлалтай. Ингэхдээ тэд хишгийг хүн бүрийн гарт тусгайлан атгуулдаггүй. Зөвхөн баяр ёслолоор олон хүн цугларах үеэр буюу "Дастархан"-ыг хүндэтгэлийн зоогийн ширээгээ тойрон суугаа зочдыг чиглүүлж цацал өргөж буй мэтээр хүртээдэг. Тэрхүү хишгийг казахууд "Шашу" гэнэ. "Наурыз"-ын баярыг апа нарын "шашу"-гүйгээр төсөөлөх аргагүй.
Хамгийн гол нь тухайн хишгийг хүртсэн нэгнийг амны билэгтэй хэмээн бэлэгшээдэг бөгөөд хуран цугларагсад олз ихтэй нэгний гарт буй "шашу"-г анчин бүргэд лугаа адил шүүрэн авч ам руугаа чулуудах нь ч буй. Харин "шашу" нь дийлэнхдээ чихэр байдаг.
Сонирхуулахад, "Наурыз"-ын баяраар хүүхэд, багачуудыг уйлуулахыг хөгшчүүл ихэд цээрлэдэг. Хэн нэгэн хүүхэд уйлах гээд байвал хажууд нь буй жаалхүү аргадах гэж оролдоно. "Битгий уйл. Өнөөдөр Наурыз шүү дээ" гэх жишээтэй.
Наурыз баярын - Хvндэтгэлийн хоол "Бес бармак" болон идээ будаагаа дэлгэдгээс гадна шинэ хавар цаг, шинэ амьдрал єсч vржихийн билэг тэмдэг болгож хамгийн амархан єсєж vрждэг буудайг чанаж, будаатай шєлийг баярын хvндэт идээ болгон хэрэглэн иржээ. Эл шөлийг көжэ гэнэ. Энэ баярын vед хvн болгонд бэлэг єгдєггvй гар харах хэт єндєр настай хvн болон балчир насны хvvхдэд гар цайлгах ба амтат зvйл барьдаг байна. Мєн хvн болгонтой золгодоггvй, баярын мэнд хvргээд, уулзалгvй удсан алсын ах дvv, их дотны найз нєхєдтэй зvрхээ нийлvvлсэн аяс илэрхийлэн цээж зєрvvлж золгодог онцлог бий.
Ийнхүү урин дулаан улирлын эхлэл болсон энэ өдөр казах айл бүрт аялгуут домбор эгшиглэж, хотол олноороо "Наурыз"-ын баярыг тэмдэглэн цэнгэж буй билээ. Казах түмэндээ Наурыз баярын мэнд хүргэе. Сайхан баярлалаарай.
Доорхи клипнээс Казах түмний зарим заншилын онцлогуудыг харж болно. "Ел көшкиндэ" хэмээх алдарт дуунд Казах зоны олон зуун жилийн нүүдлийн тухай өгүүлнэ. Уг дууг Аким Гульмайра гэдэг дуучин эмэгтэй дуулсан болно.
Хар Жороо морь гэж Казахын ард түмний ихэд тархсан ардын дуу.


Сэтгэгдэлүүд:
Намайг оюутан байхад хүүхдүүд чи казак уу гэдэг байлаа...
Сэтгэгдэл үлдээх: