Хүслийн мод.

Гандан хийдГандантэгчилэн хийдийн гол суваргын дэргэдхи нэгэн модыг хүмүүс тойроод мөргөөд, модтой яриад байдаг. Энэ ямар учиртай мод вэ? Хүмүүсээс асуухад:  Хүслийн мод гэдэг юм. Хүслээ шивнэж хэлэхээр хүсэл биелдэг юм гэнэ лээ гэж ярьдаг.  Хүний хүсэлд хязгаар үгүй учир Гандан хийдээр эргэл мөргөл хийж яваа хүмүүс энэ модонд толгой, гараа хүргэн мөргөж хүслээ шивнэн сүслэдэг. Зарим нь ч энэ модонд юуны учир мөргөж байгаа үл мэдэн ёс болгон гар хүрч харагдана.

Уг модны тухай домог: 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үеэр сүм хийдийг буулгаж байх үед Гандан хийдийн нэгэн сүмийг буулгах үед нэг хийдийн ганц багана ерөөсөө нуралгүй үлджээ. Тэр баганыг нураахаар машинаар татах, хөрөөдөх, шатаах зэргээр нилээд үзжээ. Гэтэл тэр баганаас цус гарсан тул хэвээр нь үлдээжээ. Үүнээс хойш тэр баганад хийдийн сахиус оршиж байдаг үзээд хүмүүс ирж хүслээ шивнэх болсон байна. Хүслээ шивнэснээр хүний хүсэл биелдэг гэсэн яриа газар авснаар уг баганыг хүслийн мод гэж нэрлэх болжээ.

 

 

Сэтгэгдэлүүд:

1. зочин (зочин) | 2009-09-06 18:45:09
Энэ модны тухай мэдээлэл өгөснд баярлаа
2. Хэлтэрхий | 2009-09-06 18:58:46
дуулж байгаагүй юм байна. баярлалаа
3. snow (зочин) | 2009-09-08 10:17:33
Оюутанууд их очиж мөргөдөг байсан...шалгалт дөхөхөөр.
4. Munkhtumur | 2009-09-08 23:38:51
ийм зүйл байх нь зүгээр ээ. Зарим хүнд хэрэгтэй
5. Mr.Freeman | 2009-09-08 23:42:34
мэдүүштэй юм байнаа
6. Nyamka | 2009-09-14 15:48:29
Хүслээ нэгэн саяхан өглөө Ховор хүнтэй хамт шивнэсэн тэрийг хэлэх сонсогдох шиг байсан шүү. бас л сайхан газардаа
7. Сэгсгэр Сэрээ-Анааш | 2009-09-16 19:06:59
мэдүүлсэнд баярлалаа.
8. erhtsas | 2009-09-19 11:15:45
Ёстой дуулж байгаагүй сонирхолтой домог байна.

Хүүхэд байхда эмээгийнд зочилох бүрдээ оройд нь гандан орж зугаалдаг байлаа. Гар дээр минь гарсан үүг ээж хэдэн сар арилгах гэж үзээд тусыг эс олоод байхад нь гандангын энэ мод, арслан хоёр л хоёрхон хоногийн дотор алга болгочихсон юм даа. Харсан хүүхэд болгон шоолоод байдаг болохоор эмээтэй хамт очиж ёстой сэтгэлээсээ тусламж гуйж байснаа мартдаггүй юм. Муухай зүйлээсээ салчихаад бөөн баяр болж билээ.
9. bochkoo | 2009-10-10 14:21:47
Bas ami mod gedeg
10. amaraa (зочин) | 2009-12-19 01:29:30
nereel ene mod arslan 2t vvgee vrheer arildag yum bnlee bi bas vrj bsan ogloo bosood iren ter muuhai vvnvv bhgui boltson bsan shvv

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.