Мөсний шагай - Монгол ардын уламжлалт тоглоом наадам.

мөсний шагайМөсний шагай хэмээх энэ Монголын уламжлалт тоглоом наадмаар наадагсад нилээд олон болж байгаа.  Мөсний шагайчид долоо хоногийн Бямба, Ням гарагт Туул голын мөсөн дээр нааддаг юм байна. Мөсөн шагай гэх энэ тоглоомоор Монгол эрчүүд эртнээс тоглож ирсэн байдаг. Энэ тухай хамгийн анхны мэдээ баримт нь "Монголын Нууц Товчоо"-нд өгүүлсэн байдаг - Тэмүүжин арван нэгэн настай байхдаа Онон мөрний мөсөн дээр Жамухатай наадаж байгаад өөрийн гуулиар цутгасан шагай ба арц модон годилоо Жамухын гурын шагай ба бярууны эврийг нааж хийсэн дуут сумтай солилцож анд нөхөр болсон тухай өгүүлдэг.  Үүнээс үзэхэд Монгол эрчүүдийн анд нөхөрлөлийн билгэ тэмдэг болсон энэ тоглоом  нь маш эртнээс үүсэлтэй харагдаж байна.  Мөсний шагай хэдийд хэрхэн бий болсон талаар судлагааны зүйлс нилээд хомс бололтой.  Бидний мэдэх боулинг, керлинг зэрэг спорт тоглоомуудын өвөг эцэг нь мөсний шагай ч байж талтай.  Эдгээр тоглоомын арга барил, техник нь мөсний шагайн наадаанд тод харагддаг.  Мөсний шагай нь оноот тоглоом. 1,2,3,4,5 гэсэн оноог өгч тоглоно, хамгийн их оноо авсан нь хожно. Мөсний шагайг тоглохдоо тоглогчид баг болж тоглоно. Мөсөн шагайн харвааны тэмцээн нь цуваа харваа, талын харваа гэсэн хоёр төрлийн харваагаар аваргаа шалгаруулдаг.

Мөсөн дээр бог болон бод малын шагайг мөсөн тавиад зуу орчим метрийн зайнаас сум тавьж тоглодог. Шагайны оронд модон бай ч тавина. Гэхдээ үүнийг шагай гэж нэрлэдэг. Мөсөн дээр бог малын  8 шагай тэдгээрийн голд бод малын ганц шагайг төвд нь тавьж өгнө.  Шагайдын хооронд тодорхой зайтай. Мөсний шагай харваа нь гадна талаасаа төв рүүгээ тэмүүлэх байдлаар оноогоо өгдөг - хамгийн гадна талын шагай болон гадна талаасаа хоёр дахь шагай хоёрын дундуур сум гарвал нэг оноо өгнө. Энэ мэтээр оноог төв рүү тэмүүлүүлж өгнө. Голын том шагайг оновол хамгийн их буюу таван оноог өгдөг журамтай.  Мөсний шагайчид сумаа гарын доорхи материал ашиглан өөрсдөө хийдэг. Ер нь өвлийн аялал жуулчлал хөгжүүлнэ гэж ярьж буй өнөө үед энэ мэт үндэсний уламжлалт тоглоомуудын тухай ч судлах хэрэгтэй юм шиг.  Мөсөн шагай нь тийм ч их мөнгө хөрөнгө шаардах тоглоом биш, сайн сурталчилаад өгвөл олон хүн сонирхох нь тодорхой. Мөсний шагайн харвааны хот, аймаг, улсын аваргын тэмцээнүүд ч мөн болдог. Гэвч олон нийтэд бага сурталчилдаг юм шиг санагддаг. Энэ уламжлалт тоглоом Архангай нутагт хамгийн өргөн дэлгэрсэн байдаг бөгөөд Архангайгаас олон мэргэн харваачид төрсөн байдаг. Мөсний шагай нь хүний биед их тустай, хөдөлгөөний дутагдлаас сэргийлнэ, хараа хурц, нарийн мэдрэмжтэй болгодог гэж шагайчид ярьдаг.

Мөсний шагайн сум

Доорхи бичлэгт мөсөн шагайн харвааны талаар бий.

 

 

Сэтгэгдэлүүд:

1. serenity ♂ | 2009-11-27 18:12:53
мөсөн шагайг Архангай аймагийн тамирын гол дээр нэлээн тоглодог байх шүү
2. mongoliaexpeditions | 2009-11-27 18:48:10
Тамирын голынхон Мөсний шагай их тоглодог.
3. Nice (зочин) | 2009-11-27 19:11:59
Энэ гоё бичлэг байна.
4. Munkhtumur | 2009-11-28 01:17:21
2009,11,28-нд 10,00 цагаас эхлэх АЖ-н ИС, ДС-н оюутны "Аялал жуулчлалыг хамтдаа хөгжүүлье" улсын уралдааныг хүрэлцэн ирж үзээрэй.
5. Bolorbat (зочин) | 2009-11-28 17:51:47
Энэ их зүгээр тоглоом байна шүү. Хэдэн шагайтай бол тоглочих юм байна. Байхгүй бол мөсөөр ч тоглосон болох юм байна.
6. Nyamka | 2009-12-04 16:47:21
Энэ их санагдсан шүү уржинан Туул гол дээр очиж зураг авч бас шидэж үзсэн, их мэдрэмж туршлага хэрэгтэй юм байна лээ шүүү... тиймээс алсаан шагайн чинээ тугалгаар аяга шиг зүйлийг онох гэдэг ч бас сонин шүү
7. гоёо (зочин) | 2009-12-23 00:25:26
сайхан санагдлаа, баярлалаа
8. sweetcat | 2010-01-11 22:50:10
hedenmetriin holoos suma tawidag yumbol

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.