Олгой хорхой - Олгой хорхойн домог

Олгой хорхойМонголын их говийн элсэн манхан, тарамцагт амьдардаг олгой хорхойн тухай домог яриа өнө эртнээс ам дамжигдан яригдаж бидний үеийг хүрсэн ч учир битүүлэг хэвээр л байна.  Олгойн хорхой үнэхээр байдаг уу, эсвэл энэ зүгээр нэг хүний санаанаасаа зохиосон зүйл үү гэдгийг шинжлэх ухаан баталж чадаагүй л байна.  Энэ амьтны сонирхон судалж байсан зарим нэгэн мэдээ сэлт, баримтуудын талаар товчхон өгүүлье.

1924 онд оросын судлаач В.А.Казакевич нэгэн тэмдэглэлдээ"Олгой хорхой байдаг нь сургаар мэдэгдэж байна. Би бүр зориуд хайсан боловч амжилт олсонгүй.  Энэ амьтаны талаар нутгийн хүмүүсээс мэдээ сэлт цуглуулсан бөгөөд аман яриагаар газар нүхэлж ордог говийн элсний аварга могой бөгөөд говийнхон энэ могойг маш хортой хэмээдэг бөгөөд ухаангүй айдаг" гэж тэмдэглэжээ.

1930-аад онд Монголд ажиллаж байсан ЗХУ-ын эрдэмтэн судлаач А.Д.Симуков аян замын тэмдэглэлдээ нэгэн сонирхолтой баримт үлдээсэн байх юм: " Олгой хорхой гэдэг нь Заг Сүүжийн говьд байдаг ердийн амьтан.  түүний тухай хүмүүс ч их ярьдаг, мөн их айдаг.  Энэ амьтан нь голдуу борооны дараа, газар нойтон байх үед газрын гадарга дээр гарч ирдэг...гэрт бол голдуу хувин савны доор, чийгтэй газар гарч ирнэ...  өнгө нь хоргой цагаан өнгөтэй", гэж тодорхойлжээ."Олгой хорхойг одоогоор шинжлэх ухаанд мэдэгдээгүй байгаа хэвлээр явагч хоёр нутагтан буюу аварга өт юм.  Загтай халуун хоолойд л тааралдана. Газар дор амьдардаг.  Хамгийн том нь гарын бугуй шиг бүдүүн, урт нь бараг нэг метр хүрнэ. сүүл тийшээ нарийсдаггүй, цавчигдсан мэт мухар. Толгойг нь олох амаргүй" гэж бичиж үлдээжээ.

Олгой хорхой

 

Гэхдээ дээрхи мэдээ сэлтийг үлдээсэн эрдэмтэн судлаачдын хэн нь ч олгой хорхойг биеэр үзээгүй байдаг.

Домогт олгой хорхойн талаар дэлхий нийт мэдэхэд томоохон түлхэц өгсөн нэг хүн бол оросын эрдэмтэн зохиолч И.А.Ефремов юм.  Энэ хүн Монголын нутгаар хэд хэдэн удаа судалгаа шинжилгээний аялал хийж явахдаа нутгийн хүмүүсийн аман ярианд тулгуурлан " Олгой хорхой" гэдэг зөгнөлт зохиол бичжээ. Мөн Монгол нутгаар аялсан тэмдэглэл, олгойн хорхойн талаар цуглуулсан мэдээ сэлтээ тухайн ЗХУ-ын НАУКА и Жизнь сэтгүүлд цувралаар гаргаж тавьсан нь энэ учир битүүлэг хорхойг үзэх гэсэн сонирхолтой хүмүүсийг Монгол руу даллах болжээ.  Ефремов бол Эндрюсын мөрөөр явж Монголын эрт галавын аварга гүрвэлийн ясыг үй олноор нь олж нутагтаа зөөсөн азтай эр бөгөөд олгой хорхойг нээсэн хүн юм. Гэхдээ энэ хүн үнэхээр олгой хорхойтой тааралдсан уу, эсвэл нутгийнханы аман ярианд тулгуурлан дэгс зүйл бичсэн үү гэдэг нь одоо ч эргэлзээтэй байдаг. Түүний нэгэн зохиолд тэрбээр нэгэн удаа олгой хорхойтой дайралдаж хамт явагсдын зарим нь түүнд ниргүүлэн амь эрсэдсэн болон өөрийг нь газарчин монгол аварчээ.  Газарчин түүнийг олгой хорхойд ойртож болохгүй гэж учирлаж гуйгаад нэмэргүй болохоор мөр дээр нь сөгдөн гараас нь угзран саатуулсанд, цаадах нь газарчинд гар буу тулган сүржигнэж байтал нөгөө хорхой алга болчихсон гэж бичжээ. Олгой хорхойн талаар хүмүүс мань эрийн бичснээр л ойлгодог.  Ефремов худалч байсан уу үгүй юу гэдгийг шинжлэх ухаан баталж өгөх байлгүй дээ.

