Шивээт Хайрхан уул, Цагаан голын сүг зураг дурсгал.

Түрэгийн хүн чулууБаян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг Алтай Таван Богд ууланд Шивээт хайрхан уул - д.т.дээш 3349 м. / N49°5.46', E88°10.663'/ гэж бий. Уулын ар бэлээр Цагаан гол, зүүн өмнө талаар Налиа буюу Хар салаагийн гол урсна.  Уулын орой дээрээс Алтай Таван Богд уул маш сайхан харагддаг.  Шивээт хайрхан уул руу баруун бэл дэх Янгирт нуурын талаас авирвал амархан гарна.  Уулын оройгоор янгир ямаа бэлчээрлэн явах нь олонтаа тохиолддог.  Уулыг тойрч явганаар аялаарай.  Уулын өвөр бэлд айлын өвөлжөө дөрөв бий.  Өвөлжөөнүүдийн арын гялгар хүрэн хадан дээр хадны сүг зураг / N49°07.400', E 88°11.703'/. дүрслэл элбэг.  Шивээт хайрханы хадны сүг зураг дүрслэлд дайн байлдаан дүрсэлсэн нэг сонирхолтой зураг байдаг.  Энд хуягласан морьтой хоёр цэрэг өөд өөдөөсөө жад барин тулж байгаа болон тэдний дунд нэг нум сум барьсан харваачийг дүрсэлсэн зураг байдаг.  Иймэрхүү зураг дүрслэлийн монголоос олдсон хамгийн эртний ч зураг энэ байж болох юм.  Энэ зураг дүрслэлтэй адил агууламжтай нэгэн зураг нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг Цамбагарав уулын Харганатын хаднаа хөө хуягласан морьтой цэргүүдийг дүрсэлсэн байдаг.  Энэ зураг нилээд хожуу үе буюу Нирун улсын үед холбогдох зураг юм.  Энэ мэт сонирхолтой агууламж бүхий зураг энд олон бий.  Цагаан гол, Шивээт хайрханы хадны сүг дүрслэлд 10.000 сүг зураг бий гэдэг.  Хүрлийн үед холбогдох буган чулуу /N49°67.406', E 88°12.783'/ бий.  Шивээт хайрхан уулын баруун хойд бэл, Цагаан голын урд талын дэвсэг дээр /N49°7.393', E88°15.118'/ түрэгийн хүн чулууны /VI-VIII зуунд холбогдох/ цогцолбор бий.

Шивээт уулын хүн чулуу, сүг зураг дурсгалын байршил, тойм зураг.

Иймэрхүү хэсэг хэсэг гялгар хадан дээр их бий.

Энэ бас нилээн сонин дүрслэл, өөд өөдөөсөө харсан хоёр бухын дунд хүн байгаа юм. Юуг дүрсэлсэн юм бол?

Иймэрхүү хөшөө чулуу нилээдгүй байдаг ч тамга, амьтны дүрслэлтэй хөшөө чулуу цөөхөн байдаг.

Хүн чулуу 4 байдаг. Хүн чулуудын урдаас зэл чулууг суурилуулсан байдаг.

Энэ хөшөө чулуун дээр нүдний шил шиг тамга байгаа. Аль үеийн тамга

Сэтгэгдэлүүд:

1. Зиак (зочин) | 2009-12-05 21:28:21
Зиак энэ хүн чинь хөшөө юм уу хаашаа юм.
2. Зиак (зочин) | 2009-12-05 21:42:10
уншсан чинь сонирхолтой юм байнаа, баярлалаа.
3. Баатарцоож (зочин) | 2009-12-05 21:45:24
Энэ сонирхолтой блог байна шүү. Энэ газрын талаар ямар нэгэн мэдээлэл урьд нь би хараагүй юм байна.
4. Гангэрэл. Я (зочин) | 2009-12-05 21:49:57
Энэ бол баруун монголд буй түрэгийн томоохон хөшөө цогцолборуудын нэг. Монгол Алтай судлалын хүрээлэнгийнхэн судалгааны хүрээнд зурагжуулсан гэж сонсож байсан. Мөн Цэвээндорж, Төрбат олон эрдэмтэд судалсан.
5. Ganaa (зочин) | 2009-12-05 21:59:16
thanks.
6. Ganaa (зочин) | 2009-12-05 22:04:31
Сонирхолтой мэдээлэл өгсөн таньд баярлалаа.
7. Ариунбаяр (зочин) | 2009-12-07 16:56:53
Сонирхолтой мэдээлэл байна.
8. zaya (зочин) | 2009-12-07 17:48:29
Алдараа ахыг ийм гоё блогтойг сая л мэдлээ. сэтгэл их хөдөлжийнээ,
Тэгээд энэ цагаан голын сүг зураг чинь цагаан салаагаас ангид болж таарч байна уу, хэрэм тийм бол би төөрч байжээ. энэ 2 хоорондоо хэр зайтай юм болоо?
9. Болор (зочин) | 2009-12-15 22:51:21
Баярлалаа, хэрэгтэй сонирхолтой юм
10. цэдо (зочин) | 2010-01-23 09:20:16
хүмүүст танин мэдэхүйн ач холбогдолтой дажгүй блог бн. Шивээт Хайрханы хувьд ШУА-ын Археологийн хүрээлэнгийн захирал доктор, проф. Д.Цэвээндорж анх судлан бүхэл бүтэн нэгэн сэдэвт ном туурвисан байгаа. Цагаан гол Шивээт Хайрханы хажуугаар урсдаг. Цагаан салаа, Цагаан гол 2 нэлээд зайтай.
11. Тамирболд (зочин) | 2010-01-23 19:30:49
Зураг дээр зурсан юмыг яриад хэрэггүй ш дээ, цэдо.
12. arial (зочин) | 2010-04-10 10:11:04
хэрэгтэй мэдээлэл байлаа баярлалаа өөр олон сонирхолтой мэдээлэл хийж байгаарай
13. vanchka (зочин) | 2010-04-10 10:12:11
sonirholtoi medeelluud bailaa thanks

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.