Рой Эндрюс Чэпман ба Монголын говь

Рой Эндрюс ЧэпманХэдэн сая жилийн байгалийн түүхийг өөртөө агуулсан монголын говийг дэлхийд нээн алдаршуулахад Рой Эндрюс Чэпманы оруулсан гавъяа зүтгэл их билээ.  Бүх цаг үеийн агуу судлаач энэ хүн 1884 онд АНУ-ын Висконсоны Белото хотод төржээ.  Тэрбээр багын л адал явдалт аяллаар аялах сонирхолдоо хөтлөгдсөн нэгэн байв. Рой Эндрюс Чэпман 1935 онд хэвлүүлсэн " Судалгааны бизнес" номондоо " Би судлаач болохоор л төрсөн хүн.  Өөр гаргаад байх шийдвэр байхгүй, үүнээс өөр ямарч зүйлийг би хийж чадахгүй бөгөөд өөр ямарч зүйл намайг ийм аз жаргалтай болгохгүй" гэж бичсэн байдаг.  Түүний амьдралын цорын ганц зорилго нь АНУ-ын Байгалийн түүхийн музейд ажиллах явдал байв.  Рой Эндрюс амьтаны чихмэл хийж олсон мөнгөөрөө коллежоо төгсөөд 1906 онд Нью-Йорк хотод иржээ. Мань эр Байгалийн түүхийн музейд ажилд орохоор ажил асууж очиход нь музейн захирал манайд ямарч ажлын орон тоо байхгүй гэж хэлсэн боловч тэрээр "Танайд ядаж шал цэвэрлэх хүн хэрэгтэй биз дээ" гэж шалсаар байгаад цэвэрлэгчээр ажилд орсон байдаг. Рой найз нөхөддөө өөрийн ажлын талаар ярихдаа: "Энэ бол энгийн нэг шал биш, байгалын түүхийн музейн шал шүү" гэдэг байжээ.  Ингэж тэрээр ажил амьдралын гараагаа хар бор ажил хийж эхэлсэн байдаг бөгөөд эндээс түүний дэлхийд зөвшөөрөгдсөн алдарт судлаач болох зам мөр тавигдсан байдаг. Хожим тэрээр АНУ-ын Байгалийн түүхийн музейн захирлаар хүртэл ажиллаж байжээ.

Рой Эндрюс ЧэпманӨргөн хүрээтэй бүрх малгай өмсөж суран бүсэндээ байнга ташуур хавчуулж явдаг тэрбээр олон олон удаа үхэл амьдралын заагтай нүүр тулж явжээ.  Түүний энэхүү имиж нь адал явдалд дуртай археологич Индиан Жонсыг санагдуулам байдаг.  Олон хүмүүс Индиан Жонсын адал явдлуудыг Рой Эндрюс Чэпманы амьдралаас сэдэвлэсэн гэж үздэг боловч уг зохиолыг бичсэн Жорж Лукас гол дүрээ бүтээхдээтүүнээс санаа аваагүй ээ гэсэн байдаг.

Монгол нутагт 1920-иод онд АНУ-ын Байгалийн түүхийн музейн судалгааны багийнхан жил дараалсан хэд хэдэн судалгаа хийсэн байдаг. Түүхэнд Төв Азийн 3-р Экспедици гэж алдаршсан энэхүү судалгааны багийн гол зорилго нь хүн ба мичний тасарсан холбоог олж тогтоох, үүний хажуугаар ургамал судлал, амьтан судлал, зураг зүй, археологи, геологийн гэх мэт өргөн хүрээтэй байлаа. Энэ судалгааны багийг тухайн үеийнхээ шилдэг судлаач Рой Эндрюс Чэпман удирдаж байсан бөгөөд түүний монголын говьд явуулсан судалгаа тухайн цаг үеийнхээ хамгийн том, хамгийн үнэтэйд тооцогдож байв.

Төв Азийн 3-р Экспедици багахан тооны олдворуудыг монголын нутгаас олж явсаар 1922 онд буюу судалгааны улирлын төгсгөлд хамгийн их олдвор бүхий нэгэн газарт хүрч иржээ.  Энэ тухай Рой Эндрюсийн тэмдэглэлд: Бид Бээжин буцах замдаа жингийн цувааны мөрөө алдаж төөрсөн бөгөөд зам олохоор ахлах хайгуулч Волтер Гранжер, судалгааны багийн зурагчин Виллиам Щакелфорд нарын жижиг хайгуулын багийн хамтаар хэдэн жижиг улаан толгодыг чиглэн явсан.

Улаан Толгод дээр хүрч ирэхэд гал улаан эрэг мөргөцөг өмнө мөөнь гарч ирсэн бөгөөд энд тэндгүй л чулуужсан яс олдворууд байгаа г харсан гэж бичжээ.  Гэвч энэ өдөр нь экспедицийн судалгааны төгсгөл байсан учир цөөхөн тооны олдворуудыг цуглуулаад Бээжингийн зүг хүлгийн жолоог залжээ. Тэдний нээсэн энэхүү олдворт газар нь Flaming Cliffs буюу дүрэлзэж буй толгод - бидний мэдэх Баянзагийн Улаан Эрэг байв. Ингэж нэрлэгдэх болсон шалтгаан нь тэр хавийн эрэг мөргөцөгийн гал улаан өнгөнөөс болжээ.

Эндрюсийн багийн цуглуулсан олдворт үлэг гүрвэлийн жижиг гавлын яс болон тухайн үед шувууных гэж бодож байсан өндөг зэрэг олдворууд багтана.  Дараа жил нь буюу 1923 онд судалгааны багийнхан Баянзагт дахин иржээ.  Тэдний хамгийн анхны ховор олдворуудын нэг нь үлэг гүрвэлийн өндөг бүхий үүр байлаа.  1923 оны судалгааны улирлаар тэд 3 төрлийн шинэ үлэг гүрвэлийг нээсэн байдаг. Үүнд Овираптор, Велосираптор, Саурорнифоидес байжээ. 

Эндрюс энэ талаар тэмдэглэлийн дэвтэртээ: "махан идэшт гуван шинэ төрлийг нээлээ, төв монгол" гэж бичжээ.  Мөн нэмэлт болгож Овираптор гэгч махан идэшт үлэг гүрвэл нь өвсөн тэжээлт Протосератопийн өндгийг хулгайлж идэх гэж байгаад үхсэн гэж бичжээ.  Тухайн үед овирапторын олдвор үлэг гүрвэлийн үүрэн дээр хэвтсэн байдлаар олдсон ба судлаачид энэхүү үүрийг өвсөн тэжээлт протосератопын үүр гэж үзжээ.  Гэтэл энэхүү үүр нь өвсөн тэжээлт протосертопын үүр биш харин овирапторын үүр байсан юм гэдгийг тэр явдлаас хойш 70 жилийн дараа судлаачид тогтоосон байна.  Овираптор үлэг гүрвэл нь одоо үеийн шувууд шиг өндөгөө дарж байгаад үхсэн байсныг үлэг гүрвэлийн олдвор бүхий Ухаа толгодыг нээснээр судлаачид мэдэж авчээ.

Рой Эндрюсийн экспедицийн олсон олдворууд, мөн тэдний авсан фото зургаас өрнөдийн ертөнц монголын тухай улам ихийг мэдэж авч улмаар монголын говь руу тэмүүлэх болсон боловч улс төрийн нөхцөл байдлаас хамаарч Монгол улсын хил хязгаар өрнөдийнхөнд хаалттай болсон байдаг.

Эндрюсийн экспедицийн тухайн үед авч байсан зарим фото зургууд:

 

 

Сэтгэгдэлүүд:

1. bbaasanjargal | 2008-11-20 13:54:07
Жинхэнэ Cowboy байж дээ Монголын говь одоо ч маш нууцлаг хэвээрээ байх шүү
2. Lunaz | 2008-11-20 14:32:09
ямар гоё дэлгэрэнгүй мэдээлэл вэ, их баярлалаа үнэхээр сонирхолтой блог юмаа
3. bi_banjig | 2008-11-21 12:05:56
Тийм шүү энэ адтай сэргэлэн нөхөр Монголыг гадаад ертөнцөд таниулж, агуу нээлт хийсэн гавъяатай ч бас манай хамаг гол олдворуудыг гадаадын үзэсгэлэнгүүдэд худалдсан өөдгүй нөхөр дөө. Түүх ингэж л хүнийг хувь тавилангийн боол болгох юм даа.
4. ashita | 2008-11-22 21:17:49
yostoi sonirholtoi yum baina. chinii blogiig medej avsandaa boon bayar. dandaa orj irj bainaa,
5. tseba (зочин) | 2008-12-14 18:18:38
sain uu sain medeelel tabij eee... holbogdoj boloh uu oortei chini, bas medeelel soliltsoyo, tseba84@yshoo ruu ID gaa yabuulcharai
chamd amjilt hvsye
6. otgonbayar (зочин) | 2009-02-05 17:24:01
mash chuhal medeelel bn paleontologitoi holbootoi medeelelvvdiig chin tatj awah gesen yum hamgaalalttai bolhoor bolohgvi bn minii hayagruu yawuulchij boloh boluu

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.