Харзны ус - Харзны усанд орох уу?.

Харзны усУлаанбаатарт харзны усанд орж биеэ эмчилж чийрэгжүүлдэг хэсэг бүлэг хүмүүс байдаг.  Тэд долоо хоногийн амралтын өдрүүдэд цуглаад Туул голын мөс цоолоод харзны усанд ордог. Харзны усанд орох нь биеийг хасах цэнэгтэй ионоор цэнэглэж биеийг сэргээж өгөхөөс гадна хүний биеийн цусны эргэлтийг сайжруулж, судасны энд тэнд бөглөрсөн бөглөөсийг арилгаж, хүний биеийн зарим хэсэгт бий болсон үхжилийг сааруулж, сэргээж өгдөг юм байна. Харзны ус­ны ач тус асар их бай­даг юм байна. Га­зар ээжээсээ сөрөг энерги, тэнгэр эц­гээсээ эерэг энерги аван өөрийн биеийн нэмэх, хасах цэнэгээ тэнцвэржүү­лээд, голын ариун усандаа ариусаад байвал ямар ч үед өвчлөхгүй байж чадна. Нилээд олон бүсгүйчүүд мөн харзны усанд орж байна лээ. Харзны хүйтэн усанд орох нь эмэгтэй хүний арьс болон суларсан булчинг чангаруулж, жин хасч тураадаг гэнэ. Монголчууд усны эмчилгээний гайхамшигт чанарыг эртнээс мэдэж амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн ард түмэн. Монголчууд Намарын дунд сарын 15-наас урсгал ус рашаан болж, таван махбодийг эмчилдэг гэж ярьдаг.  Рашаан ус хүртэж биеэ эмчилдэг хүмүүс намар өөрийн өвчин шаналлыг арилгахаар рашаан усанд их явдаг нь дээрх үгийг батлах мэт.  Харзны усанд ороход танд зориг л хэрэгтэй.  Түүнээс биш ямар нэгэн бэлтгэл хэрэггүй, шууд ирээд орж болно. Зарим туршлагатай усанд орогчид: анх орж буй хүн 3-4 сард усны хор гүйхээс өмнө орвол зүгээр гэж байсан. Харин мэдээж усанд орох хувцас, уснаас гарч ирээд бие арчих алчуур, нөмрөх хувцас, шаахай зэргийг авч ирэх хэрэгтэй. Мөн халуун савтай цай, цайндаа шар тос самраад аваад ирэх хэрэгтэй. Уснаас гарч ирээд ууна. Шар тостой цайг монголчууд осгосон хүн малд өгдөг нь хүний голын тамирыг сэргээж, голд хуралдсан хүйтнийг зайлуулж өгдөг гэж үздэг тул усанд орсны дараа уухад зүгээр байдаг юм байна. Мэдээж харзны усанд та бүх биеээрээ 3-5 секунд ороход л болно.  Орлоо, булхлаа, гарлаа. Ин­гээд л болоо. Хамгийн гол биеийнхээ бүх хэсэгээ оруулах ёстой. Ингээд ороод үзээрэй. Доор харзны усанд орж буй бичлэг бий

 

 

Сэтгэгдэлүүд:

1. """Домог""" (зочин) | 2010-01-31 13:51:23
ий тий тий, даарчихлаа байз.
2. Chabu (зочин) | 2010-01-31 14:33:36
medeh patsanuud bna,
3. Болороо (зочин) | 2010-01-31 16:31:04
Гоё гоё гүзээтэй гарууд байна даа
4. Батцэцэг (зочин) | 2010-01-31 16:38:04
Харин тийм том гэдэстэй болохоор даардаггүй юм байна л даа. Гэхдээ их сонирхолтой юм байна. Баярлалаа.
5. Анжи (зочин) | 2010-01-31 16:42:24
Хүнийг янз бүрээр бичиж байхаар өөрсдөө туршаад үзээч, та нарыг голын эрэгдээр харъя, Банжигчидаа гол орж усанд орох уу?
6. Соло (зочин) | 2010-01-31 22:31:44
Галзуу галзуу
7. ♥Натаха♥ | 2010-01-31 22:39:30
харзны усанд орохоор даардаггүй гээ л байдын үнэн юм болвуу
даармаар л юм
8. zchn (зочин) | 2010-02-01 10:20:28
Харзанд орох нь үний биед тустай гэж сонссон.
9. zchn (зочин) | 2010-02-01 10:21:12
Хүний биед шүү
10. blogtoihun | 2010-02-05 08:09:10
үнэхээр гайхалтай...
11. Жиргээ | 2010-02-05 08:15:05
za titanik shig te!
12. muujig (зочин) | 2010-02-07 16:41:49
tii tii tii aimaar zorigtoi chiireg humuus uma
13. Hatu (зочин) | 2010-02-10 10:44:06
wow nice. so beautiful.
14. Lunaz | 2010-02-11 15:57:22
Хөдөлгөөний дутагдалд ороод өөхлөчихсөн, харвингаа унжуулсан, хуян шар усандаа баригдсан баахан "уба, ажама" нар хаха. Хөөрхийст тус болоосой доо
15. Hatu (зочин) | 2010-02-12 09:19:18
за за
16. buugii (зочин) | 2010-03-09 11:28:09
eeee harznii usand orood daardguimaa harin moson deer garaal daaardiin daraa jil orood neg uzeeree
17. Bi (зочин) | 2010-05-16 10:23:09
Дүн өвлөөр харзны ус халуун зуны шүд хага ташсан булгийн уснаас хамаагүй бүлээхэн байдаг юм.
18. Erka (зочин) | 2010-08-13 17:07:00
Ии тий тий, Бие зарайгаад л явчлаа. Энэ яагаад эргэлдээд байнаа.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.