Тэмээний баяр - 2010, Өвлийн наадам.

Тэмээний уралдаан1997 оноос эхлэн "Тvмэн тэмээ - тэмээн аялалын холбоо"-ноос зохион байгуулах болсон "Тэмээний баяр" нь эдvгээ, цар хvрээ нь єргєжин Монголын аялал жуулчлалын салбар дахь томоохон "эвент", орон нутгийн иргэдийн "Євлийн наадам" болсон юм. Тэмээ нь хэдийгээр Их Говийн чимэг, элсэн далайн хєлєг, тэнгэрийн амьтан хэмээн нэрлэгддэг ч энэ амьтны тоо толгой эдvгээ тєрєлх говьдоо дєнгєж 70206 vлдсэн байна.

"Тэмээний баяр - 2010" євлийн наадам нь сар шинийн 5, 6 єдрvvд  Ємнєговь аймгийн Булган сумын тєвд болно. Булган сум нь аймгийн тєвєєс хойд зvгт 100 км зайд орших суурин газар юм. Улаанбаатар хотоос 570 км зайтай. Улаанбаатар - Дундговь аймгийн Эрдэнэдалай - Булган гэсэн чиглэлээр явж ирнэ.  Булган суманд vvрэн телефоны G-Mobile, Skytel - ын сvлжээтэй.  Євлийн наадмыг тохиолдуулан "Говийн Гурван Тэмээ", "Говийн Баян Бvрд" жуулчны баазууд урд жилvvдэд ажиллаж байсан. Энэ жил хувьд одоогийн байдлаар "Говийн Баян Бvрд" жуулчны бааз ажиллахаа мэдэгдээд байна. Булган сумын иргэд жуулчид, зочдод зориулсан гэр буудал ажиллуулана. Гэр буудлийн vнэ Єдрийн 3 хоолтой нэг хvний жуулчин 15$, дотоодын жуулчдад 15000 тєгрєг байна. Гэр буудлийн захиалгыг 99074355, 93055101, 95144470 утсаар єгнє vv! 

Сар шинийн 4. 2010.02.17. Ням. Єдрийн нар 07:18 минут мандаж, 18:17 минутад жаргана.  Улаанбаатараас 1320 цагаас нисч 1440 минутад Даланзадгадын "Гурван Сайхан" нисэх буудалд газардана.  Нисэх буудлаас захиалгат газрууддаа байрлана.  Булган суманд жуулчдын захиалгаар Рой Чепмэн Эндрюсийн 1920 - иод онд монгол нутгаар судалгаа хийх явцдаа Баянзагаас олсон vлэг гvрвэлийн олдворын талаарх баримтат кино vзнэ.  Энэ кино нь Баянзагийг vзэх жуулчдад тvvхийн мэдээлэл єгєх болно.  Эрдэм шинжилгээний хvрээлэнгийн хурлын зааланд.

Сар шинийн 5. 2010.02.18. Даваа. Єдрийн нар 07:17 минутад мандаж, 18:19 минутад жаргана.  Булган сумын тєвд 10.00 цагаас Тэмээн поло тэмцээний шувтаргын 2 багийг шалгаруулах урьдчилсан тоглолтууд явагдана. 14.00 цагаас "Тэмээтэй парад" жагсаалаар эхэлнэ.  Парадад  нутгийн иргэд, хvсвэл сонирхохоор ирсэн жуулчид тэмээ унан оролцож болох бєгєєд парадыг тус сумын ХАА-н мэргэжилтэн "Баяр зохион байгуулах комисс"-ын гишvvн Базарчулуун сумын Засаг дарга Д. Гэрэлт - Одод хvлээлгэн єгснєєр баярын vйл ажиллагаа эхэлнэ. Тэмээтэй парадыг урьд жилvvдийн адил сумын засаг дарга, ХАА -н мэргэжилтэн Базарчулуун нар манлайлан зам чигийг заана. Хэрэв та анх удаа оролцож байгаа бол цувааны эгнээг баримтлан явахыг анхаарна уу!   Жуулчид парадад тэмээтэй оролцох, тэмээ унах, тэмээн аялалын захиалгыг 7-оос доошгvй хоногийн ємнє "Тvмэн тэмээ - тэмээн аялалын холбоо"-нд єгнє. /холбоо барих утас 99074355, 99852645, 95144470/ Баярын парадад жуулчдаа оролцуулах компани єєрийн туг далбааг авчран парадад оролцож баярын vед авах телевизийн болон бусад сурталчилгаанд оролцох боломжтой.  

