УЛААНБААТАР ХОТЫН НЭРЭМЖИТ-МӨСӨН ШАГАЙН НААДАМ
"Улаанбаатар хотын аялал жуулчлал -2015" хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах чиглэлээр Улаанбаатар хот, хотын орчимд жуулчдын сонирхолыг татах, үндэсний ёс заншил, тоглоом наадгайг зохион байгуулж, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилгоор мөсөн шагайн наадам зохион явагдана.
Зорилго: 2010 оны 02-р сарын 17-ны өдийн 11:00 цагт Зайсан толгой, Туул голын хөвөөнд эхлэн явагдана. Нээлтийн ажиллагаа 15:00 цагт эхлэнэ. Мөсөн шагайн наадмын үеээр гадаад дотоодын жуулчдын сонирхолыг татах Монгол үндэсний наадгай ёс заншлыг харуулна.
Шагайн харвааны Цуваа харваа / ММШХолбооны харваачидад зориулсан наадгай / Цуваа харваа нь ММШХолбооны дүрмийн дагуу явагдана мөн Холимог харваа / Гадаадын иргэн, жуулчидад зориулсан тэмцээн / Холимог харваа нь багийн тоглолтоор явагдана.
Нэг багт 1 мэргэжлийн харваач 1 жуулчин оролцоно. Тэмцээнийг мөсөн шагайн харвааны богиносгон зам дээр явуулна. Нээлтийн ажилгаанд ардын урлагийн тоглолт, уртын дуу, хөөмий, морин хуурын тоглолт тоглож ирсэн зочид үндэсний хувцасаа өмсөж сонирхуулна...
Мөсний шагайн талаар илүү ихийг эндээс уншаарай
Зохион байгуулагчид:
- Нийслэлийн Аялал жуулчлалын газар.
- Монголын аялал жуулчлалын холбоо, харъяа компаниудын гадаад, дотоодын жуулчид.
- Монголын мөсөн шагайн холбоо.
Зохион байгуулагдах үйл ажиллагаа:
- Мөсөн шагайн тэмцээн
- Нээлтийн ажиллагаа мөсөн шагайн / үзүүлэх тоглолт /
- Гадаадын жуулчдын дунд зохиогдох холимог харвааны тэмцээн
- Шагналын арга хэмжээ
Тэмцээний төрөл:
- Цуваа харваа / ММШХ харваачид /
- Холимог харваа / Жуулчидад зориулсан /
Шагнах журам:
- Цуваа харваанд Эхний 5 байр эзэлсэн тамирчдад өргөмжлөл мөнгөн шагнал олгогдоно.
- Холимог харваа / Гадаадын иргэн, жуулчидад зориулсан тэмцээн / Холимог харваа нь багийн тоглолтоор явагдана. Нэг багт 1 мэргэжлийн харваач 1 жуулчин орно. Тэмцээнийг мөсөн шагайн харвааны богиносгон зам дээр явуулна. Эхний 2 байранд шалгарсан багийг өргөмжлөл, дурсгалын зүйлээр тус тус шагнаж урамшуулна мөн оролцсон жуулчидад дурсгалын зүйл гардуулна.
Та бүхнийг "МӨСӨН ШАГАЙН НААДАМД" хүрэлцэн ирж үндэсний ёс заншил, тоглоом наадгайг үзэж сонирхон байгалийн сайхан цэвэр агаарт гайхамшигт ертөнцөөр аялахыг урьж байна.
НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБОО



Сэтгэгдэлүүд:
Амжилт бүтээлээр үдэж
Ирж буй tiger оноо
Инээд хөөрөөр угтаж
Сүрэг мал чинь super тарган
Сүү идээ чинь fresh сайхан,
Даага давхар далавчтай,
Бяруу бакь булчинтай
Төрлөөрөө түвшин nice
Бултаараа буянтай happy
Айл хотлоороо нуль party
Алт мөнгө авдраар fully
Хямралыг chance болгож
Эвдрэлийг эвлэрэл болгож
Everyday энх тунх
Anytime эрүүл саруул
Ондоо ок
Сардаа сак
Ноён нуруу тэгш
Nо problem амьдраарай
Сэтгэгдэл үлдээх: