Хадны сүг зургийн тухай товчхон.

Бага ойгор цагаан салаагийн дурсгалХадны сүг зураг: Хүн төрөлхтөн хад чулуунд зураг дүрслэлийг хуучин чулуун зэвсгийн дээд үеэс эхлэн зурж эхэлсэн байдаг.  Энэ үеийн зарим зураг дүрслэлийг Хойд цэнхэрийн агуй болон, Рашаан хадны зураг дүрслэлээс харж болно.  Хадны сүг зургийг зосон ба сийлмэл гэж 2 ангилдаг байна. Зосон зураг нь Өвөр байгаль,Төв болон Дорнод Монголын нутагт  өргөн тархсан бөгөөд агуулгын хувьд олон янз байдаг бөгөөд МЭӨ 2-р мянганаас МЭӨ III зуунд холбогдоно. Монгол нутагт хадны сүг зураг дүрслэлийг агуулсан газар орон маш олон байдаг.

Хадны сүг зураг нь үндсэндээ өнгөрсөнд хүргэх гарц, асар үнэ цэнэтэй зурган бичиг юм.  Судлаачид хадны сүг зургийн хийц, технологийг судлан аль цаг үед бүтээгдсэн болохыг нь тогтоодог. Хадны сүг зургийг ажиглан уншиснаар дараах зүйлсийг олж мэдэх боломжтой.

  • Хэдий үед ямар багаж хэрэгслээр уг зураг дүрслэл бүтээгдснийг.
  • Тухайн цаг үед ямар амьтад энэ газар зонхилж байсныг.
  • Хүн төрөлхтөн хэдийд амьтдыг гаршуулж, уналга эдэлгээнд ашиглаж эхэлснийг.
  • Хэдийд шинэ төрлийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглаж эхэлснийг.
  • Нийгмийн байгууллын үе шатуудыг. Тухайн үеийн нийгмийн зохион байгуулалт зэргийг төвөггүй судлан мэдэх боломжтой.

Монгол нутагт буй зарим хадны сүг зургийн тухай доорхи линкээр орж сонирхоорой.

Бага Ойгор, Цагаан салаагийн дурсгалууд

Тэвш уулын дурсгалууд

Их Тэнгэрийн амны хадны зураг

Хойд Цэнхэрийн агуйн сүг зураг

 

Сэтгэгдэлүүд:

1. bi_banjig | 2009-09-08 22:44:48
заримдаа лекц бэлтгэх шаардлага ч алга болж байна даа гэж... хэхэ, шууд л копи хийгээд л...
юу байна даа хөгшөөн.
2. mongoliaexpeditions | 2009-09-08 23:05:57
Тайвандаа, Ажил сайн биз дээ.
3. Munkhtumur | 2009-09-08 23:36:52
Сайн уу. Энэ зун аялал багатай байсан уу. Бичлэг нэлээд хийж байна.
4. Saaral (зочин) | 2009-09-09 11:41:35
Huseltiin daguu medeelel oruulj ogsond mash ih bayarlalaa. Manaihan iimerhuu dursgalt zuilsee hamgaalah tal deer oligtoi ajilhiij chaddag bolov uu, oligtoihon hootsoldoj baigaad delhiin soyoliin ovd oruulaad avbal ayalal juulchlal hugjihod dohomboloh gazruud tsoongui baigaa gej oilgodog. japanuud gehed l nurj unah shahsan heden muu sumnuudee ihenhiig delhiin soyoliinovd oruulchihsan baih yum.
5. Баянмөнх (зочин) | 2009-12-22 23:24:47
bayarlaa
6. Dashka (зочин) | 2009-12-24 23:20:01
Nice information

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.