Балданбэрээвэн хийд - Ар Халхын Утай Гүнбэн.

БалданБэрээвэн хийдАрын сайхан Утай гэж олноо алдаршсан Балданбэрээвэн хийдийг өвөр Монголын мөргөлчид зорин ирж мөргөдөг байжээ. Сэцэнхан аймгийн Хөвчийн жонон вангийн хошуу Хэнтийн нурууны Дэлгэрхаан уулын салбар Мөнх-Өлзийт уулын энгэрт, Бат нуурын хойд талд байгалийн узэсгэлэнт сайхан газар 1777 онд Богдын долоон цоржийн нэг Цэвээндорж номонхан Шар сүм, Цагаан сүмийг байгуулснаар Балданбэрээвэн хийдийн суурь тавигдсан гэж үздэг бөгөөд 1813 онд Их Цогчин дуганыг байгуулсан байна. Тус хийд нь цагтаа 8000 ламтай Монголын зүүн талын жигүүрийн шашин номын зонхилох төв байжээ. Бэрээвэн хийдийг нурааж устгахаас өмнө Тэгчилэн, Намжил, Чойнхор, Тойсон гэсэн дөрвөн аймагтай, Ёог, Дашнайчин дацан, Майдар, Аюуш, Цамба, Лхам бурхадын сүм, Номон ханы хашаа, Лаврин сүм, цорж ламын хашаа, жас, сангууд бүхий зүйлээс бүрдэж байв. Харин одоо хийдийн дугануудын суурь үлдсэн. Зарим дуганыг яг тэр суурин дээр нь сэргээсэн. Гол цогчин дуганын барилга үлдсэнийг сэргээж эхэлснээ зогсоосон байна. Эргэн тойрон дахь уулс дээрх шүтээний сүм доторх бурхадын зураг үлдсэн байна. Бэрээвэн хийд их хөвч тайга бүхий уулын энгэрт байрласан учир барилгууд нь чулуу, мод голлосон хийцтэй бөгөөд хад чулуунд наалдуулан авируулан босгосон Майдар бурханы сүм байсны дээд талын элгэн хаданд гэлэн Дамбил-бран жабал гэгч соёмбо тэмдэг сийлсэн нь өнөө хүртэл хадгалагдан үлджээ.

 

Тус хийдийг устгаж нураахаас өмнө 1937- 1938 оны үед авсан гэрэл зургийг Н.М.Шепетильников "Архитектура Монголии" номондоо анх нийтэлсэн бөгөөд зарим нэг хуучны төрх байдлыг хадгалсан зургуудыг мөн эндээс үзэж болно. GPS: N48°13.82' E109°24.503'

Сэтгэгдэлүүд:

1. *САЙХАН САНАА* | 2009-10-19 17:06:18
хөөөх.. иум туурь бас байдаг юм уу.. очиж үзэх газрын нэг мөн л байна даа
2. Nyamka | 2009-10-19 17:23:43
8000 лам байршиж байсан гэхээр бас гайхалтай том хийд байж шүүдээ.
3. Nini | 2009-10-19 17:30:42
Би очжэээлооо. Анхнаасаа аймаар том хийд гээд төсөөлж байсан чинь жижигхэн туурь байсан. Гэхдээ сайхан газар байсан
4. DJ (зочин) | 2009-10-19 19:40:14
Сайхан хийд байжээ. Сэргээх л хэрагтэй байхдаа.
5. Munkhtumur | 2009-10-22 18:33:58
2-3 УдАА ОЧИЖ ӨНГӨРЧЭЭ. БАЙГАЛ САЙХАНТАЙ, еР Нь МОНГОЛЧУУД ХОТ БАЛГАС, СҮМ ХИЙД БАЙГУУЛАХ ГАЗРАА ИХ САЙН СОНГОЖ БАЙСНЫ ТОД ЖИШЭЭ ШҮҮ.
6. Nyamka | 2009-10-27 10:06:12
Сайна уу хө шинэ нийтлэл харчмаар байхынм даа
7. boldoo (зочин) | 2009-10-30 13:21:08
Сайхан хийд байсан байна лээ..та хэд латинаар галиглаад нэг гүүглэдэж үзээрэй. 1900 гаад оны эхэн үеийн хэдэн зургууд гарч ирж байна..одоогий манай нэг томоохон тосгон шиг л харагдаж байна..
Энэ оноос Төсвийн мөнгөөр том хийдийг нь сэргээж барьж байгаа юм байна лээ. Урд нь засах гэж мөнгө төгрөг цуглуулсан ч нэг Янк баагий мөнгө төгрөг идсэн сурагтай..за за амжилт.
8. Оюунханд (зочин) | 2009-12-01 17:05:42
Балдан Бэрээвэн хийдийг 2 удаа очиж үзсэн лам нарын голоо хийж явдаг замаар нь явахад их гоё, сонирхолтой зүйл их жишээ нь: Эхийн умайнаас төрөөд суудаг зэрэг оромтой том хадтай, мөн олон сүг зураг бичээс байдаг. Хамгийн гол нь зун очиж үзвэл, тэр тусмаа тахилгынх нь үеээр настангуудаа аваад очохдоо хоол хүнс майханаа аваад тохитой аялж явах хэрэгтэй. Тэгвэл та ээж, аав, эмээ, өвөөгөө их баярлуулах болно шүү.
9. Эрдэнэ (зочин) | 2009-12-01 17:16:17
Монголдоо байгаа Ар Утайгүмбэнд заавал та очиж үзвэл ялангуяа зун шүү /Тахилгынх нь үед/ их гоё юм билээ.Лам нарын гороолдог замаар нь явж сүмээ бүтэн тойрч үзээрэй.
10. Тод (зочин) | 2009-12-02 23:23:22
Ийшээ явах хүмүүстэй холбогдох сонирхолтой байна

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.