Зулганай - Зулганайн баянбүрд.

Зулганайн баянбүрд гэж нэг газар байдаг. Энэ газрын тухай мэдээлэл ч бас хомс, интернет байгаа зураг нь бас худлаа байдаг юм байна. Энэ газрын зарим зурагнаас оруулъя. Говь цөлд тохиолддог үржил шимт хөрс бүхий мод, бут сөөг, өвс ургамал нь жигдэрсэн, цэнгэг уст булаг шанд ундарсан хэсэгхэн нутгийг баянбүрд гэнэ. Монголын говьд ч алдартай баянбүрдүүд олон бий. Эдгээр баянбүрд нь говийн байгал экологийг тэнцвэржүүлж байдаг гэж үзэж болно. Бургас, сухай, заг, зэгс, харгана, хармаг зэрэг олон төрөл зүйл бутлаг ургамал баянбүрдэд ургана. Мөн дан ганц зэгс голлосон бут сөөг хийгээд бусад, өвслөг ургамалтай баянбүрд ч байна. Зулганайн баянбүрдэд зэгс голлон ургасан баянбүрд юм. GPS: N 43° 34.86', E 100° 5.027'. Зулганайн гол өдөр элсэн доогуур шурган алга болж, шөнө ил гарч урсдаг гол.  Зулганай бууж тухлах сайхан газар ч орой нар шингэх үед жижиг хар ялаа их гарч ирнэ дээ.

 

Сэтгэгдэлүүд:

1. bi_banjig | 2009-12-27 19:23:49
хачин сайхан газар л гэдэг сурагтай... одоогоор очиж амжаагүй л байна даа гэж...
2. Амараа (зочин) | 2009-12-27 19:26:14
Нилээн удаж байж бичлэг орууллаа шүү, хаагуур яваад байна даа.
3. mongoliaexpeditions | 2009-12-27 19:29:45
Bi_banjig, Сайн уу хө, Шинэ оны мэнд хүргэе.
4. mongoliaexpeditions | 2009-12-27 19:30:48
Bi_banjig, Сайн уу хө, Шинэ оны мэнд хүргэе.
5. bi_banjig | 2009-12-27 19:35:19
сайн сайн... ажил сайн л биз дээ, ирэх онд илүү их амжилттай, ашиг орлоготой байхыг хүсье. алтан зар зас тань дардан байг... шинэ оны мэнд!!!
6. bi_banjig | 2009-12-27 19:40:31
ээ чааваас... шар зам гэж байгаа юм шүү... хэхэ
7. Сайна (зочин) | 2009-12-27 20:04:11
Сайхан газар байна.
8. Баатарсүх (зочин) | 2009-12-27 20:10:22
Би аялал жуулчлалын ангийн оютан байгаа юм, тантай холбогдож, уулзаж болох уу
9. mongoliaexpeditions | 2009-12-27 20:13:53
Болох байлгүй дээ.
10. Bayana (зочин) | 2009-12-28 01:23:48
Энэ сонирхолтой сайхан газар даа. Хэдэн жилийн өмнө очиж байлаа.
11. Munkhtumur | 2009-12-29 00:31:59
Sain uu. New year mendchilgee office-d chini hurgesen shuu.
12. Agai | 2009-12-29 06:20:20
сайхан зургууд байна
13. Mongolia Expeditions (зочин) | 2009-12-30 01:03:30
Happy New Year. Баярлалаа.
14. Lunaz | 2009-12-30 13:42:37
Ийшээ хүрэхэд их хэцүү, дор хаяж 2 машин явах хэрэгтэй гэсэн. Үнэн боловуу?
15. money (зочин) | 2009-12-30 18:52:27
www.ptcmoney.tk orood uzeerei
16. sweetcat | 2010-01-11 22:56:44
sonin ontslogtoi gol yum geech uzeh yumsan
17. greenhorse_hbt | 2010-01-12 15:31:01
Saihan medeelel oruulsand bayarlalaa. Mongol orond heden baynburd baidag yum boloo.
18. muujig (зочин) | 2010-02-07 17:07:12
goy gazar bn sonsoj l bailaa harj baisangui zulganain baynburd chin bulag shandgui umu bi bulagtai gazariig l baynburd gej bn gej oilgodog baisiin
tani zurag bichleg deer tiim um haragdsangui

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.