Монгол Алтайн нурууны хүрхрээнүүд

Цагаан голын хөндийн хүрхрээМөнх цаст Алтайн сүрлэг уулсын дунд олон томоохон хүрхрээнүүд байдаг.  Алтайн нурууны хүрхрээнүүд хүн хүрэхэд нилээд бэрхшээлтэй газруудад байдаг учир тэр болгон хүмүүс мэддэггүй.  Бидний ойлголтоор Орхоны Улаан цутгалангийн хүрхрээг Монголын хамгийн том, хамгийн ус ихтэй, үзэсгэлэнтэй хүрхрээ гэж үздэг.  Энэ талаар олон ном зохиол, гадаадын аялал жуулчлалын guidebook-т тэмдэглэгдсэн байдаг.  Гэтэл бид олон жил төрөлх Монгол нутгаараа аялах явцад Улаан цутгалангийн хүрхрээнээс өндөр, ус ихтэй хүрхрээнүүд Монгол нутагт, тэр дундаа Алтайн сүрлэг уулсын дунд оршин байдгийг олж үзэж харж, тогтоолоо.  Сүүлийн жилүүдэд дэлхийн уур амьсгалын дулаарлаас хамаарч Алтайн уулсын мөнх цас хайлж байгаа учир урьд ном, сонинд тэмдэглэгдээгүй шинэ хүрхрээнүүд үүсч бий болж байна. Монгол Алтайн нурууны зарим томоохон хүрхрээнүүдийн талаар дор дурдъя.

Бага Түргэний хүрхрээ.

Баян-Өлгий аймгийн нутаг Хотон Хурган нуурын баруун эрэг, Түргэний уулсын дунд хэд хэдэн үзэсгэлэнтэй сайхан хүрхрээнүүд байдгийн дотроос Бага Түргэний амны хүрхрээ нь хамгийн өндөрт тооцогдоно.   Бага Түргэний хүрхрээ нь  36  метрийн өндөр эгц цавчим хаднаас  2 шатлалтайгаар  их, бага хоёр хүрхрээ үүсгэн унадаг.  Их хүрхрээний өндөр нь 23 метр, Бага Хүрхрээний өндөр 13 метр байна.  Бага Түргэний хүрхрээний GPS солибцол - N 48° 30' 28.2", E 88 ° 21' 50.3".   Цагаан усны голд 10 орчим метрээс унах хүрхрээ байдаг.

Бага Түргэний хүрхрээ Turgenii waterfall

Бага Түргэний хүрхрээ

Бага Түргэний гол

Бага Түргэний голын ам

Цагаан усны голын хүрхрээ

Цагаан усны голын хүрхрээ

Цагаан голын хөндийн хүрхрээ

Цагаан голын хөндийн хүрхрээ

Рашаантын хүрхрээ.

Монгол Алтайн нурууны салбар уулсын нэг Жаргалант Хайрхан уулын Рашаантын аманд хоёр ч хүрхрээ байдаг.  Рашаантын амны доод хүрхрээний өндөр нь 15 метр, дээд хүрхрээний өндөр нь 25 метр орчим байна. Дээд хүрхрээ нь ус ихтэй, их дуу чимээтэй байдаг.  Энэ хүрхрээний талаар нутгийн хүмүүс мэдэхгүй байсан нь их сонин санагдсан.  Рашаантын амыг өгсөөд явган явахад нилээд давчуу нарийн ам байсан.  Доод хүрхрээ дээд хүрхрээ хоёрын хооронд км хүрэхгүй зайтай ч явахад нилээд хэцүү эгц цавчим хадан хавцал эргээр явж хүрнэ. Рашаантын хүрхрээ -  N 47° 43' 30.8", E 92 ° 29' 54.5".

 

Рашаантын хүрхрээ

Рашаант голын дээд хүрхрээ 25 метр

Рашаантын гол

Рашаантын гол

Гоожуурын хүрхрээ.

Монгол Алтайн нурууны салбар уулсын нэг Хархираа Түргэний уулсын баруун урд бэл, Увс аймгийн Ховд сумын нутаг Шивэрийн голын зүүн цутгал Гоожуурын голд 17 метрийн өндрөөс унах нэг хүрхрээ бий.  Уг хүрхрээг нутгийнхан Хүрэн Ханангийн хүрхрээ гэж нэрлэдэг.  Гоожуурын хүрхрээний GPS солибцол. N 49° 26'12.5", E 91°15' 2.9".

 

Гоожуурын хүрхрээ

Гоожуурын хүрхрээ

Орхоны хүрхрээний бичлэг дор бий.

Сэтгэгдэлүүд:

1. Тамираа (зочин) | 2008-10-22 17:50:42
Монгол оронд ийм олон гоё хүрхрээнүүд байдаг гэж мэддэггүй байлаа. Гоё юм байна үзэх юмсан. Баярлалаа
2. Snow (зочин) | 2008-10-22 17:55:27
Хүрхрээнүүдийн талаар мэдээлэл өгсөнд баярлалаа, яг ийм хүрхрээнүүд Монголд байдийм уу, үнэн үүү, үнэн бол гоё л байна. баярлалаа, хэ хэ
3. anjigai | 2008-10-22 18:00:29
Ёстой сайхан тэмдэглэл байна. Гялайлаа
4. lover sista | 2008-10-22 18:02:01
VSnow үнэн байлгүй яахав дээ. Монголд юу л бол юу байна. Хэрэгтэй мэдээлэл оруулсанд баярлалаа. Заримдаа ажлын шаардлагаар иймэрхүү зүйл мэдэх хэрэгтэй болдог юм.
5. Ariunbold (зочин) | 2008-10-24 11:55:29
Мэдэхгүй хүрхрээнүүд ч байна. Баярлалаа. Дараа Арсайн хүрхрээний зураг болоод мэдээлэл, байршилыг оруулж өгөөрэй, Дахин бааярлалаа.
6. embi | 2008-10-31 15:01:18
Ямар сайхан газрууд вэ? Очиж үзмээр санагдчихлаа
7. Наран (зочин) | 2008-11-14 14:59:50
сайхан сайхан хүрхрээнүүдийн тухай мэдээлэл оруулсанд баярлаа, надад хэрэг болж аминд орлоо шүү.
8. Gee (зочин) | 2008-11-15 17:26:27
yamar goyo hurhreenuud ve. ochij uzehiinsen
9. tseba (зочин) | 2008-12-14 18:19:09
sainhn sanagdaj bn aaa.... ghdee my mgl vneher vzeed barahgui saihn gazruudtai shvv, tanitai holbogdoj boloh uu, tseba84@yahoo.com mail bicherei yum asuuh heregt bn
10. Барсаа (зочин) | 2009-01-01 17:23:36
happy new year
11. Snow (зочин) | 2009-01-23 21:17:05
Хөвсгөлийн байгаль сүрлэг дагшин, далд нууц ихтэй. Гэхдээ тэр нууцыг тайлж нээх нь бидний үүрэг. Энэ тухай билигт хүн Ц.Дамдинсүрэн “Эртний өвгөдийн үед мөргөж биширсэн хайрхан, энэ бидний үед шинжиж үзэх нуруу байна” хэмээжээ. Тийн шинжих нэгэн тохиол Н.Алтанхуягт таарчээ. 2006 оны 9-р сард нөхөн сонгуулийн ажлаар Хөвсгөлд ажиллахдаа “Ус хийсдэгийн хүрхрээ” нэртэй сүрлэг хүрхрээ байдгийг дуулж, нутгийн ардуудтай зорьж очжээ. Тэргүүн шадар сайд Алтанхуягын сайтнаас авав.
12. mountainwolf | 2009-02-12 13:50:44
sonin yum da Jargalant hairhand tiim ondor hurhree baidag gej ogt sonsoogui yum bna.
13. Munkhtumur | 2009-04-03 21:37:51
ochij uzeh heregtei gazruud baina shuu
14. mongoliaexpeditions | 2009-05-02 11:35:38
mountainwolf - Жаргалант хайрхан ийм өндөр хүрхрээнүүд байна. Бүр хоёр ч байна. Өөр бас сонирхол татахаар газрууд нилээдгүй байдаг юм билээ.
15. Чацарганы Бут | 2009-05-02 11:46:22
ochoogui gazruud baina aa, bayarlalaa. nud bayasav, setgel sergev, omog badrav, odoo neg bayan eh nutgiinhaa toloo barih uu?
16. mongoliaexpeditions | 2009-05-20 14:12:49
Нэг барчихъяа
Ochij uznee, zaaval
18. balar (зочин) | 2009-08-29 11:41:57
saikhan gazruud oruuljee
19. nekee | 2009-09-07 08:17:53
gyo shuu
20. x-woman | 2009-10-17 13:29:22
wow gaihaltai
21. Чаамаа | 2009-10-17 13:41:02
http://itgo.blog.banjig.net/post.php?post_id=277631 Монголчуудаа заавал ишээ ороорой заавал заавал
22. ss_gogo | 2009-10-17 14:26:52
улаан цутгалангаас өөрийг мэддэггүй байжээ
баярлалаа
23. sakura (зочин) | 2009-10-21 09:39:12
harhiraa turgenii uulsad iim saihan hurhreenuud baidgiig say l harlaa, urd umnu orhonii hurhreeg mongoliin tsoriin gants meteer tusuulj yavlaa, ta buhend bayarlalaa, ajliin amjilt husey shineleg medeelleer bidniigee hurtsalj baigaarai, bayartai
24. бхөа (зочин) | 2009-11-30 00:40:13
huue ter mildashew mun u? muldashewiin ekspeditsiin zuragnuud u?
25. ME (зочин) | 2009-11-30 11:48:36
Мулдашев бишээ. Тэрний зураг ч биш, манай зураг.
26. Мулдашев (зочин) | 2009-12-05 22:23:53
Энэ чинь миний зурагнууд ш дээ. Чи яагаад энд тавчихав. Надад өг.
27. Мулдашев (зочин) | 2010-01-11 22:26:56
Миний авсан сайхан зурагнууд
28. sweetcat | 2010-01-11 22:39:29
yostoi goy bichleg bna bayrlalaa
29. Аялагч (зочин) | 2010-07-14 18:38:30
Эндээс Гоожуурын хүрхрээг л үзчихвэл бүгдийг нь гүйцээх гээд байна даа. Мартсанаас, тэр Рашаантын хүрхрээ хавьд дэлхийд нэн ховордсон цасны ирвэс /snow leopard/ ийн хэвтэр үзэж, янгир ямаатай таарч байсан шүү. Үнэхээр сайхан нутаг.
30. Эрка (зочин) | 2010-08-11 13:50:18
Блог маш их таалагдлаа. Эндээс Гоожуурын хүрхрээг д үзсэн. Бороо ихтэй жил бол их сүртэй гоё байдаг.Явган аялалаар явж байхдаа үзэж байлаа. Машинаар явахаар бол Увс аймгийн Ховд сумын зуны зуслан талаас очих байхаа.
31. amjaa7 | 2010-08-13 18:31:14
NEEREE MONGOLD YAMAR OLON HURHREE BAIDAG YUM BE. ORHONY ULAAN TSUTGALANGIIN HURHNEES UUR SONSOOGUI YUM BNA. HARIN ZAWHAN AIMGIINHAA BOGDYN GOLYN HIIMEL HURHREEG L UZSENEES UUR HURHREE UZEEGUI SHUU. JINHENE BAIGALIIN HURHREEG UZEHSEN. ENE MEDELEL BUR HORHOI HURGECHIHLEE.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.