Харин энэ амьтаныг үзсэн харсан гэх үнэн худал нь мэдэгдэхгүй нутгийн хүмүүсийн аман ярианууд бас байх юм.  Өмнөговь аймгийн Хорлоо гэх малчин ярихдаа: " Манай нутагт нэг сонин амьтан байдаг.  Биеийн хэлбэр нь бүдүүн хиамтай төстэй, толгой нь биеийн уртын тэн хагасыг эзэлдэг. Биеийн хойд хэсэгт далавчтай.  Би түүнийг хоёр удаа үзсэн.  Аль Алинд нь худгийн хажууд үхчихсэн хэвтэж байсан" гэжээ.

Олгой хорхой

Мөн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын малчин Чимидийн яриагаар " Манай нутгийн Хаяа Булан гэдэг газар олгой хорхой байдаг. Энэ хорхой нь малын олгойд цутгасан цус шиг, хөл толгой нь мэдэгддэггүй амьтан. Өглөө ба оройн наранд өнгө ялгаран харагддаг.  Гэхдээ ганцхан газар байдаг маш их хортой учир модоор хатгаж хүрч болохгүй, төмөр хайчаар л хүрч болно гэсэн байх юм.

Тээвэрийн жолооч нарын дунд ч олгой хорхойн тухай үнэн худал нь мэдэгдэхгүй аман ярианууд нийтлэг байдаг.  Нэгэн жолооч ярианаас:  Замд явж байхад их оройтож хонохоор шийдээд кабинаас буутал машины урдхан талд ямар нэгэн амьтан газар мөр татуулсан байсан, мөрний төгсгөлд элс гүвэлзэн хөдөлж байхыг хараад хүрз аван эргүүлтэл том малтууртай амьтан гарсан, өнөөх амьтан хэсэг арвалзаж байгаад төд удалгүй газар ухан алга болсон.  Тэр амьтан мухар сөөм хэрийн урттай, шаргал өнгийн амьтан байсан... бид тэр амьтнаас зэвүүцэн айгаад тэнд хонолгүй шөнөжингөө давхиж билээ" гэж ярьжээ.

Олгой хорхой

Мөн олгой хорхойд хазуулсан нэг хүн маш хурдан гэртээ ирээд хөхүүртэй айрганд гараа дүрэхэд нов ногоон өнгөтэй болж байсан гэх яриа бас байна.  Гэхдээ энэ амьтан нь хүн амьтантай тааралдсан үедээ  арав орчим диаметр бүхий талбайд биенээсээ үхлийн хор ялгаруулдаг гэсэн аман яриа байх юм.  Ойртсон хүн хоромхон зуур үхэтхийн унаад боож үхсэн мэт амьсгал хураан, бүх бие нь хүрэн эрээн болдог ажээ.  Энэ ямар төрлийн хор вэ? Хүнийг эгшин зуур үхэлд хүргэдэг хор юу байж болох вэ?  Эгшин зуур хүнийг алах чадалтай хор бол цианы хүчил. Энэ хүчил амархан ууршин тархдаг тул говийн хуурай халуун уур амьсгалын нөхцөлд агаарт цацагдаад үхэлд хүргэдэг байж болох юм. Олгой хорхой нь аюул тохиолдоход агшин зуур эвхрэн цагриглаад цианы хүчлийг агаарт цацдаг ч юм билүү.

Гэхдээ олгой хорхойтой тааралдсан гэх хүмүүсийн аман ярианд итгэхгүй байх шалтгаан бидэнд бас алга.  Нэгэнт эдгээр хүмүүсийн яриад байгаа тэрхүү хорхойг шинжлэх ухаан баталж чадаагүй л байна. Энэ хорхойн талаар авсан фото зураг ч алга.  Энэ амьтаны үхсэн, амьд биеийг ч бид олоогүй л байна.  Энэ бүхэн зөвхөн ам дамжсан домог яриа юу эсвэл үнэхээр энэ амьтан байна уу гэдгийг шинжлэх ухаан нотлох байлгүй дээ. 

Эдгээр яриа баримт сэлтэд өгүүлж буйтай төстэй нэг амьтан бас дэлхий дээр бас байх юм.  Энэ нь чацуулин гээч амьтан.  Африкийн цөлд амьдрах энэ амьтан мөн л олгой хорхойтой төстэй шинжүүдийг агуулдаг. Шаргал хүрэн өнгөтэй, газрын хөрсөнд ухсан олон салаа нүх хонгилыг дагаж өт хорхой түүн хооллодог. Шөнийн цагт буюу борооны дараа хааяа газрын гадарга дээр гарч ирдэг.  Биеийн урт нь 6-21 см урт, жин нь 10-300 граммд хүрнэ.  Урд мөчний сарвуу нь маш том хүрз хэлбэртэй нэгэн амьтан бас байдаг байна.  Олгой хорхой энэ төрлийн амьтан уу, эсвэл өөр төрөл зүйл үү гэдгийг бид Монголын нутгаас энэ амьтаныг барьж авснаар л тодорхой болно доо.

Сүүлийн жилүүдэд Олгой хорхойг сонирхож судлахыг хүссэн гадны зарим судлаач жуулчдын хүсэлт их ирэх болсон.  2002 оноос хойш Австрали, Шинэ Зеланд, Чехийн судалгааны хэд хэдэн экспедици Алтай цаадах говь, Ингэн хөөвөрийн хоолой, Атас Ингэс уул, Заг Сүүжийн говиор Олгой хорхойг хайсан боловч  энэ амьтаны талаар юу ч олоогүй билээ.  Гэвч экспедицийн судалгааны явцад их говийн хөрсөнд амьдарч буй хэвлээр явагчид, шавьж тэргүүтний тухай сонирхолтой зарим зүйлсийг цуглуулж чадсан юм.

 

Сэтгэгдэлүүд:

1. anjigai | 2008-11-04 14:34:24
Гайхалтай. Би энэ талаар маш олон аман яриа сонсож байсан. Их сонирохдог байсан боловч доривтой мэдээлэл олддоггүй байсан нь үүнтэй /судлагдаагүйтэй/ холбоотой юм байна. Маш их баярлалаа. Би чиний байнгын уншигч шүү.
2. Наргил | 2008-11-04 14:40:01
Үнэхээр сонирхолтой.
3. embi | 2008-11-04 14:43:30
Их сонин амьтан юм аа?
4. sarnaiha | 2008-11-04 14:50:04
Ямар сонин сайхан зүйлсээр дүүрэн блог вэ Халуураад 2 цаг гаруй сууж байгаад бүгдийг нь уншчлаа.Эх орныхоо тухай илүү ихийг бичээрэй
Favorites дотроо хадгалчлаа шинэ мэдээлэл нэхээд салахгүй шүү дээ одоо кк
5. Towarish | 2008-11-04 15:00:26
Нээрээ би ч гэсэн зөндөө сонсож байсым байна. хортой гэнэ лээ. хий гаргадаг гэнэ лээ. лэсэнд байдаг гэсэн энэ тэр гээл. Нээж шинжлэх ухаанчаар батлаадахвал уул нь сонин хэрэг болно доо. бас нөгөө хүн хорхой гээчийг олчвол уул нь
6. Битмин | 2008-11-04 15:12:23
Маш сонирхолтой мэдээлэл оуулсанд баярлалаа.
Цаашид оруулж байгаарай
7. sarnaiha | 2008-11-04 15:20:48
Uncle Батсүхын Говийн нууц гэдэг зохиол дээрээс энэ хорхойн тухай анх мэдэж авч байсын Гэхдээ манай говийхон олгой хорхойн тухай ам дамжсан их олон домогтой юм билээ. Олны яриа ч ортой байдаг даа.
8. ЛооВ | 2008-11-04 23:01:33
сонирхолтой байлаа энэ хорхойн талаар бас дуулж байсан гэхдээ биеэсээ маш их тог эрчим хүч гаргадаг гэж л дуулсан даа
9. Mendee | 2008-11-10 11:58:44
би бага байхдаа хөдөө голын эрэгт ширэгний дороос цээж орчимдоо 6 хөлтэй эвгүйцмээр, бие нь хайрсаар бүрэгдсэн 5 ст орчим урттай шаргал өнгийн хорхой олсон юм. тэгээд тэр үедээ айгаад цохиод алчиж билээ. тэгээд багын амьтан элдэв юм сонирхдог хүн чинь тэр үедээ л хөдөө сумын номын сангаас олсон номуудаас тэр амьтаныш аль төрөл зүйлд ч орохыг мэдээгүй бөгөөд сүүлд бас хайгаад олоогүйм даг. тэгэхээр монгол оронд судлагдаж шинжлэгдээгүй маш олон шавьж мэрэгч бусад амьтад байж мэдэх юм байгаам шүү.
10. ganchimeg_85 | 2008-11-13 22:51:21
би хэзээ билээ саяхан энийг сонсож байсан юм байна. Анх удаа сонссон сонирхолтой л юм билээ.
Сонирхол татахуйц нийтлэлүүд их байна.
11. Барсаа (зочин) | 2009-01-01 17:25:04
sainhn sanagdaj bn aaa.... ghdee my mgl vneher vzeed barahgui saihn gazruudtai shvv, tanitai holbogdoj boloh u
12. zigzag (зочин) | 2009-01-09 16:58:42
sain bnuu bi ingeed yag 10 dahia orj bnaa tanaih vneheer goyo sait nadad mashi ih taalaglaa bi end bichigdsen gazraas tcoon hedeer ne yabj vzseen neg guilt bnaa chadbal 21n aimag 360garui sum baidag baihaa sain medehgvi bna sumiin toog ne ednii gps solbiltcoliig tabj ugchi bolhuu
13. alchemist | 2009-01-09 17:23:09
neg domog bdg shdee, hodoo humuus esgii hiij bh uyd tend olgoi horhoi garch irtel aisan humuus hiij bsn dorvoljin esgiinuudee ter horhoin deerees davharlaj taviad yavchihsam gedeg, margaash ogloo ni ireed harval horhoi deer ovoolson esgiinii hamgiin deed tald ayganii chinee sharlachihsan, tend ni modoor hurch uzvel shuud uirch unaj bsn gsm, tegeed daraagiin esgiiniih ni sharlasan hesen arai tom tegseen bgaad hamgiin dood esgii barag nilenhuidee 1 metr orchim radiustai sharlaad uirchihsen bsn gedeg shdee, amid amitan biydee tiim huchtei hor aguulj bn geheer sonin ch um shig, iim horhoi bsn ni unen bhoo, odoo l ustsan bh
14. SONIRHOGCH (зочин) | 2009-04-07 23:27:21
ODOO HURTEL OILGOI HORHOI BGAA BAIHAA MANAI MONGOLIIN GOVID ODOO HUN IH OCHIJ BGAA BOLOHOOR HUNGUI HESGEER N BAIDAG L BJ TAARAA.
15. biochemiker | 2009-05-08 16:44:59
Дал сонинд Л.Түдэв гуайн бичсэн Монголын говийн аймшиг нэртэй өгүүлэл гарсаныг харлаа...
http://sonin.mn/2009/05/07/%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B3%D0%BE%D0%BB%D1%8B%D0%BD-%D0%B3%D0%BE%D0%B2%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B0%D0%B9%D0%BC%D1%88%D0%B8%D0%B3/
16. mongoliaexpeditions | 2009-05-11 08:46:25
Thanks, biochemiker
17. одбаяр (зочин) | 2009-12-12 00:27:14
namaig odko gede7 ond zunii amraltaaraa gowi ywj emee uwuuduu 2sar hani bolson bi uruu amitan ih sonirhdog ter taliin olimpiad uraldaand ih ordog neg udur ugluu bosson chin uwuu 2laa zugeer ideed hewtej bhaar mal shahdag hasha bariy gesen ym .
sumiin tuw bsan bolhoor bi yugar barih ym be geed sanaandgui asuuchlaa tend toosgo howor gowi bolohoor mod ch neeh baidgui bailaa tegtel uwuu manai ene door toosgo tsohidog ail bii tendees heden toosgo awna daa gej heleed tanilaraa toosgo tatuulaw (medeej shataagaagui tuuhii toosgo ) ingeed bi ajildaa orloo shawar zuurah shoroo hereg bolow sumiin hoid hesegt heseg shar shawar owoolson bdag bw tendees bi huuchin muu tal poshgind hiin hashaaruuga zuuj garaw 2 biluu 3 n ywaltiin daraa yg minii uhaj bsan hesgees erhii huruunaas arai tom tolgoi heseg n arai huren duu gadna baidal n yg l shimjnii uuh shig ultsgar tsagaan ungtei gonzgoi horhoi garaad irsen bi ch gaihah aih zeregtseed neleen harj zogsloo bi uruu biologt sonirholtoi uchraas iim shawjnii ner ch bigii hel zuragch uzeegui shine turul zuil neewel odkogiin horhoi gej nerlnee geh metiin marzan ym bodood shirteed suuj baital uwuu hashaanaas garaad nashha alhaj bna ... za uwuu ene nutagt tursnuush hoish amidarsan hun urid n harj bsan baih nadad ymar uchirtai yu gedeg amitan bolohiig helj ugnu bhdaa gej bodood uwuug ugtan guiw ... uwuu bi neg amitan olloo zawaan ung mungtei ged zogsoo zaigui yrij garlaa uwuu ogt gaihsan shinjgui aliw haana bna haray geed uhaj bsan nuhruu mini oirtoj haraad -tsus gej urid n ogt uzeegui horhoi bna butsaagaad bul gej heleed shoroogoo hurdan zuu ged butsaad alhchiw bi ch heksneer n hiij bulaad uur hesgees shoroogoo zuuj ehlew hugshin aaw bid 2 n mal shahah bair amjilttai barigdaj bi namar hotod irlee zurggig n arai ydan dursleed biologiin bagshdaa uzuulew neg turliin ut ym boluu gesnees uur yu ch helsengui ter udruus hoish bi ene talaar nz nuhud ej aw buded n yrisan bolowch hench itgesengui sharandaa uwuulyygee zalgaj aawiigaaa yriulchij blaa odoo 2 jil ungurchee deerh niitleliig unshsan chin minii harsan amitantai tustei sanagdaad (zulzga n)tohioldson ywdlaa bichlee olgoi horhoi bdag gedegt urgelj itgenee ter ued bi yu harsnaa medeegui bj odoo bol meddeg bollo OLGOI HORHOI GEJ BDAG ITGELTEI BAINAA
18. zoltuka (зочин) | 2010-02-05 23:32:52
chi tegeed shilend hiigeed hotod avaad irehgui yasan yum bee
19. M (зочин) | 2010-03-21 22:01:15
end Czeched Mongol gesen ner sonsohooroo l Olgoi horhoi gedeg yum. Czechuud bol MOngold olgoi horhoi baidag gedegt bidnees ch iluu itgedeg yum.
20. Т.Аззаяа | 2010-03-21 22:14:31
Аюурзана гуайн төрөгдлөөс уншиж суухад Олгойн хорхой нь яг хиам шиг гэнэ лээ. Хэдэн метрийн зайнаас харваж алдаг. Хүнийг ч, мал адгуусыг ч. Мэдэхгүйн тухай мэдлэг үнэхээр их юм.
21. woman (зочин) | 2010-04-11 15:32:58
Чеxийн сонин дээр Монголын говийн олгой xорxой гээд 1 нүүр дүүрэн нийтлэл гарсан байсан, би даанч xэл мэдэxгүй болxоор уншиж ойлгож чадаагүй л дээ. Нээрээ Чеxүүд Монгол гэxээр л олгой xорxой гэдийн, ккк. 2 ч Чэx эрдэмтэн ирж судалж байсан юм л яриад байдийшд.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.