Тэвш уулын хадны зураг.

Тэвш уулын хадны зурагӨвөрхангай аймгийн Богд сумын нутаг, сумын төвийн дэргэд зүүн хойд зүг салбарлан тогтсон хар уулыг Тэвш уул гэж нэрлэнэ. Тэвш уулын эргэн тойронд олон тооны хадны сүг зураг байхаас гадна булш хиргисүүрүүд ч олон байна. Сүүлийн жилүүдэд Хонгорын элс элсийг зорих аялагч жуулчид Тэвш ууланд саатан хадны сүг зураг дүрслэлийг үзэж сонирхох нь их болсон. Тэвш уулын хадны зурагт элдэв ан амьтан, анчин гөрөөчин, мал аж ахуй, хүмүүсийн амьдрал ахуйг харуулсан зургууд голлоно. Ан амьтдын дотроос буга, янгир, тэмээ, адуу, нохой зэргийг хаданд хонхойлон дүрсэлсэн байдаг. Ахуй амьдралтай холбоотой зургуудад үхэрт нуруу ачсан, ямар нэгэн зүйлсийг чирүүлсэн, морь хөтөлсөн хүн, Морьтой болон явган хүмүүс адуу малыг тууж яваагаар дүрсэлсэн байна. Үүнээс харахад хүмүүс мал амьтныг гаршуулж уналга эдэлгээнд ашигладаг болсон үеийг харуулж байна. Мөн амьтдыг хашаа хорионд оруулж буй, Морьтой хүмүүсийг гартаа сүх шийдэм барьсанаар, Янгирыг нум сумаар харваж байгаа зураг олонтааг үзэж болно. Тэвш уулын зураг дүрслэлээс судлаачидын анхаарлыг татдаг зураг нь дөрвөн дугуйтай,ганц гуятай тэргэнд дөрвөн морь хөллөсөн, мөн хигээсгүй хоёр дугуйтай, тэгш өнцөгт дөрвөлжин маягийн суудалтай, ганц аралтай дөрвөн морь хөллөх зориулалт бүхий тэрэг зэрэг хэд хэдэн зураг байна. Эдгээр зургийг А.П. Окладников, П.И. Кожин, Д. Дорж, Э.А. Новгородова, Д. Цэвээндорж нар судалсан байдаг.  Эдгээр тэрэгний дугуйн хигээс нь янз бүрийн тоотой байгаа нь тэрэгний хувьсал хөгжлийн түүхийг харуулж байгаа бөгөөд А.П. Окладников скифийн үе буюу Х.Т.Ө VII-III зуунд, Д.Дорж Х.Т.Ө III-I зуунд хамруулан үзсэн байна. Д. Дорж нь уг дөрвөн дугуйтай тэргийг "гэр тэрэг" гэж үзсэнтэй олон судлаачид санал нийлдэг.  Тэвш уулын тэрэгний болон тэрэгтний зургийг судлах ажил үргэлжилж буй бөгөөд 1997 онд Г. Гонгоржав уг уулын Ар Элстийн амнаас гурвалсан морьтой, найман хигээст тэргэн дээр зогсож буй хоёр хүнийг дүрсэлсэн зургийг олсон байна. Энэ зургийн тэргийг дайн байлдааны зориулалтай байж болох юм гэж үзсэн байна.

 

Тэрэгний зураг.

Тэвш уулын эргэн тойронд булш хиргисүүр маш олон.

Тоглоомын тойрог - өнгийн сонин содон чулуутай газар.

 

 

Сэтгэгдэлүүд:

1. Sune | 2009-08-30 11:51:18
гоё ийн
2. nekee | 2009-08-30 12:21:47
yamarr goyo haragdaj bna aaa .Dorno gobid anh iim chuluu harchaad gaihj baij bilee .bid chini erdniin chuluu shidej malaa erguuldeg uls shd bas zarim ni 00 iin tsaasiig ch orluulj medne kkk
3. Saaral (зочин) | 2009-08-30 14:33:37
Манайд байдаг хадны сүг зургууд ямар цаг үед хамаарагддаг юм болоо?
Монгол нутагт 700 мянган жилийн өмнө хүн үүссэн гэж сонссон юм, энэ талаар мэдээлэл оруулж өгнө үү?
4. x-woman | 2009-09-07 07:18:45
yamar saihan uuul be ene chuluunuud n yostoi l ulgeriin gemeer um aa.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.