Бөх мод - шүтэж, мөргөвөл бөх төрдөг л гэнэ.

Бөх модЭнэ зун аяллаар явж байхдаа нэгэн сонирхолтой, шүтлэг бүхий мод үзсэн. Энэ нь " Бөх мод" энэ модонд хүүтэй хүн очиж мөргөвөл хүү нь сайн бөх болдог юм гэнэ лээ. Энэ модонд мөн бөхчүүд ч ирж мөргөдөг юм гэнэ. Архангай аймгийн Булган сумын нутаг Хөл Саяын даваа уруудааад Урд Тамирын голын хөндийд голын сайран дотор Бөх мод байна. Нутгийнханы дотор нэгэн домог яриа байдаг: Архангай аймгийн Булган сум нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумтай хил залгаа. Энэ хоёр сумын зааг нутагт Бөх мод оршино, яг бөх шиг хэлбэртэй мод. Хүмүүс энэ мод хоёр сумын аль тал руу унах нь уу, тэр сумаас бөх төрнө гэж ярина. Нөгөө мод байгалийн жам ёсоороо өвгөрч унахдаа Булган сумын нутаг руу уначихаж. Ингээд л Булганыхан бөх гарна, бөх төрнө гэж их билэгшээжээ. Эндээс эхтэй юү...Булган сумаас Ойдов начин /1945 он/,  МУ-ын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан Д.Рагчаа, улсын харцага М.Батжаргал, түүний дүү аймгийн арслан М.Бат-Отгон, аймгийн арслан Рэнцэндаваа  гээд сайн бөхүүд гарч иржээ. Энэ модыг нутгийнхан ихэд шүтдэг юм билээ.

 

 

Сэтгэгдэлүүд:

1. Nyamka | 2009-10-12 15:01:31
сайхан л шүтсэн мод байна...бас олимпын алт хэхэ
2. amjaa7 | 2010-08-13 19:05:55
YAMAR SONI MOD WE. MONGOLCHUUDAA BUHIIN SHINJ BURDSEN HUU BAIWAL OCHOOD MURGUUD BAIGAARAI HURAI HURAI MONGOLYN BUHCHUUD MASH OLON BOLOH BOLTUGAI

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.