Салхинд гарах уу? - Цэвэр агаар - Өвлийн дугуйн аялал.
Аялал жуулчлалын Монголиа Экспедишнс ХХК нь долоо хоног бүрийн бямба, Ням гарагт Гачууртад Туул голын эрэг дагуу өвлийн дугуйн аялал зохион байгуулж байна. Улаанбаатарын утаанаас гарч цэвэр агаар амьсгалан, нэг өдрийг хөгжилтэйгээр өнгөрөөх боломжийг танд олгож байна. Та бүхэн дэмжиж идэвхтэй оролцоорой.
Дугуйн аялал: Өглөө 10 цагт Баянгол зочид буудлын А корпусын урдаас Налайх руу хөдөлж 11 цагт Туул гол дээр ирнэ. Дугуйгаа буулгаж, угсраад аяллаа эхэлнэ. Дугуй унаж эхлэхийн өмнө таны хөтөч таньд өвөл дугуйг хэрхэн унах талаар зааварчилгаа өгнө. Туул голоо уруудаад дугуйгаар явна. Огцом өгсүүр байхгүй голдуу талаар явна, машин замтай. Замын талаархи мэдээллийг замын профайлаас харна уу. Явах зам цастай, мөстэй ч амархан туулна.. Замын зарим хэсэгт голын дагуу мөсөн дээгүүр явна. Цас, мөсөн дээгүүр дугуй унах нь үнэхээр танд таалагдах болно. Замдаа бид голын тохойд өдрийн хоол иднэ. Хоол идэх зуур та Туул голын мөсөн дээгүүр гулгаж, тоглож, зураг авч болно. 16 цагт аялал Гачуурт тосгоны ойролцоо голын эрэгт дуусна. Дугуйгаар явах замын турш таныг дулаан машин дагаж явна. Хэрэв ядарч, даарвал машиндаа суугаад амарч болно. Машиндаа сууж Улаанбаатарт ирнэ. Дугуйгаар аялах нийт замын урт 12,5 км.
Аялал явагдах өдрүүд:
- 11-р сарын 22-ны Ням гарагт болно: Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ өдөр өдөртөө -9 хэм хүйтэн, нартай байна.
- 11-р сарын 29-ний Ням гараг.
12 сарын хуваарь хараахан гараагүй болно.

Замын ерөнхий байдал - профайл
Аялалд шаардлагатай болон анхаарах зүйлс: дулаан хувцаслах, ялангуяа бээлий, гутал сайн байх хэрэгтэй, өвлийн хүйтэнд хацар хайруулах магадлал өндөр тул хүйтнээс хамгаалах тос авч ирэх, хүзүүний ороолт, цасны гялбаанаас хамгаалах нүдний шил зэргийг заавал авч явна. Зургийн аппаратаа, хувийн хэрэглээний зүйлсээ марталгүй авч яваарай.
Үнэ: Нэг хүний 25000 төгрөг. Хүний тоо хязгаартай - нэг удаагийн аялалд 6 хүн хамрагдах боломжтой.
Аяллын үнэнд: Аяллын машин, аяллын хөтөч, аяллын өдрийн хоол, "MTB Specialized" унадаг дугуй орсон болно.
Захиалга өгөх хаяг: info@mongolia-expeditions.com.
Өвлийн аялал жуулчлал болон дугуйн аяллын талаар эндээс мэдээлэл авч болно.
Өвөл голын мөсөн дээр, цасан дээр дугуй унаж буй бидний бичлэг бий.
11-р сарын 22-ны аяллын бичлэг


Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: