Бага Ойгор, Цагаан Салаагийн хадны сүг зураг, дурсгалууд

Бага Ойгор Цагаан Салаагийн дурсгал.

Бага Ойгор, Цагаан салаа, тэмээтэй хүнБаян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг Монгол Алтайн нурууны ноён оргил Алтай Таван богд уулын Бага Ойгор, Усайн Цагаан салаагийн голын савд уртаашаа 15 км, өргөөшөө 500 метр  үргэлжлэх газар оронд тархсан 10 мянга гаруй  хадны сүг зураг, дүрслэл бүхий эртний уран дархцуулын оюун сэтгэлгээ, уран гараар бүтсэн гайхамшигт нэгэн галлерей бий.   Монгол нутагт хадны сүг зураг, дүрслэл бүхий олон газар байдаг ч Цагаан салаа, Бага ойгорын дурсгал нь цар хэмжээний хувьд Монголдоо төдийгүй, дэлхийд томд орно.  Энэ галерей нь хүний хөгжлийн түүхийн олон үеийг нэг дор харуулж байдгаараа онцлогтой.  Энэхүү хадны сүг зургийг НЕОЛИТ vеэс эхлэн зурсан бөгөөд хvрэл зэвсгийн vед хєгжлийнхєє хамгийн их єргєн дэлгэр цэцэглэлтэд хvрчээ.  Цагаан салаа, Бага ойгорын  хадны зурагт зэрлэг vхэр,  адуу, буга, янгир, аргаль, чоно, гахай, баавгай, загас, шувуу зэрэг олон тєрлийн ан амьтан дүрслэн зурснаас гадна тухайн үеийн хүмүүсийн ахуй амьдралтай холбоотой сэдвээр зохиомжлон зурсан сонирхолтой зургууд олон байна.  Тухайлбал -  морь мал унасан хvн, ан гєрєє хийж буй анчид, байлдаж буй дайчид, морин тэрэгтэй хүн, зэрэг тэр vеийн хvмvvсийн амьдралын олон талыг харуулсан байдаг байна.

1994 оноос Монгол, Америк, Оросын эрдэмтэд Монгол Алтайн Бага Ойгор, Цагаан салаа хадны зургийн томоохон дурсгалыг дэлхий нийтэд нээж Парис хотноо 1999 онд хоёр боть судалгааны бүтээл нийтлvvлжээ.  Д.Цэвээндорж, Э.Якобсон, В.Д.Кубарев нарын хамтарсан судалгааны экспедици Бага Ойгор, Цагаан Салаагийн дурсгалыг жил дараалан судалж энэ талын томоохон судалгааны бүтээлүүдийг хэвлэн гаргасан байдаг. 

 

Бага Ойгор Цагаан Салаагийн хадны зурагний байршил

Энэхүү судалгаагаар сүг зурагний насыг тогтоох, сүг зургуудыг тоолох, байршилийг тогтоох, сүг зурагний фото зургийг авах зэрэг олон үйл ажиллагаанууд хийгдсэн.  Тэдний судалгааны ажлын үр дүнд энэхүү байгалийн галерей нь дэлхий нийтэд хүрч энэ гайхамшигийг үзэхээр олон олон аялагч, жуулчлагч нар зорин ирэх болсон.  Гадаад, дотоодын олон эрдэмтдийн олон жилийн судалгааны үр дүнд энэхүү гайхамшиг дэлхийд танигдаж дэлхийн гайхамшиг болон ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгджээ.

Ойгорын гол

Бага Ойгор, Цагаан Салаагийн дурсгал нь он цагийн хувьд неолитийн ( МТӨ 6000-3000) болон хүрлийн үеийг ( МТӨ 3000-1000 ) хамарсан байдаг.   Ингээд бодохоор энэхүү дурсгал нь 8000 орчим жилийн настай юм.  Найман мянган жилийн нар салхиний элэгдлийг тэсвэрлэн бидний үеийг хүрсэн нь үнэхээр хосгүй юм. 

Хадны сүг зургаас тухайн үеийн нийгмийн хөгжилийн үе шатууд дахь хүмүүс ахуй амьдрал, зан үйл, нийгмийн байгууламжийн талаархи мэдээллийг авч болно.  Иймд эдүүгээгийн хүмүүсийн балар эрт цагийн хүний нийгмийн хөгжил, нийгмийн байгууламжийн талаар ойлголттой болох гэж, балар эрт цагт байгаль дээр хүний гараар бүтээгдсэн сонирхолтой зүйлсийг биеэр үзэхийн тулд энэхүү газрыг зорин ирдэг. Бага Ойгор Цагаан Салаагийн дурсгалаар аялахад сонирхолтой олон дүрслэл зохиомж бүхий зурагнуудыг та бүхэн олж чадна. Та уйдахгүй шүү.

