Mongolia Bike Challenge - Уулын дугуйн уралдаан.

Mongolia Bike Challenge - Олон улсын уулын дугуйн олон өдрийн уралдаан 2010 оны 8-р сарын 7-ноос 8-р сарын 22-ны хооронд Монгол улсад зохион байгуулагдана. Энэ уралдаанд дэлхийн 15 улс орны уулын дугуйн мэргэжилийн клубын тамирчид оролцоно. Mongolia Bike Challenge олон өдрийн уулын дугуйн уралдааныг Европын алдартай телевизийн сувгууд шууд сурвалжлах юм байна. Монгол улсад зохион байгуулагдах уг уралдаан нь 10 этаптай/ гараа, бариатай бөгөөд эхний 5 бариа нь Монголын уудам говьд Дундговь, Өмнөговь аймгийн нутгуудаар болно. Сүүлийн 5 бариа нь Өвөрхөнгай, Баянхонгор, Архангай аймгуудын нутагт болно. Уралдааны гараа Дундговь аймгийн Дэлгэрцогт, Адаацаг сумын нутаг Бага Газрын Чулууны уулнаас эхэлж  Их Монгол Улсын нийслэл Хархорум хот буюу одоогийн Өвөрхангай аймгийн Хархорин хотын төв Эрдэнэзуу хийдийн өмнө шийдвэрлэх бариаг хийхээр төлөвлөж байна. 

Энэ төрлийн олон улсын уулын дугуйн олон өдрийн уралдаан анх удаа Монгол улсын нутаг дэвсгэрт болж буйгаараа Монголын аялал жуулчлал, Монгол улсыг дэлхийд сурталчилах, Монгол улсад уулын дугуйн спортыг хөгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулах болно гэдэгт итгэж байна. Уг уралдааныг зохион байгуулах бэлтгэл ажлууд сүүлийн хоёр жилийн туршид хийгдэж байна. Уралдаанд оролцох эхний тамирчидын мэдүүлэгүүд ирж байгаа бөгөөд Италийн дугуйн марафоны аварга Anche Marzio Deho, Геннесийн рекорд амжилт эзэмшигч Anche Alex Bellini нар оролцохоор мэдүүлэгээ өгөөд байгаа юм байна.

Уралдааны тухай мэдээллийг MONGOLIA BIKE CHALLENGE сайтаас үзээрэй.

 

Сэтгэгдэлүүд:

1. ariunbold (зочин) | 2009-08-23 11:18:53
Үнэхээр сайхан мэдээ байна. Манай улсад АВТО РАЛЛИ-н төрлийн аялал нилээн хэд хэвшиж эхэлсэн бол одоо дугуй. Үнэхээр Монголчуудыг ч гэсэн дугуйн аялалд дуртай болгох том алхам гэж ойлгож байна.
2. Nyamka | 2009-08-28 08:52:56
Энэ жил ч олон сайхан үзэж харах юмтайм байна даа

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.