Өвлийн аялал жуулчлал - Өвлийн дугуйн аялал - Салхинд гарах уу?

Дугуйн аялал Зун дуусч өвөл ирлээ.  Монголын орны аялал жуулчлалын идэвхтэй улирал дуусч түр амсхийлт эхэлж байна. Энэ салбарынханы хэлдгээр ичээний улирал буюу Монголын урт өвөл ойртож байна.  Монголын аялал жуулчлалын салбарынхан бид зуны улиралд олсон жаахан мөнгөө өвлийн ичээндээ идэж, ханш нээх цагаар туйлдаж ядарсан амьтан шинэ мөнгө, ногоотой залгаж хүч тэвээрэг авдаг уламжлал тогтоод олон жил болж байгаа.  Дарга нар маань Монголын аялал жуулчлалын улирлыг уртасгаж өвөл аялал зохион байгуулах талаар хурал зөвлөлгөөн, хүлээн авалт, зарим нэг өвлийн шоу хөтөлбөр дээр амны уншлага мэт давтсаар, бид сонссоор байгаад улиг болчихжээ.  Бид өвөл юу хийдэг вэ?...  Сүүлийн жилүүдэд зарим нэг байгуулага, холбоодоос өвлийн аялал жуулчлал хөгжүүлэхийн тулд бас нилээдгүй ажил хийжээ. Зарим нэг нь ч бас олонд хүрсэн, ямарч гэсэн хүмүүс ямар нэртэй арга хэмжээ болдгийг нь мэддэг. Ийм арга хэмжээнд Тэмээний баяр, Мөсний баяр орно. Мөн Монголын Аялал Жуулчлалын Холбоо болон дээрхи хоёр эвэнтийг зохион байгуулдаг хэд хэдэн төрийн бус байгуулга, компаниуд хамтраад " Нүүдэлчдийн өвөл" арга хэмжээг бий болгосон.  Гэхдээ энэ нь зүгээр Цагаан сар, Тэмээний баяр, Мөсний баярын  комбинаци юм.  Өвөл бид дээрхи эвэнтүүдийг зохион байгуулдаг, мөн эдгээр арга хэмжээг л өвлийн аялал жуулчлал гэж ойлгодог болчихжээ.  Гэхдээ энэ бүхнийг бий болгосон тэр хүмүүсийн санаачлага талаар болоогүй.  Ямар ч гэсэн тодорхой хэдэн эвэнттэй болсон.  Эдгээр эвэнтэд эхэндээ жуулчид нилээд ирдэг байсан, гайгүй ч агуулгатай хөтөлбөртэй байсан юм.  Харин сүүлийн жилүүдэд эдгээр эвентүүд нь орон нутгийн шинж чанартай, баяр ёслолын арга хэмжээ шиг болчихсон.  Том жийптэй, том дарга нар очдог болсон. Олддоггүй дарга нарын царайг харж болно, аз таарвал МУ-ынхаа ерөнхийлөгчтэй ганц юм уучих боломж ч гарч магадгүй шүү.  Том дарга очсон эвент үндсэндээ будаа, утгаа алдана.  Бөөн цагдаа, очсон хэдэн жуулчин, орон нутгийн хүмүүсийг мал хашиж байгаа юм шиг тэрүүгээр ч яв, энүүгээр ч яв, ийшээ ч орохгүй, тийшээ ч орохгүй гээд хэцүү дээ. Жуулчинд зориулсан арга хэмжээ нь байхгүй болчихсон учир тур операторууд нь зарахаа больчихжээ.  Эвентүүдэд маань жуулчид анхандаа нилээд олон тоогоор ирснээс болсон уу, эсвэл монгол хүний энэ чадаад байхад би чадалгүй яахав  гэсэн салан тусгаарлагч үзэл нөлөөлсөн үү ямарч байсан хэд хуваагдчихсан. Казахууд нь бүргэдийн баяраа хэд хувааж өөр өөр өдөр хийнэ, Мөсний баяр бас хоёр хуваагдсан байна.  Аль баярт нь гол арга хэмжээнүүд  болох гээд байгаа нь мэдэгдэхээ больчихсон юм шиг л санагддаг.  Тэмээний баярыг ч хэдэн газар хийгээд байгаа юм бүү мэд, Тэмээний баяр ч тэмээг хамгаалах, тэмээчдийг урамшуулах зорилгоор орон нутгууд хийж байгаа орон нутгийн баяр болсон. Ингээд нөгөө олон жуулчин хүлээн авах зорилготой  бий болсон  эвентүүдийн цар хүрээ нь жижгэрээд алга болж байна даа.  Эвент зохион байгуулаад өвлийн аялал жуулчлал хөгжинө гэж бодвол дэндүү өрөөсгөл ойлголт болно. Аялал жуулчлалын бүтээгдэхүүний гол үйлдвэрлэгч тур операторууд өвөл аялал бий болгож зах зээлд гаргадаг эсэхийг сонирхоод үзсэн чинь бараг юу байхгүйтэй адил байна. Хөвсгөл нууран дээр тэшүүрээр гулгана, Баян-Өлгийд очиж бүргэдээр ан хийнэ. За ингээд тур операторуудын өвлийн аяллын дуусна.  Монголд хэдэн нохойтой, Тэрэлжид нохой чарганы аялал зохион байгуулдаг нэг франц залуу бий. Тэр нь дээр энэ төрлийн аялал зарсан ганц нэг нь дугаарлана. Бусад нь зуныхаа аяллыг бодоод, захиандаа хариулаад гэртээ сууна даа. Аялал жуулчлалынхан өвлийг уйтгартай өнгөрөөнө. Өвлийн аялал жуулчлал хөгжүүлнэ гээд яриад байгаа дарга нарын чинь цэргүүд нь юу ч хийдэггүй болохоор, ам ажил хоёр нь зөрөөд байдаг юм шиг байгаа юм. Мэдээж юу ч хийж зарахгүй бол худалдан авагч ч, мөнгө ч байхгүй нь ойлгомжтой л доо.

