Зосон зураг - Сант уулын зосон зураг.

Сант уулын зосон зурагТөв аймгийн Эрдэнэсант сумын төвийн баруун урдуур дамналдан баруун хойноос зүүн урагшаа сунаж тогтсон боржин чулуун тогтоцтой, үзэсгэлэнт уулыг Сантын уул гэнэ.  Энэ уулын баруун урд биеэр эртний булш, хиргисүүр нилээдгүй олон байдаг.  Энэ ууланд хэдийд хэн үйлдсэн нь тодорхойгүй нэгэн улаан зосон зураг бий.  Ганц адууны зургийг улаан зосоор зурсан байдаг. Нутгийнхан энэ газрыг тахилга шүтлэгтэй догшин газар гэж ярьж байсан.  Нутгийн уяачид ихэд шүтэн, морьдынхоо хурд ирийг даатгаж ирсэн газар гэж нутгийн хөтөч залуу хэлж байлаа.  Зосон зураг зурсан хадны ойролцоо хадаг яндар, жижиг модон морь, хурд морины эд хэрэглэлийн билэгдэн дуурайлгаж хийсэн зүйлсийг олноор тавьсан байдаг юм байна. Зурагт адууг том толгойтой, бахим хүзүүтэй, богино хөлтэй, урт сүүлтэйгээр дүрсэлсэн байх ба их биеийн зарим хэсэг нь нар салхины элэгдэлд орж ховхрон алга болсон байна. Хаданд ердөө ганцхан адууны дүрс зурагдсан байна. Энэ зурагт тахь дүрсэлсэн үү эсвэл монгол адууг дүрсэлсэн үү? Эргэн тойронд нь өөр зурсан зүйл үгүй болно.  Энэхүү газрын талаар мэдээлэл бага байдаг бололтой. Хэрэв танд мэдээлэл байгаа бол хуваалцаарай.  Энэ газрыг үзэхийг хүсвэл Сант уулын баруун урдуур Бүрэн сум руу явдаг замаар явна.  Айлууд бий асуувал заагаад өгөх байх.

 

Нөгөө адууны зураг.

Хүмүүсийн шүтлэгтэй холбоотой тавигдсан модон морьд.

Хурдан морины хазаар, хусуур, сойзыг билэгдэж тавьсан зүйлс.

Халгай их ургасан тул хүрэхэд жаахан хэцүү юм билээ.

 

 

Сэтгэгдэлүүд:

1. Баатараа (зочин) | 2010-01-07 22:15:37
хөгшөөн нилээн удаж байгаад бичлэг оруулж байх чинь...Шинэ оны мэнд хүргэе. Амжилт.
2. Munkhtumur | 2010-01-08 00:17:50
Сайн уу. Шинэ оны мэнд
3. Agai | 2010-01-08 02:00:12
сайн байна уу сонирхолтой сайхан нийтлэлд баярлалаа
4. Saina (зочин) | 2010-01-08 09:03:48
Sonirholtoi bailaa.
5. mongoliaexpeditions | 2010-01-08 09:12:24
Шинэ оны мэнд.
6. erhtsas | 2010-01-08 09:24:07
Хэдэн сарын өмнө ажил дээр маань нэгэн гадаад агаа, гэргийн хамт ирсэн юм, цаашаа хараад сууж байгаа тэдний зүг санаадгүй хартал www.Mongolianexpeditions.com гэсэн футволк нь анхаарал ихэд татсанаар тэдэнтэй яриа үүсгэхэд Хонг-конг хүмүүс байсан бөгөөд хэдэн жилийн өмнө Монголын тал нутгаар аялахдаа тэрхүү богино ханцуйтай цамцыг дурсгал болгон авсан аа хэлж билээ. Бодвол танай байгууллагаар л газарчлуулж аялсан хүмүүс байх даа. Ямар ч л байсан одоог хүртэл танай хаяг бүхий цамцаар гоёсоор л явдаг юм билээ.
7. Nice (зочин) | 2010-01-10 14:17:09
Энэ чинь шинэ газар юм биш үү?
8. sweetcat | 2010-01-11 22:53:59
saihan niitlel bna goy ch site yum aa

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.