Толбо нуур - Толбо нуурын тулалдаан.

Толбо нуурБаян-Өлгий аймгийн төв Өлгий хотоос урагш 45 км-т, Өлгийгөөс Ховд хот орох төв замын дагууд Толбо нуур оршино.  Энэ нуур нь зүүн өмнөөс баруун хойш сунаж байрлана.  Нуурын хотгор тектоник гаралтай, цэнгэг устай, мөстлөгийн гаралтай нуур - хамгийн урт 21,5 км, өргөн 6 км хүрч усны мандал нуурын зүүн урд 2089м бол баруун хойд хэсэг Түргэний голын хавьд 2079м байна.  Толбо нуур 1000-1500 метрийн харьцах өндөртэй хад асга бүхий нүцгэн уул нуруугаар хүрээлэгдэнэ.  Нуурын эргэн тойрны уулсад эртний мөстлөгийн ул мөр тод ажиглагддаг, одоо хир нь Хүнгүй нуруу, Хатуугийн уулс /3820 м/ зэрэг зарим уулын оргилд бага зэрэг үлдэгдэл мөс цас харагдана.  Толбо нуурт хэд хэдэн жижиг арал байдгаас хамгийн том нь усны мандлаас дөнгөж 4 м өндөр Гичгэний толгой юм.  Нуурын ус хуралдуулах сав газрын талбай 1980 хавт.дөр.км юм. Толбо нуур нь илүүдэл усаа Түргэн голоор Ховд голын баруун гарын цутгал Өмнө голд өгөх боловч хуурай гандуу үед нуурын түвшин доошлоход ширгэж гадагш урсгалгүй болдог байна.  Толбо нуурт хүмүүс амарч зугаалах, загасчилахаар ирэх дуртай байдаг.  Толбо нуурын эрэгт буудалж тухлах хэд хэдэн сайхан газрууд N48°35.547', E90°0.533 'бий.  Толбо нуурын эрэг дагуу шувуудын амьдралыг ажиглах гол газар нь нуурын адагт Түргэний гол гарч буй хэсэг N48°36.125', E89°56.610', Толбо нуурын Жижиг нуур N48°27.221', E90°11.951' юм.  Толбо нуурт усны нөмрөгт бүргэд Haliaeetus leucoryphus, идлэг шонхор Falco cherrug, Гангар хун Cygnus cygnus, Ангир, Тураг гогой буюу хар галуу зэрэг олон зүйл шувууд олноор ирж зусна. Нуур нь Алтайн сугас, монгол хадран зэрэг хэдэн зүйл загас элбэгтэй.  Нуурын урд үзүүрт Толбо сум N48°25.031', E90°17.341' оршино.  Толбо сум нь аймгийн төвөөс 76км, Жантекей, Шыбыр-Айгыр омгийн казахууд голчлон амьдарна.

 

Толбо нуур, цаад талын цаст уул нь Сайрын уул 3981м.

Гангар хун Cygnus cygnus

Энэ нуурын эрэг дагуу 1921 оны Ардын хувьсгалын түүхтэй холбоотой газрууд бий.  Хасбаатар, Байкалов нарын Монгол - Зөвлөлтийн 160 дайчид Толбо нуурын эрэгт "Үхэвч, сэхэвч нэг дор" гэсэн тангараг тавьж Кайгородов, Бакич нарын удирдсан Цагаантны хоёр мянга дөрвөн зуу гаруй цэрэгтэй хvч тэнцвэргvй тулалдаанд орж, 42 хоног бүслэгдэн хоол хүнсээ барж цэргийн зарим нь нохой, муур зэргийн мах идэж, бас эмээлийн гөлмийг дэвтээж ус тосонд чанаж зажлан амиа зогоож байгаад дайсны гарт тамлагдаж үхснээс тэмцэж үхсэн нь дээр гэж бүслэлтийг сэтлэсэн байдаг.  Цагаантан тэднийг их хүчээр хоёр удаа дайрсан ч амжилт олоогүй байдаг.  Тэдний дурсгалд зориулсан самбар N48°36.352', E90°3.747' төв замын дагуух нэгэн толгод дээр бий.  Хасбаатар, Байкаловын дурсгалын хөшөө нь Толбо сумын төвийн ард 1 км зайд Хөх төв N48°25.502', E90°17.212' гэдэг газарт бий.  Хасбаатар гэж хэн байв? Цэргийн хувилгаан лам Хасбаатар нь євєрлєгч хошууны ємнєд Хайлаастын хvрээний тэргvvн, хувилгаан лам байжээ.  Богд хаант Монгол Улсын цэрэг Хятадын хар цэрэгтэй байлдаж байх явцад тэрбээр ирж нийлсэн тєдийгvй улмаар Халх хороог удирдах болов.  Хасбаатар баруун замын байлдаанд маш эрэлхэгээр байлдаж яваад 1921 онд Ховд голын ойролцоо Их дух хэмээх газарт цагаантанд баригдаж амь эрсджээ.

Нуурын эргийн дэргэдэх толгой дээр буй дурсгалын самбар

Толбо сумын хойно байрлах Хасбаатар, Байкаловчуудын зорииулсан дурсгалын хөшөө. Хөшөөдийн хамгаалалт муу, засвар хийх л хэрэгтэй юм билээ.

Сэтгэгдэлүүд:

1. .::Мөрөөдөлийн Ноён::. | 2009-10-29 22:48:57
Хэхэ энэ толбо нуур чинь муухай харагддаг шдээ ямар ч ногоон байгаль харагдахгүй Сыргалы нуур нь хамгийн гоё нуур шиг хэхэ энэ миний бодол шүү
2. Наргил | 2009-10-29 23:07:54
сонирхолтой мэдээлэл ....
3. boldoo (зочин) | 2009-10-30 13:12:38
Казак найз нараа яагаад Урианхайчуудын хэдэн зуун жил нэрлэж ирсэн уул усыг дураараа нэр усыг нь сольв. Холбогдох байгууллагууд нь анхааралдаа авч нэрийг мөнхжүүлэх хэрэгтэй байна.
4. Sascha | 2009-10-30 13:36:29
sonirxoltoi medeelel bna
5. Би Монгол (зочин) | 2009-10-30 17:13:43
Сыргааль гэдэг нь Хотон Хурган нуурыг хэлж байгаа юм. Толбо нуур ч гэсэн миний эх орны нуур. Монголчууд бидэнд эх газар шороо амины үнэтэйд тооцогддог.
6. Nyamka | 2009-10-30 17:29:20
Сайхан мэдээлэл байна шүү очиж үзэх л газар байна даа баярлалаа хө
7. moojig (зочин) | 2009-11-19 10:00:35
sonirholtoi medeelel bn haana ni ochvol iluu shn bdagiig mon haan ochvol shuvuu ajiglah bolomjtoig solbiltsoloor ni gargaj ogsond thanks
8. Davaa (зочин) | 2009-11-25 17:49:33
saikhan nutag bna lee ochij uzsen. goyo medee bna
.
9. kazakh (зочин) | 2009-11-25 20:11:39
Manai nutag ch goyo shuu
10. Tungaa (зочин) | 2010-08-26 16:00:51
Толбо нуурын гүн хэд орчим бол? Хамгийн гүндээ барагцаагаар ч байсан болно.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.