Манайд өвлийн аялал зохион байгуулах туршлага ч бас байхгүй л дээ.  Ингэхээр өөрсдөө аяллаа зохиогоод өөрсдөө хийж үзэж байж энэ болох юм байна, болохгүй юм байна гэсэн сэтгэгдэл төрнө. Тэгэхээр аяллууд хийж үзмээр л байна.  Манайд өвлийн аяллыг зохион байгуулах байгалийн боломж их бий.  Африкт байсан бол яая гэхэв. Боломж байгаа юм чинь хийгээд үзэх хэрэгтэй.  Цанын / cross country/, Өвлийн байгалийн зураг авах, морин болон тэмээний аяллыг ч бас хийгээд үзье л дээ.  Манайд өвөл хийж болох олон аяллын төрөл бий.  Энэ бүхнээ санаачлаад хийгээд үзэхээр өөрсдөө ч туршлага чсуух байх. Аяллуудыг бий болгоод зарвал хүн ирнэ дээ.  Монгол орон жилийн дөрвөн улиралд аялж болох гайхамшигтай их боломжтой орон. Заавал тэр хүйтнийг, олон мал чад хийдэг зудыг гадаадад сурталчилах хэрэггүй байх. 

Их л олон юм бичлээ.  Гол санаа нь бидэнд өвлийн аяллын бүтээгдэхүүн байдаггүй юм байна.  Өвөл аялал зохион байгуулах туршлага бага байгаа юм байна. Аяллуудаа бий болгоод аяллаа зарцгаая...Энэ зөвхөн миний л бодол.