Энэ дурсгал руу дараах маршрутаар явж очиж болно.  Өлгий хот - Согоогийн гол - Хөх Хөтөл - Хар Ямаат - Бага Ойгор - Усай - Цагаан Салаа - Өлгий хот гэж явж болно.  Талдаа 175 км.  Монгол улсын хилийн бүсэд оршдог тул хилийн цэргийн газраас зөвшөөрөл авах хэрэгтэй.  Ойгорын голд Хөх Эргийн хилийн цэргийн застав бий.  Хилийн цэргийнхнтэй уулзаж хөтөч авбал зүгээр.  Анх очиж буй хүн хаана юу байгааг нь мэдэх аргагүй байдаг. Мөн хамгийн сонирхолтой зургуудыг үзэж чадахгүй ч байж болно шүү дээ.  Эндээсээ цааш Алтай Таван Богд ойрхон тул тийшээ явбал илүү сонирхолтой л байх гэж бодож байна.

Бага Ойгорын гол

Бага Ойгорын гол дахь хадан дээрхи зураг дүрслэл.

Зурагт буга,согоо, нохой, явган явж буй хүнийг дүрсэлсэн байна.

Зураг дээр үхэр, нохой хөтөлсөн хүмүүсийн дүрслэл байна. Эртний хүмүүс нохой, адууг гаршуулан амьдрал ахуйдаа ашигладаг байсныг харж байна.

Ан хийж буй дүрслэл. Энэ зургаас үзэхэд эртний хүмүүс овгийн зохион байгуулалтанд орж хэсэг бүлгээрээ хамтран ан гөрөөг хийх болсон бөгөөд ан арга тактик нь нарийсч боловсронгуй болжээ. Зурагт морьтой хүмүүс янгирийн сүргийг үргээн нуувчинд суусан анчидад нум сумаар харвах  гарган өгч  буйг дүрсэлжээ.  Овгийн зохион байгуулалтанд орсноор хүнсний хэрэгцээ ихэсч  ан гөрөөг ганц нэгээрээ бус хэсэг бүлгээрээ хийж хүнснийхээ хэрэгцээг хангадаг болжээ.

Нум сумаар ан хийж буй дүрслэл

Байршилийн зураг 1:500000.

Бага Ойгор, Цагаан Салаагийн дурсгалын тухай цаашид тодруулан судлахыг хүсвэл доорхи номнуудаас авч болно.

  • Esther Jacobson, V. D. Kubarev and D. Tseveendorj. Mongolie du Nord-Ouest: Tsagaan Salaa/Baga Oigor. Répertoire des Pétroglyphes d'Asie centrale,
  • V. D. Kubarev, D. Tseveendorzh, E. Iakobson. Petroglify Tsagaan-Salaa i Baga-Oigura (Mongolskii Altai). Novosibirsk; Ulan-Bator; Iudzhin. Izd-vo Instituta arkheologii i etnografii SO RAN, 2005.
  • Esther Jacobson [Tepfer], "The Recreation of Landscape Settings in Petroblyphs of Northern Central Asia," International Journal of Central Asian Studies 3
  • Esther Jacobson Tepfer, "The Rock Art of Mongolia," The Silk Road 4/1

Сэтгэгдэлүүд:

1. sss (зочин) | 2008-11-14 12:51:25
Үнэхээр тасархай блог байна. Ховор ховор мэдээлэл ихтэй юм. Амжилт хүсье, блогийг тань цаашид унших болно шүү. чиний байнгын уншигч чинь шүү
2. Наран (зочин) | 2008-11-14 15:05:52
хэрэгтэй мэдээлэл оруулсанд баярлаад барахгүй ээ. энэ тухай би реферат бичиж байсан юм. баярлаа
3. sarnaiha | 2008-11-17 13:14:29
харин тийн бидний мэддэг мөртлөө мэдэдгүй Монголын маань тухай оруулаад байдаг үнэхээр үзүүштэй сайхан блог шүү

Амжилт хүсье
4. gladiator80 | 2008-11-17 13:25:16
Маш хэрэгтэй блог байна.Сонирхолтой мэдээллүүд ихтэй юм байна цаашдаа өшөө олон сайн мэдээллүүдийг хүргээрэй.Амжилт хүсье!!!
5. anjigai | 2008-11-18 16:51:13
Гайхалтай юм байна. Би очиж үзнээ.
6. Munkhtumur | 2009-03-29 00:02:41
bi ene dursgaliig uzehiig ih husej baina
hezee neg tsagt zaaval ochno doo
7. Анужин (зочин) | 2009-09-06 20:42:32
unen sak ynztai
8. Жанарбек (зочин) | 2010-01-03 15:53:02
Энэ хүү гайхалтай газрыг үзхийг хүссэн хүмүүс энэ эмайлаар холбоо бариаарай jbek74@yahoo.com
9. Батлав (зочин) | 2010-01-04 09:15:19
Энэ өмхий хасаг юугаа яриад байгаа юм зайлаач.
10. Zochi (зочин) | 2010-01-05 22:46:09
Батлав жаахан хачин юм бичиж, уучлаарай, админаа
11. Sanaa (зочин) | 2010-04-03 22:54:09
Sn uu! http://www.mongolia-expeditions.info/post.php?post_id=91199 hayagaar bainga ordogch setgegdlee bichij baigaagui ee! Ta bugdiin ajild amjilt husei

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.