Алтай Таван Богд - Аяллын тэмдэглэл

Алтай Таван Богд - Монгол нутгийн алс баруун хязгаар Алтай нуруунд орших мөнх цаст сүрлэг оргилыг Алтайн Таван Богд гэж Монголчууд эрт үеэс нэрлэн тахин шүтэж иржээ. Алтай Таван Богд ууланд Хүйтэн, Найрамдал, Малчин, Бүргэд, Наран, Цагаан Суварга гэсэн 6 мөнх цаст оргилууд байдаг.  Хүйтэний оргил нь Монгол нутгийн  хамгийн өндөр цэг - 4374 метр.  Алтай Таван Богд ууланд авирахаар жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс уулчид зорин ирдэг.  Монгол улсын уулын аяллын гол чиглэлүүдийн нэг юм.  Алтай Таван Богд уланд жилийн дөрвөн улирлын туршид авирах боломжтой ч хамгийн тохиромжтой үе нь 7-р сарын 15-наас - 9 сар хүртэлх хугацаа юм.  Энэ хугацаанд уул хамгийн тайван, цаг агаар тогтуун, мөсөн гол дээрхи ангалуудыг хараад тодорхойлж болохоор байдаг.  Энэ үед хамгийн олон уулчид авиралт хийхээр ирдэг.   Таван Богдын цаг агаар  нэг өдрийн дотор жилийн дөрвөн улирлыг ч үзүүлж чаддаг өвөрмөц цаг агаартай.  Нар шарж байгаад цас, бороо орно дахиад л нар шарна.  Бид аялал жуулчлалын Монголиа Экспедишнс компаниас зохион байгуулдаг уулын аяллаар Хүйтэний оргилд авирахаар явсан.  Та линк дээр дарж бидний аяллын маршруттай танилцаж болно.  Алтай Таван Богд ууланд МУ-ын ерөнхийлөгч Намбарын Энхбаяр тэргүүтэй төрийн удирдлагууд авирснаас хойш Монголчууд энэ ууланд авирахаар зорин ирэх тоо ихэссэн.

Алтай Таван Богд ууланд Монголын хамгийн том гурван мөсөн гол байна. - Потаниний мөсөн гол, Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн гол.  Хамгийн том нь Потаниний мөсөн гол - 19 км урт.

Аяллын үед авсан зурагнуудаа дор тавъяа. 

 

Согоогийн голын хөндийд.

Цагаан голын хөндийд

Хорхог

Манай аяллын баг - Малчиний бэйс кэмп дээр авиралтын өмнө.

Олсонд орохын өмнө

Потаниний Мөсөн голыг гарч байна.

Өндрийн кэмп рүү явж байна.

Түр амсхийлт

Хоног Толгой хүрэх замд

Хоног толгойн кэмп

Цасан шуурганы дараа

Хүйтэний оргил дээр

Аяллын сонирхолтой бичлэг бий.

 

 

 

Сэтгэгдэлүүд:

1. Ariunbold (зочин) | 2008-10-27 11:40:25
Гоё юмаа. Олон жилийн өмнөөс ийшээ аялах бодол санаа байсан боловч өнөөдрийг хүртэл авираагүй л явна. Зурагнууд чинь маш их таалагдлаа.
2. Lunaz | 2008-10-28 11:29:43
Ий хаха өглөө сэрсэн чинь өвөл болцон байвал яах уу, ээмээр бийнаа
3. webmastermgl | 2008-11-13 17:50:15
uneheer goy ymaa bi ch bas neg iishee zurag awangaa uuliin aylal hiih sanaa baigaa ym. bi ug ni baruun aimaguudiigchin iim uzesgelentei gej bodsongui umnu zugeerl tom uul gej boddog bailaa getel badamsungain neg aylaliin tsagaar bayan ulgiiruu ywsan ter bihclegiig haraad uneheer gaihaj baisanshuu heregtei medeelelugsun tanid bayarlalaaa
4. sss (зочин) | 2008-11-13 21:49:12
thanks, it's great
5. Nyamka | 2009-03-08 21:19:11
Янзтай шүү. Заавал авралт хиймээр болчлоо. Холбогдож байгаа сайн судална аа. Баярлалаа.
6. dek (зочин) | 2009-05-04 16:09:12
gaixamshigtai. zun yvna gej bodoj bga
7. batjaa (зочин) | 2009-06-26 15:04:14
hi zaluusaa bid bayan-ulgiid baidag baruun aimguudaar aylahiig husvel 99652058-r holbogdooroi. Tanid martagdahgui dursamj uldeeh bolno.
8. Зочин (зочин) | 2009-08-29 18:13:33
Маш гоё бичлэг байна. Их таалагдлаа, авирмаар байа.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.