Өвлийн дугуйн аялал - Надад санаа төрөөд, өвөл дугуйгаар яваад үзье гэж шийдээд яваад үзсэн болох л юм шиг санагдлаа. Нилээд олон юм биччихсэн болохоор өөрөөсөө эхэлье гэж шийдлээ. Ойрын үед өвлийн дугуйны аялал зохион байгуулна...олон хоногийн аялал биш, ганц өдрийн салхинд гарах төдий л зүйл - та бүхэн идэхтэй оролцохыг хүсье.  Бидэнд сайн чанарын уулын дугуй...чадварлаг дугуйн хөтөч зааварлагч бий. Та өөрөө л хүрээд ир.

Өвөл дугуй унах зун дугуй унахаас илүү сонирхолтой.  Бага зэргийн техник ур чадвар шаардана. Ялангуяа мөсөн дээр дугуй унахад хурдыг зөв тохируулах хэрэгтэй.  Мэдээж өвлийн улирал тул дулаан хувцас хэрэгтэй.  Гэхдээ дугуй унаж байхад даарахгүй.  Гар, хөл даарах магадлал нилээд өндөр тул дулаан бээлий, сайн гутал хэрэгтэй. Бие халаад ирэхээр дулаахан юм шиг байж байгаад хацраа хайруулж мэдэх тул хамгаалалтын тос түрхэх хэрэгтэй.  Байхгүй бол хэсэг явж байгаад хацраа гараа үрэх хэрэгтэй.

Цасны гэрэл их хурц тул сайн нүдний шил зүүх хэрэгтэй байх.  Зам халтиргаа гулгаатай тул хамгаалалтын малгай өмсөх хэрэгтэй.  Өвлийн замд урд дугуй их шарвамтгай байдаг тул хурдыг болон араагаа зөв тохируулж, жигд хурдаар жийж өгвөл унахгүй.

Цас ихтэй үед уулын уруу буух бага зэргийн хүндрэлтэй.  Гэхдээ их хөгжилтэй. Урд дугуй цасан шигдээд шарваад хойд дугуй нь араас түрж орж ирнэ. Хойд тоормозыг зөв тохируулж атгаад буувал унахгүй. Унасан ч цасан дээр унаж буй тул зөөлхөн газардана.

Энэ бичлэгийг үзээрэй. Өвөл дугуй унах талаар бий.

Энэ бүхний дараа та зориглоод дугуйгаар аялахыг хүсвэл бидэнд хандаарай.  Нэг л өдөр явна.  Өглөө 10 цагаас эхлээд орой 17 цагийн үед дуусна.  Хаяг: info@mongolia-expeditions.com

 

Сэтгэгдэлүүд:

1. Наргил | 2009-11-17 15:16:50
сонирхолтой аялал болохнээ
даанч цасан дээр дугуй унаж чадкүүлд
дугуй унакү аялалд нь явж болдын болуу ?
2. mongoliaexpeditions | 2009-11-17 15:19:21
Болноо, болно. Сурна шүү дээ. Дугуй унаж сурах амархан.
3. Chuka (зочин) | 2009-11-17 15:47:14
Zuarguudiig xarsan chin setgel buur xodolchixloo. Tsasan deer bitgii xel zun ch dugu unaj chaddaggui. gexdee zaalgaad, gaigui gazar ni duguigaa unaad xetsuu gazar ni duguigaa xotlod yavj bolox uu? yavaxig unexeer ix xusch bna ... Please
4. mongoliaexpeditions | 2009-11-17 15:51:51
Эхний удаагийн аялал туршилтын аялал. Хамрагдаж болно. Дугуй унуулж сургана гэдэгт итгэж болно. Манай хөтөчүүд мэргэжлийн зааварлагч нар байгаа санаа зовох хэрэггүй. Оролцохыг хүсвэл info@mongolia-expeditions.com руу мэйл явуулаарай. Нарийвчилсан аялалтай холбоотой мэдээллүүдийг өгнө. Эхний ээлжийн аялал энэ долоо хоногийн хагас бүтэн сайнд болно.
5. Nyamka | 2009-11-17 15:54:50
Энэ бичлэг дээрх 2 нөхдүүд уралдаад байна шүү ккк гэснээс сайхан санаанууд байна шүү тэр өвлийн фото туурд чинь явнаа хө. Сайхан арга хэмжээ зохиох гэж байгаам байна даа би хувьдаа дэмжиж байна. Амжуул явнаа
6. Nyamka | 2009-11-17 15:56:15
Багадаа эмээгийнхээ хашаан дотор өвөл дугуй унаж тоглож байсан одоо ч юу л болсон болдоо хэхэ
7. mongoliaexpeditions | 2009-11-17 16:03:19
Нямка - энэ төрлийн айдсаа гээх хэрэгтэй. Дугуй унадаггүй юмаа гэхэд салхинд сайхан гарахгүй юу.
8. Nyamka | 2009-11-17 16:25:43
хэхэ айгаагүй ээ туршлагатай гэжийхад хэхэ хэзээ бэ хө?
9. mongoliaexpeditions | 2009-11-17 16:31:39
Ирэх Бямба, Ням гарагт болно.
10. Hawk (зочин) | 2009-11-18 11:16:34
Монгол адал явдалт аялалыг хаанаас ч олж болохоор сайхан нутаг шүү. 2 сард монголд очоод аялал таарвал хамт явнаа.
11. ari1987 (зочин) | 2009-11-18 11:26:33
goe shuu tsas boroo uzen yadaj bnaa tsas hurdan oroosoi
12. bi_banjig | 2009-11-18 12:49:01
би чамаар дандаа бахархдаг шүү хөгшөөн... гайхалтай.
амжвал хамт аялна аа...
13. Ariunbold (зочин) | 2009-11-18 15:24:11
Аяллын багш нарын баг дараагийн удаагийн аялалд явнаа. Энэ 7 хоногтоо сургалттай тул амжихгүй нь. Тэгээд 3 сард уламжлал болсон ФОТО ТУР-аа хамтран хийвэл ямар уу Алдараа ахаа.
14. mongoliaexpeditions | 2009-11-18 19:09:02
Oh, thanks.
15. MGTA (зочин) | 2009-11-18 19:44:46
Goe niitlel baina bas uneheer sonin Aylal zohion baiguulj baigaa yum baina daa Ovliin aylal juulchlal hogjih bolomj baina shuu Aldraa ahaa
tand amjilt husey
MGTA
16. Tumber (зочин) | 2009-11-21 13:25:49
Saihan aylal bolohnee. Uuriinhuu duguig unaad yavaj bolohgui yu. 6 hun gedeg arai l tsuun bna da. Bi 5 jil idevhitei dugui unaj bna. Bi UB-h bish Govisumbert amidardag
17. berceceg | 2009-11-21 14:00:05
wow гайхалтай. Сайхан санагдаж байна дугуй олно доо л гэж бодож байлаа гэтэл дугуй бэлэн гэжийнэ ш дэ би дугуй сайн унаж чадку ч зориглоод явнаа заавал хэлээрэй.
18. angelic_universe | 2009-11-22 12:55:10
Өнөөдөр ч сайхан явж байгаа байхдаа. дараагийнхад нь амжвал явна.
19. Оргилмаа (зочин) | 2009-12-03 14:08:18
Сайхан аялал болох юм шиг,оролцох хүсэлтэй байна.
20. GobiMirage | 2009-12-06 20:50:47
үнэхээр гоё юм санаачилсан байна. та нар шүү! амжилт :-)
21. zalhuu (зочин) | 2009-12-11 22:16:41
ed nar yer ni yu chaddag geed iim yum hiigeed baigaa yum. Uvul ayalna ch geh shig, gertee hevtej baival barav
22. zola (зочин) | 2009-12-13 19:29:31
teneguud
23. Болор (зочин) | 2009-12-15 22:40:41
Энэ их сайхан санал санаачлага байна. Дэмжиж байна.
24. gala (зочин) | 2009-12-22 06:17:52
ok

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.