Баярын нээлт Булган сумын тєвд, сумын Засаг даргын Тамгын газраас зvvн урд зvгт 300 орчим метр зайд зvvн тийш харан байрласан Мал аж ахуйн Эрдэм шинжилгээний хvрээлэнгийн 1 давхар саарал байшингийн ємнєх талбайд болно.Тухайн газар Монгол улсын Туг, чанга яригч тусгай индэр тавцан байрлуулсан байгаа.  Сумын Засаг даргын Тамгын газар нь сумын тєвдєє, дээрээ Тєрийн далбаа бvхий нэг давхар цагаан барилга болно.  "Тэмээтэй парад" жагсаалын дараа шууд "Тэмээтэй сайхан хос"-ыг шалгаруулах бєгєєд "Сайхан хос"-ууд нь тухайн жилд єєрсдєє шинээр хийж бэлтгэсэн хувцас, хэрэглэлээр тэмээгээ болон єєрийгєє гоёсон байна. Сайхан хосыг жуулчид, орчуулагчдаас бvрдсэн 5 хvний бvрэлдэхvvнтэй шvvгчдийн баг шалгаруулна. 

Мєн талбайд спортын шинэ тєрєл болох Тэмээн пологийн шувтаргын 2 багийн тоглолтыг vзvvлнэ.  Энэ бvхэнтэй зэрэгцэн Сумын дунд сургуулийн vvдний вестибюльд Сурагчдын дунд зарласан "Тэмээ - миний найз" сэдэвт гар зургийн vзэсгэлэн, ингэний сvv цагаан идээгээр боловсруулсан цагаан идээ, ноос, "Goyo" ноолууран бvтээгдэхvvн болон бусад бvтээгдэхvvнээр орон нутгийн иргэдийн бvтээсэн бэлэг дурсгалын зvйлийн vзэсгэлэн баярын єдрvvдэд тогтмол ажиллана. Дунд сургууль нь баярын талбайгаас баруун урагш 300 м орчимд байрлах 2 давхар цагаан барилга.  Тэмээтэй парад жагсаалын дараа сумын эрдэм шинжилгээний хvрээлэнгийн хашаанд, урдаас нь ордог хаалганд Сумын vндэсний шагайн харваачдын тэмцээн болно. Vндэсний шагай нь монгол эрчvvдийн цэц мэргэнээ сорьдог vндэсний уламжлалт тоглоом бєгєєд 9 тохой хол газарт байрлуулсан шагайг євдєг дээрээсээ няслаж оноодог сонирхолтой тоглоом болно.

Тэмээний баярт оролцогсдод зориулсан дунд сургуулийн сурагчдын байгаль хамгаалах "Алтайн хойлог" клубын сурагчдын концерт Соёлын тєвд 17.00 цагаас эхэлнэ. Концертын vеэр уламжлал болгон аймгийн хамгийн олон тэмээтэй малчин айлд мєнгєн буур, аймаг, сумын хамгийн олон ботготой айлд мєнгєн ботго гардуулах ёслолын ажиллагаа явагдана.  Энэ тоглолтонд хvvхдийн бvжгийн алдарт "Ботгохон" хамтлагийн бvжигчид оролцон Ємнєговийнхны vе vеийн бахархал болсон "Ботгон тэшээ" бvжгийг тоглож сонирхуулна. Тоглолтонд жуулчид 3 доллар, монголчууд 1000 тєгрєгєєр орох бєгєєд тоглолтын орлого нь шууд хvvхдvvдэд очно. Билетийг сумын Соёлын тєвийн ажилтнууд зарж зохион байгуулна. Туршлагаас vзэхэд жуулчны группийнхээ мєнгийг урьдчилан хураагаад кассад нь шууд тєлєн орох нь дээр байдаг.  Соёлын тєв нь сумын Засаг даргын Тамгын газрын хажууд, баярын гол талбай болох Хvрээлэнгээс баруун хойш 200 орчим метрт орших ягаан єнгийн 2 давхар барилга болно.  

Сар шинийн 5. 2010.02.19. Мягмар. Єдрийн нар 07:16 минутад мандаж, 18:21 минутад жаргана.

09.00 цагаас Булган суманд мєн Хvрээлэнгийн ємнєх талбайд очиж уралдах тэмээдэд бооцоо тавина. Тэмээний уралдааны комисс тэмээдийг танилцуулна. Бооцоонд ихэнхдээ 3000 - аас дээш тєгрєг тавьдаг бєгєєд бооцоог комисс нэгтгэн хураагаад уралдааны эцэст таасан хvнд бооцооны бvх мєнгєний 50 хувийг олгож 50 хувийг уралдсан тэмээчдэд олгоно. Бооцоог Булган сумын "Булган Булагийн Уяачдын Холбоо" зохион байгуулна. Талбайн тайцны ємнє зориулан бэлтгэсэн  бооцооны хайрцаг бvхий ширээнд дээр бvртгэж авна.  Тэмээний уралдаан 12-15км зайд болно. Барианы талбай нь сумын тєвєєс зvvн тийш 1.5км-т байгаа. Тэмээ гараанд очих, ирэх хугацаа нь 2 цаг орчим.  Уралдсан тэмээг 11 цаг барианд барих бєгєєд тэмээг уралдааны замд даган явж гараанаас гарах, уралдах vеийн зураг авах эрхийг зєвхєн мандат авсан жуулчдад олгоно. Жуулчид тэмээг зєвхєн ертєнцийн зvгээр урд талд нь (наран талд) тэмээнд 100 метрээс гадагш зайд дагаж, телевизийн бичлэг хийж байгаа хvмvvсийн урдуур орохгvй байх, хоорондоо уралдахгvй байх, аваар ослоос болгоомжлон анхаарал сэрэмжтэй явахыг жолооч, жуулчиддаа сануулж байх хэрэгтэй. Энэхvv журмыг давтан зєрчвєл журам сахиулах ажилтнууд мандат харгалзахгvй журамлах болохыг анхаарна уу.  14.00 цагаас торомны уралдаан болох бєгєєд тором 5-7 км газраас уралдана. Тором нь ботгоны ах 2 настай тэмээг хэлнэ. Тормыг хvvхдvvд унаж оролцоно. Тормыг тэмээний уралдааны талбай дээр барина.  Торомны уралдааны дараа 15 цагаас Хvрээлэнгийн талбай дээр "Тэмээтэй буухиа уралдаан" болно. Энэ нь эмнэг тэмээ барих, унагах, зогдорлох, буйл зорох, бурантаг томох, буйллах, эмнэг тэмээ сургах, тэмээнд ачаа ачих зэрэг уламжлалт зан vйлийг нэг дор харуулсан хєгжєєнт буухиа тэмцээн бєгєєд тус бvр 5 хvнтэй баг оролцож уралдана.

Буухиа уралдааны дараа 1700 цагаас тэмээний баярын хаалтын ажиллагаа болж шагнал урамшуулал гардуулж тvрvvлсэн тэмээдийг дунд сургуулийн цоллооч сурагч цоллоно. Жуулчдын захиалгаар цагаас тус аймгийн Сэврэй сумын Хонгорын элсний орчимд бvтээсэн, говийн тэмээчин малчид vр удамдаа мал маллах уламжлалт арга барилаа хэрхэн євлvvлж байгааг оросын цаатангуудын амьдралтай харьцуулан харуулсан, нэн сонирхолтой, Францын телевизийн "Эрийн цээнд хvрэх замд" баримтат киног vзvvлэнэ. Сумын Эрдэм шинжилгээний хvрээлэнгийн хурлын зааланд

Сар шинийн 5. 2010.02.20. Лхагва. Єдрийн нар 07:14 минутад мандаж, 18:23 минутад жаргана.

Булган - "Гурвсан Сайхан" нисэх буудал. Буцна.

Сэтгэгдэлүүд:

1. Тод (зочин) | 2009-12-02 23:24:50
Энэ хэр юм болдог юм бол доо.
2. Тод (зочин) | 2009-12-02 23:26:06
Хүйтэн байх байхдаа
3. Davaa (зочин) | 2009-12-03 14:05:32
Сайхан баяр болдог юм байна.
4. bi_banjig | 2009-12-03 15:47:52
ноднингийнход очсон, сайхан баяр даа... энэ жил харин амжих болов уу гэж...
5. Nyamka | 2009-12-04 17:06:04
Сайхан арга хэмжээ болох гэж байгаам байна даа...
харин ноднин тэмээн сүргийн тоо толгой өмнөх оноосоо бага зэрэг өссөн үзүүлэлттэй гарсан санагдаж байна энэ жил харин яахын бол дахиад өссөн байх гэж найдаж байна. Тэмээ их байна гэдэг нь бас энэ салбартаа хэрэгтэй л байх

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.